August 30th, 2010 by ganbayar
1 comment »
-Шинэ олдворуудыг хаанаас олсон бэ?
-Судалгааны багийнхан хус модны үйсэн дээр бичсэн 60 гаруй хуудас бүхий эртний гар бичвэрийг Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг Хар бух хэмээх эртний балтасын нурангид дарагдсан байсныг оллоо. Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээн гэдэг газраас 183 см өндөр, 53 см өргөнтэй Хятаны их бичгээр долоон мөр бичиг сийлсэн гэрэлт хөшөө олсон. Гэрэлт хөшөөг 1058 оны наймдугаар сарын 1-нд босгосон байх магадлал өндөр байгаа. Энэ хөшөө нь Монголоос олдож байгаа анхны хятан бичигт хөшөө юм. » Read more: 1058 онд босгосон гэрэлт хөшөө, үйсэн ном олов
Tweet This Post
August 20th, 2010 by ganbayar
No comments »

Юуны тухай ярих вэ гэж үү? Түүхийн ховор олдвор, утсаатны зүйн болоод соёлын олон хөшөө дурсгал. Биднийг Монгол хэмээн гэрчлэх тэр л үнэт зүйлсийн тухай. Бас бусдаас ангид байхын тухай. Дээл, малгай, монгол гутал, ахуй амьдралын хэв маяг, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэглээ, ёс заншлыг бэлгэдсэн их өвийн тухай. Хэрвээ би болоод та үүнийг ой тоондоо ортол мэдэхгүй бол хэн нэгән биднийг хэмлэчихэж мэднэ. Өөр нэгэнд ч хуудуутай зүйл хэлчихэж болох. » Read more: Булш бунхнаа тонож амьдрах нь энэ цагийн хувь заяа биш байлтай
Tweet This Post
July 30th, 2010 by ganbayar
6 comments »
Сонгодог шүлэг орчуулж, бие биетэйгээ туршлага солилцдог залуус цахим ертөнцийн нэгээхэн хэсэгт “нөхөрлөдөг” тухай ярихад А.Амарсанаа гэдэг хүнийг хамгийн түрүүнд нэрлэмээр болно. Энэ хүний орчуулгыг би таван жилийн өмнөөс мэдэх юм. Сайн найрагчийн сайхан шүлгийг эх хэлнээ хэрхэн хөрвүүлснээс нь үзсэн тэрбээр олон хүнийг сонгодог шүлэгт “уруу татсан” нь эргэлзээгүй. Хамгийн гол нь яруу найраг сонирхогч залуус шүлгийг эх хэлээр нь уншиж, орчуулах оролдлого хийхэд тусалж, зөвлөгөө өгдөг байсанд нь талархах юм шүү. » Read more: Хүний сэтгэлгээг томъёолох боломжгүй
Tweet This Post
July 16th, 2010 by ganbayar
8 comments »

-ЦААНА ЧИНЬ БУСАД УЛС УДАМ УГСААГАА ГЭЖ НЭРЛЭН, ӨӨРИЙН ТҮҮХЭЭНДЭЭ ХАМААРУУЛЖ, ТҮҮХТ ОЙГ НЬ ТЭМДЭГЛЭЭД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА-
-Хүннү судлаачид манайд хэр олон байдаг юм бэ. Та бүхэн Хүннү гүрний ойг тэмдэглэх ёстойг хэдийнээс ярьж эхэлсэн бэ. Ирэх жил тэмдэглэх учиртай юм бол үнэндээ оройтож байна даа?
-Ер нь Хүннү гүрэн байгуулагдсан түүхэн ойг тэмдэглэх тухай, бүр 1970-1980 оноос судлаачид ярьдаг байсан. Тухайн үед хэт их үзэл сурталжсан үе байсан учраас хүлээж аваагүй байх. Харин 1991 онд манай алдарт түүхч Г.Сүхбаатарын санаачилгаар 2200 жилийн ойг тэмдэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байсан юм. Уг нь тэр уламжлалаа барьсан бол төр бусдаар хэлүүлэлтгүйгээр ирэх онд 2220 жилийнх нь ойг тэмдэглэж байх учиртай. Монголд өнөөдөр хүннү судлалаар ажиллаж байгаа маш олон эрдэмтэн байна. Дэлхий дахинд ч ялгаагүй. Орос, АНУ, Солонгос, Хятад, Унгар гээд хүннү судлалаар дагнасан олон эрдэмтэд, янз бүрийн төвшинд судалж байна. » Read more: Д.Эрдэнэбаатар: Голомт дээр нь суучихаад Хүннү гүрнийхээ ойг тэмдэглэхгүй байж болох уу
Tweet This Post
May 24th, 2010 by ganbayar
2 comments »

Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт тайжийн бичигт хадны 386 жил тохиож байна. Цогт тайж 1624 оны намар ан хийж яваад авга эгчийгээ санан бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Тус сумын төвөөс урагш 20-иод километр зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг тэр хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц юм. Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод харагддаг юм. Энэхүү бичээс нь хоёр хадан дээр бичигдсэн байдгийг уншигчиддаа хүргэе. » Read more: Цогт тайжийн хадны бичээс
Tweet This Post
May 17th, 2010 by hERERA
3 comments »
Юань улсын гарамгай жанжин, нэрт шүлэгч Баян чинсан, түүний шүлэг бүтээлийн талаар бид өмнөх нийтлэлдээ тодорхой өгүүлсэн билээ. Харин энэ удаад тэрээр хятад хэлээр зохиосон “Ташуур” хэмээх шүлгийн ур хийц болоод уг шүлгийг уран зохиол судлаач эрдэмтэд хэрхэн үнэлсэн, орчуулагчид хэрхэн орчуулсан талаар товчхон танилцуулахыг хүссэн юм.
Баян жанжины “Ташуур” гэдэг шүлгийг уншихад эл шүлэг нь өөрийн орон нутаг, уг гарвал, анд нөхөд, унаа хөлөг, зэр зэвсгээ магтан шүлэглэдэг монгол ардын аман зохиолын өгүүлэмжийг эрхгүй санагдуулдаг юм.
Гэвч, уг шүлэгт “ташуур”-ыг аман зохиолын адил хэтрүүлэл, ихэсгэлийг хэрэглэн магтаж бичсэнгүй харин ч “гурван тохой” төдийхөн мэтээр эгэл борогжуун байдлаар дүрслээд, хамгийн сүүлчийн мөрөнд хэдий ийм богино боловч “зуун түмэн хүчирхэг цэрэг түүний дохилгыг дагамуй” хэмээн гол утгыг зангидаж өгсөн нь уг шүлгийн гол амин сүнс буюу уг шүлгийн туйл ба тайлал зэрэг болж байгаа мэт санагдана. Өөрөө хэлбэл, Баян жанжины “Ташуур” хэмээх шүлгийн үүдэл санаа нь монгол аман зохиол, жинхэнэ монгол сэтгэлгээнээс эх үүдэл авч, харин яруу найраг болон биелэхдээ хятад хэлт яруу найргийн ур маяг, гүехэнээр эхлээд гүнзгий утгыг цөөн мөрөнд багтаан төгсгөх буюу “үг нь энд бөгөөтөл санаа нь тэртээ байдаг” яруу санааг агуулсан шүлэг гэж болмоор байна. » Read more: ЯРУУ НАЙРАГЧ БАЯНЫ ТАШУУР ГЭДЭГ ШҮЛГИЙН ТУХАЙ
Tweet This Post
May 10th, 2010 by ganbayar
5 comments »

Алдарсан Монголынхоо эрэлд гарагсад дэлхийн бөөрөн дээр тархаж, олон зууныг эргэж Монголдоо очно доо гэсэн домгийн ширэнгэн дуу өнгөрөөсөн угсаа нэгтнээ сурвалжлан олох болов.
Цагаан монгол, хазар, дээд монгол гээд алдагдсан Монголоо эрэн хайгсдын олоогүй, очоогүй монголчууд үлдээгүй бололтой. Гэтэл бид өөрөө өөрсдийгөе олоогүй байгаа, олж чадахгүй явна гэдгээ ч бас ухаарах цаг болжээ. Дэлхийн бөөрөн дээр буй монголчууд минь хаана хэрхэн мартагдсан, тэд биднийг хэрхэн хүлээж, бидний зүг тэмүүлж буйг харах нь сэтгэл эмтрэм гунигтай ч энә хувь заяа бидэнд ирэх эсэхийг ч эргэцүүлэх нь зүй. Хятадууд уртын дуу, хөөмий, морин хуур, монгол дээл, монгол гэр гээд бүхнийг Хятадын ард түмний өмч хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлэх нь гэж нэг хэсэг шуугив. » Read more: Жангар тууль Хятадынх гэвэл гайхах хэрэггүй, БУРУУТАН НЬ БИД
Tweet This Post
April 22nd, 2010 by admin
3 comments »
“XIII зууны үе бол монгол үндэстний хувьд нийгмийн бүхий л талаар сэргэн мандаж хүчирхэгжсэн цаг үе байлаа. Тухайн цагтаа хүн төрөлхтөн дэлхийн буй бүх хуурай газар гэж ойлгож асан Ази-Европ хоёр тивийн өргөн уудам эх газрыг хураан авч нэгэн төрийн дор нэгтгэн захирсан монгол үндэстэн, энэ их газар нутаг дээрх олон улс гүрэн, үндэстэн ястантай нийгмийн харилцааны бүхий л чиглэлээр өргөн хүрээтэй харилцах болсноор олон салбарт, түүний дотор соёл, урлаг, хэл бичиг, уран зохиол, шинжлэх ухааны янз бүрийн салбарт харилцаа, солилцоо тогтож, тэр чинээгээр харилцан нөлөөлөлцөж ирсэн билээ.
Цөвүүн цаг, Догшин эрин, Зовлонгийн далай хэмээн янз бүрээр нэрлэж ирсэн энэ цаг үеийн түүхийг зөвхөн цэрэг дайн, эзлэн түрэмгийлэл, цуст ноёрхол байсан мэтээр олж харж, ойлгож, тэр чинээгээр үзэл сурталжсан сэтгэлгээгээр хандан, өнгөрсөн түүхийн үйл явц, түүний бодит үнэн мөнийг гуйвуулсан, бүдэгрүүлсэн, үгүйсгэсэн байдлаар дүгнэсээр ирсэн билээ. Иймд бид өнөөдөр эл хязгаарлагдмал, хоцрогдмол байдлыг зоригтойгоор орхиж түүхийн үнэнийг буй асан чигээр нь судалж тогтоон, үнэлж дүгнэх байр суурь руу шилжих явдал чухлаар тавигдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн цаг үеийн Дэлхий дахиныг бараг бүхэлд нь хамран тогтсон “Монгол маягийн энх тайван”-ч их үйл хэргийг бид эерэг талаас нь, хүн төрөлхтний түүхэн гольдролын зайлшгүй болох байсан, болж өнгөрсөн үйл явц гэдэг талаас нь олж харж, судалж дүгнэх ёстой болж байна” /Я.Ганбаатар, Юань улсын үеийн монголчуудын хятдаар бичсэн шүлгийн сонгомол, Уб., 2007, 11-12-р тал/. » Read more: ХУБИЛАЙ ХААНЫ ХЯТАД ХЭЛЭЭР ЗОХИОСОН НЭГЭН ШҮЛЭГ
Tweet This Post
April 10th, 2010 by hERERA
6 comments »
Гайхамшгийн оронд дахь Алисагийн адал явдал, Ширтэх шилийг нэвт
Холливудын студиуд Алисагийн адал явдлаар кино хийж эхэлсэн нь энэхүү сонгодог зохиолын талаар нэгэн нийтлэл бичих гижигийг минь хүргэлээ л дээ. Гэхдээ үүнийг би Холливуд хийсэн учраас бус харин сонгодог зохиол гэдэг утгаар нь оруулж байгаа болно. Зарим нэгэн хүн Льюис Кэрролыг чухам юуны учир сонгодог бүтээл туурвигч хэмээн энд дурдах болсныг гайхаж байж болох юм. Эндүү алдаа гараагүй юм. Тэрээр өөрөө үүнийгээ мэдэж байсан гэж үзэхгүй ч гэсэн, учир утгагүйн ертөнц учир агуулгатай их сонин гаж, цогц харилцаа холбоогоор дамжин хүртэлуэж, хэлхээ тогтоож байгаагаараа заавал унших, зарим нэгэн уншигчдад маань бол заавал “үзэх” зохиолын тоонд багтах нь дамжиггүй юм. Хүүхдийн сайн зохиол гэдгээрээ энд багтахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хэрвээ чингэвээс бид Ах Дүү Гриммийн Үлгэрүүд, Андерсен, Коллоди, Е.Б.Уайт болон бусад зохиолчдыг оруулах хэрэгтэй болох байх. Түүнийг хүүхдээс гадна насан хүрэгчид дутагхгүй автан шимтэн уншдаг учир энэхүү зохиолыг би энэ жагсаалтдаа оруулж байгаа хэрэг юм. » Read more: Льюис Кэррол 1832 – 1898
Tweet This Post
March 29th, 2010 by hERERA
1 comment »
Честерфилд болон Тайлбар толь бичиг:
Санхүүгийн дэмжлэгт нь найдан Жонсон Англи хэлний хамгийн анхны Тайлбар Толь Бичгийг хийх төлөвлөгөөгөө олон тооны зүдэрсэн, ядарсан зохиолчдыг тэтгэн, ивээдэг төрийн хүн болох Лорд Честерфилдэд зориулсан байдаг. Хэдийгээр Честерфилд эхэндээ бага сага анхаарал тавин, өөрийн зөвлөгөөгөө өгч байсан хэдий ч төдөлгүй сонирхол нь буурч, ямар ч санхүүжилт өгөөгүй юм. Жонсон олсон орлогынхоо ихэнхийг бичсэн ажлыг нь гараараа хуулбарлан, тайлбар зүүлтийг оруулж, хуудсуудыг хийсэн цөөн хэдэн ажилчдадаа зориулсан байдаг. Хийсэн ажил нь хэвлэгдэхийн нь өмнөхөн бүтээлээ өөрт нь зориулж магадгүй хэмээн найдсан Честерфилд Тайлбар Толь Бичгийн талаар магтсан тойм нийтлэлийг тухайн үеийн сони болох “World” сонинд нийтэлсэн байна. Энэхүү магтуу нь Жонсонг ихээр унтууцуулсан бөгөөд түүнд хариу болгон бичсэн захидал нь олон нийтийн дунд ихэд алдаршсан гэдэг. » Read more: Сэмьюэл Жонсон: Лорд Честерфилдэд бичсэн захидал
Tweet This Post