Хомер. М.Э.Ө. 800 он
Одисейг Илиадын үргэлжлэл гэж хэлж болох юм. Энэ нь Тройг эзэлсний дараа Грекийн баатруудад тохиолдож байгаа адал явдлыг харуулдаг. Ялангуяа тэдний нэг болох Одисеус мөн Улисэс ч гэж нэрлэдэг Итакагийн Хаанд тохиодож буй адал явдлыг харуулдаг. Түүний гэртээ харих аяны 10 жилийн хугацаанд тохиолдож байгаа үйл явдлуудыг, түүний хүү Телемахусын аавыгаа хайж байгаа, түүнийг эзгүй байх үед тэвчээртэй эхнэр болох Пенелопийг эргүүлж байгаа эрчүүд, Улисэс эргэж ирж дайснуудаасаа цусан өшөө авч байгаа зэрэг сэдвүүд нь тэр цагаас хойшхи Жойсын “Улисэс” зэрэг олон зуун романд давтагддаг. Энэхүү түүх нь уншаагүй хүмүүст хүртэл хэдийнээ танил болжээ. » Read more: Одиссей

