Илиад

Хомер. М.Э.Ө. 800 он

АхиллИлиад болон Одисей нь тууль хэмээн нэрлэгдэх эртний Грекийн хүүрнэл шүлэглэл юм. Тэдгээр нь манай иргэншлийн хамгийн анхны мөн хамгийн агуу туульс юм. Ахиллийн өсгийн тухай ярих эсвэл Тройн Эленатай сайхан эмэгтэйг зүйрлэх бүрийдээ бид магадгүй 3000 жилийн настай энэхүү шүлгүүдээс зээлдэж байгаа хэрэг юм.

Хомер яг хэдийд амьдарч байсанг бид мэдэхгүй, магадгүй тэрээр М.Э.Ө. 800 – 700 он эсвэл түүнээс ч өмнө амьдарч байсан байж болох. Яг үнэндээ тэр хүн үнэхээр амьдарч байсан эсэхийг ч бас нотлож чадахгүй байгаа. Бид энэхүү түүхүүдийг Хомер нэртэй нэг хүн бичсэн эсэхийг ч мэдэхгүй, эсвэл хуучин цагийн эртний хошин яриагаар бол тийм нэртэй өөр хүн бичсэн ч гэдгийг мэдэхгүй. Тэр бүү хэл Сэмюэл Батлэр Одиссейг эмэгтэй хүн бичсэн ч гэж үздэг. За тэр яахав, энэ асуудал бол эрдэмтдийн толгойны өвчин байх харин энэ тууль нь биднийх байг л дээ.

Энэ туулийг уншихаасаа илүүтэй сонсдог байсан нь ойлгомжтой. Эр ч бай эм ч бай, тэд ч бай эд ч бай Хомер эдгээр түүхийг бидэнд үлдээжээ.

Илиад нь Герег хэмээн бидний ерөнхийлөн нэрлэдэг олон аймгуудын Тройн ( эсвэл Илиум) арван жил үргэлжилсэн бүслэлтийн сүүлийн 50 орчим өдрийн түүхийг өгүүлдэг. Энэхүү бүслэлт нь бидний мэдэж байгаачлан бодитойгоор оршиж байсан Трой хотын “оройгүй цамхаг”-ийг булаан авч, түймэрдсэнээр дуусна. Трой хотыг хэрхэн булаан авсан тухай Виргилийн Аэнэйдээс үзнэ үү.

ХомерИлиад нь магадгүй хүний хамгийн эн тэргүүний утгагүй тэнэглэл болох дайны тухай урьд хожид өгүүлсэн хамгийн гайхамшигтай, агуу бүтээл юм. Төвлөрч байгаа хүн нь Ахилл. Хүүрнэлийн гол мөрүүд нь түүний уур хилэн, бардамнал, зэрлэг авир болон түүний хэрхэн ухаарч байгаа эцсийн мөч зэргийг харуулсан. Тэрээр Өрнөдийн уран зохиолын хамгийн анхны баатар бөгөөд тэр цагаас хойш барууны ертөнцийнхөн эрэлхэг баатарлаг чанарын тухай ярихад тэдний оюун санаанд Ахилл бууж байдаг.

Уншигч та бүхэн Илиадыг жижигрүүлдэг шилээр харж болох юм. Тэгэх аваас энэхүү түүх нь овгийн зөрчилдөөн, өчүүхэн жөтөөрхөл, урвалт шарвалт, мод чулууны эринээсээ нэг их салж чадаагүй байгаа аль хэдийнээ үхширсэн хагас зэрлэгүүдийн тулааны түүх юм. Илиадад гарч байгаа дайнуудыг өнөөгийн дэлхийн үйлдэж байгаа яргалалтай харьцуулахад хажууд өчүүхэн зүйл л дээ.

Хачирхалтай нь Илиадыг уншаад эхлэхээр энэхүү жижигрүүлэгч шил нь томруулагч болж орхино. Дайны цар хэмжээ нь чухал биш болж, харин хүн болон бурхны цар хэмжээ томорч харагдана. Илиадын чухал шинж чанар нь тэнгэрлэг байдал юм. Тэнгэрлэг байх нь агуу гэсэн утга чанарыг өөртөө байгтаадаг тиймээс ч тэнгэрлэг шинж чанартай холбоотой сайн шинж чанар бөгөөд жижигхэн тэнгэрлэг байдал гэдэг зүйл байдаггүй. Жишээ Генерал Эйзэнхүүвэрийн Европод хийсэн Загалмайтны Аян Дайн гэдэг зохиол нь бүхий л түүхэн дэх хамгийн агуу цэргийн, тэнгисийн операцийг дүрсэлсэн байдаг. Гэвч энэ нь түүхэнд төдийлөн чухал үүрэгггүй Илиадын жижиг сажиг дайны түүхийн дэргэд тэнгэрлэг чанар дутагдаж байдаг. Энэ нь Генерал Эйзэнхауэрийг муулах гэсэнгүй. Тэр мэдээж хэрэг Хомер биш.

Тэгээд ч дахин нэг Хомер байна гэж байхгүй. Тиймээс л үүнийг унших ёстой болж байгаа хэрэг юм.

Be Sociable, Share!

10 Comments

  1. Luna

    hey! yostoi goy site beshdee! bi ene zoxioluudyg unshsan bolovch,ix xel dere bas butsagad tailbarlaad yarixad neg l evgu,shal uur getsuu yum shg sanagddag bsn chn..ta guai bol xungxuun tailbarlaj benshuu! bravoo hehe =] urgeljluuleed bgaare

  2. Pingback: Уран Зохиол - Literature » Blog Archive » Ористэйа

  3. tuvshin

    энэ зохиолыг бүтэн эхээр нь уншмаар байна. боломжтой бол нийтэлж болохуу

  4. enkhmongol

    Их гоё сайт байна. Надад ном унших хүсэл маш их байгаа боловч эх хэл дээрээ олж унших боломж тун ховор учир нь би гадаадад сурдаг мөн тэр болгон ном унших цаг гардаггүй. Тэгээд таниас нэг юм гуйх гэсэн юмаа! Уран зохиолын эсвэл түүхэн ер нь ямар ч ном хамаагүй оруулж өгөөч?! гэж гуйх гэсэн юм баярлалаа..

  5. hERERA (Post author)

    Хүний хийсэн зүйлийг үнэгүй өгнө гэдэг чинь өөрөө маш ес суртахуунгүй хэрэг шүү дээ. Ядаж байхад би өөрөө хийгээгүй зүйл шүү дээ.

  6. Баярмаа

    Тиймээ vнэхээр гоё сайт бна, би ч бас дэлхифн сонгодог алдартай бvтээлvvдийг оорийн эх хэл дээрээ уншихыг маш их хvсч бна, боломжтой бол нийтэлж огч болохсон болов уу?

  7. chuka

    ta ih goe talbarlasn bnshdee uneheer goe sanagdlaa bas bayrlalaa

  8. Солонго

    Эртний Грекийн зохиолууд үнэхээр гайхалтай, үлгэрийн домгийн шинжтэй, маш сонирхолтой бас бараг бүгд л уяалдаа холбоотой байдаг. Нэг уншаад эхлэвэл донтоод байдаг. Грекийн бурхадын талаар их мэдлэгэтэй болдог.

  9. Жаагий

    эртний грекийн үлгэр домгууд бараг бүхэлдээ тэнгэрийн талаар өгүүлсэн байдаг. гоо сайхны тэнгэр, гэр бүлийн тэнгэр, урлагийн тэнгэр г.м. Харин тэнгэрүүдийн эцэг тэнгэр нь Зевс юм. Зевсийн эхнэр нь Гера, гурван охинтой. Тэнгэр, газрын хүн 2-ын дундаас төрсөн хүүхдийг баатар гэдэг гэж сонссон юм байна.

  10. adya

    ene zohioliig buten eheer ni unshmaar bna tuslaach pls pls

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.