Харжигнан шаагих єтнvvдтэй ханьсахаар
Хорвоогоос дайжин одсоныг минь зарлах
Хахир бас дvнсгэр хонхны чимээг сонсоод
Хучлагаа нємєрч буйд хойноос минь бvv гашууд » Read more: SONNET No 71
Archive for April, 2008
SONNET No 71
April 21st, 2008Замнаагүй зам
April 4th, 2008
Хатаж шарласан моддын дунд харгуй салжээ
Хамтаар нь зэрэг аялж чадахгvй нь уучил
Хэсэг амсхийн алийг нь сонгохоо тээнэгэлзээд
Хол тэртээд бутан дунд алдарсанийг нь
Хараа тавин анхааралтай шинжээд
Халиурах өвс, хvсэлд нийцэж байхуйд
Хувь илvv байж юуний магад, нєгєєхийг нь
Хожим vл харамсах, шударга гэж vзээд сонжлоо. » Read more: Замнаагүй зам
Гал ба Мөс
April 1st, 2008Эдмунд Спэнсэр: 30-р Соннет

Миний хайрт мөс шиг харин би гал адил
Мөнхүү түүний хүйтэн нь туйлын агаад
Миний час халуун тэмүүлэлд үл хайлахаар барам
Сөгдөн гуйх тусам улам хахир болохын учир юунд вэ?
Үхлийг хүлээн зогсож чадаагүй учир –
April 1st, 2008Эмили Дикинсон
Үхлийг хүлээн зогсож чадаагүй учир –
Өгөөмөр тэрээр намайг авахаар ирсэн юм –
Үхэшгүй мөнхийг бас бидэнтэй –
Өөрийн сүйхэндээ суулгасан байлаа


