Хэлж хэрэв би чаддагсан бол

Portrait

Цаг хугацаа юуг ч үл хэлнэ харин би тийнхүү чамд хэлсэн
Цаг хугацаа зөвхөн бидний төлөх төлөөсийн үнэ цэнийг л мэднэ
Хэлж хэрэв чаддагсан бол би чамд мэдэгдэх байсан.

Алиа салбадайн үзүүлбэрт хэрэв бид мэгших хэрэгтэй бол
Авъяаслаг хөгжимчний тоглолтыг хэрэв бид зогсоох хэрэгтэй бол
Цаг хугацаа юуг ч үл хэлнэ харин би тийнхүү чамд хэлсэн.

Ямар ч тавиланг урдаас үл хэлж чадах агаад
Ярьж хэлэхээсээ хавьгүй илүүгээр би чамд хайртай учир
Хэлж хэрэв чаддагсан бол би чамд мэдэгдэх байсан.

Сэвэлзэх болохоороо салхи хаа нэгтэйгээс заавал ирнэ
Сэрчигнэх навчис гундахад хүртэл шалтгаан заавал байна
Цаг хугацаа юуг ч үл хэлнэ харин би тийнхүү чамд хэлсэн.

Магадгүй сарнай ургахыг үнэхээр хүсдэг байж болох
Зөн билиг ч оршин байхыг нухацтай санаархдаг байж болох
Хэлж хэрэв чаддагсан бол би чамд мэдэгдэх байсан.

Арслан бүгд босоод яваад өгнө гээд төсөөл дөө,
Адилхан цэрэг эрс, цэнгэг горхи ч мөн урсан одно;
Цаг хугацаа юуг ч үл хэлж, харин би тийнхүү чамд хэлээгүй билүү?
Хэлж хэрэв чаддагсан бол би чамд мэдэгдэх байсан.

2006.02.09

If I Could Tell You

Time will say nothing but I told you so,
Time only knows the price we have to pay;
If I could tell you I would let you know.

If we should weep when clowns put on their show,
If we should stumble when musicians play,
Time will say nothing but I told you so.

There are no fortunes to be told, although,
Because I love you more than I can say,
If I could tell you I would let you know.

The winds must come from somewhere when they blow,
There must be reasons why the leaves decay;
Time will say nothing but I told you so.

Perhaps the roses really want to grow,
The vision seriously intends to stay;
If I could tell you I would let you know.

Suppose all the lions get up and go,
And all the brooks and soldiers run away;
Will Time say nothing but I told you so?
If I could tell you I would let you know.

Be Sociable, Share!

3 Comments

  1. BorA

    hairiin umnu uvdug suhruhiig bi huleen zuvshuurvch chadna harin ternees umnu gantsaaraa hairlsan hairiig hezee ch huleen zuvshuurch ul chadna hairandaa shanalsan humuus tolgoi gudailgan yavah n ih ghde bod zaluu mini bas busgui mini ene orchlon delhii chamaig toiron ergej bga meteer tusuul tghed tsag n bolohoor chinii hairt uuruu chamaig olno harin ter uchraliin muchud chi yu ch bodolgui setgeldee buulgalgui unguruh n elbeg bitii sanaa zov huvi tavilan chamaig uuruu hair ruu chin zugluuleh bolno itgeeree butelguitsen hairaas bolj tolgoi gudailgan yavah muuhai shu bitgii setgeleer unaarai

  2. zolboo

    i’like it

  3. Anna

    Goyo umaa 8->

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.