Ористэйа

(Эртний Герегийн эмгэнэлт жүжиг нь бидний мэддэг жүжгүүдээс тэс өөр тул эхлэн уншигчид эхлээд энэ сэдвийн талаарх стандарт ном зохиолуудыг уншиж судлах, эсвэл холбогдох бүлгүүдийг Герегийн уран зохиолын түүхээс судлах эсхүл бүр арга ядаж орчуулгыг нь дагалдах тэмдэглэл, зааварчилгааны хамтаар унших нь ойлгож мэдрэхэд хэрэгтэй. Мөн та санал болгож буй жүжгүүдийн гол гол дүрүүдийн нэрүүдтэй холбоотой домгуудыг хүртэл харах хэрэгтэй болох байх.
Герегийн сонгодог жүжгүүд нь шүлэглэл хэлбэрээр бичигдсэн байдаг бөгөөд ихэнхдээ өргөлттэй, албан хэллэгтэй байдаг. Тэдгээрийг жил бүр Афин хотноо Диониус бурханд зориулсан баяр наадмын үеэр задгай агаарт толилуудаг байж. Тийм учраас жүжгүүд нь шашны ёслолын нэгэн хэсэг байдаг бөгөөд бараг л бүх үзэгч олон ч гэсэн үүнийг иргэний үүргээ хэмээн үздэг байж. Жүжиг нь гурван цуврал өөр хоорондоо холбоотой жүжгүүдээр эхлэх бөгөөд хөнгөн нээдмийн богино хэмжээний үзэгдэл дагалдаж, харин зохиолчид ялалтыг хэрхэн гаргаж ирэхээрээ өрсөлддөг байна. Эскилэсийн Ористейя нь бүтэн хадгалагдан үлдсэн цорын ганцхан гурвал юм.


Эртний Герегийн нарны илч шингэсэн эдгээр бүтээлүүдийг төсөөлнө гэдэг бол бидний хувьд тун хүнд даалгавар. Учир нь тэдгээр жүжгүүд нь хөгжим, бүжиг, хоор дуу болон хоёрдмол утгагүй шулуун үг хэллэгээрээ өгүүлэх түүхээ бидний орчин үеийн хэв маягаас огт өөрөөр дуурсан, магтан дуулдаг байсан байна. Зохиолын хувьд бол ихэнхдээ алдарт домогуудыг дахин бичсэн байдаг бөгөөд уг өгүүлэх түүхийг үзэгч, уншигчид нь хэдүйнээ мэддэг байсан тул тул хүлээлт (буюу зохиол цаашид хэрхэн өрнөх бол хэмээн хүлээх үзэгчид, уншигчдын хүлээлт) байдаггүй байсан байна. Эдний дундаас ялангуяа үйл явдлын комментар буюу тайлбар маягаар ашиглагдаж байсан Хоор болон ялангуяа хэрцгий маягийн тайзнаас гаднах үйл явдлыг хүүрнэн өгүүлдэг мессенежертэй байсан байна. Герегийн жүжгийн тухай улам гүнзгий судлах тусам тэдгээр нь гарал үүслээрээ шашинтай нягт холбоотой болохыг байнга санаж явах хэрэгтэй бөгөөд мөн жүжгийн хэл, үйл явдал нь бидний “бодит” гэсэн ойлголтоос огт өөр болохыг ойлгох хэрэгтэй.)


Хэдийгээр Герегийн эмгэнэлт жүжгийг “төрүүлээгүй” хэдий ч Эсхил нь одоогоор мэдэгдээд байгаагаас хамгийн анхны бусдыгаа дагуулсан энэ төрлөөр оролдогч нэгэн бөгөөд яахын аргагүй Өрнөдийн эмгэнэлт жүжгийн өвөг эцэг юм. Тэрээр Афины ардчиллын мандан бадарч байсан агуу үед амьдарч байсан бөгөөд өөрөө хүртэл Марафоны тулалдаан, магадгүй Саламисийн тулалдаанд оролцож түүнийхээ мандан бадралд хувь нэмрээ оруулж явжээ. Афины ойролцолцоох Элуэсист төрсөн тэрээр Афин орчимд, нэгэнтээ Сицилд, ихэнх амьдралаа өнгөрөөсөн бөгөөд Гелад өөд болжээ. Тийнхүү амьдарч байхдаа ихээхэн төсөөлөл сайтай боловч, түүний халзан толгой дээр бүргэд яст мэлхий унагаасан гэх мэт байж боломжгүй сонин хачин түүх ярьж явдаг нэгэн байж. Түүний бичсэн ерэн жүжгээс дөнгөж долоо нь хадгалагдаж үлджээ.

Эдгээрээс хамгийн шилдэг нь Орестэйяа гэсэн гол дүр бүхий гурвал жүжиг юм. Үүний сэдэв нь Герегийн домогт байнга тааралддаг гэр бүлийн цусан өшөө болон түүний эвлэрэл, ухаарал байдаг. Агамемноны түүх бол үнэнч бус эхнэр болох Клитемнестрадаа алуулсан аллагын түүх юм. Хоефорое (Бумба үүрэгч) нь Клитемнестраас аавынхаа өшөөг авдаг Агамемноны хүү Орестесийн тухай өгүүлэх өшөө авалтын түүх юм. Эумэнидэс (Хилэн) нь Хилэнгээс үүссэн Ористэсийн шаналан болон Афины шүүгчид болон Афин бурханы эцсийн шүүх хурлаар цагаадаж байгаа зэргээрээ цэвэр ариун болж буй тухай түүх юм. Гурвал нь тэр чигээрээ хууль, дэг журмын өндөр ухамсарын үйлийн дагуу хувь тавилан, угсаа залгамжлал, бардам, бахархал зэргийн нэгдэлээс үүсэн гарч байгаа эмгэнэлт зангилаа тайлагдаж байгааг харуулсан түүх юм.

Хомерт тохирох үг нь язгуурлаг бол Эсхилист таарах үг бол агуу юм. Түүнийг орчин үеийн жүжиг шиг уншиж болохгүй. Түүний хэл нь хүнд, хүндэтгэлийн магтаалуудтай бөгөөд тэр нь гэм, нүглийн талаарх бүрэн дүүрэн санааг гаргахаар туйлаас ихэд хичээсэн байдаг. Тэдгээр санаа нь харин бидний үеийн О’Нэйл, Фолкнер нарын зэрэг төсөөллийн уран зохиолын ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болсоор иржээ. Эсхилэс нь орчин цагийн хамгийн шилдэг жүжгийн зохиолчдоос ч хүртэл илүү байж чаддаг бөгөөд түүнийг Book of Job-ын1 зохиогчтой адил шинжтэй байдаг. Түүнийг тэр сэтгэлгээгээр нь хандаж унших нь зүйтэй.

1 The Book of Job нь “Хуучин Гэрээ”-ний (Библи) хамгийн “бүрэн төгс уран зохиолын бүтээл” хэмээн тооцогддог.

Be Sociable, Share!

2 Comments

  1. naluuhai

    hoh chi Oresteia-g unshtsiimuu mundag bn shu Odyssey, Oedipus, Hamlet-in talaar bol yriltgui unshtsan bhda tiimee. the book of job-ig unshtsan bol Gilgamesh-in unshsan bh tiimuu. za ene olon yum yrih yahav chamaig Beowulf ymu Dante Inferno Cantos yumu Paradise Lost-iin talaar bichuul aimer bayaliishu bi ooro unshchad tgd oor humuustei yoroso sanaagaa huvaaltsaj chaddagguin ihenh humuus unshaagui bdag l da lol

  2. hERERA (Post author)

    Paradise Lost iin tuhaoi bol ene minii favourite sedev gegege boljiino oo

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *