Түүврүүд. Күнз. М.Э.Ө. 551-470 он

Өнөөгийн Өрнөдийн болон бусад олон хүмүүсийн хувьд Түүврүүдийг уншиж ойлгоход хамгийн их тулгардаг бэрхшээл нь “хувь тавилангийн жигнэмэг1”-ийн онч мэргэн үгс хэлж буй дорнын өвөрмөц нэгэн гүн ухаантан Күнзийн өөртөө бий болгосон тэрхүү имижийн цаадахыг даван гарч харж чадахгүйд байдаг. Мэдээж хэрэг түүний нэр нь Күнз биш бөгөөд 17-р зууны Жесуитын2 номлогч нарын түүнд хайрласан нэр аж. Учир нь тэр үед Европчууд нэр хүндтэй философчидодоо Латин нэр өгдөг байсан байна. (Confucius нь K’ung-fu-tzu гэдэг үгний Латинчласан хэлбэр [pinyin Kongfuzi] буюу Их Багш Күн гэсэн утгатай аж.)

Түүний овог нь Күн бөгөөд өөрийн нэр нь Чиу буюу Ch’iu [Qui] аж. Тэрээр доогуур язгуурын эртний, нэр хүндтэй сурвалжит гэр бүлээс гаралтай бөгөөд энэ нь дундад зууны үеийн Өрнөдийнхөөр бол хүлэг баатар, кивальер юм. Тэрээр шилдэг харваач, морин тэрэг жолоодогч болж, туйлын сэтгэл татам зан авиртай, эрч хүчтэй нэгэн болон өсөж хүмүүжсэн байна. Эртний Жоу [Zhou] Династи задран унаж, өөр хоорондоо өстэй жижиг улсуудад хуваагдсан нийгэм, улс төрийн томоохон өөрчлөлтийн үед амьдарч байсан. Түүний цэргийн ур чадвар нь хэрэгцээгүй болж ирсний дээр явган цэрэгт ихээр дулдуйдсан арми болон шинэ зэвсэг нь хуучин цагийн баатарлаг шинж чанартай багахан хэмжээний дайнуудыг (Хомерийн дүрсэлж байсан шиг) орлож эхэлсэн байна.

Күнзэд шинэ мэргэжил хэрэгтэй болсон бөгөөд тэрээр өөртэйгөө адилхан хувь тавилантай олны нэгэн адилаар улс төрийн бие даасан зөвлөх болохоор оролдож эхэлсэн байна. Шинээр үүссэн аюултай цаг үед жолоодогч нарт тэсэн үлдэхэд нь хэрэгтэй түүхийн талаар өөрийн мэдлэг болон эртний судар бичигт юу гэж хэлсэн байдаг үг өгүүлбэрийг бичиж өгдөг байж. Төрийн ерөнхий сайд болох нь түүний эрхэм хүсэл байсан бөгөөд тэр албан тушаалаа ашиглан 500 жилийн өмнө оршин тогтнож байсан Жоу улсын тулгуур болсон жишиг, хэм хэмжээг дахин сэргээхийг зорьж байсан байна. Өөрийн төрөлх Лу мужид албаны түшмэлийн албыг богино хугацаанд хашиж байсан боловч жолоодогчдыг түүний зөвлөгөөг системчлэсэн байдлаар хэрэгжүүлэхэд хэзээ ч нөлөөлж чадаагүй юм. Гэсэн хэдий ч Зүүн Азийн зуу зуун үеийнхэний хувьд Күнз нь багш, ухаантан гэгдэх бүхний үндэс язгуур болж, түүхийн туршид дахь хамгийн нөлөө бүхий философичдын нэг байсан авч өөрийнх нь шалгуураар тэрээр өөрөө бүтэлгүйтэл байжээ. Өөрийнхөө хайртай үнэнч дагалдагч нарынхаа дунд хамгийн ихээр сэтгэлээр унаж насан өөд болсон гэдэг.

Күнз нь сайн засаг болон нийгмийн эв зохицолын түлхүүр бол байгалаас заяасан дэс дараалал, эрэмбэ хэмээн итгэж байсан нь: “Эцэг нь эцгээрээ хүү хүүгээрээ байг” гэсэн зарчим байлаа. Эцэг эхдээ хүлцэнгүй, хүндэтгэлтэй байх өртэй хүүхдээс эхлээд түүнд хамаарах эцэг эхийн хамгаалал, өмгөөлөл болон боловсрол хүртэл тэрээр бодсоныб дүнд нийгмийн бусад харилцаа хүртэл тусгалаа олохыг олж харсан байна: жолоодогч ба сайд, нөхөр ба эхнэр, өвгөд ба залуус, тэр ч бүү хэл анд найз ба анд найз (учир нь аль аль нь бие биесээ хүндэтгэх учиртай). Тэрээр хүний төрөлх шинж чанарыг өөдрөгөөр харж байсан боловч боловсрол нь тэрхүү шинж чанарыг бүрэн хүч нөлөөгөө үзүүлэх хүртэл нь хөгжүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн итгэж байсан байна. Мөн, Сократын нэгэн адилаар (Платогийн дүрсэлсэнчлэн) тэрээр хүн өөрийнхөө хайнга, мэдлэггүй байгаагаа мэдэх нь сурахын эхлэл суурь хэмээн ойлгосон байжээ.

Гүн гүнзгий консерватив үзэлтэй хэдий ч Күнз нь чадалтай, мэдлэгтэй хүмүүсийн төлөө үйлчилсэн удам дамжсан давуу зэрэг өгөхийн эсрэг байсан магадгүй Хятадад, мөн дэлхий дахинаа түүний өгсөн хамгийн том бэлэг байсан байж болох юм. Түүний идеал нь жентлемэн боловч тэрээр энэхүү үгээ онцгойлон тодорхойлсон нь байна. Түүний хувьд жентлемэн гэдэг нь үйл хөдлөл, мэдлэг боловсрол болон зан төлөв нь эзнээ тодорхойлохоос бус эцгийн язгуур угсаа жентлемэн гэдэг үгэнд ямар ч хамаагүй байжээ. Мөн Күнз нь хуулийг мухарлах, залилах, зайлсхийхэд өдөөдөг хэмээн үздэг байсан тул хуулийн хэм хэмжээг эсэргүүцэж харин оронд нь Ли-гийн журамыг илүүд үздэг байж. Ли-гийн журам гэдгийн ижил тэнцүү үг байхгүй бөгөөд харин тайлбарлах аваас зарим талаараа ёс зүйн ойлголт, үйл хөдлөл ба зан төлөвийн зохистой харьцаа, ёс суртахуун, болон түгээмэл хэм хэмжээ, хуулийн нэгдэл аж. Энэхүү бичигдээгүй нийгмийн хэм хэмжээг төрөлхийн чадал мэдлэгтэй хүмүүсийн (Платогийн Бүгд Найрамдах-ад гардаг удирддаг элит анги давхаргатай харьцуулж үзэх хэргтэй байх) удирдаж буй засгийн газарт мөрдүүлэх явдал байлаа.

Хэрвээ Күнз нь амьдралдаа ямар нэгэн бүтээл бичсэн бол тэр нь бидэнд хадгалагдаж үлдсэнгүй. Харин түүний хэлсэн үгс, харилцан яриа, сургаал хичээлийн Түүврүүдийг нь түүнийг нас барсны дараа дагалдагч нар нь хэдэн үе дамжуулан эмхэтгэжээ. Энэ ном нь үргэлжилсэн хүүрэнл биш бөгөөд үе үе ойлгомжгүй, ярвигтай хэсгүүд ч хүртэл тааралдана. Зарим сургаал нь хэт тодорхой, илэрхий эсвэл нуршуу байдаг бөгөөд үүний шалтгаан нь хорин таван зуун жилийн туршид үнэн зөв гэдэг нь хангалттай нотлогдсон болохоор л тэгж санагдаж байгаа хэрэг. Зарим уншигчид ялангуяа эмэгтэй хүнийг асуудлаас гадна үлдээж, эцгийн эрхт ёсны тогтолцоог эргэлтгүй илүүд үзэж байгаа Күнзийн консерватизмд уйдаж мэдэх байх.

Түүврүүд нь харьцангуй богинохон ном бөгөөд уншууштай, тэр тусмаа дахин дахин уншууштай бүтээл юм. Энэ бол цовоо, өгөөмөр, ухаалаг оюуны бичлэг билээ.

1 Fortune cake: Өрнөдийн орнуудад ихэд дэлгэрсэн тухайн өдрийн мэргэн үгийг идэх жигнэмэг дотроо хийж түүнийгээ өөртөө таарсан сургаал үг хэмээн билэгшээн цээжлэн сахидаг заншил.
2 Jesuit: Ромын Католикийн шашны нэгэн урсгал

Be Sociable, Share!

12 Comments

  1. agai

    урьд нь огт уншиж байгаагүй зүйлс байнаа. анд минь иймэрхүү жишээний олон зүйлс тавьж тусалаарай. олон хүнд ус агаар шиг хэрэгтэй. одоо бид хэн хаана хөхөө томооруулж вэ гэдэгээс лоигтой мэдээг олж харах нь цөөрөөд бас түүнээсээ уйдаад эхэлсэн. Олон злууст хэрэгтэй шүү. Үнэхээр баярлалаа

  2. tamir

    ih taalagdlaa oshoo ihiig bicheerei Amjilt

  3. А

    Ийм сайхан зүйлс бичсэн атлаа юунд харийн үг хэрэглэв дээ. Монгол хэлний үгийн баялаг, хэний ч хэлний үгийн утгыг хөрвүүлэх боломжтой!!!!!!!!

  4. А

    Kongzi bol zohiolch hun baigaagui!!!, harin bagsh, surgan humuujuulegch bsan. Kongzi-n shavi nar tuunii helsen ugiig hojim temdeglen, emhtgej nom bolgoson. mon suuld tuunii surgaal ugsiig bishren shutsen shavi nar n tuuniig gun uhaanch hemeesen. Amid seruundee tereer hezeech ooriigoo gun uhaanch gej bgaagui. mon Kongzi-n dagaldagsad bus shavi nar gej yarina, Jesus Christ -n dagaldagsad l gej duulsan yum bna.

  5. очироо

    za yostoi tnx bi biye daalt bichih geed sandarch yavlaa gehdee tanaih ih goyo site bna gehdee tsuun hun meddeg yum shig bna hureegee joohon telj olon niitiig hamruulaarai

  6. starlight

    kunz delhiin songodog t orj bgaa yum bol dao – bas ormoor l yum

  7. ЦАРЦАА НАМЖИЛ:

    goy bn aaa

  8. Молор

    yoh biye daaltaa olchloo

  9. bolor

    kunziin surgaaliud orchuulj taviach humuust mash ih hereg bolno do

  10. Нямка

    Үнхээр гоё сайт байнаа. Энэ хэвээрэй урагшаа улам олон алхаарай. Би үргэлж хажууд чинь байх болноо. Надад үнхээр их тайлагдлаа.

  11. narantsetseg

    dajgui ym bn, oor olon sonirholtoi , songodoguudiig toliluulaarai. bayarlalaa

  12. selflization

    Za amidraliinhaa turshid kunziig unshsanaas Mark Avrelii deer baihoo

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *