Archive for October, 2008

Амьдрал хөзөр дэлгэхээс ээдрээтэй

October 13th, 2008

Хvн тєрєлхтний оюун санааны ертєнцийг зєн билгээрээ донсолгосон их хvмvvсийн нэг Франц Кафкаг таньж мэдэхэд бэрх.

Тэрээр vvсэл гарлаараа еврей, унасан газар, угаасан усаараа Праг, Парис, хэлээрээ немц, соёлын уламжлалаараа Австрийн зохиолч билээ. Ф.Кафка 1883 оны арваннэгдvгээр сарын 3-нд тєржээ. Эцэг нь мал нядлагчийн хvv, эх нь эрдэмтэн ламын охин байв. Амьдралын эрхэнд эцэг нь хvнд хэцvvг туулж насны эцэст хєрєнгєжиж дэлгvvрийн эзэн болжээ. Амьдрал нь ийнхvv зугуухан дээшилсэн нь соёл боловсрол багатай энэ хvнийг биеэ тоох євчин рvv хєтєлж, бусдыг хvлээн зєвшєєрдєггvй зєрvvд нэгэн болгосон байна. Тэрээр эхнэр, гурван охиноо захирч сурсан ба Францыг хэлбэр тєдий захирна. Ф.Кафка эцгийнхээ тухай єєрийн vзэл бодлоо “Эцэгтээ бичсэн захидал”-даа маш дэлгэрэнгvй єгvvлсэн. 100 гаруй хуудас уг захидлаа тэрээр хоёр сарын турш бичжээ. Гэвч энэ захидал эцэгт нь хvрээгvй юм. » Read more: Амьдрал хөзөр дэлгэхээс ээдрээтэй

Post to Twitter Tweet This Post

The Nobel Prize in Literature 2008

October 9th, 2008

2008 оны утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтнаар Францын зохиолч Жан-Маги Густавь Ле Клезио (Jean-Marie Gustave Le Clézio) дөнгөж сая тодорлоо. Нобелийн Хорооны мэдэгдэлд дурьдсанаар Ле Клезио нь “шинэ гарц, уран яруу адал явдал, тааламжтай хөөрлийг эрэлхийлэгч зохиолч бөгөөд өнөөгийн соёл иргэншлээс гадна болон доор орших хүмүүнийг нээн илрүүлэгч” аж. Энэ нь нэг ёсондоо амьдралынхаа ихэнх цагийг аялж, тэр явцдаа үзэж харсан, анзаарсан зүйлс дээрээ тулгуурлан зохиол бүтээлээ туурвидаг түүний уран бүтээл дэх алдагдсан соёл хийгээд шинэ оюун санааны бодот байдлыг араас эрэлхийлэх хүсэл эрмэлзлийг нь үнэлсэн гэсэн үг.

» Read more: The Nobel Prize in Literature 2008

Post to Twitter Tweet This Post

Пастернак (“Ветер”, 1953)

October 8th, 2008

Борис Леонидович Пастернак

Я кончился, а ты жива.
И ветер, жалуясь и плача,
Раскачивает лес и дачу.
Не каждую сосну отдельно,
А полностью все дерева
Со всею далью беспредельной, » Read more: Пастернак (“Ветер”, 1953)

Post to Twitter Tweet This Post