Archive for December, 2008

This is Where We Live

December 31st, 2008


This Is Where We Live from 4th Estate

Post to Twitter Tweet This Post

Шинэ жилийн мэнд хүргэе

December 30th, 2008

Уран зохиолд шимтэгч, үнэлэгч та бүхэндээ ирж буй шинэ ондоо хулгана жилдээ хурааснаа үхэр жил шигээ үржил шимтэй байлгаж, эрүүл энх аз жаргалтай нэгэн жилийг үдэхийн өзийтэй ерөөлийг өргөн баръя.

Post to Twitter Tweet This Post

Stray Questions: Туяа

December 26th, 2008

211038256img

Literature.mn-ий уншигчидаа хооронд нь ойртуулахын дээр блогтоо шинэ хачир нэмэх зорилгоор өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн асуулт хариултын булан нээж байна. Энэхүү буланд блогийг хөтлөгчид өөрсдийн сонгосон хүнээс тогтсон гурван асуултыг асууж байх юм. Тэгээд булангийнхаа анхны зочноор миний бие өөрийн эртний танил Шагдарын Туяаг урьж байна. Бидний хүсэлтийг талархан хүлээн авч дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн Туяадаа баярлалаа.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Барьж тавин, барьж тавин нэг юм Уильям Фолкнэрийн “Абсалом Абсалом”-ийг дуусгасан. Энд дурьдан хэлэхэд би сүүлийн уед зөвхөн нэг номыг дангаарчлан уншаад байж чаддаггүй болчихсон байна лээ. Зохиолын уйл явдалд манарч байх явцдаа бусад мэдүүштэй мэдээллээс хоцрох гээд байгаа юм шиг санагдангуутаа өөр юм шүүрч авчих гээд. Үүнд надтай нилээд хэдэн хүн санал нийлэх буй за. Энэ сэтгэл хоёрдох байдлаа дарах үүднээс уран зохиолын ном унших явцдаа онолын номыг хослуулж унших болсон. Өглөө нийтийн тээврээр ажилдаа явах замдаа онолоо уншаад, харин орой унтахынхаа өмнө ганц хоёр хуудас зохиолын номноосоо уншчихад нам унтаад өгдөг юм. Тэгэхгүй бол орой унтахын өмнө онол уншчихаар сэтгэл хэт хөөрөөд, нөгөө ёстой Чернышевскийн хэлснээр, “юу хийх вэ?” гээд суучихна. Гэхдээ нөгөө талаар зөвхөн уран зохиол уншаад байхаар юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх нь аргагүй байх л даа. Асар хурдтайгаар хувилж уйлдвэрлэгдэж чаддаг механик дүрс буюу мэдиагийн дэргэд ямар ч хүнд би ер нь юy хийгээд суугаад байнаа гэсэн бодол төрнө шүү дээ. Номон дээрх дүрсийг уншихад хэдэн минут зарцуулах вэ, гэтэл телевизийн сурталчилгаа үзэхэд хэдэн хором шаардагдах вэ гээд бодоход л ойлгомжтой. Өнөөдөр бидний нийгэм efficiency, urgency хоёрыг бий болгохын сацуу үүнд бурэн хамрагдахыг шахна.Тэгээл нөгөө би одоо хөдлөхгүй бол Монголд хүүхдүүд боловcролгүй хоцорлоо эсвэл өнчирлөө гэсэн диалектик үүсэх жишээтэй. За сэдвээс жоохон хазайх шиг боллоо. Буцъяа. » Read more: Stray Questions: Туяа

Post to Twitter Tweet This Post

Орхан Памук: Миний нэр улаан” номын хэсгээс

December 4th, 2008

2006 онд уран зохиолоор Нобелийн шагнал хүртсэн Түркийн зохиолч Орхан Памукийн “Миний нэр улаан” номыг уншиж байхад 500 жилийн өмнө бүтээгдсэн номын чимэглэлийн түрк, персийн уран зургийг манай монголын уран зурагтай үе үе харьцуулж байв. Тэгэхээр Түркийн номын сангуудад эдгээр хагас мянганы тэртээ зурагдсан зураг хадгалагдаж байдаг байх нь. Иранд перс хэлнээ манай түүх, соёлын өвтэй холбоотой өчнөөн материал лавтай байгаа гэсэн сэтгэгдэл монгол уншигчид эрхгүй төрнө. Барууны уншигч харин өрнө, дорнын соёлын ялгаа уран зураг сэтгэлгээнд хэрхэн илэрч буйг харуулсан гэж хүлээж авах болов уу. Туркийн соёлоо нэвтэрхий мэддэг, түүх гүн ухаан урлагын тухай гаргахдаа өдөр тутмын амьдралын тухай өгүүлж буй мэтээр хошин, ёжлолтой гаргаж чадсан бичгийн ур чадвар зохиолчид барагтай бол хүрч чаддаггүй түвшин хэмээн Орхан Памукийг гайхан шагширсан байдаг. “Миний нэр улаан” ном “Би үхдэл”, “Би нохой”, “Би морь”, “Би алтан зоос”, “Би Хар”, Би Улаан” гэх мэт олон жижиг бүлэгт хуваагддаг агаад бүгд нэгдүгээр биеэс өгүүлж буй мэтээр бичигдсэн нь сонин. Алтан зоос гэхэд л шижир алт эсэхийг өмхий амандаа хийж шүдээрээ хазаж шалгадаг, олон хүний гар, халаасаар дамждаг гэх мэтээр “зоосон заяаг” үнэн хөгжилтэй бодитой харуулж байхад, морь нь харин зурмал морь байх, улаан нь улаан будгийн омогшил байх жишээтэй. Ихэд таалагдсан тул эхний хэдэн хуудаснаас орчуулах гэж оролдлоо. Болгооно уу: » Read more: Орхан Памук: Миний нэр улаан” номын хэсгээс

Post to Twitter Tweet This Post

“Шинэхэн vеийн яруу найргийн хэлний асуудалд”

December 2nd, 2008

www.zuuniimedee.mn сайтын өмч болно.

Олон зуун, мянганы тvvхтэй нvvдэлчин Монголын их утга зохиол буурал тvvхийнхээ турш уналт буурал, єсєлт хєгжил, сэргэн мандлын олон арван мєчлєгтэй тохиосны нэгэн онцгой євєрмєц тvvхэн цаг vе нь “Орчин vеийн Монголын уран зохиол” хэмээх нэр томьёоллын дор авч vздэг 1911 оны Yндэсний эрх чєлєєний хєдєлгєєнєєс хойшхи сvvлийн зуун жилийн тvvх билээ. Шинэ цагийн утга зохиолын ариун єргєє, сvлд хийморь нь болсон МЗЭ vvсэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр бид эдvгээ тулж ирээд байна.
Єнєєдєр манай их утга зохиол нь тєрєл зvйл, хэв маяг, утга-сэдэв, сэтгэлгээний тєвшин, уран сайхны хэлбэр, дvр, єгvvлэмж, хэл найруулга гэх мэт орчин цагийн vгийн урлагийн тогтсон жишиг vндсэн vзvvлэлтvvдийн хувьд туурга тусгаар vндэстний давтагдашгvй євєрмєц дvр тєрх, vнэт зvйлс бvхий бичгийн утга зохиол болж нэгэнт чадсан билээ. » Read more: “Шинэхэн vеийн яруу найргийн хэлний асуудалд”

Post to Twitter Tweet This Post