Stray Questions: Туяа

211038256img

Literature.mn-ий уншигчидаа хооронд нь ойртуулахын дээр блогтоо шинэ хачир нэмэх зорилгоор өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн асуулт хариултын булан нээж байна. Энэхүү буланд блогийг хөтлөгчид өөрсдийн сонгосон хүнээс тогтсон гурван асуултыг асууж байх юм. Тэгээд булангийнхаа анхны зочноор миний бие өөрийн эртний танил Шагдарын Туяаг урьж байна. Бидний хүсэлтийг талархан хүлээн авч дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн Туяадаа баярлалаа.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Барьж тавин, барьж тавин нэг юм Уильям Фолкнэрийн “Абсалом Абсалом”-ийг дуусгасан. Энд дурьдан хэлэхэд би сүүлийн уед зөвхөн нэг номыг дангаарчлан уншаад байж чаддаггүй болчихсон байна лээ. Зохиолын уйл явдалд манарч байх явцдаа бусад мэдүүштэй мэдээллээс хоцрох гээд байгаа юм шиг санагдангуутаа өөр юм шүүрч авчих гээд. Үүнд надтай нилээд хэдэн хүн санал нийлэх буй за. Энэ сэтгэл хоёрдох байдлаа дарах үүднээс уран зохиолын ном унших явцдаа онолын номыг хослуулж унших болсон. Өглөө нийтийн тээврээр ажилдаа явах замдаа онолоо уншаад, харин орой унтахынхаа өмнө ганц хоёр хуудас зохиолын номноосоо уншчихад нам унтаад өгдөг юм. Тэгэхгүй бол орой унтахын өмнө онол уншчихаар сэтгэл хэт хөөрөөд, нөгөө ёстой Чернышевскийн хэлснээр, “юу хийх вэ?” гээд суучихна. Гэхдээ нөгөө талаар зөвхөн уран зохиол уншаад байхаар юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх нь аргагүй байх л даа. Асар хурдтайгаар хувилж уйлдвэрлэгдэж чаддаг механик дүрс буюу мэдиагийн дэргэд ямар ч хүнд би ер нь юy хийгээд суугаад байнаа гэсэн бодол төрнө шүү дээ. Номон дээрх дүрсийг уншихад хэдэн минут зарцуулах вэ, гэтэл телевизийн сурталчилгаа үзэхэд хэдэн хором шаардагдах вэ гээд бодоход л ойлгомжтой. Өнөөдөр бидний нийгэм efficiency, urgency хоёрыг бий болгохын сацуу үүнд бурэн хамрагдахыг шахна.Тэгээл нөгөө би одоо хөдлөхгүй бол Монголд хүүхдүүд боловcролгүй хоцорлоо эсвэл өнчирлөө гэсэн диалектик үүсэх жишээтэй. За сэдвээс жоохон хазайх шиг боллоо. Буцъяа.

2. Интернэтэд өдөрт хэр их цагийг өнгөрөөдөг вэ? Үүгээрээ та цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна гэж үздэг үү аль эсвэл дэмий зүйлд зарцуулж байна гэж боддог уу?

Интэрнэтийг янз бүрийн зүйлд ашиглаж байгаа л даа; ашигтай хэрэгтэй ч гэж хэлж болох юм. Ажлын хажуугаар ямар ч байсан долоо хоногт хэд хэдэн удаа орж амин хэргийнхээ зүйлийг амжуулна даа. Эртээд манай ажлын нэг бүсгүй интэрнэтээр ажлынхаа цагаар шоппинг хийж байхийг нь би ажиглав… Намайг ажиглахыг анзаарсан хөөрхий шууд харж байсан хуудсаа унтраав. Ёстой л нэг гэмтэй хүн шиг. Түүнийг ажиглан сууж байхад надад өөрийн эрхгүй коммунизмын үед хүмүүс цайныхаа цаг болон, үдээс хойшхи ажлын цагаа хэрхэн хувьдаа ашиглах тохиолдлууд байдаг байснийг санагдуулав. Тиймээс интэрнэт өнөөдөр цаг үрэх явдал гэж би боддогүй, хэрэгцээ шинжтэй болсон байх. Ганц онцлог нь харин хүнийг солипсист шинж чанартай болгодог байх гэж бодож байна. За, аймар гадаад уг хэллэг ашиглаж байгаад хулцэл өчье. Үүнийг тайлбарлахад нэг сурталчилгааны жишээ санаанд ороод болдоггүй. “The world click away” буюу дэлхий ертөнц өөрийн тань хурууны үзүүрт гэхүүдээ. Бодоод узэхээр хуруу өндийлгөх төдийд хэн ертөнцийг удирдаж чаддаг билээ? Үүнийг ер бусын ид шидтэй амьтан л чадах бөгөөд, одоогоор бид бурхан гэж томъёолоод байгаа. Харин интэрнэтэү орох үед яг тийм ер бусын мэдрэмж төрдөг байж магадгүй юм. Би PC-гээ унтраангуут нэг л гар хөл хомс, эсвэл ухаан мэдрэмж таг дүлий болчих шиг санагддаг. Тэр чинь нөгөө бурханлаг увидсаа алдчихсан болж байгаа юм уу даа.

3. Таны гэрийн номын санд голцуу ямар номууд байдаг вэ? Тэд нарынхаа дунд сууж байхад юу бодогддог вэ?

Би одоогоор нутгаасаа хол, гадаад оронд ажиллаж амьдарч байгаа учир харамсалтай нь дасал болсон гэр, багаасаа хамт өсч, нөхөрлсөн номнуудаасаа хол байгаа. Тэнд буй энд байгааг товчхонд дурдана гэдэг хэцүү, гэрт минь ихэвчлэн уран зохиолын номнууд үлдсэн. Харин энд ирээд анх удаа уран зохиолыг систэмтэй үзэх хүсэлдээ автагдан гац хоёр онол цуглуулсан. Одоогоор миний санд орчин үеийн зохиолын хажуугаар “Цаг Төрийн Үймээн”, Платогийн “Репаблик”, Ницше, гэх мэт классикууд харагдаж байна. Шинэ цуглуулгаа хараад байхад нас бие гүйцэхийн хэрээр нилээд улс төржсөн юм шиг байгаа юм. Намдаг гуайн зохиол гэснээс, хааяа би хүний нутагт юу хийж яваа билээ гэж бодох үед, бор хавтастай романыг харахад элэг дэвтэх шиг болдог. Ямар ч байсан эргээд очиход угтаад авах эх орон, газар шороо минь бий гэж бодонгоо урам ордог. Ёстой өвөртлөх эрдэмтэй болоод очно доо гэж бодогддог. Залуус нэг уеээ бодвол ном цуглуулна гэж ярьж байгаа нь сайшаалтай, гэхдээ энэ нь нөгөө Густав Флобэрийн “Bouvard et Pécuchet дээр гардаг зүгээр нэг эрдмийн фэтиш бoлчих вий. За нэг иймэрхүү бодлууд орж ирээд над шиг аливаа нэгэн утга зохиолд хувь нэмэр оруулж амжаагүй байгаа иргэнийг энэ буландаа урьсан явдалд талархлаа.

Be Sociable, Share!

15 Comments

  1. Enkhbat

    Post chin taalagdlaa, mon ene site ch dajgui site bna. Ooriin tani post iig unshaad mon ene site aar jaahan zugaalsnii daraa Literature gdg zuil bdgiig saya l medlee:). Uchir ni hamgiin suuld barag 3 jiliin omno heden philosophy iin bolon literature nom unshsanaa sanalaa:( . terneesh hoish dan onoloor zanimaldsan yum bna (me became college student that time). ene site er ni neleen heregtei yalanguya oroltsogchiin helsneer efficiency and urgency ued literature iin talaar oilgolt avahad dohom yum bna. Thanks. keep going.

  2. done!

    sound, but deep interview. Iim 3 asuult bainga tavigdah yumu esvel uurchlugduj bh yumu?

  3. Bulgan

    site chine uneheer taalagdlaa. bi yag iim nomnii tuhai medeelel awah site (hun) olj chadahgui bsan yum. angli hel deer yamar nomnuud taaladdag we. Unshihaar zuwluh surgamj uguhuur goe nomnii ner heleech
    Bi Lord of the Rings unshij ehelj bgaa, dajgui nom blee. Bi huwidaa 1001 books you must read before you die –g unshih zorilgo tawisn bgaa
    amjilt

  4. naidalbat

    sonirholtoi yrijeee, bi huvidaa bagahan medeh yum bn ene busguig, uneheer uzesgelentei shuu ; )

  5. mongole

    ene blog sonirholtoi goy yum bna ene busgui mundag uhaantai hun bhaa amjilt husey

  6. mongole

    ene site sonirholtoi goy yum bna ene busgui mundag uhaantai hun bhaa amjilt husey

  7. Bogi

    Монголын уран зохиолуудыг оруулахгүй юм у?

  8. jekisun

    nadad ch bas ene site ix taalagdlaa. amixandaa busdad magadgvi ulig bolson baix ldaa MONTEKRISTO GVN-g xaigaal googleer tenej yavaad tanai site-g olj xarlaa, orj vzlee duusgaagvi bna aa. ug ni bi ter zoxioliig xed unshsanaa sain sanaxgvi baigaach lav 10 xvrsen baixaa gexdee xamgiin svvld 90 onii vyed l unshsan shig sanaj bna,tegeed daxiad neg unshchixval ch geel bodsiin BOLOMJTOI BOL A.Duma-iin zoxioluudaas mongol xel deerxees ni tavij uguuch. daanch france xel medexgvi bolxoor . gadaadad bgaa bolxoor mongol xel deer yum unshval ilvv amttai l daa. za tegeed yariltssan 2 t amjilt xvsey saixan yariltslaga boljee. uriin sangaa ulam ix bayjuulaarai , vrgelj tanai unshigch xereglegch baix bolno oo. bayarlalaa

  9. Saburo

    Монголд хүүхдүүд боловcролгүй хоцорлоо эсвэл өнчирлөө гэсэн диалектик үүсэх жишээтэй bolon Одоогоор миний санд орчин үеийн зохиолын хажуугаар “Цаг Төрийн Үймээн”, Платогийн “Репаблик”, Ницше, гэх мэт классикууд харагдаж байна. geh metchilen onoliin ug helleg deere utga ni her zohildoj bgaag baahan anhaarchihval bolno. Mash goy gegeeleg medeelel bn. Amjilt husiy. Ulam tsaash ni…

  10. zuu

    mongoliin songodog zohioluudaas tavibal bur ih taalagdahaar bna

  11. Khulan

    Mgliin uhaalag zaluus ih shu. tsaashdaa uuriin setgegdel bodol sanaagaa bichej bidend hurgej baigaarai :o) Ajil hudulmuriin amjilt husei!

  12. khulan

    tanai site ih taalagdlaa.gereltei tsonh hotolbor uzej bgad tanai site iig olj medlee.tanai hamt olond ajliin ondor amjilt husey

  13. henzo

    sain b,uu. ene yriltsalagiig unshihad uneheer saihan b,laa.uurtei chini holbogdohiig husej b.a. bi solongost ajildag.minii yahoo id henzo_h@yahoo.com.nadad tuslana gej naidjiin.

  14. Жа

    saihan busgui baina bas ped ped geed ih ugtei huuhen baina

  15. Ono

    Uchigdur oroi noir hurdeggui bur hiih umaa olj yadla. Yagaad ch um zuvhun nom l unshmaar, gehdee shine. Net orj bgaad tanai site-g olj unshaad mash undur setgegdeltei nam untla. Hamgiin suuld hamlet jujgiig Naranbaataryn nairuulsnaar tavisnyg uzsenii daraa l iim amttai, bayartai nam untsan um bn. Ih bayarlala tanai sited. Gegeeleg um hovortoi, Monte kristo-g songodog gej bodoh humuuseer duursen tsag ued iim gegeeleg um olj uzej tanai sited zochilsondoo hemjeelshgui bayartai bna. Yarilcsan 2too amjilt ta nar ahig humuus 100 hurehed l niigem ungutei bno doo gej…

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.