Archive for January, 2009

Сун-Цу: Ойролцоогоор МТӨ 450 – 380

January 16th, 2009

Хятадын түүхэн кинонууд, сэлэм эргэлдүүлсэн баатрууд “бүгд нэг тэнгэрийн дор” хэмээх сургаал мөрдлөг, түүнийг одоогийнхонд хүргэхээр зорьсон Хятадын соёлын бодлого зэргийг бид сүүлийн үед ихээхэн үзэх болсон билээ. Тэрхүү түүхийн учир шалтгаан учгийн гол хүн, уран зохиолын бүтээлийг энэ удаа та бүхэнд хүргэе гэж бодлоо.

Дайны урлаг

Насаар Күнзээс арайхан залуу боловч түүнтэй ойролцоо үеийн Хятадын түүхийн бодит төлөөлөгч гэхээс өөрөөр Сун-Цугийн талаарх мэдээлэл тун бага юм. Түүний нэр нь Сун Ву (Цу гэдэг нь Багш гэсэн өргөмжлөн хүндэтгэсэн дагавар) бөгөөд эртний түүхэнд тэмдэглэж үлдээснээр бол Жоу Династийн мөхөж байх цаг үе дэх Хятадын задрал бутрал болох “Дайсагнасан улсуудын үе”-ийн нэг эсвэл олон вант улсуудын нэгэнд нь цэргийн гарамгай генерал, дайны төлөвлөгөө боловсруулагч нэгэн байсан аж. Түүний нас барснаас хйош хэсэг хугацааны дараа буюу ойролцоогоор МТӨ 4-р зууны эхнээс дунд үед дагалдагчид нь түүний сургаалаас санаж байгаагаа тэмдэглэн үлдээжээ. Дайны Урлаг нь Күнзийн “Түүврүүд”-ийг бодвол илүү нэгдмэл, номлолын хувьд өөр хоорондоо учир шалтгааны хувьд холбоос сайтай. » Read more: Сун-Цу: Ойролцоогоор МТӨ 450 – 380

Post to Twitter Tweet This Post

Софокл МТӨ 496-406 он

January 12th, 2009

Эдип Рекс, Колонус дахь Эдип, Антигон

Софокл нь өдгөө бидний мэддэгээр Афин хотын захын дүүрэгт язгуур гаралтай айлд төржээ. Тэрээр өндөр албан тушаал хашиж, жүжгийн тэмцээнд тогтмол түрүүлж, Эсхилийн “харьцангуй” бүдүүлэгт тооцогдох жүжгийн зохиолын арга барилыг олон тадаар хөгжүүлсэн. Удаан аз жаргалтай амьдарсан бөгөөд Периклийн үеийн хамгийн агуу шигтгээ, чимэг нь байлаа. Гэвч өнөөдөр түүний туурвисан 120 гаруй жүжгээс ердөө 7-хон нь л бидэнд хадгалагдан иржээ. Гэхдээ эдгээр цөөхөн жүжиг л түүнийг бүх үеийн турш дахь хамгийн агуу жүжгийн зохиолчдын нэг болгосон байна. » Read more: Софокл МТӨ 496-406 он

Post to Twitter Tweet This Post