Archive for March, 2009

Charlie Rose: Writers on Writing

March 31st, 2009

show

Америкт хамгийн олон хүн үздэггүй юм аа гэхэд хамгийн нэр нөлөөтэй ярилцлагын нэвтрүүлэг бол яах аргагүй Charlie Rose. Асуудлын голыг гярхай олж харж, ямар ч хүнийг нүд рүү нь харж байгаад чин үнэнийг сэтгэлээс нь хэлүүлж чаддаг түүний нэвтрүүлгүүд миний мэдэхийн хамгийн мундаг нь. Тиймдээ ч дэлгэцээр гарахаас аль болох дөлдөг олны танил хүмүүс Чарли Рөүзийн нэвтрүүлгийг зорьж очин ярилцлага өгдөг. Энэ удаад түүний орчин цагийн сор болсон зохиолчидтой хийсэн ярилцлагуудаас нь түүвэрлэсэн Writers on Writing цуглуулгийг танилцуулж байна (харин энд яагаад ч юм Орхан Памукийн ярилцлага багтаагүй байна) . Salman Rushdie-гээс авхуулаад Margaret Atwood, David Foster Wallace гээд ийм олон алдартай зохиолчдийн ярилцлагууд нэг дор байхыг зөвхөн эндээс л олж болно.

Charlie Rose-ийн албан ёсны хуудас – эндээс бүх нэвтрүүлгийг нь үнэгүй үзэж болно, бараг 4000 цагийн материал бий
YouTube дээрх суваг
Google Video дээрх архив – эндээс нэвтрүүлгүүдийг нь үнэгүй татаж авч болно » Read more: Charlie Rose: Writers on Writing

Post to Twitter Tweet This Post

Омар Хайяамын нэгэн рубай

March 30th, 2009

The Moving Finger writes; and, having writ,

Moves on: nor all thy Piety nor Wit

Shall lure it back to cancel half a Line,

Nor all thy Tears wash out a Word of it.

» Read more: Омар Хайяамын нэгэн рубай

Post to Twitter Tweet This Post

Stray Questions: Дөлгөөн

March 19th, 2009

n14100489_30510387_54041

Хэсэг хугацаанд завсарласны эцэст манай блогийн Stray Questions булан маань үргэлжилж байна. Энэ удаагийн дугаартаа намайг урмаар дэмжиж, санаагаар хурцалж байдаг эртний анд Баасандаваагийн Дөлгөөнийг урьж байна. Хоногийн 25 цаг ажилладаг болов уу гэмээр түүнийг манай интернэт хэрэглэгчид блогоор нь андахгүй байх. Африкийн ширэнгэ, Албионы арал, Шинэ-Английн гол мөрөн гээд түүнд яваагүй газар, гатлаагүй ус ховор. Эх орон, нутаг нэгтнүүдийхээ төлөө өөрийн мэдлэг боловсролоо харамгүй зориулахаар шийдсэн Дөлгөөндөө бидний асуултуудад зав гарган хариулсанд талархалаа. Дашрамд дурьдахад түүний хэсэг нөхдийн хамтаар орчуулсан Барак Обамагийн “Мөхөшгүй Найдварын Гал” ном удахгүй хэвлэгдэх юм байна.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

За сүүлд Кафкагийн Шүүх Хурал гээч номыг унших шив дээ. Үнэхээр ойлгосон гэж худлаа яриад яахав. Гэхдээ хүнд элдэвийг бодогдуулж, үнэндээ энэ амьдарлын утга учрыг, өдөр тутам хийж байгаа үйлдэл, зориж байгаа мөрөөдөл гээд олон зүйлийг эргэж харуулсан даа. Уг номон дээр гардаг ноён К.-ийн амьдрал шиг бидний амьдрал үнэндээ утгатай гэхэд хэцүү, бас байнга л дарамт нүүрлэж байдаг. Хамгийн амирлангуйгаас авахуулаад хамгийн “hectic” хүмүүсийн хэн ч амьдарлыг амархан гэж хэлж зүрхлэхгүй байх. Гол нь эдгээр бэрхшээл, зовлон, асуудал бүрд хүн зохицож шийдвэр гарган цааш урагшлах нь гоё юм даа. За ингээд цааш яриад байвал ч зөндөө л юм байна. » Read more: Stray Questions: Дөлгөөн

Post to Twitter Tweet This Post

Омар Хайяам 1048 – ?: Рубайяат

March 11th, 2009
Омар Хайяам

Омар Хайяам

Өрнөдийн ертөнцөд болон Зүүн Азид Омар Хайяам нь шүлэгч, яруу найрагч хэмээн илүү танигдсан байдаг. Гэтэл Арабын ертөнцөд, ялангуяа Перс буюу өнөөгийн Иранд Омар Хайяам нь агуу математикч, одон орон судлаач хэмээн илүү ихээр хүндлэгддэг болохыг олон олон Иранчууд хэлдэг. Түүний шүлэгнүүд хүндлэл хүлээх авч тухайн цаг үеийнхээ өндөр боловсролтой хүн хэзээ хэрэгтэй цагтаа бага зэрэг засаж сайжруулаад зохиочих хэмжээнд л авч үздэг байж. (үүнтэй ижил авъяас чадвар дундад зууны үеийн Японы ордны шадар түшмэдүүдээс бас шаардагддаг байж). Омар Хайяам Англи хэлтнүүдэд болон бусад ертөнцөд хэрхэн агуу шүлэгч болон хувирсан нь бас ихээхэн сонирхол татна. » Read more: Омар Хайяам 1048 – ?: Рубайяат

Post to Twitter Tweet This Post

Астрид Линдгрэний нэрэмжит шагналд Монголын зохиолч нэр дэвшжээ

March 4th, 2009

Шведийн урлагийн хорооноос эрхлэн олгодог Астрид Линдгрэний нэрэмжит шагнал бол утга зохиолын салбарын хамгийн том шагналын нэгэнд зүй ёсоор ордог юм. Астрид Линдгрэн даян дэлхийн, түүний дотор Монголын ахмад, дунд, шинэ үеийнхний хүүхэд насанд гэрэл гэгээ нэмсэн  агуу уран бүтээлч билээ. Түүний Линдбергийн “Эмиль хүү”, “Дээвэр дээр суудаг Карлсон” зэрэг баатрууд нь тал нутгийн багачуудын хайрыг зүй ёсоор татдаг юм. » Read more: Астрид Линдгрэний нэрэмжит шагналд Монголын зохиолч нэр дэвшжээ

Post to Twitter Tweet This Post