Астрид Линдгрэний нэрэмжит шагналд Монголын зохиолч нэр дэвшжээ

Шведийн урлагийн хорооноос эрхлэн олгодог Астрид Линдгрэний нэрэмжит шагнал бол утга зохиолын салбарын хамгийн том шагналын нэгэнд зүй ёсоор ордог юм. Астрид Линдгрэн даян дэлхийн, түүний дотор Монголын ахмад, дунд, шинэ үеийнхний хүүхэд насанд гэрэл гэгээ нэмсэн  агуу уран бүтээлч билээ. Түүний Линдбергийн “Эмиль хүү”, “Дээвэр дээр суудаг Карлсон” зэрэг баатрууд нь тал нутгийн багачуудын хайрыг зүй ёсоор татдаг юм.

Монгол хүүхдийн утга зохиолын нэрт төлөөлөгч  зохиолч Жамбын Дашдондогийн нэр энэхүү шагналд дэвшиж байгаа тухай мэдээллийг монголын уншигчид, хүүхэд багачууд баяр хөөр дүүрэн хүлээж авлаа. Энэ нэр хүндтэй шагналын эзнийг 2009 оны гуравдугаар сарын 24-нд албан ёсоор зарлах юм байна.
Ж. Дашдондог  хүүхэд багачуудад зориулан олон арван шилдэг бүтээл туурвисны дотор “Аав, ээж би” хэмээх ном нь хамгийн алдартай билээ. Тэрбээр хүүхдүүдэд зориулан зохиол бүтээл туурвиад зогсохгүй утга зохиолыг сурталчлах, хөдөөгийн багачуудад зориулсан  явуулын номын сан аялуулах, тэднийг номд эрдэм, танин мэдэхүйд дурлуулах талаар олон сайхан гэгээн үйлсийг санаачлан хэрэгжүүлдгийнх нь  хувьд монголын олон нийт талархан баярлаж явдаг.

Монгол хүний  бүтээл, тэр тусмаа оюуны уран бүтээл гадаад ертөнцөд иинхүү үнэлэгдэж  нэр хүндтэй шагналд тодорхойлогдож байгаа нь манай улс үндэстний хувьд нэр төрийн хэрэг билээ. Монголын зохиогч уран бүтээлчдээс дэлхийн зах зээл дээр Баабар, Чинагийн Галсан нарын хэдхэн хүний хүний бүтээл л хүлээн зөвшөөрөгдөн олон хувиар хэвлэгддэг байсан бол энэ жагсаалт Ж.Дашдондогоор өргөжиж буй нь баярлууштай сайхан явдал мөн.

Хүүхдийн уран зохиолыг хөгжүүлэх, дэлхий даяар сурталчлах үйлст хувь нэмэр оруулсан хүнд олгодог Астрид Линдгрэний нэрэмжит шагналыг 5.000.000 швед крон буюу 480,000 орчим еврогийн мөнгөн шагнал дагалддаг юм байна.

Энэ шагналыг Маврис Сэндак (АНУ), Кристине Ностлингэр( Австри), Лижи Божунга (Бразил), Роёжи Арай (Япон), Филип Пулман (Англи), Катерин Патерсон (АНУ), Банко дэ Либро Вэнэсуэль, Соня Харнетт Австри нар хүртэж байжээ.
Source: http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=38276

Be Sociable, Share!

2 Comments

  1. baaska

    Hi.Shagnaliin ezen todorsonuu. mongoliin zohiolch yasan be. Shagnald ner devshsend niit mongolchuudiinhaa omnoos bayr hurgie

  2. hERERA (Post author)

    The 2009 Astrid Lindgren Memorial Award has been awarded to the Tamer Institue For Community Education, promoters of reading active on the West Bank and the Gaza Strip.

    http://www.alma.se/templates/KR_Page.aspx?id=4363&epslanguage=EN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *