Charlie Rose: Writers on Writing

show

Америкт хамгийн олон хүн үздэггүй юм аа гэхэд хамгийн нэр нөлөөтэй ярилцлагын нэвтрүүлэг бол яах аргагүй Charlie Rose. Асуудлын голыг гярхай олж харж, ямар ч хүнийг нүд рүү нь харж байгаад чин үнэнийг сэтгэлээс нь хэлүүлж чаддаг түүний нэвтрүүлгүүд миний мэдэхийн хамгийн мундаг нь. Тиймдээ ч дэлгэцээр гарахаас аль болох дөлдөг олны танил хүмүүс Чарли Рөүзийн нэвтрүүлгийг зорьж очин ярилцлага өгдөг. Энэ удаад түүний орчин цагийн сор болсон зохиолчидтой хийсэн ярилцлагуудаас нь түүвэрлэсэн Writers on Writing цуглуулгийг танилцуулж байна (харин энд яагаад ч юм Орхан Памукийн ярилцлага багтаагүй байна) . Salman Rushdie-гээс авхуулаад Margaret Atwood, David Foster Wallace гээд ийм олон алдартай зохиолчдийн ярилцлагууд нэг дор байхыг зөвхөн эндээс л олж болно.

Charlie Rose-ийн албан ёсны хуудас – эндээс бүх нэвтрүүлгийг нь үнэгүй үзэж болно, бараг 4000 цагийн материал бий
YouTube дээрх суваг
Google Video дээрх архив – эндээс нэвтрүүлгүүдийг нь үнэгүй татаж авч болно

Миний хувьд юутай ч салхийг нь хагалаад орчин үеийн Британийн хамгийн гаргуун зохиолч Ian McEwan-ий Чарли Рөүзтай хийсэн ярилцлагын хэсгээс тавилаа. Дүрүүдийнхээ сэтгэл зүйг асар гайхамшигтайгаар гарган ирж, уншигч ном хоёрын харьцааг маш чадварлагаар бий болгож чаддаг түүний зохиолуудыг боломж олдвол алгасалгүй уншиж байгаарай. Миний хувьд хамгийн дуртай нь Amsterdam, On Chesil Beach хоёр.

МакИйваны албан ёсны хуудас
Хэдхэн хоногийн өмнө The New Yorker сэтгүүл дээр гарсан түүний дэлгэрэнгүй хөрөг өгүүллэг – хэвлэж аваад тухтай уншаарай

Be Sociable, Share!

2 Comments

  1. ganga

    Bayarlalaa.

  2. zoloa

    ih saihan blog bn, bi chuhamda gadaad heleer uran zohioliin nom haij bgd ene blogtoi taaraldlaa, ih hudulmur shingejee. Suuliin heden jil uran zohioloos unendee holdson tul unshij eheley gej bodoj bn da, amjilt husii blogond no

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *