Нобелийн шагналын талаархи элдэв бусын яриа

Өдгөө дэлхийн оюуны хамгийн нэр хүндтэй шагнал болоод байгаа Нобелийн анхны шагналууд 1901 оны намар тодорсон тэртээ цагаас хойш зуу гаруй жил өнгөрчээ.

Алс тэртээ цагт энэхүү шагналыг хүртсэн эрхмүүд 106 жилийн дараа өнөөдөр ч түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн жинхэнэ ялгуусан баатрууд хэвээр дурсагдсаар байна. Тэгэхдээ зөвхөн шинжлэх ухааны төдийгүй дэлхийн соёл иргэншлийн түүхийн хуудаснаа эгнэгт үлдсэн юм. nobel_medal“ Бид нэг л цаг дор киноны аугаа их оддын нэгэн адилаар алдаршсан юм “ хэмээн 1965 онд өөрийнхөө хоёр нөхөр болох Андре Львов, Франсуа Жакоб нарынхаа хамт уг шагналыг хүртсэн Францын биохимич Жак Моно өөрийнхөө ид мандаж явсан цагаа дурссан байдаг. Дэлхийн долоон зуу гаруй хүн энэ урт хугацаанд Нобелийн нас нөхцсөн дурсгалт өдөр арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн хаадын мэлмийн өмнө мэхийн ёслож, мутраас нь шагналын алтан медаль, диплом, мөн танхимын гаднах өрөөнөөс нь их хэмжээний мөнгөний чек гардан авсан билээ.(Шагналын хэмжээ нь тогтмол биш, гэхдээ одоо номинац тус бүртээ дунджаар 1 сая 300 мянга орчим доллар байгаа) . Шагнагдсан эрдэмтдийн дотор Оросын 14 иргэн байдаг бол Америкийнх одоогийн байдлаар бараг 250байгаа. Энэ их зөрүү. Үнэхээр хачирхалтай хэрэг. Тэгэхдээ энэ шагналыг хүртэх учиртай хүмүүс хүртээгүй байгаа нь бүүр ч гайхмаар.
Толстойн ховорхон захидал
leo_tolstoi1901 онд уг шагналыг хүртсэн анхны зохиолч нь францын яруу найрагч Рене Сюлли  Прюдом билээ. Түүний нэр өдгөө өргөн лоон уншигчдад бараг мартагдаад байгаа. Гэтэл нобелийн хорооны энэ сонголт Лев Толстойн суу билгийг дэлхий даяар бишрэн хүндэтгэдэг хүмүүсийн хувьд санаанл оромгүй явдал болсон аж. Тэгэхдээ юун түрүүнд тус хорооны шийдвэрт Альцред Нобелийн эх орон Шведийн олон нийт  балмагдсан байж ч магадгүй. Анхны энэхүү шагналыг хүртээсэнээс нэг сар гаруйхны дараа Шведийн утга зохиол, урлагийн хэсэг зүтгэлтэн Оросын их зохиолчид захидал илгээн, гүнээ хүндэтгэж байгаагаа дурдахын ялдамд эх орон нэгтнүүдийнхээ гаргасан шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр: “Энд гарын үсгээ зурсан Шведийн зохиолч, зураач, шүүмжлэгч бид Нобелийн шагналыг анхлан хүртээсэн үйл явдалтай холбогдуулан танд мэхийн ёслож байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Бид таныг зөвхөн орчин үеийн утга зохиолын гүн хүндэтгэлтэй гарамгай төлөөлөгч төдийгүй, уран хурц үгтэй хүчирхэг яруу найрагчидын нэг мөн хэмээн үздэг билээ. Тухайн тохиолдолд юун түрүүнд энэ тухай дурсан хэлвэл зохилтой… Танд энэ мэндчилгээг дэвшүүлэх шаардлагатай гэдгийг бид улам бүр мэдэрч байна. бидний үзэж байгаагаар, утга зохиолын шагналыг хүртээх тухай шийдвэр гаргахдаа зохиолч-зураачдын санал бодлыг ч анхаараагүй юм” гэж захидалдаа бичжээ. Тэр өдрүүдэд хэвлэлүүдээр дамжуулан Шведийн утга зохиолын сонгомол төлөөлөгч Юхан Август Стринберг Нобелийн шагналын хорооны гишүүдийг эрс хурцаар шүүмжилж, “ эдний олонхи нь яагаад ч юм бэ шүүгчийн эрх эдлэх болсон утга зохиол дахь урлалч, хоосон мэдэмхийрэгчид … “ хэмээн мэдэгджээ.

Нэг үгээр хэлбэл энэ шүүмжлэл бүх нийтийн, олон нийтийнх байв. Гэвч ямарч үр дүн гарсангүй. Он жилүүд цувран өнгөрсөөр, Теодор Моммзен, Бьернстрерне Бьернсон, Хосе Эчегай… гэх зэрэг утга зохиолын шагналтанууд шинээр төрсөөр байв. Харин толстой тэдний дотор байсангүй. Утга зохиолын шагналын хувь заяаг шийддэг Стокгольм дахь Шведийн академийн цонхоор ч тэд харагдсангүй. Эцэст нь, 1906 онд Петербургийн шинжлэх ухааны академи уг хэрэгт хөндлөнгөөс оролцож, уран үгийн мастерийн нэрийг уг шагналд албан ёсоор дэвшүүлжээ. Ийм санаачлагыг хүндэт академич хуульч К.К.Арсеньев, нэвтэрхий толийн ерөнхий редактор Брокгауза, Ефрона, Төрийн зөвлөлийн гишүүн байсан А.Ф. Кони, түүнчлэн академич , түүхч Н.П.Кондаков нар гаржээ. Ийнхүү энэ баримтбичгээ 1906 оны нэгдүгээр сарын дундуур Стокгольм руу илгээсэн байна.

Харин  цаашаа хамгийн гайхмаар, ойлгомжгүй явдал болжээ. Мөн оны есдүгээр сард зохиолч Павел Иванович Бирюков Ясная Полянад хүрэлцэн иржээ. Энэ хүн хожим нь Толстойн намтрыг дэлгэрэнгүй бичсэн юм. Тэрээр А.Ф. Конигоос авсан мэдээнээс үзвэл Танд Нобелийн шагнал хүртээж магадгүй байна гэж Толстойд итгэлтэйгээр мэдээлжээ. Лев Николаевич яаасан гээч? Бирюковыг буцсаны яг маргааш нь, 1906 оны есдүгээр сарын 25-нд Финландын зохиолч Арвид Ярнефельтэд захидал бичжээ. Энэ хүн Толстойн зохиолуудыг фин хэлнээ орчуулсан юм. Лев Николаевич энэ ховорхон захидалдаа дараахи зүйлийг бичжээ. “ Эрхэм нөхөр Арвид аа, юуны өмнө миний бичсэн зүйлийг  хэнд ч хэлэхгүй байхыг Танаас хичээнгүйлэн гуйя… Конигийн хэлснээр, надад Нобелийн шагнал хүртээж магадгүй юм шиг байна гэж Бирюков хэллээ.

Хэрэв ингэвэл надад татгалзахад маш эвгүй болно. Тийм болохоор хэрвээ Танд Шведэд холбоо барих ямар нэгэн хүн байдаг бол энэ шагналыг надад хүртээлгэхгүй талаар хичээн туслахыг Танаас маш их хүёч байна. Мэдээж, би хаягийг нь олж мэдээд даргад нь захидал тлгээж энэ тухайгаа нууцлаж байхыг гуйж болох л доо. Гэвч тэд надад шагналаа өгөхгүй гэж бодож байгаач юм билүү. Тгэвэл юуч болоогүй байхад татгалзах нь надад эвгүй болно” гэжээ. А.Ярнефельт Толстойн захидлыг үгчилэн орчуулаад Шведрүү илгээж, түүний хүсэлтийг биелүүлсэн нь тодорхой билээ. Ингээд 1906 оны утга зохиолын шагналыг одоо ч Италийн утга зохиолын мэргэжилтнүүдийн дунд нэр нь дуурссаар байдаг тус орны яруу найрагч Жозуэ Кардуччи хүртсэн юм.

Гэхдээ Лев Николаевичийг “ шагнуулахгүй байхад “ түүний захидал үүрэг гүйцэтгэсэн үү? Хатуу хэлэхэд, шагналтан болоогүй хүмүүсийн тухай мэдээг олонд дэлгэдэггүй, чандлан нууцалдаг юм. Гэвч тус хорооноос шийдвэр гаргах үед энэ баримт бичгийн учир холбогдол маш бага байсныг энгийн логик хэлж байгаа. Хэргийн цчир нь шагналтнуудыг жил бүхэн аравдугаар сарын тэргүүн хагаст зарладагт байгаа юм. Уг захидлыг Финландруу есдүгээр сарын 25-нд илгээсэн аж. Дараа нь орчуулсан, тэгээд Швед рүү илгээсэн. Тэр байтугай тухайн цаг үеийн шуудангийн ажиллагааны хурдацаар авч үзвэл уг захидал Стокгольмд аравдугаар сарын дундуур хүрсэн болов уу. Тийм болохоор нэгэнт бэлэн болчихсон шийдвэрийг тэр даруйд нь өөрчлөх боломж байгаагүй биз ээ. Тиймээс ч “ надад шаналаа өгөх гэж бодоогүй ч байж болох юм “ гэсэн болгоомжлол бүрнээ зөв байжээ. Гэвч энэ нөхцөл байдлын үл ойлгогдох ховор шинжийг огтхонч өөрчилсөнгүй. Тухайлбал, дэлхийн түүхэнд том байр суурь эзэлдэг нэг зохиолч Дэлхийн хамгийн нэр хүндтэй энэ шагналаа өөрт нь хүртээхгүй, хэдэн зуун мянган долларын шанг өгөхгүй байхыг гуйсан гэдэг.

Толстой өөрийн хөө энэ үйлдлийн учри утгыг тайлбарласан бол уу? Тэр үед бол үгүй, яагаад гэвэл бүх зүйлийг нууцалж байсан. Гэвч энэ үеээс өмнөх жилүүдэд, шударга ёсыг сэргээх, их зохиолчыг шагнах талаар хамгийн олон янзын дургүйцэл, санаа бодол гарч байсан үед Толстой өөртөө энэ шагналыг хүртээгээгүйд сэтгэл маш хангалуун байгаагаа тэмдэглэсэн. Тэрээр бичихдээ: “ нэгдүгээрт, энэ нь уг мөнгийг захиран зарцуулахтай холбогдсон том бэрхшээлээс намайг ангижрууллаа. Энэ нь бусад ямар ч мөнгөний адилаар зөвхөн гай л тарина гэж бодож байна. Хоёдугаарт, энэ нь миний танихгүй ч гэсэн намайг гүнээ хүндэтгэдэг ийм олон хүний зүгээс хайр хүндэтгэл, сэтгэлийн ханамж олж авах боломж олголоо “ гэжээ. Өнөөгийн прагматик сэтгэлгээ, цаг үеийн бодит байдлын үүднээс, түүнчлэн хүмүүсийн олонхийн сэтгэл санааны үүднээс авч үзвэл Толстойн энэ бодол санаа, үйлдэл нь тэр аяараа хачирхалтай санагдана.  “ Мөнгө гай тарина “ гэж. Тэгвэл мөнгөө аваад тариачдад, ядуу хүмүүст тараагаад өгчихөж болно шүү дээ. Суутны логик гэхэд байж боломгүй юм. Магадгүй, чухамдаа тэрээр суут хүн байсан болхоор тэгээ юм бол уу. Суутан болохоороо л тэгж хачирхалтай сэтгэсэн юм болов уу.

Дашрамд дурдахад, сонгомол зохиолчийн энэ өвөрмөц хачин байдал нь түүний ертөнцийг үзэх үзэлд гүн язгуур үндэстэй байсан бололтой. Толстой зүйр цэцэн үг хэллэг, бэлэнч биш сэтгэлгээг ямагт гүнээ үнэлж цэгнэдэг байсан нь тодорхой билээ. Лев Николаевичийн зүйр цэцэн үгийн эмхэтгэлд Хятадын их мэргэдийн нэг болох Лао-Зыгийн үгийн 32  ишлэл байдаг байжээ: Зөвхөн ганцыг нь жишээ татахад, “ Шударга хүмүүс баян байдаггүй. Баян хүмүүс шудрага байж чаддаггүй “ гэсэн үг юм. Толстой энэ байр суурийг зөвхөн үзэл итгэлээрээ төдийгүй, амьдралд хэрэгжүүлэх талаар ч бүхэлд нь чанд баримталдаг байсан ажээ. Дашрамд дурдахад, Толстойн баримталдаг байсан Лао-Зыгийн нэг хачин зарчим нь ер нь шинжлэх ухаантай, ингэхлээр Нобелийн шагналтай шууд холбоотой юм. Энэ нь, “Ухаантанууд эрдэмтэн байдаггүй. Эрдэмтэнүүд ухаантанууд байдаггүй “ гэсэн зарчим юм.

Тэгэхлээр ямар боловч Толстой Нобелийн шагналаас татгалзсан, Түүхэнд цорын ганц бөгөөд анхны хүн болжээ. Түүний анхлан гаргасан энэ замыг хожим нь уг шагналыг албан ёсоор хүртэгсэд үргэлжлүүлсэн юм. Энэ тухай сүүлд өгүүлэе.

Ямар боловч Лев Николаевичийн амьд сэрүүн цагт 1901-1910 онд уг шагналыг хүртээсэн 10 жилийн хугацаанд 11 хүн шагнагдсан ( 1904 шууд хоёр зохиолчийг шагнасан ) байхад түүнд яагаад Нобелийн шагнал хүртээгээгүй юм бол? Өөрөө хүсээгүй болхоор нь л тэгээ юм бол уу ? Хаант засаг эх орон нэгт их хүмүүстээ шагнал олгуулахыг хүсдэггүй байсныг гэрчлэх материалууд дөнгөж ХХ зууны хоёрдугаар хагаст л нийтлэгдэх болжээ. Эдгээр баримт материалд хаант засгийхан Шведийн засгийн газарт байнга шахалт үзүүлж, ингэснээрээ Нобелийн хороог бас дарамталж, шударга шийдвэр гаргах боломж олгодоггүй байсан мэт нотлодог болжээ. Тийм юм үнэхээр байсан эсэхийг одоо бодитойгоор тогтоож чадах нь юу л бол. Харин улс гүрнийхээ бахархал болсон хүний талаар Хаан эзэн тийм атгаг санаа өвөрлөж явсан гэдэгт яагаад ч юм бэ итгэхэд амаргүй юм. Тийм хачирхалтай, тэр байтугай болчимгүй  нөхцөл яаж үүссэн байх билээ? Ямар ч гэсэн Нобелийн шагналын түүхэнд үүнд өгсөн хариулт алга. Гэвч яриагаа үргэлжлүүлэх болно.

Эрдэм Их Хүч сэтгүүлээс авав.

Be Sociable, Share!

4 Comments

  1. tsetsensod

    saihan bichleguudtei yumaa. ta buhnii ajild amjilt husie. Nadad mash ih taalagdlaa tanai web.

  2. one art

    bayarlalaa saihan baina

  3. nansaljav puntsag

    Tseber agaar ogsond bayarlala

  4. nansaljav puntsag

    Bayarlalaa

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.