Archive for April 28th, 2009

Нобелийн шагналын талаархи элдэв бусын яриа

April 28th, 2009

Өдгөө дэлхийн оюуны хамгийн нэр хүндтэй шагнал болоод байгаа Нобелийн анхны шагналууд 1901 оны намар тодорсон тэртээ цагаас хойш зуу гаруй жил өнгөрчээ.

Алс тэртээ цагт энэхүү шагналыг хүртсэн эрхмүүд 106 жилийн дараа өнөөдөр ч түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн жинхэнэ ялгуусан баатрууд хэвээр дурсагдсаар байна. Тэгэхдээ зөвхөн шинжлэх ухааны төдийгүй дэлхийн соёл иргэншлийн түүхийн хуудаснаа эгнэгт үлдсэн юм. nobel_medal“ Бид нэг л цаг дор киноны аугаа их оддын нэгэн адилаар алдаршсан юм “ хэмээн 1965 онд өөрийнхөө хоёр нөхөр болох Андре Львов, Франсуа Жакоб нарынхаа хамт уг шагналыг хүртсэн Францын биохимич Жак Моно өөрийнхөө ид мандаж явсан цагаа дурссан байдаг. Дэлхийн долоон зуу гаруй хүн энэ урт хугацаанд Нобелийн нас нөхцсөн дурсгалт өдөр арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн хаадын мэлмийн өмнө мэхийн ёслож, мутраас нь шагналын алтан медаль, диплом, мөн танхимын гаднах өрөөнөөс нь их хэмжээний мөнгөний чек гардан авсан билээ.(Шагналын хэмжээ нь тогтмол биш, гэхдээ одоо номинац тус бүртээ дунджаар 1 сая 300 мянга орчим доллар байгаа) . Шагнагдсан эрдэмтдийн дотор Оросын 14 иргэн байдаг бол Америкийнх одоогийн байдлаар бараг 250байгаа. Энэ их зөрүү. Үнэхээр хачирхалтай хэрэг. Тэгэхдээ энэ шагналыг хүртэх учиртай хүмүүс хүртээгүй байгаа нь бүүр ч гайхмаар. » Read more: Нобелийн шагналын талаархи элдэв бусын яриа

Post to Twitter Tweet This Post