Archive for May, 2009

Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (III хэсэг)

May 20th, 2009

Суутнуудын хүүхдүүдийг тэнгэр ивээдэг

Шагналтаны хүүхдүүд шагналтан болсон долоон тохиолдолыг түүх мэддэг билээ. Мөн гэр бүлийн хос шагнагдсан гурван тохиолдол байдаг.

Пьер Кюри, Мария Склодовская Кюри гэсэн алдартанууд хамгийн алдартай нь яриангүй мөн. Энэ эхнэр нөхөр хоёр 1903 онд “цацраг идэвхит үзэгдлийг судалсаныхаа төлөө” физикийн салбарт шагналхүртсэн бтлээ. Тэд зөвхөн шинжлэх ухаанд нээлт хийгээд зогсоогүй, бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрэхийн тулд үнэхээр шантралгүй зүтгэсэн юм. Пьер, Мария хоёр дөрвөн жилийн турш хөсөр хаягдсан, хаагуураа л бол хаагуураа салхи нэвт үлээсэн саравчин дотор хэдэн тонн ураны хүдэр боловсруулан байж граммын аравны нэг доли хэмжээний цэвэр цацраг анх удаа гарган авсан аж.  Мария түүхэнд анхны эмэгтэй шагналтан болсон юм. Харин тэрээр 1911 онд хоёр дахь удаагаа Нобелийн шагналыг хүртсэн бөгөөд энэ удаад химийн салбарынхыг хүртжээ. Тэрээр зөвхөн уг шагналыг хоёронтаа хүртсэн анхны хүн болоод зогсоогүй, өнөөг хүртэл цорын ганц хоёр удаагийн шагналтан хэвээр байгаа билээ. ( Дашрамд дурдахад, уг шагналыг бий болгосноос хойшхи 106 жилийн хугацаанд физикийн салбарт 180 гаруй эрдэмтэн шагнагджээ.

» Read more: Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (III хэсэг)

Post to Twitter Tweet This Post

Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (II хэсэг)

May 10th, 2009

Шагнагдаагүй сонгодог зохиолчид

Шагнал хүртээгүй хүмүүсийн дотор Жеймс Жойс, Марсель Пруст зэрэг дэлхийн утга зохиол дахь бүхэл бүтэн чиглэлийг үндэслэсэнхүмүүс, ХХ зууны хамгийн сонгомол зохиолчид байв. 1922 үнд Жойсын бичиж нийтлүүлсэн “ Улисс “ бол дараачийн бүх үргэлжилсэн үгийн зохиолд, тэр бүү хэл, утга зохиолын онолд яриангүй нөлөө үзүүлсэн билээ. Прустын “ Алдсан цагийн эрэлд “ нэртэй алдарт цуврал бүтээл нь өнгөрсөн зууны зохиолчидын лоонхийн нь уран бүтээлд тусгалаа олсон юм. Гэтэл Пруст 1919 онд Гонкуровын шагнал хүртэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөсөө хойш ердөө гуравхан жил амьдарчээ.(Дашрамд хэлэхэд, түүний романууд зохиолчийн нас нөхцөснөөс хойш 5 жилийн турш хэвлэгдсээр байжээ). Нобелын хороо утга зохиолд Прустын оруулсан хув нэмрийн бүхий л ач холбогдолыг үнэлж цэгнэж амжсангүй. Харин Жойс “Улисс” –аа туурвин гаргаснаас хойш 19 жил амьд мэнд байж, 1941 онд нас нөхцажээ. Гэтэл Шведэд энэ сонгомол зохиолчийг  яагаад “анзаараагүй” юм бол? Заримдаа уналтын домогт дуун хэмээн нэрлэгддэг байсан түүний романы гоо сайхны чиглэл Стокгольмд таалагдаагүй гэсэн яриа ч гарчээ. Тийм эсэх нь бүү мэд, гэхдээ өнгөрсөн зууны хамгаас том  нэг сонгомол зохиолчийг Нобелийн хороо тийнхүү Толстойн нэг адилаар анзааралгүй өнгөрүүлчихжээ. » Read more: Нобелийн Утга Зохиолын Шагналын эргэн тойронд (II хэсэг)

Post to Twitter Tweet This Post