Материаллаг монголын яруу найраг

1910-аад оноос модернизмын урсгал үүсэн хөгжиж ирсэн байна. Модернизм нь хэв загвар, сэтгэлгээ, илэрхийлэл гээд л материаллаг байдлаас эхлэн онгодын төлөв хүртэл бүх зүйлдээ шинийг эрэлхийлсэн урсгал байсан юм. Энэ нь зөвхөн уран зохиолд хамаарагдахгүй бөгөөд ер нь дэлхий ертөнц өөрөө 1900-аад он гарснаар ихээхэн донсолгоонтой, сэгсэргээнтэй болсон гэж хэлж болох юм. Үзэл бодол хүртэл өөр болж, хуучнаараа явахыг хүсэхгүй шинэ үеийн давалгаа нийгмийг улам бүр ар араасаа нөмрөн бүчин авч байлаа. Езра Понд, Виржиниа Вүүлф гээд л пионер яруу найрагчид, зохиолчдыг дурдаж болох юм. Чухам тэд л Жэймс Жойс зэрэг суутнуудын үр хөврөл байсан.

Яг энэ үед хувьсгалын гал дүрэлзэн асаж байсан Орос орон Зөвлөлт болон хувирч ард олныг ходоодоор нь биш юм аа гэхэд ухамсар, сэтгэлгээний өлсгөлөнд оруулахгүйн тулд хувьсгалт засаг олон олон зохиолчдыг хөлслөн ажиллуулж хувьсгалын үйл хэрэг, шинэ нийгэм байгууллын шинэ иргэн, шилдэг хүний дүр зургийг хүмүүсийн тархинд сийлж, ятгаж, ухуулж, автуулж байсан билээ. АНУ-ын хямралын үед зохиолчдод тэтгэмж өгөн, сониндоо нийтлэлийг нь худалдаж авч байсан болон ЗХУ-д зохиолчдыг цалинжуулан өөрийнхөө төлөө, өөрийн үйл хэргийн магтууг бичүүлж байсан хоёр бол утга ижил зүйл юм. Коммунизм, социализмын үйл хэргийг магтан дуулахад хэсэг бүлэг алаг цоог, үзэл бодлын хувьд жигдрээгүй зохиолчид хангалтгүй байсан учир Зөвлөлт Засаг өөрийн “дууч шувуухай” буюу зохиолчдын хороог бий болгожээ. Мэдээж хэрэг зохилчдын хороо нь төрөөс татаас аван нийгэм байгууллаа магтан дуулахаас гадна шүүмжилсэн, дутагдлыг нь илчилсэн аливаа нийтлэл, зохиол бүтээлийг хянах давхар зорилготой байсан нь дамжиггүй. Тиймдээ ч тэдний бүтээл, зохиол нийтлэл нь (шүүгдэж, хянагдсан гэдэг утгаараа) хэвлэл мэдээллийн хэрэгслийн албан ёсны эс сурвалж, хэвлэх үйлдвэрийн хэвлэх ном болж байсан байж таарах нь.

Харин энэ бүхэн Монголд хэрхэн орж ирсэн бол? Шинэ нийгэм байгуулал өөрийн бүх тал бүрийн эд эсээ дагуулан Монголд орж ирсэн нь байна. Дэлхийн түвшинд лобби хийхийн тулд Монголд Пионер, баатарчууд, Бошгыг халах залуучуудын эвлэл, Үйлдвэрчний эвлэл (ажилчин анги байхгүй байсан атлаа), Зохиолчдын эвлэл, Улаан Загалмайн нийгэмлэг зэрэг заримынх нь зорилго, үйл ажиллагааных нь үнэн мөн чанарыг ч ойлгоогүй хэрэгжүүлж байсан олон олон ТББ-нүүд үүсэн бий болж автоматаар элсүүлж, автоматаар татвар авч, автоматаар уншихыг тулгаж, автоматаар туслуулж байв. Эдгээр байгууллагуудын нийгэмд үзүүлсэн сайн нөлөө, бүтээн байгуулалтыг огтхон ч үгүйсгэхгүй бөгөөд энэ бичлэг нь зөвхөн эдгээр бидний нийгмийн амьдрлаын нэг хэсэг юм шиг энэ байгууллагууд, тогтолцоо хэрхэн ямар учир шалтгаанааар ирсэн талаар л өөрийн бодлоо бичих гэсэн хэрэг.

Ардын уран зохиолч гэдэг аваргын цолтой, СТА хэмээн начны найраатай нийгэм нь Чойномоо хөнөөсөн ч Сүрэнжаваа шагнасаар социализмын магтуу дуун түрлэгтэй 90-ээд онд ирсэн билээ. Зарим нэгэнд нь харамсалтай нь үлдсэн олонд нь зол болж социализм болон түүний үзэл суртал үгүй болов.

Гэтэл түүний үлдээсэн амь зуух арга хэрэгслүүд арга буюу зах зээлийн өрсөлдөөнд тэнцэхгүй боловч хуучин нийгмээс өгсөн өмчийнхөө түрээсэн дээр дэгэнцэн догонцон амь зууж байна. Зүй нь хөдөлмөрчдийн эрх ашиг хөндөгдөж амрах өдөргүй ажиллаж байсан учир түүнийг ядаж ням гарагт амрах эрхтэй болгохын төлөө, эмэгтэйчүүд ижил цалин авах эрхийн төлөө тэмцэхийн тулд өөрийн тэмцэгчдийн дундаасаа хамгийн цогтойг нь сонгон өөрийгөө төлөөлүүлэн томилдог байсан бол өдгөө энэ нь эрх ямба, албан тушаал болжээ. Түүнтэй нэгэн адилаар Монголын уран зохиолд өөрийн гэсэн сорилын үе ирлээ. Болор цом гэж социалист уралдаан хэзээ ч материаллаг байгаагүй мэдрэмжийн илэрхийллийг материаллаг уралдаан болгож байсан бол тэрээр өдгөө Ийгл ТВ-ээр реалити шоу болон хувирч баруун гарандаа нацист бандатай шүүгчтэй, богинохон хугацаанд бичих даалгавартай, бусдад өөрийгөө яруу найрагч гэж харуулахыг хүсэгчдийн уралдаанаар буухиа залгаж байна.

Нийгэм урагшилж шинэ үе буухиа залгадаг бол Монголын уран зохиол аман зохиолын хэлбэрээсээ ч салж чадахгүй, хошин урлагийнханы холбоо хэдэн үгсээс ч дор олны таашаал хүртэж байх юм. Даанч харамсмаар, гутармаар, зүхмээр болж дээ материаллаг Монголын хэзээ ч материаллаг бус байсан уран зохиол, яруу найраг минь.

Be Sociable, Share!

20 Comments

  1. xaliun

    saixn bichjee…mongol uls xamgyn anxny socialism ulsn baisn, orosyn darax…muu orosuudyg xeterxy ix davruulsn bx gej boddg yum…socialism mongold bgagu bol mngolyn uran zoxiol xugjdgu xugjuud…xichneen saixn mongol xumus delxyd nere dusrgax bol =]

  2. oldoshaksli

    yanaa bi ter shoownd ni aman huzuudsen yum l daa.
    Ta ene linkeer eniig unshaarai!
    Ene talaar ih todorhoi baigaa.
    Yur ni mongoliin uran zohioliin tuuhiig myangan jilees avch yarina shuu dee.

    http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=225200

    *Люмпен пастухын уран зохиол гэж юу вэ?

  3. bujigchin

    sain bichjee!! ih um bodogduulj bn shuu !! tnx

  4. kakadu

    Халиунд:
    Нөү коммент. Хэтэрхий гэнэн сэтгэж байна.

    Энэ сайт үнэхээр гоё юм аа. Анх орж ирчээд хаашаа юуг барьж уншихаа мэдэхгүй, “нүд гялбаад”, ам ангайгаад балмагдсан. Бүгд гоё бичлэгүүд байна. Гоё гоё.

  5. nasaa

    Sain, uzuushtei, tsag zavaa zoriulsan saihan site bna. Amjilt huziye. Odor bolgon ogloo bur shalgadag site-haa jagsaaltand oruullaa.

  6. hERERA (Post author)

    deer blog linkee uldeesen hunees uuchlal huseye minii word press iin spam chid het ajillaad chinii commentiig spam bolgoson bna. Sonitholtoi ajiglalt niitlel ban zaaval unshaarai humuusee

  7. geeg

    aman zohiol ch tuhain uydee modernizm shu de. tuuli,domog ulger ed chn tugs helber. ugui gej u?

  8. sonin

    Ene heterhii Idealistic hun yumshig bna gehde haya ch gesen Realistic baih heregtei. Shuleg yaruu nairag bol zuger l uyangiin halil oruulsan borluulj bolohuits oyuni buteel, hoshin shogiin uzuulber ch yalgaagui urlag. Yaruu nairag materiallag baihaas argagui, oor shig chin yum saraachij baigaa hun bolomj oldvol hodolmoroo hudaldana, materiallag bish yaruu nariag geher yu ve engeriin temdeg uu. Yumiig ooriiho bodsonoor muuhirlah amarhan bas gadnii yaruu nairgiin talaar orchuulga hiij terniige Mongoltoi haritsuulj burah bas l amarhan. Amidrald romantic handaj buh yumiig yaruu nairag shig uyangalag saihan baidag gej anduurch boddog humuus end bodit amdraltai hol niiluulj chadahgui zalhsandaa urlag oilgodog hun bolj end orj irdeg bha!

  9. hERERA (Post author)

    Яг үнэнээ юу хэлэх гэснийг чинь үнэхээр ойлгосонгүй. идеалист гэж хэлсэн хэрнээ чиний бичсэн зүйлс чинь өөр хоорондоо асар зөрчилдөөд байх юм. Хамгаалах гэсэнгүй харин чиний бичсэн сэтгэгдэлийг тийм байна шүү гээд хүлээн зөвшөөрөх учир шалтгааны үзүүр байхүй байгааг л хэлж байна. Эсвэл нэлээд дэлгэрэннгүй болгоод энд тусад нь нийтэлбэл ямар бол?

  10. davaadorj

    naizuudaa nadaa uran zohioltoi holbootoi saituudig helj ugch tuslaach

  11. tagtaa

    Дэлхийн түвшинд лобби хийхийн тулд Монголд Пионер, баатарчууд, Бошгыг халах залуучуудын эвлэл, Үйлдвэрчний эвлэл (ажилчин анги байхгүй байсан атлаа), Зохиолчдын эвлэл, Улаан Загалмайн нийгэмлэг зэрэг заримынх нь зорилго, үйл ажиллагааных нь үнэн мөн чанарыг ч ойлгоогүй хэрэгжүүлж байсан олон олон ТББ-нүүд үүсэн бий болж автоматаар элсүүлж, автоматаар татвар авч, автоматаар уншихыг тулгаж, автоматаар туслуулж байв… naizaa, minii harj baigaagaar socialismiin uyiin deerh biaguullaguud ni TORIIN BUS BAIGUULLAGA baij yavch taarahgui shigee. ali ch utgaar ni bodood uzsen ter ued TORIIN BUS gesen ug baigaagui sanagdana. Edgeer baiguullaguudiin niigemd uzuuleh noloo, tsar hureeg uguisgehgui. Gehdee ooriin chini helsenchlen bugd toriin mashinii jijighen ed angi todiihon baisan bolohoor edend toriin bus, ard tumnii uusgel sanaachlagatai, sain duriin gesen yamar ch hev shinj biagaagui gedegt bi itgej baina.

  12. hERERA (Post author)

    санал нэг байна. Гэхдээ эдгээр хүмүүсийн дотор жинхэнэ уран бүтээлчид байсан гэхдээ цөөхөн л дөө, тэр хэн байсныг асуух илүүц биз учир нь хүмүүс юу уншиж байгаа талаас нь бодохоор. Мөн Монголын сайн сайн бүтээлүүдийг хав дараад байхаасаа илүү хүнд хүргэх тал дээр ажилламаар санагдах юм.

  13. Mugi

    Мөн Монголын сайн сайн бүтээлүүдийг хав дараад байхаасаа илүү хүнд хүргэх тал дээр ажилламаар санагдах юм. – Чиний энэ санал санал нийлж байна. Энэ талаар ямархуу ажил хийгддэг тухай мэдээлэл байна уу?

  14. hERERA (Post author)

    байхгүй, олохыг хичээж байгаа

  15. bataa

    window.location=’http://none.mn’

  16. Эбэ

    Энэ нэлээд дээр үеийн бичлэг бололтой. Гэхдээ сэтгэгдлээ үлдээе. Монголын зохиолч яруу найрагчид бүгд өөр өөрийн гэсэн тогтсон үзэл бодол урлаг болоод утга зохиолд хандах чиг хандлагатай болж байж гэмээнэ манай уран зохиол хөгжинө. Одоо хаа сайгүй л нэгнээ дуурайн чальчдаг хүмүүс байна шүү дээ. Бие биенийхээ дээр гэрэх гэсэн.
    Миний хувьд пессимист үзлийг уран зохиолд тунхаглаад байгаа. Энийг маань нэг их туг дарцаг болоод л сүйд майдаар тусгаж авахгүй байхыг хүсье. Учир нь өөрийнхөө хүрээнд л өөрийнхөө чадах чинээгээрээ л тунхаглаж байна. Ер нь тэгээд манай урлаг хэт арилжаагаа хөөчихлөө дөө. Уул нь манайх шиг жижигхэн зах зээл цөөхөн хүнд маш буруу зүйл гэж санадаг. Уран бүтээлч болгон өөрийн гэсэн голч үзэл бодолдоо л тууштай байх хэрэгтэй дээ. За юу юу ч биччихэв дээ .

  17. hERERA (Post author)

    гутранги үзэл? Эдгар Алан По зэрэг зохиолчдын бүтээл гутранги харанхуй нэвт сүлсэн байдаг. Хэт арилжаа хөөсөнг нь бас материаллаг гэж хэлж болно.

  18. Almaz

    tani johiyali ubur mongold neideleju bolhoo?

  19. Bayarsaihan

    Соёлт.Баярсайхан

    Эргэлт
    \өгүүлэг\

    Хотоос зайдуухан зусланд цөөхөн хэдхээн айл өвөлжинө. Зундаа бол хөл хөдөлгөөн маш ихтэй битүү айл болно харин өвөл нам гүмхэн болж хүн амьтан тэр бүр үзэгдхээ байна. Хүйтэний эрч нэмэгдэх тусам утаа нь өтгөрөн дарах их хотын угаар униараас зугтсан амьдралын түвшин өндөр, унаа унштай айл иймэрхүү байдалтай өвлийг өнгөрөөх нь жилээс жилд нэмэгдэх ажээ. Төрийн өндөр биш ч бас ч гэж жижиг биш зөөлөн сандалтай аятайхаан ажлыг хэл амгүйхэн залгуулах залуухан гэр бүл хоёр дахь хүүхдээ төрхийг хүлээн, цэвэр агаартай эл нам гүмхэн хөндийд амьдрах ажээ. Бие тулгар үзэсгэлэнт эхнэр, хөөрхөн охин хоёртойгоо дутах гачих нэгээхэн ч зүйлгүй сайхан амьдрах ажээ. Гэтэл гэв гэнэт сүүлийн сар гарангын өмнөөс тэдний гэрийн гадуур нэг залуу үргэлж хог ухаж харагдах болсоныг баян эр яагаад ч юм харах тоолондоо хар аяндаа л уур нь хүрч дургүй нь хүрээд явдаг болов. Уул нь ядуу цөлх залуу түүнд гай удаад ая тухыг нь алдуулаад байхгүй ч түүнийг харагдмагц л ”Новш чинь үхсэнээ шиншлээд энүүгээр яваад байгаа юм бэ” гэх бодол орж ирмэгц ойрхон байвал “Эндээс зайлаач” гэх эсхүл “Үүгээр битгий эргэлдээд бай хулгайчаа” хэмээн бүүр нэг хийх юм, хэлэх үгээ олж ядсан амьтаны аяг гаргана. Уул нь мань эр ч тэр мөрөөрөө, ядуу эр ч замаараа л хэн хэндээ халгүй явцгааж байвал барав баймаар. Ядуу хүнд ноён олон гэдэг шиг юм уу даа. Ядарсан эрийн хувьд бол хоорондоо нилээд зайтай энэ хавийн айлууд олон биш ч гэсэн хаягдал ихтэй, дээр нь хогон дотроос нь хотын төвийн цэгүүдээс ч тэр бүр олдоод байдггүй хэрэг болох зүйлс зөндөөн гардагт их хорогдоно. Тэгээд ч эндээ нэг муу оромжорхуу юмтай болсон болхоор өдөртөө энэ хавиар эргэлдэн хааяа нэг олзоо тушаах гэж төврүү зүглэх ажээ. Өдөржин зуслангаар эргэлдэж нозоорсон эр түүсэн тамхины ишээ нэг бүрчлэн задлаж дотроос нь гарах үйрмэгийг хайрцганд ихэд нямбайлан хийж багахан хэсгийг таслан сонинд ороон асааж аваад золбин цэнхэр утаа суунаглуулан орчилонгийн сайхан, муухай, амьдралын хэцүү хатууг өөрийнхөө уураг тархины чадлын хэмжээнд дэнслэн, муухай ааштай баян эрийн тухай, хоол унднаасаа хааяаа илүүчилдэг сайхан сэтгэлт зуслангын сахиул хоёр хөгшний үнээ хаана байгаа тухай, гээд мөн олж цуглуулсан лааз, шилээ хэрхэн тушаах тухай эцэс төгсгөлгүй мэт хөөрхий бодолдоо хөтлөгдөн цасан дунд хөл жийн суух дуртай нэгэн билээ. Ямар ч гэм хийгээгүй хир нь баян эрд есөн шидээрээ дуудуулаж, тоймгүй олон удаа хөөгдсөн мөн хэд хэдэн удаа олз хайж хашаанд нь явж байж өшигчүүлэн хөөгдсөндөө огт гомдохгүйгээр барахгүй угаасаа л тийм байдаг, ингэх ёстой мэт бодож хэд цохиулаж аваад л зугтаж тэр дороо л энэ бүгдийг мартаад явах нь даан ч өрөвдмөөр. Харин тэдний охин ээжийгээ дуурайсан царайлаг хөөрхөн хирнээ аавыгаа дуурайсан муухай, дээрэлхүүг ядуу залуу мэднэ. Нэг удаа тэдний гэрийн гадуур алхаж явтал баян эрийн охин овоо үнэд хүрдэг, үнэтэй архины шил барьчихсан тагтан дээрээ зогсож харагдав. Сүүлийн үед цөлх эр тэдний хавиар явахдаа баян эрийн машин үзэгдэхгүй бол зам товчилон ойр явдаг тэрэг нь харагдвал холуур тойрдог болж. Тэр үед машин тэрэг харагдахгүй байсан болоод л ойрхон явж зүрхэлсэн хэрэг л дээ. Охин ядуу эрийг дуудаад: – Шил авах уу? Гэв. Ядуу эр ээж, аавыг нь ажин их л болгоомжтой хашаан дотуур гүйлгэн хараад харцаа лавшруулан цэлгэр том цонхнуудруу харцаа шилжүүлэн харсан ч хүн үзэгдсэнгүйд бага зэрэг тайвширан зориг орж хашаанд нь орлоо. – Авъя. Чи наад шилнүүдээ тэр цасруу нэг нэгээр нь шидээрэй тэгвэл хагарахгүй гэхэд охины нүд нэг л адтай гялтагнаснаа дороосоо гялгар уут гарган шилнүүдээ хийгээд – Май тэнэгээ ингээд ав гээд толгой дээгүүрээ эргэлдүүлэн дүүгүүрдэж байгаад тээр хол шидэв. Ууттай шил хангир янгир дуугаран нисэж холоо очин бут үсрэн хаграхтай зэрэгцэн охин бах нь ханасан янзтай жингэнэн хөхрөх ажээ. Ядуу эр түүнд үхтэлээ гомдож тэр үеэс л аавыгаа дуурайсан муу хүүхэд гэж боджээ. Их үд гээд охиноо сургуулиас нь аваад ирдэг нөхөрт нь “Бага зэрэг ажил гарлаа жаахан оройтно” гэсэн тэр үед тулгар бүсгүй өвдөж эхлэв. Ядаж байхад үүнтэй давхцан гар утасны сүлжээ унаад холбоо тасарав. Ямарч байсан хотруу дөхье гэж санасан бүсгүй ойр зуур хэрэглэх зүйлээ бэлдээд гарлаа. Гражруугаа дөхөж яваад хальтраад уначхав гэтэл гэдсэн дэх хүүхэд нь хэд хүчтэй мурилзаад гол нь тасартал өвдхөд “Ээжээ” гээд ориллоо. Ойролцоо явж байсан ядуу залуу түүнийг сонсоод гайхан дөхөж иртэл баян эрийн эхнэр газар уначихсан гэдсээ тэврээд хэвтэж байх нь тэр. Яахаа мэдхээ байтлаа сандарсан цөлх эр ийш тийш айсан нүдээр хулмалзан харсанаа цааш зугтав. Бүсгүйн нүд эрээлжилэн цааш зугтах эрийг олж хармагц “Туслаарай” хэмээн цөрөхрөн орилоход мань эр цааш харсан чигтээ хөшиж орхив. Хүнд байдал орсон хөөрхий жирэмсэн эмэгтэйг тусламж гуйж байхад хаяад явчих зүрх даанч дутсан цөлх эр муухай зантай нөхрөөс нь ухаанаа тавьтал айдагтаа яахаа мэдэхгүй салгалаж зогссоноо арай хийн эргэн дөхөж очив. – Яасан бэ? Эгчээ гэж сааралтсан хоолойгоор салгалан асуутал – Надад туслаач. Би сая хальтарч унаад хэмээн хамаг хүчээ шавхан хэлэх шиг болсоноо “Ээжээ. Еоё” гээд дуу нь тасрав. Салгалан чичэрсэн эр яах ухаанаа олохгүй хэсэг тэнэг хүн шиг тэрүүхэн тэндээ хэд эргэлдсэнээ “Туслаарай” гэж хэнд хандаад буй нь мэдэгдэхгүй орилсон ч хоолой нь солонгороод замхарав. Газар хэвтэх машины түлхүүрийг аван онгойлгоод сулран унасан бүсгүйг чирэх өргөхийн хооронд аахилсаар арын хаалгаар оруулав. Бүсгүй: – Ёооёоо. Би төрлөөш дээ. Гэхээс өөр үг үнэндээ хэлж хэлж чадахгүй хар хөлс нь цуван хэвтэнэ. Залуу машиныг будилан тэвдэн байж асаагаад урагш хойш ухас ухас хийн байснаа гэнэт хөдлөж хурдаа огцом нэмэн энхэл донхол дундуур жолоогүй мэт хэсэг яваад замын хажуу дахь хунгарлсан цасруу урд талаараа шаагаад хий эргээд зогсчихов. Бүсгүй үе үе орилсоор түүнийг ёолох бүрт цөлх эрийн хөлс зүгээр л цутгаж яах ухаанаа улам л алдаад байв. – Би доошоо юм гаргаад байнаа. Туслаач гэхэд нь залуу эргэн хий дэмий л тортойг нь уудлаж солих хувцаснаас гарган шидэлнэ. Гарцаа байхгүй л хээр төрөх болсоноо зөнгөөрөө мэдсэн, сандарсан бүсгүйд, ядуу цөлх эрээс өөр туслах амьтан энэ ертөнцөд үгүйг мэдэж байв. Тэр гутал хувцасаа тайлхаас өөр ямарч аргаггүйд хүрч, хөлс баасандаа хутгалдан тэвдсэн эрээс л байдаг тамираа шавхан тусламж эрнэ. Энэ бүгдийг харсаар сүүлдээ эрс шийдсэн ядуу эр гэнэт эр хүн шиг шийдэмгий харц тодруулсаар гадуур хувцасаа тайлан хунгарлсан цаснаас бахим гараараа базаж аваад арьс нь зулгарч унамаар ширүүн үрж зүлгэж гарав. Тун удалгүй гэгээ тасарч бүрий тасрах алдад машин дотороос эмэгтэй хүний “Ээжээ” гэх шингэн дуутай давхцан нялх үрийн уйлах дуу нам гүмхэн хөндийг цочоон тамиргүйхэн хадлаа. Хоёр гар нь нил цус болж хөлсөндөө нэвчсэн ядуу эр нүүрэндээ хэлж боломгүй жаргалтай инээмсэглэл тодруулсаар гарч ирсэнээ тэнгэр өөд ширтэн уртаар амьсгаа аваад урд хаалгаар орж жолооноос тас атган огт хөдөлгөөнгүй гүн бодолд дарагдан суулаа. Баян эр гэр өөдөө дөхөж явтал машиных нь гэрлийн үзүүрт эхнэрийнх нь машин замын хажууруу орсон зогсоо нь харагдхад гайхан харвал хайртай эхнэрийнх нь машин дотор хэн нэг нь сууж буй харагдав. Айсан гайхсан эр огцом зогсоод энд тэнд гишиглэн очвол түүний үзэн ядаад байдаг гуйлагчин эрийн хоёр гар цус болсон сууж байх нь тэр ээ. Газар эргэн түүний толгойд “Муу алуурчин” гэсэн аймшигтай бодол зурс хийн орход өөрийн мэдэлгүй хамаг тэнхээгээрээ “Ааа-ааа” хэмээн хөндийг цочтол хүйтэн орилсоор ухаан жолоогүй гүйж очин ядуу эрийг дууч гаргалгүй үснээс нь атган чирч “Хүүе” гэхийн завгүй аймшигтай хэрцгийгээр нүдэж гарлаа. Ямар их хурдтай хөдлөж буйгаач мэдсэнгүй. Нэг л мэдхэд гартаа томоос том чулуу атгаж дуу нь гарахгүй татвалзан хэвтэх хөөрхий ядуу эрийн толгой дундуур цус үсчүүлэн нүдэж байлаа. Ядарч тамирдсандаа, хоёр яс бүтэн салж бие нь суларсан эх хэсэгхээн нам унтаж орхижээ. Гадаа орилох чимээнээр сэрж ууранд цантсан цонхыг турьгүйхэн арчсаар хартал дөнгөж саяхан халуун амийг нь аварч, хайрт хүүг нь эх барьж авсан ядарсан цөлх эрийг эр нөхөр нь нүдэж байхыг үзээд: – Хүүе ээ. Болиоч ээ. Хүн аллаа ш дээ гэхийг бүүр түүр сонссон нөхөр нь чихэндээ итгээгүй бололтой эргэн харвал түрүүнээс хойш дэргэд нь “Ааваа, ээжээ” хэмээн орилож зогссон охин нь: – Аав аа ээж амьд байнаа гэж нус нулимстай холилдон хэллээ. Ахар богино хугцаанд болж өнгөрсөн бүгдийг ойлгоогүй баян эр, ядуу залуугын цусанд будагдсан нүүрээ нэгэнтээ шувтарсанаа толгойтой үсээ зулгаан эв хавгүй хэвтэх хөөрхий эрийг нэг татаж үзсэнээ толгойгоо барин дахин нэгэнтээ “Ааа-ааа” хэмээн орилоод чимээ тасарлаа. Амьдрал эргэхээ хүрвэл яаж ч эргэдэг ажээ.

    төгсөв

    Соёлт Баярсайхан
    “Есүүлээ”
    өгү¿ëëýã
    Хорнун шингэж буй нарны туяаг атгаж авах гэж буй мэт гараараа сарвалзан хэвтэж байсанаа гэнэт Найбөхрүү эргэн
    – Найбөх ахаа. Булхан гуай мэдвэл яана гэв. Найбөх огт тоосон шинжгүй мэт байвч нүдэнд нь нэг л гэм хèйсýн хүн адил эргэлзээ хургах аж.
    – Ахын дүү юу ч мэдээгүй л юм шиг бай учир нь олдох байлгүй. Тэгээд ч Меруерт л сүүлийн хэд хоног бидэнд өл залгууллаа шүү дээ гэхэд нь Хорнун толгой дохив. Сүбээдэйí толгойн сэргийлэх Зуутын åñºí эр эг мэггүй аянга цахилгаан нижигнүүлэн гэнэт асгарсан ширүүн мөндөрөн борооноор òарж яваад хүний газар төөрчээ. Тэр шөнийн харанхуй гэж үнэхээр гараач харж боломгүй түнэр байж. Шөнөжин бороонд салам нүдүүлэж хоноод үүр хаяараад харваë ёстой хаана байгаа÷ мэдэж боломгүй өндөр өндөр цохион дунд л буйгаа мэдсэн ажээ. Борооны ширүүн ус газар дэлхийг сэндийчэн урссаар юун мөр харахтай манатай юу ч үгүй арилгаж орхижээ. Огтоос үзэж хараагүй үл мэдэх газар баримжаа авч òààìàãààð явна гэдэг үлгэрийн далай байлаа. Ингээд төөрсөн мань åñºí эрийн хамгийн туршлагатай олон газар явж, тоймгүй олон тулаанд орж үзсэн насаар ахмад Булханы үгэнд нэгэн дуугаар захирагдаж явах болов. Тэд сар шахуу явсан ч үнэндээ өөрсдийхнийгөө олсонгүй. Ядаж байхад яг дайсаныхаа нутагт тул хэн нэгэнд харагдах л юм бол òэд хүч давуу хүнээр олон õàðèéíõàíû олз болох аюултай байлаа. Унаж явсан морьд нь мөн өөрсдөө ч эцэхийн туйлд хүрсэн тул тэд энэ ууланд орогнон унаа унашаа тамир оруулах гэж 10 гаран хоножээ. Найбөх тэдэн дундаа хамгийн залуухан бараг хүүхэд гэж болмоор Хорнунã дагуулан өглөө эртлэн ам тосдох ан хайж гарчээ. Тэгж яваад ойд гишүү түүж явсан 20 гаран насны нэгэн үзэсгэлэнт бүсгүйтэй таарсан нь Меруерт байлаа. Меруерт анхандаа зэрлэгүүдийг хараад ухаанаа тавьтал айж хамаг бие нь дагжин чичирч зүгээр л хөшиж орхижээ. Найбөх, Хорнун хоёр түүн дээр очтол Хорнун түүнийг шоолон үхтлээ хөхрөв. Давхраатай маш том ногоон нүдтэй өндөр хамартай шаргал үстэй Меруерт ер нь орос мэт харагдана. Тэр үнэхээр гоо үзэсгэлэн төгс уулын бүсгүй байлаа. Найбөх түүний сайхныг бишрэн ихэд сувдаг ширтэнэ. Нум сум асгаж, махир сэлэм атгаж ширэн дуулга өмссөн хоёр зэрлэгийн дунд Меруерт яахаа мэдэхгүй бүлтэлзэнэ. Найбөх ч бас л сайхан эр билээ. Тэр уул нь өнгөт нүдтэн бүрийг алж болох ч тэгсэнгүй зүгээр л хажууд нь хэвтэх гишүүг сэв хийтэл өргөн үүрээд Меруертэд хандаж “яв” гэж дохив. Айсан чичирсэн амьтан урд нь гаран алхлаа. Хорнун гайхаж
    – Найбөх ахаа хаачих нь вэ? гэхэд
    – Энэ хүүхнийг дөхүүлээд өгье гэв.
    – Наад хүүхэн чинь энэ ууланд Монголчууд байна гээд хэлнэ. Бид өнгөрнө шүү дээ гээд сандран хэлбэл
    – Үхэх ёстой бол үхэж л таараа. Чи арай гартаа зэвсэггүй эмэгтэй хүнийг тас цавчих гэж байгаа юм биш биз дээ гээд түүн лүү харан
    – Энэ хүүхэн хэлэхгүй ээ гээд өөр юм ярьсангүй. Тэр гурав явсаар ойн захад ирээд Найбөх бүсгүйг зогсоож хошуундаа долоовор хуруугаа наана.
    – Чшш чимээгүй гээд өөрийгөө зааж мөн Хорнунг зааж
    – Чи биднийг хараагүй шүү хэмээн дүлий хүнтэй ярьж буй мэт чанга чанга ярьж нүдээ таглан үзүүлэв. Сайхь бүсгүй нүдээ эргэлдүүлэн анхааралтай харж байснаа ойлгож буй бололтой толгой дохих нь өөрийг нь амьд мэнд үлдээсэнд баярласан бололтой ãýõäýýë èëò сандчина. Тэгээд түүнийг явуулж орхив Найбөх ер дуугарахгүй бодол болон алхаж байхдаа юу хийснээ л бодоод байх шиг Хорнунд санагдана. Олон сар жилээр орон гэрээсээ хол, эрүүл саруул биетэй залуухан эр хүн эм хүнийг хүсэж хагсаралгүй яахав. Тэр сайхан бүсгүйг хоёул хамжаад дарж унаж хүслээ хангаж болох байсаан харин тэд тэгсэнгүй. Яагаад гэвэл Монгол эрчүүд учраас тийм авир гаргасангүй. Энэ явдлыг мань хоёр бусаддаа хэлсэнгүй харин Найбөх өглөө гараад л явдаã болж ашигтай ан ав хийгээд сүйд болсонгүй ганц хоёр, туулай л авч ирíэ. Өнгөт нүдэт бүсгүйтэй таарсан газраа нилээд хэд хоног сахисаны эцэст дахин таарч түүнийг далалтал бүсгүй эмээсэнгүй бүр инээмсэглэн хүрээд ирж түүнээс хойш тэр хоёр бие биендээ таалагдсан уу үргэлж уулзах болжээ. Найбөх хааяа Хорнунг дагуулаж яваад Меруертийн өгсөн хүнсийг авч ирэхдээ айлын пин, савнаас хулгайллаа хэмээн залдаг байв. Булхан хөгшин тэгэхэд нь
    – Хоёр хүүхэд минь хөөрч явж алдаж эндэв. Баригдчихвал сүйд болно шүү
    л гэж ººð þì ÿðüñàíã¿é. Меруертийг нэг л биш болсоныг сэжиглэн харах болсон түүний төрсөн ах Мухтарбек нууцаар дагаж Найбөхтэй уулзахыг харан ёстой боож үхэж босон харайжээ. Тэр чигтээ гүйсээр тосгондоо очин зэрлэгүүд ууланд байгааг зарлан тэднийг тагнах үүргийг аваад хэд хичнээн хүн хаана байгааг олж тогтоох амлалт өгөөд гарч. Ахлагч нь түүнийг хоёр хүнтэй хамт яв гэхэд нь мань эр эвтэйхэн татгалзжээ. Учир нь эмэгтэй дүү нь зэрлэгүүдтэй учиртайг мэдвэл тэдний гэр бүлийг Аллах тýнгýрийн өмнөөс хүйс тэмтрэх аюул нүүрлэх байв. Ху мэргэн мөн л тэр хоёрын эрхлэн тоглохыг харж мэдсэн боловч өөрийнхөндөө хэлсэнгүй Найбөхөд өөрт нь ийн хэлжээ.
    – Най минь чи тэр хүүхэнд хэт автаж байж биднийгээ үрчив дээ гэхэд
    – Чи мэдээ юу. Тэр муу хүн бишээ. Эндээс явахдаа босуулахаар болсон гэв.
    – Сэрэмжтэй байхад гэмгүй шүү хө гэснээс өөр зүйл ярьсангүй харин сайн нөхрөө сэрэмж алдах вий гэж алсаас тандаж хамгаалан харж суудаг болжээ. Дарчин, Тайчир, Булхан 3 бас л нэг юмны үнэр авсан бололтой хоорондоо ийн хуучилна.
    – Найбөхийн хацар туяараад байнаа хэхэ гэхэд нь Тайчир
    – Чухамаа чухам жигтэйхэн. Өнгөт нүдтэй эхнэр авч очих юм байх даа ха ха хэмээн чанга чанга хөхөрнө. Найбөх л нуугаад байгаагаас бус ер нь бүгд мэджээ. Гэвч мэдээгүй дүр үзүүлэн түүнийг эвгүй байдалд оруулчихалгүй бие биенээ л нударна. Мухтарбек дүүгээ дагаж тэр хоёрыг жаргаж цэнгэж дуустал харж хэвтэхдээ уур хилэнгийн гал дүүрсэн нүдээр ширтэн шүдээ үйртэл хавирч байв. Нар жаргахын алдад гишүүг нь уулнаас буулгаж өгсөн Найбөх эргэн алхлаа. Мухтарбек түүнийг алах хүсэл их байвч хаана очихыг нь мэдэж авах үүрэгтэй тул сэм дагажээ. Бүгсэн газарлуу давдаг өндрийн ард Хумэргэн Найбөхийг ажиж байтал түүний араас хэн нэгэн дагахыг харав. Зүү шиг хурц нүдтэй Хумэргэн нумаа эвшээлгэн онилож байгаад сүүдэр мэт дагагчийг харвалаа 90 алдад харвахдаа алдаж үзээгүй Хумэргэний сум чоно мэт мяраах этгээдийн яг цээжинд тусаж тэр дуу ч гаргаж чадалгүй нам унав. Сумны нисэх чимээгээр бутруу шургасан Найбөх гайхан өндийвөл урд цохион дээрээс Хумэргэн хурдлан бууж ирэв.
    – Юу боловоо хө гээд Найбөх гайхсан байртай боловч тайван асуув.
    – Би чамд сэрэмжтэй байгаарай гэж хэлсэн дээ. Араас чинь хүн дагаж байлаа.
    – Пүүх тийм үү гээд ихэд гайхаж Хумэргэнийг дагаж гүйв. Буржгар үстэй хянган хамартай туранхай хар хүний зүрхэн тус газар сум зоолттой хэвтэж байх нь тэр. Найбөх сандарсан янзтай ийш тийш харангаа
    – Энэ новш ганцаараа байсан уу ?гэхэд Хумэргэн түүний биенээс сумаа сугалангаа
    – Ганцаараа гээд
    – Хөгшчүүл мэдвэл чи арьсаа хуулуулна даа гээд инээв.
    – Хэзээ явна гэж байна цаадуул чинь
    – Нөгөөдрөөс хөдөлнө гэж байна лээ үхрийн сүүлэн дээр хутга гэгч юм болов доо Най минь гээд тэр хоёр явжээ. Маргааш өглөө нь Хумэргэн Найбөхийг дуудан үхдэл байгаа зүгрүү заав. Тэр зүгт хэдэн хар шувуу эргэлдэнэ. Хумэргэн
    – Хоёулаа явж тэр новшийг холхон хаяхгүй бол биднийг энэ шувууд зааж өгөх нь гээд тэр хоёр явлаа. Төд удалгүй хоёр эр үл таних хүний цогцсыг дамнан доошиллоо. Их ч явлаа. Тэр хоёрын хүүр дамнан явааг Меруерт олж үзээд ахынх нь цогцос мөнийг хувцасаар нь таньж уулын жалганд харанхуй болтол уйлж суужээ. Тэр өдөржин, оройжин, шөнөжин уйлахдаа ахыгаа алсан алуурчидаас цусан өшөөгөө авхаа л мэдэж байв. Буруу номын зэрлэгт сэтгэлээ өгч Аллах тэнгэрийг хилэгнүүлсэний хариуг Аллах тэнгэр ахыг нь үхүүлэж авлаа. Одоо тэднийг үгүй хийхгүй бол бурхан өршөөхгүй гэж уулын бүсгүй эргэлтгүй бодож байв. Уулын омогийн ахлагч эрчүүдээ цуглуулан Мухтарбек алга боллоо яах вэ гэцгээн хуралдах ахуйд Меруерт илжгэн дээð ахынхаа цогцосыг тээн авч ирэв. Харин тэр эрчүүдтэй ганц ч үг сольсонгүй чимээгүйхэн уйлсаар холджээ. Омогийн ахлагчийн өргөөнд бөөн үймээн болсоны эцэст Мухтарбекийн найз Серек гэх залуу Меруерт бол их шижигтэй гэж мэдүүлжээ. Түүний харснаар сүүлийн үед өдөр алгасалгүй модонд явдаг төдийгүй 3,4 удаа богцтой зүйл үүрээд ой өөд явахыг харсан гэснээр бузар эм Меруертийг омгоороо байж шүүгээд хэрэв буруутай бол чулуугаар цохиж алахаар юм болцгоожээ. Уулзана гээд ирээгүйд зовсон Найбөх уулын омогийг тантаж байв. Тэд үймэж шуугиж овоорсоор Меруертийн гэрийн зүг бөөнөөрөө явцгаав. Найбөх харсаар л байлаа. Байдал бишдэж байгааг анзаарсан Найбөх тэдэнтэй үзэлцэн хайртай бүсгүйгээ аврахаар нэгэнт шийдэн отогийн зүг бөгтийн ойртож байлаа. Энэ бүгдийг холоос харж суусан Хумэргэн, Хорнун нар тэвдэн Хумэргэн
    – За болохоо байлаа. Ахын дүү гүйгээрэй цаад хэдийгээ дууд. Найбөх ах хэцүүдлээ гэж дуулга гээд эрс шийдэмгий саадагтай сумнуудаа урдах зөөлөн газарт зоож Найбºх рүү ойртсон бүгдийг харвахаар зэхлээ. Учир зүггүй юу гэж байгаа нь мэдэгдэхгүй харь хэлээр орилолдсон амьтад Меруертийг гэрээс нь чирч гулдран гарч ирэв. Нүдээ бөлцийтэл уйлсан тэрээр нүд нь огт хөдөлгөөнгүй гөлөрч тэдний орилж хашгирахыг огт сонсохгүй байгаа мэт таг дуугүй зогсоно. Маш урт öàãààí сахалтай нэгэн хөгшин олныг дуугай бол хэмээн гараараа зангаад их л олон зүйлийг хашигчин Меруертээс асуугаад байв. Меруерт дуугүй гөлөрсөн чигээрээ толгой дохино. Түүний эх болоëтой нэгэн авгай Меруертийг толгой дохих бүрт цухиран тэнгэрт залбиран уйлах ажээ. Овоорсон хүмүүс чулуу түүж эхэлмэгц Найбөх уулынхан буруутай нэгнээ чулуугаар шидсээр байгаад хороодог гэж сонссоноо санаж урт сахалтыг харван унагалаа. Тэр тийм том биенд баймгүй хурдтай хөдөлж бөөн хүмүүсийг ухаарахаас өмнө 7 хүнийг харваад цааш харуулж орхив. Тэдэн рүү харваад байгааг мэдэн бужигнасан хүмүүс хэдэн хором тэвдэн бужигнасанаа ойрхон хашааны ард зогсох хүдэр чийрэг зэрлэгийг олж үзмэгц эрчүүд нь жад сэлмээ барин дайрлаа. Хумэргэн нум сум татсан бүгдийг холоос харван унагаж байлаа. Харваач хүн тул Найбөхийг бодвол олон хөнгөн сумтай ажээ. Найбөх махир сэлмээ суга татан тулаанд орлоо. Хумэргэн сүүлдээ Найбөхрүү гүйж явах замдаа түр зогсоí харваж, харвасан сум тоогоороо дайсаныг унагаж байлаа. Энд Монгол баатаруудын тулалдах чадвар ямар гайхамшигтайг үзүүлэж байв. Хумэргэний сум дуусан тэр сэлмээ сугалаад гүйж оров. Нилээд удаан үзэлцэж хоёр эр сульдаж эхлэâ òýä олуулаа байлаа. Хоёул ар нуруугаараа налан 2 тийшээ харж зогстол бусад 7 нөхөр нь хуй салхи мэт дайран орж ирлээ. Монголчууд тэдний хэлдэгээр зэрлэгүүд ердөө л есүүлээ байлаа. Зэрлэгүүдийн эхний хэсэг гэж бодсон уулынхан бажиг аван сандран ухарч гүйлээ. Энэ сиймхийг ашиглан Хорнун, Бэрнэг 2 Меруерт дээр гүйхээрээ очин
    – Меруерт эгчээ бид таныг суллахаар ирлээ гэхэд тэр болж байгаа бүхнийг гайхан алмайрч орхижээ. Хамгийн анх Хорнунг харснаа л бүүр түүр санав. 9-н Монгол пижигнүүлэн орхиод зугтлаа. Тэдний цөөхнийг ухаарсан уулынхан араас нь хөөлөө. Тэрүүхэн тэр богинохон хугацаанд тэд 40-өөд эрээ хүйс тэмтрүүлжээ. Одоо тэдний тал нь үлдэж араас нь нэхэв. 9-н Монгол нилээд холдож байгаад бүгд ганзаганаасаа гурван талтай хадаас асгаж эхлэв. Яаж ч унасан нэг үзүүр нь дээшээ харан унах хадаас. Төд удалгүй уулынхны морьд годройтож унасаар. Ердөө 20 хүрэхгүй морьтон үлдмэгц тэд эргэн ноцлоо. Үнэхээр талын зэрлэгүүд ажээ. 20 хүрэхгүй морьтонг áàðàã ë ганц ганц харваад үгүй болãов. Одоо Монголчууд сөрөг довтолгоонд орлоо. Морьных нь хөлд хадаас шааж явсарсан мөн л 20 гаруй эр үлджээ. Морьтой хүн явган хүний ноён гэж Монголчууд үздэг. Тэäнийг хиар цохих 9-н эрийн хувьд инээдэм болж өнгөрөв. 9-н жирийн цэрэг 60,70-н эрчүүдийг ердөө л хоромхон зуур үгүй хийж тэр омогийн голомтыг хийсгэж орхив. Тэд өөрсдөө унтаж буй барсыг сэрээсэн бүлгөө. Монголчуудыг буцаад уулын омогт орж ирэхэд уйлж унжсан баахан эмэгтэйчүүд хөгшид хүүхдүүд л үлджээ. Аллах тэнгэр тэр тосгоныг мартжээ. Меруертийн дуу гарахаа больж мэдрэл муутай хүн шиг болов. Тэд омогийн бусад хүмүүст догшин ширүүн хандсангүй зөнд нь орхижээ. Эндээ 2,3 хонож унаа уншаа сэлбэн байлаа. Маргааш хөдлөх юм ярьцгааж гал тойрон суутал омогийн хүмүүс бас л дуу шуу уйлаан майлаан болоод явчихав. Тэр зүгт очвол цус нөж болсон нэл шархтай нөхөр байв. Бас л тэнгэр харан бархирна. Булхан хөгшин түүний үгийг чагнаж байснаа
    – Бид явах хэрэггүй боллоо. Манайхан зэргэлдээ тосгоныг эзгэнэсэн юмуу даа. Наад нэг юм чинь амь мултарч зугтаж ë äýý ÷ààâààñ Çэрлэгүүд гээд л Аллах гээд орилоод хэвтэнэ.
    – Хэ цэс чиний Аллах туслахаа өнгөрсөн байхаа гээд алхаж оäîâ. Меруерт тэр орой амттай хоол хийж 9-н эрийг дайллаа. Манай хэд бөөн хөөр болон идэж ууцгаан амарсан боловч тэд үүрд унтацгаажээ. Тэднийг хорлож алах ухааныг Аллах тэнгэр Меруерт гэх бүсгүйд зааж өгсөн бололтой. Үүрээр Монголын морьтон баатрууд тэр омогт орж ирэхэд 9-н цэрэг нь амгалан нойрсîöãîîæ тэднийгээ угтан байлаа.

  20. alawargames

    Манай Аlawar Entertainment вэб сайтад тавтай морил!
    Хамгийн шилдэг тоглоомуудыг монгол хэл дээр татан авч тоглоорой. Бидэнтэй холбоотой байж шинэ хувилбаруудыг авна уу.
    Аlawar ТОГЛООМУУД
    Онцлох ТОГЛООМУУД

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.