Материаллаг монголын яруу найраг

July 5th, 2009 by hERERA Leave a reply »

1910-аад оноос модернизмын урсгал үүсэн хөгжиж ирсэн байна. Модернизм нь хэв загвар, сэтгэлгээ, илэрхийлэл гээд л материаллаг байдлаас эхлэн онгодын төлөв хүртэл бүх зүйлдээ шинийг эрэлхийлсэн урсгал байсан юм. Энэ нь зөвхөн уран зохиолд хамаарагдахгүй бөгөөд ер нь дэлхий ертөнц өөрөө 1900-аад он гарснаар ихээхэн донсолгоонтой, сэгсэргээнтэй болсон гэж хэлж болох юм. Үзэл бодол хүртэл өөр болж, хуучнаараа явахыг хүсэхгүй шинэ үеийн давалгаа нийгмийг улам бүр ар араасаа нөмрөн бүчин авч байлаа. Езра Понд, Виржиниа Вүүлф гээд л пионер яруу найрагчид, зохиолчдыг дурдаж болох юм. Чухам тэд л Жэймс Жойс зэрэг суутнуудын үр хөврөл байсан.

Яг энэ үед хувьсгалын гал дүрэлзэн асаж байсан Орос орон Зөвлөлт болон хувирч ард олныг ходоодоор нь биш юм аа гэхэд ухамсар, сэтгэлгээний өлсгөлөнд оруулахгүйн тулд хувьсгалт засаг олон олон зохиолчдыг хөлслөн ажиллуулж хувьсгалын үйл хэрэг, шинэ нийгэм байгууллын шинэ иргэн, шилдэг хүний дүр зургийг хүмүүсийн тархинд сийлж, ятгаж, ухуулж, автуулж байсан билээ. АНУ-ын хямралын үед зохиолчдод тэтгэмж өгөн, сониндоо нийтлэлийг нь худалдаж авч байсан болон ЗХУ-д зохиолчдыг цалинжуулан өөрийнхөө төлөө, өөрийн үйл хэргийн магтууг бичүүлж байсан хоёр бол утга ижил зүйл юм. Коммунизм, социализмын үйл хэргийг магтан дуулахад хэсэг бүлэг алаг цоог, үзэл бодлын хувьд жигдрээгүй зохиолчид хангалтгүй байсан учир Зөвлөлт Засаг өөрийн “дууч шувуухай” буюу зохиолчдын хороог бий болгожээ. Мэдээж хэрэг зохилчдын хороо нь төрөөс татаас аван нийгэм байгууллаа магтан дуулахаас гадна шүүмжилсэн, дутагдлыг нь илчилсэн аливаа нийтлэл, зохиол бүтээлийг хянах давхар зорилготой байсан нь дамжиггүй. Тиймдээ ч тэдний бүтээл, зохиол нийтлэл нь (шүүгдэж, хянагдсан гэдэг утгаараа) хэвлэл мэдээллийн хэрэгслийн албан ёсны эс сурвалж, хэвлэх үйлдвэрийн хэвлэх ном болж байсан байж таарах нь.

Харин энэ бүхэн Монголд хэрхэн орж ирсэн бол? Шинэ нийгэм байгуулал өөрийн бүх тал бүрийн эд эсээ дагуулан Монголд орж ирсэн нь байна. Дэлхийн түвшинд лобби хийхийн тулд Монголд Пионер, баатарчууд, Бошгыг халах залуучуудын эвлэл, Үйлдвэрчний эвлэл (ажилчин анги байхгүй байсан атлаа), Зохиолчдын эвлэл, Улаан Загалмайн нийгэмлэг зэрэг заримынх нь зорилго, үйл ажиллагааных нь үнэн мөн чанарыг ч ойлгоогүй хэрэгжүүлж байсан олон олон ТББ-нүүд үүсэн бий болж автоматаар элсүүлж, автоматаар татвар авч, автоматаар уншихыг тулгаж, автоматаар туслуулж байв. Эдгээр байгууллагуудын нийгэмд үзүүлсэн сайн нөлөө, бүтээн байгуулалтыг огтхон ч үгүйсгэхгүй бөгөөд энэ бичлэг нь зөвхөн эдгээр бидний нийгмийн амьдрлаын нэг хэсэг юм шиг энэ байгууллагууд, тогтолцоо хэрхэн ямар учир шалтгаанааар ирсэн талаар л өөрийн бодлоо бичих гэсэн хэрэг.

Ардын уран зохиолч гэдэг аваргын цолтой, СТА хэмээн начны найраатай нийгэм нь Чойномоо хөнөөсөн ч Сүрэнжаваа шагнасаар социализмын магтуу дуун түрлэгтэй 90-ээд онд ирсэн билээ. Зарим нэгэнд нь харамсалтай нь үлдсэн олонд нь зол болж социализм болон түүний үзэл суртал үгүй болов.

Гэтэл түүний үлдээсэн амь зуух арга хэрэгслүүд арга буюу зах зээлийн өрсөлдөөнд тэнцэхгүй боловч хуучин нийгмээс өгсөн өмчийнхөө түрээсэн дээр дэгэнцэн догонцон амь зууж байна. Зүй нь хөдөлмөрчдийн эрх ашиг хөндөгдөж амрах өдөргүй ажиллаж байсан учир түүнийг ядаж ням гарагт амрах эрхтэй болгохын төлөө, эмэгтэйчүүд ижил цалин авах эрхийн төлөө тэмцэхийн тулд өөрийн тэмцэгчдийн дундаасаа хамгийн цогтойг нь сонгон өөрийгөө төлөөлүүлэн томилдог байсан бол өдгөө энэ нь эрх ямба, албан тушаал болжээ. Түүнтэй нэгэн адилаар Монголын уран зохиолд өөрийн гэсэн сорилын үе ирлээ. Болор цом гэж социалист уралдаан хэзээ ч материаллаг байгаагүй мэдрэмжийн илэрхийллийг материаллаг уралдаан болгож байсан бол тэрээр өдгөө Ийгл ТВ-ээр реалити шоу болон хувирч баруун гарандаа нацист бандатай шүүгчтэй, богинохон хугацаанд бичих даалгавартай, бусдад өөрийгөө яруу найрагч гэж харуулахыг хүсэгчдийн уралдаанаар буухиа залгаж байна.

Нийгэм урагшилж шинэ үе буухиа залгадаг бол Монголын уран зохиол аман зохиолын хэлбэрээсээ ч салж чадахгүй, хошин урлагийнханы холбоо хэдэн үгсээс ч дор олны таашаал хүртэж байх юм. Даанч харамсмаар, гутармаар, зүхмээр болж дээ материаллаг Монголын хэзээ ч материаллаг бус байсан уран зохиол, яруу найраг минь.

Share and Enjoy:
  • Print
  • Digg
  • del.icio.us
  • Facebook
  • Google Bookmarks
  • Blogplay
  • Twitter
  • Yahoo! Buzz

Post to Twitter Tweet This Post

Advertisement

17 comments

  1. xaliun says:

    saixn bichjee…mongol uls xamgyn anxny socialism ulsn baisn, orosyn darax…muu orosuudyg xeterxy ix davruulsn bx gej boddg yum…socialism mongold bgagu bol mngolyn uran zoxiol xugjdgu xugjuud…xichneen saixn mongol xumus delxyd nere dusrgax bol =]

  2. oldoshaksli says:

    yanaa bi ter shoownd ni aman huzuudsen yum l daa.
    Ta ene linkeer eniig unshaarai!
    Ene talaar ih todorhoi baigaa.
    Yur ni mongoliin uran zohioliin tuuhiig myangan jilees avch yarina shuu dee.

    http://hargana.blog.banjig.net/post.php?post_id=225200

    *Люмпен пастухын уран зохиол гэж юу вэ?

  3. bujigchin says:

    sain bichjee!! ih um bodogduulj bn shuu !! tnx

  4. kakadu says:

    Халиунд:
    Нөү коммент. Хэтэрхий гэнэн сэтгэж байна.

    Энэ сайт үнэхээр гоё юм аа. Анх орж ирчээд хаашаа юуг барьж уншихаа мэдэхгүй, “нүд гялбаад”, ам ангайгаад балмагдсан. Бүгд гоё бичлэгүүд байна. Гоё гоё.

  5. nasaa says:

    Sain, uzuushtei, tsag zavaa zoriulsan saihan site bna. Amjilt huziye. Odor bolgon ogloo bur shalgadag site-haa jagsaaltand oruullaa.

  6. hERERA says:

    deer blog linkee uldeesen hunees uuchlal huseye minii word press iin spam chid het ajillaad chinii commentiig spam bolgoson bna. Sonitholtoi ajiglalt niitlel ban zaaval unshaarai humuusee

  7. geeg says:

    aman zohiol ch tuhain uydee modernizm shu de. tuuli,domog ulger ed chn tugs helber. ugui gej u?

  8. sonin says:

    Ene heterhii Idealistic hun yumshig bna gehde haya ch gesen Realistic baih heregtei. Shuleg yaruu nairag bol zuger l uyangiin halil oruulsan borluulj bolohuits oyuni buteel, hoshin shogiin uzuulber ch yalgaagui urlag. Yaruu nairag materiallag baihaas argagui, oor shig chin yum saraachij baigaa hun bolomj oldvol hodolmoroo hudaldana, materiallag bish yaruu nariag geher yu ve engeriin temdeg uu. Yumiig ooriiho bodsonoor muuhirlah amarhan bas gadnii yaruu nairgiin talaar orchuulga hiij terniige Mongoltoi haritsuulj burah bas l amarhan. Amidrald romantic handaj buh yumiig yaruu nairag shig uyangalag saihan baidag gej anduurch boddog humuus end bodit amdraltai hol niiluulj chadahgui zalhsandaa urlag oilgodog hun bolj end orj irdeg bha!

  9. hERERA says:

    Яг үнэнээ юу хэлэх гэснийг чинь үнэхээр ойлгосонгүй. идеалист гэж хэлсэн хэрнээ чиний бичсэн зүйлс чинь өөр хоорондоо асар зөрчилдөөд байх юм. Хамгаалах гэсэнгүй харин чиний бичсэн сэтгэгдэлийг тийм байна шүү гээд хүлээн зөвшөөрөх учир шалтгааны үзүүр байхүй байгааг л хэлж байна. Эсвэл нэлээд дэлгэрэннгүй болгоод энд тусад нь нийтэлбэл ямар бол?

  10. davaadorj says:

    naizuudaa nadaa uran zohioltoi holbootoi saituudig helj ugch tuslaach

  11. tagtaa says:

    Дэлхийн түвшинд лобби хийхийн тулд Монголд Пионер, баатарчууд, Бошгыг халах залуучуудын эвлэл, Үйлдвэрчний эвлэл (ажилчин анги байхгүй байсан атлаа), Зохиолчдын эвлэл, Улаан Загалмайн нийгэмлэг зэрэг заримынх нь зорилго, үйл ажиллагааных нь үнэн мөн чанарыг ч ойлгоогүй хэрэгжүүлж байсан олон олон ТББ-нүүд үүсэн бий болж автоматаар элсүүлж, автоматаар татвар авч, автоматаар уншихыг тулгаж, автоматаар туслуулж байв… naizaa, minii harj baigaagaar socialismiin uyiin deerh biaguullaguud ni TORIIN BUS BAIGUULLAGA baij yavch taarahgui shigee. ali ch utgaar ni bodood uzsen ter ued TORIIN BUS gesen ug baigaagui sanagdana. Edgeer baiguullaguudiin niigemd uzuuleh noloo, tsar hureeg uguisgehgui. Gehdee ooriin chini helsenchlen bugd toriin mashinii jijighen ed angi todiihon baisan bolohoor edend toriin bus, ard tumnii uusgel sanaachlagatai, sain duriin gesen yamar ch hev shinj biagaagui gedegt bi itgej baina.

  12. hERERA says:

    санал нэг байна. Гэхдээ эдгээр хүмүүсийн дотор жинхэнэ уран бүтээлчид байсан гэхдээ цөөхөн л дөө, тэр хэн байсныг асуух илүүц биз учир нь хүмүүс юу уншиж байгаа талаас нь бодохоор. Мөн Монголын сайн сайн бүтээлүүдийг хав дараад байхаасаа илүү хүнд хүргэх тал дээр ажилламаар санагдах юм.

  13. Mugi says:

    Мөн Монголын сайн сайн бүтээлүүдийг хав дараад байхаасаа илүү хүнд хүргэх тал дээр ажилламаар санагдах юм. – Чиний энэ санал санал нийлж байна. Энэ талаар ямархуу ажил хийгддэг тухай мэдээлэл байна уу?

  14. hERERA says:

    байхгүй, олохыг хичээж байгаа

  15. bataa says:

    window.location=’http://none.mn’

  16. Эбэ says:

    Энэ нэлээд дээр үеийн бичлэг бололтой. Гэхдээ сэтгэгдлээ үлдээе. Монголын зохиолч яруу найрагчид бүгд өөр өөрийн гэсэн тогтсон үзэл бодол урлаг болоод утга зохиолд хандах чиг хандлагатай болж байж гэмээнэ манай уран зохиол хөгжинө. Одоо хаа сайгүй л нэгнээ дуурайн чальчдаг хүмүүс байна шүү дээ. Бие биенийхээ дээр гэрэх гэсэн.
    Миний хувьд пессимист үзлийг уран зохиолд тунхаглаад байгаа. Энийг маань нэг их туг дарцаг болоод л сүйд майдаар тусгаж авахгүй байхыг хүсье. Учир нь өөрийнхөө хүрээнд л өөрийнхөө чадах чинээгээрээ л тунхаглаж байна. Ер нь тэгээд манай урлаг хэт арилжаагаа хөөчихлөө дөө. Уул нь манайх шиг жижигхэн зах зээл цөөхөн хүнд маш буруу зүйл гэж санадаг. Уран бүтээлч болгон өөрийн гэсэн голч үзэл бодолдоо л тууштай байх хэрэгтэй дээ. За юу юу ч биччихэв дээ .

  17. hERERA says:

    гутранги үзэл? Эдгар Алан По зэрэг зохиолчдын бүтээл гутранги харанхуй нэвт сүлсэн байдаг. Хэт арилжаа хөөсөнг нь бас материаллаг гэж хэлж болно.

Leave a Reply