Archive for October, 2009

Эдгар Аллан Погийн туурвил “Доголон Төмөр” хэмээх найраглалын тухай монголчлогчийн өмнөтгөл

October 26th, 2009

poe

Америкийн их зохиолч, яруу найрагч Эдгар Аллан По (1809 -1849) “Доголон Төмөр” хэмээх өчил найраглалаа Виргиний Их сургуульд сурч байхдаа 18 настайдаа туурвиж, 1827 онд анхны түүвэртээ нийтлүүлсэн байна. Тэрбээр энэхүү 406 шад найраглалаа 1829 онд хоёр дахь түүвэртээ хэвлүүлэхдээ 243 шад болгож хасчээ. Ямар учраас хассаныг тайлбарласан зүйл олдоогүй бөгөөд гадаадын олон хэлээр орчуулсныг үзэхэд сүүлчийн хувилбарыг баримталдаг аж. “Доголон Төмөр” гэдэг нь Эзэн Чингисийн хүү Цагаадай хааны Дундад Азид байгуулсан Их Гүрний голомтод мэндэлсэн. Монгольш Барлас овгийн Тарагайн хүү Төмөр (1336 -1405) мөнөөсөө мөн. » Read more: Эдгар Аллан Погийн туурвил “Доголон Төмөр” хэмээх найраглалын тухай монголчлогчийн өмнөтгөл

Post to Twitter Tweet This Post

Жеймс Жойс 1882 – 1941: Үлисс

October 11th, 2009

james_joyceҮлисс
Энэ дэлхийд бичигдсэн олон олон үргэлжилсэн үгийн зохиолуудыг жагсаах аваас Одисей л цорын ганц нэвтэршгүй мэт роман байсан. Энэ бол уулыг нэг харайлтаар хэмжиж болохгүйтэй л адил зүйрлэл юм. Гэхдээ энэ бол огт хэмжиж болохгүй гэсэн үг биш л дээ; уулын оройд нь гараад харвал зүйрлэшгүй агуу баялаг бүхнийг харах харааг (энэ үгийг ашиглах болгондоо Спирт Бал Бурам ХК-д нэхэмжлэхээ явуулах юм сан:)) танд бэлэглэнэ.

Та бүхэнд таван энгийн тайлбар зүүлтийг толилуулъя. Эдгээр нь гэхдээ таныг Үлиссийг таашаахад эсвэл ойлгоход тус болохгүй л дээ. Би үүнийг яагаад жагсаасан бэ гэвэл энэ зохиолын талаарх танд өдгөөг хүртэл хүрч ирсэн олон янзын нэр хоч: агуу том хийрхэл, солиотой бичлэг, галзуу сод ухаантны ажил эсвэл нэгэн шинэ культийн онголсон тахил зэргээр дамжуулан таны оюун санаанд хүрсэн ойлголтыг арчин хаяж таны тархины системийг шинээр суулгахын тулд хийсэн юм шүү. Эдгээр нь Үлисс-ийг 1922 онд анх хэвлэгдсэнээс нь хойш л оюун ухаалаг шүүмжлэгчид болон уншигчдын дийлэнх нь хүрсэн дугнэлтүүдийн цэгц хувилбар нь болно: » Read more: Жеймс Жойс 1882 – 1941: Үлисс

Post to Twitter Tweet This Post

О.Чинбаяр: Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан…

October 9th, 2009

chinbayar

Орчуулагч, зохиолч О.Чинбаяртай ярилцлаа. Тэрээр Ж.Жойсын “Үлисс” романыг орчуулан уншигчдын хүртээл болгоод  удаагүй байна.

-Орост утга зохиолын дээд сургуульд явсан үеэс яриагаа эхэлье гэж бодож байна. 1989 снд Горькийд сурахаар явжээ. Хойд хөршид өерчлөн байгуулалт ид яригдаж, Монголд бол ардчилсан хувьсгалын угтал үе байж.
-1990 онд Оросын мэргэжилтнүүдийг Монголоос хөөж гаргасан шүү дээ. Тэр жил Горькийн сургуулийн хуваарь ирсэн нь үнэхээр азтай явдал байлаа, Эндээс  Москвад Утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан монгол оюутнуудад хамгийн сүүлчийн төрийн зардлаар сурах боломж тохиолдсон юм. Бид Монголоос тавуулаа явсан. Дөрөв нь төгсч ирсэн. Манай сургуулийн онцлог нь оюутнуудаа цагаар хавчиж боодоггүй. Тэнд зүгээр нэг дээд сургууль төгсөх гэж, дипломны гол болох гэж очдоггүй. Энэ сургуулиас авьяасгүй хүн шууд хөөгддөг. Муу сурлаа гэж биш авьяасгүй учраас хасагддаг. Арын хаалгадаж дүн тавиулна гэсэн ойлголт огт байхгүй, тийм л сургууль юм. » Read more: О.Чинбаяр: Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан…

Post to Twitter Tweet This Post