Archive for December, 2009

Жеймс Босвелл 1740 – 1795: Сэмьюэл Жонсоны амьдрал.

December 30th, 2009

Хэрвээ Руссо орчин үеийн хамгийн анхны автобиограф буюу өөрийнхөө амьдралын дурдатгалаа бичсэн хүн бол харин Босвелл орчин цагийн анхны биографич буюу бусдын намтар бичигч болж таарах нь. Түүний “Амьдрал” хэмээх намтар нь Англи хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг нь, магадгүй ямар ч хэлнээ хамгийн шилдэгт орох байх. Энэхүү намтар нь эзнийгээ өөд болсноос хойш 7 жилийн дараа буюу 1791 онд бичигдсэн байна. Тэр цагаас хойш Сэмюэл Жонсон нь Английн уран зохиолын хамгийн дотно танил болсон дүр болсон юм. Гэхдээ тэрээр зүгээр нэг уран зохиолын дүр биш билээ. Түүний эсээнүүдийнх нэг мөрийг ч ядаж уншаагүй эсвэл Яруу Найрагчдын Амьдрал эсвэл бүүр түүний булшин дээр ч очиж үзээгүй олон хүн түүнийг дотнын танил найз шигээ мэдэрдэг байна. Хүмүүс түүнийг үргэлж иш татаж байдаг. » Read more: Жеймс Босвелл 1740 – 1795: Сэмьюэл Жонсоны амьдрал.

Post to Twitter Tweet This Post

Жан Жак Руссо (1712 – 1778): Наминчлал (Гэмшил)

December 24th, 2009

Энэхүү гаргаад байгаа жагсаалт дотор оруулахаар төлөвлөсөн агуу зохиолчдын дотроос Уордсуорт (Wordsworth. орч.үгийн үнэ цэнэ), Милтон (Milton) нарыг оролцуулан Руссо бол хамгийн байж ядуулсан, догдлуулсан нь юм. Түүний байгаа байдал, хэв маяг нь боломжийн гэж тооцогддог дурын оюун ухааныг гомдоохуйц. Нийгэмшлийн хувьд өрөөл буюу гажиг, сексийн үзэл бодлын хувьд тэнцвэргүй, эрээ цээргүй, жигшмээр уярамтгай, хахир болон хэрүүлч өдөөгч, худалч, олон тооны тааламжгүй өвчний шаналагч, тарлаантай шийтгэлийн буруу үзэл бодлоос эхлээд гэдэс дүүрэх зовлонтой, гэрэлтээс гадуур хийсэн таван хүүгээ хүүхэд асрах газар торох зүйлгүй орхисон хэрнээ жаахан хүүхдүүдийн эрхийг хамгаалагч энэ хүн бол Руссо эсвэл түүний шинж чанарын нэг хэсэг нь юм. » Read more: Жан Жак Руссо (1712 – 1778): Наминчлал (Гэмшил)

Post to Twitter Tweet This Post

Философичид босох цаг болжээ

December 23rd, 2009

img_big_bat-uul

Монголын нийгмийг өнөөдөр суперсармагчингууд удирдаж байна гэвэл олон хүн намайгдэмийрлээ гэх биз! Харин би өөрийн энэ өгүүлэмжийг Кантын ёс зүйн философийг иш үндэс болгон тайлбарлая.

Хүний үйл хөдлөлийн учир шалтгаан нь оюун ухааны, эсхүл байгалийн хүч байдаг. Зүйрлэн өгүүлбээс, зарим хүний үйл ажиллагааг тэдэнд оюун ухаанаас суулгасан программ удирдаж байхад үлдсэн хэсгийнх нь үйл ажиллагааг тэдэнд байгалиас суулгасан программ удирддаг ажээ. “Оюун ухааны программын утга нь хүнийг бусдадаа оюун санаа, сэтгэлийн үлгэр болохуйцаар үйлд гэсэн санаа байна. Харин байгалийн суулгасан программын утга нь, зөвхөн өөрийн дур хүсэл, таашаал, ашиг сонирхлын төлөө үйлд гэсэн санаа болно. Бүх адгуусан амьтан яг ийм байгалийн программаар үйл хөдлөлөө зохицуулдаг. Тиим учраас аливааг байгалийн программын дагуу үйлдэж байгаа хүнийг амьтны аймагт багтаах нь зүйд нийцэх буй заа. Мэдээж тэрбээр хүнийхээ хувьд оюун ухаантай боловч тэрхүү оюун ухаан нь, Дэвид Хьюмийн өгүүлсэнчлэн, муу ааш араншингийнх нь боол болж, түүнийгээ хурцалж суухаас өөр ажилгүй байна. Үүнийг монголчууд ухаан нь уландаа орсон гэдэг. Уландаа орсон оюун ухааныхаа хүчээр тухайн хүн амьтнаас илүү зальтай, овсгоотой, чадвартай ламьтан байж чаддаг. Философийн түүхийн нэгэн номд ийм хүнийг суперсармагчин гэжээ. Одоо бид манай нийгмийг удирдах хариуцлагын голыг үүрсэн улстөрчдийн тухай эргэцүүлэн бодъё. Улс төрийн амьдралын өнөөгийн байдлыг анхааралтай нягтлан үзхүл, нам, эвсэл нийлэх салах, фракц байгуулждогшрох номхрох, Засгийн газар огцрох, томилогдох гэх мэт болж байгаа хэрэг явдлуудын цаад учир шалтгаан нь ердөө л дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хувь хүмүүсиин өчүүхэн дур хүсэл юм. Улстөрчид дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хүсэл эрмэлзлээ ард түмнийхээ төлөө зүтгэх гэж байгаа мэтээр самсаа шархирам тайлбарлах боловч угтаа амины эрх ашиг, хувийн сонирхолд төрийн эрх мэдлийг ашиглах зорилго цаанаа агуулсан байх нь ойртож очсон хэнд ч харагддаг. Өерсдөө яаж ч гэж сайхан донгодлоо гэсэн үйл ажиллагааны нь үнэн учир шалт¬гаан байгалийн хүч буюу байгалийн суулгасан программ юм. » Read more: Философичид босох цаг болжээ

Post to Twitter Tweet This Post