Жеймс Босвелл 1740 – 1795: Сэмьюэл Жонсоны амьдрал.

Хэрвээ Руссо орчин үеийн хамгийн анхны автобиограф буюу өөрийнхөө амьдралын дурдатгалаа бичсэн хүн бол харин Босвелл орчин цагийн анхны биографич буюу бусдын намтар бичигч болж таарах нь. Түүний “Амьдрал” хэмээх намтар нь Англи хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг нь, магадгүй ямар ч хэлнээ хамгийн шилдэгт орох байх. Энэхүү намтар нь эзнийгээ өөд болсноос хойш 7 жилийн дараа буюу 1791 онд бичигдсэн байна. Тэр цагаас хойш Сэмюэл Жонсон нь Английн уран зохиолын хамгийн дотно танил болсон дүр болсон юм. Гэхдээ тэрээр зүгээр нэг уран зохиолын дүр биш билээ. Түүний эсээнүүдийнх нэг мөрийг ч ядаж уншаагүй эсвэл Яруу Найрагчдын Амьдрал эсвэл бүүр түүний булшин дээр ч очиж үзээгүй олон хүн түүнийг дотнын танил найз шигээ мэдэрдэг байна. Хүмүүс түүнийг үргэлж иш татаж байдаг.

Энэ бүхэн 1763 оны 5-р сарын 16-ны өдөр Лондон хотноо Дэйвисийн номын дэлгүүрт 53 настай Английн уран зохиолын “дарангуйлагч” эрхэм болон 23 настай мэдэхийг эрхэмлэгч Шотланд залуу хоёрын уулзалтын үр дүн байсан юм. Өөрийн юу хийх ёстойгоо мэдэрсэн Босвелл энэ агуу эрхэмийн яриа, зуршил, үзэл бодлыг тэмдэглэж эхэлсэн байна. Тэрээр энэхүү ажлаа 1784 онд Жонсоныг өөд болох хүртэл бага сага завсарлагатайгаа үргэлжлүүлсэн. Үүний үр дүнд сонирхолтой, анхаарал татсан Сэмьюэл Жонсон хэмээх эрхэмийн сайн муу бүх л тал болон Жонсоноос гадна Бурке (Burke), Гаррик (Garrick), Голдсмит (Goldsmith), Сэр Жошуа Рейнольдс (Sir Joshua Reynolds), тэр тусмаа эдгээрээс илүүтэй хамгийн ихээр сонирхол татсан нь болох Босвелл өөрөө ч мэдэлгүй өөрийгөө өргөн гаргаж ирэх замаар 18-р зууны төгсгөл үеийн дуулиантай, хөдөлгөөнтэй мөн гайхамшигтай уран зохиолын болон нийгмийн амьдралыг бүрэн дүүрэн харуулсан иж бүрэн хэмжээний хөрөг зураг бичигджээ.

Босвелл Шотландын хангалуун гэр бүлээс гаралтай аж. Хуулийн чиглэлээр суралцсан тэрээр сониирхолтой харилцан яриа өрнууүлэх, сайн чанарын шарз, хүүхэн эргүүлэх, аялах, улс төрийн хэд хэдэн амжилтгүй зуучлал болон Вольтер (Voltaire) болон Руссо зэрэг уулзаж болох бүхий л агуу хүмүүстэй уулзах зэрэг амьдралын өөр таашаалыг илүүд үзсэн байна. Тэрээр аливаа оддыг шүтэн биширч даган дурайх өсвөр насныхны сэтгэл хөдлөлийн хамгийн эхний бичигдэж үлдсэн хувилбар байх. Шилдэг, эн тэргүүний сэтгүүлч, сурвалжлагчийн эзэмших ёстой бараг бүх л шинжийг өөртөө эзэмшсэн. Тэрээр маш хялбархан, зовлонгүй ч бичиж чадаж байснаас гадан гайхамшигтай ер бусын ой сайтай нэгэн байсан. Тэрээр цаас болон тархиндаа хэрхэн тэмдэглэл хөтлөхөө маш сайн мэддэг байсан байна. Аливаа зүйлсийг сонсоод л тэмдэглэдэг. Тэрээр жижиг эд зүйлийг ч хүртэл нарийн эрэмбэтэйгээр үнэрлэж байгаа юм шиг л тогтоодог, дуулиантай явдал, явган ярианд дурладаг нэгэн байжээ. Аливаа нэгэн шинэ, шинэлэг зүйл дурсагдах, яригдах болоход л тэрээр тэр газар нь байж таардаг ч бас байж.

Гэхдээ түүнээс илүүтэйгээр мэдээг хэрхэн бүтээхийг мэддэг байсан байна. Босвелл байгаагүй ч гэсэн Жонсон агуу нэгэн хэвээр л байх байсан. Гэхдээ бид харин тэр эрхэмийг бусад олон суутнуудын адилаар төдийлөн сайн мэдэхгүй байх байсан биз. Босвелл Жонсонг яриулсан гэж хэлж болох юм. Тэрээр гэхдээ төрөлхийн өөрийгөө илэрхийлэхдээ хойрго нэгэнтэй таараагүй юм, харин ч тэрээр гэнэн ч юм шиг зальжин ч юм шиг асуултуудынхаа тусламжтайгаар түүнийг өдөөж, залхааж бүр “байдалд” оруулж, түүний анхны сэтгэгдлийг нь дэмжиж, шүүмжлэн харамсуулах замаар заримдаа бүр өөрийгөө доош нь оруулж Жонсонг өөрийг нь ялан гарч буйг нь хүртэл тэмдэглэн авах замаар Жонсонг бүрэн дүүрэн ургуулж тарьсан хэрэг. Тиймээс Жонсон бол бүтээл юм. Тийм ч учраас Босвелл ямар ч шилдэг сэтгүүлч, сурвалжлагчаас хувь илүү. Рембрандт, Халс (Hals) зэрэг тэргүүн ангиллын хөрөг зураг бүтээгчид шиг л тэрээр уран бүтээлж, зураач хүн.

Өнгөрсөн 50 жилд Босвеллийг харах нүд ихээр өөрчлөгдсөн. Энэ бүхний ард Христофер Морлейгийн хэлсэнчлэн “Хамгийн сэтгэл хөдлөм адал явдал Англи хэлнээ тохиолдсон байна”.

1927 онд чинээлэг, найраатай Хурандаа Ральф Ишам Ирландийн Малахайд Цайзын эзнээс олон жилийн туршид хүний гар хүрээгүй Босвеллийн цаасны заримыг нь худалдан авсан байна. Энэхүү нээлтээс өмнө ч тэр, дараа нь ч тэр тийм зүйл сонирхдог хүмүүсийн цуглуулгаар байжсаар байсан. Эцэс төгсгөлд нь Босвеллийн болон түүний нэгэн цаг үед амьдарч байсан хүмүүсийн тухай болон тэдний бүтээсэн 18-р зууны үеийн баялаг цуглуулга материал цугларсан бөгөөд энэ нь тухайн цаг үеийн талаарх цоо шинэ ойлголтыг мөн өгч чадсан байна. Эдгээр материалуудаас олонх нь хэвлэгдсэн байна. Хамгийн анхых нь болох Босвеллийн Лондонгийн Журнал 1762 – 1763 нь нийт уншигчдад хамгийн сонирхолтой нь байж мэдэх юм.

Босвелл нь ердөө нэг “Жонсоны” гайхамшигийг үнэнчээр тэмдэглэн үлдээсэн хүн биш болохыг бид одоо харж байна. Бяцхан Гамлетийг дотроо хадгалсан, өвөрмөц суут ухаантан, эвдэрсэн сэтгэл зүрхтэй, хуваагдмал оюун бодолтой, цуцашгүй гэнэн, чөлөөт сэтгэгч, бодсоноос ч илүү сайн, шилдэг зохиолч, хэнээтэй нэгэн залуугийн дүр зургийг харж байна. Үнэндээ бол Жонсон агуу хүн байгаад Босвелл биш байгаа хэдий ч энэхүү зохиолоороо (намтараараа) дагалдагч нь эзнийгээ даван гарч эхэлж байгаа юм. Түүний ухаалаг зальжин оюун билэг, түүний цөхрөл, түүний бодол санааны хуваагдал, түүний сэтгэл хөдлөлийн гэнэтийн өөрчлөлтөндөө тэрээр бидний цаг үеийг хүртэл өртөөлж ирсэн тусгай нэгэн уриа дуудлагыг хийхийг хүссэн юм шиг санагддаг юм. Тиймээс ч үр дүнд нь түүний урлагийн сор бүтээл нь өөрийн гэсэн чиглэлийг бий болгож чадсан билээ.

Be Sociable, Share!

2 Comments

  1. Tsog

    Их сайхан болжээ. Өөрийн хүрээний хүмүүст тараанаа, олон хүн унших хэрэгтэй гэж бодлоо.

  2. Rookie

    Charles Dickens oruulj ogooch bas l goe sanagddag

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *