Философичид босох цаг болжээ

img_big_bat-uul

Монголын нийгмийг өнөөдөр суперсармагчингууд удирдаж байна гэвэл олон хүн намайгдэмийрлээ гэх биз! Харин би өөрийн энэ өгүүлэмжийг Кантын ёс зүйн философийг иш үндэс болгон тайлбарлая.

Хүний үйл хөдлөлийн учир шалтгаан нь оюун ухааны, эсхүл байгалийн хүч байдаг. Зүйрлэн өгүүлбээс, зарим хүний үйл ажиллагааг тэдэнд оюун ухаанаас суулгасан программ удирдаж байхад үлдсэн хэсгийнх нь үйл ажиллагааг тэдэнд байгалиас суулгасан программ удирддаг ажээ. “Оюун ухааны программын утга нь хүнийг бусдадаа оюун санаа, сэтгэлийн үлгэр болохуйцаар үйлд гэсэн санаа байна. Харин байгалийн суулгасан программын утга нь, зөвхөн өөрийн дур хүсэл, таашаал, ашиг сонирхлын төлөө үйлд гэсэн санаа болно. Бүх адгуусан амьтан яг ийм байгалийн программаар үйл хөдлөлөө зохицуулдаг. Тиим учраас аливааг байгалийн программын дагуу үйлдэж байгаа хүнийг амьтны аймагт багтаах нь зүйд нийцэх буй заа. Мэдээж тэрбээр хүнийхээ хувьд оюун ухаантай боловч тэрхүү оюун ухаан нь, Дэвид Хьюмийн өгүүлсэнчлэн, муу ааш араншингийнх нь боол болж, түүнийгээ хурцалж суухаас өөр ажилгүй байна. Үүнийг монголчууд ухаан нь уландаа орсон гэдэг. Уландаа орсон оюун ухааныхаа хүчээр тухайн хүн амьтнаас илүү зальтай, овсгоотой, чадвартай ламьтан байж чаддаг. Философийн түүхийн нэгэн номд ийм хүнийг суперсармагчин гэжээ. Одоо бид манай нийгмийг удирдах хариуцлагын голыг үүрсэн улстөрчдийн тухай эргэцүүлэн бодъё. Улс төрийн амьдралын өнөөгийн байдлыг анхааралтай нягтлан үзхүл, нам, эвсэл нийлэх салах, фракц байгуулждогшрох номхрох, Засгийн газар огцрох, томилогдох гэх мэт болж байгаа хэрэг явдлуудын цаад учир шалтгаан нь ердөө л дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хувь хүмүүсиин өчүүхэн дур хүсэл юм. Улстөрчид дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хүсэл эрмэлзлээ ард түмнийхээ төлөө зүтгэх гэж байгаа мэтээр самсаа шархирам тайлбарлах боловч угтаа амины эрх ашиг, хувийн сонирхолд төрийн эрх мэдлийг ашиглах зорилго цаанаа агуулсан байх нь ойртож очсон хэнд ч харагддаг. Өерсдөө яаж ч гэж сайхан донгодлоо гэсэн үйл ажиллагааны нь үнэн учир шалт¬гаан байгалийн хүч буюу байгалийн суулгасан программ юм.

Итгэл үнэмшил гэдэг болбилэгавьяасаар таньж мэдсэнээр ухамсарт шингэсэн оюун ухаан өөреөр хэлбэл, оюун ухаанаас ухамсарт суулгасан программ. Гэтэл манай улстөрчид итгэл унэмшлээ албан тушаалаар ер сийхгүй арилжиж орхидог нь гэм биш зан болоод байгаа юм. Өөрт нь оюун ухаанаас суулгасан программыг авч шидчихээд оронд нь байгалийн программ суулгаж буй нь тэр.

Ийнхүү байгадайн программаар үйл ажиллагаагаа хөтөлдөг улстөрчийг, дээр хэлсэнчлэн, суперсармагчин гэхээс аргагүй. Монголын нийгмийг енөөдөр суперсармагчингууд удирдаж байна хэмээх миний өгүүлэмжийн санаа энэ бөлгөө.

Манай нийгмийг суперсармагчингууд удирдвал юу болох вә гэвэл, ёс суртахуун, ичгүүр сонжуур үгүй байх нь амжилтын үндэс гэдгийг өөрсдийн биеэр үлгэрлэн үзүүлж, ёс суртахуунгүй байхыг эн тэргүүнд нийгмийн үнэт зүйл болгоно.

Нийгмийн гишүүд бие биеийнхээ ёс суртахуунгуй, зарчимгүйг узтэл муучлах авч өөрийн тайм байдлыг ер бусын ухааны шинж гэж дотроо ойлгоно. Өөртөө ашиггай л бол ямар ч ичгуүргүй зүйл хийхээс буцахгүй бөгөөд үүнийгээ бас л хэтийдсэн лут ухаан гэж бодно. Ёс суртахуунтай, зарчимтай нэгийгээ өрөвдмөөр тэнэг амьтан хэмээн дотроо шоолно. Нэг нь нөгөөгөө илүүд үзэх нь хэтэрч эргэцүүлэн бодох чадварыг нь үгуй хийнэ. Өөрөө хагартлаа хахууль идчихээд бусдын бусармаг бөгеөд авлигачийг чин сэтгэлээсээ гайхан зэвүүцнэ. Баабарын хэлсэнчлэн хумүүсийн зарчимч ярианы цаана өчуухэн муу амин хувийнх нь бэртэгчин сонирхол агуулагдаж байдаг болно. Бие биетэйгээ байнга битүүхэн тулалдаж дайтна. Энэ тулалдаанд ганцаардахгүйн тулд эвсэл холбоо зэрэг, овоо соёлжуу нэртэй болохоос унэндээ дайтагч овог аймгуудын зохион байгуулалтын нэгдлүүдэд өөрийгөө тушаана.

Суперсармагчингууд манай нийгмийг удирдахад, жишээ нь, төрийн түвшинд оюун ухааны үнэлэмж унаж байна. Төрийн тухайн албан тушаалд томилогдож буй этгээд оюунлаг эсэх нь огт хамаагуй, хүч тулгаж чадах булгийн хүн мөн эсэх нь чухал болоод байгаагаас үзэг цаас нийлуүлж чадахгуй шахам хүн хүртэл төрийн сайд болж байх жишээтэй.

Суперсармагчингуудын хүслээр манай төр эгэл иргэдээ дээрэмдэн тонох хэрэгсэл болж байна. Үүний гэрч нь өндәр татвар, хээл хахууль, хүнд суртлын хэрээс хэтэрсэн дарамт.

Монголын нийгмийн ардчилал, хувь хүний эрх чөлөө нь нийгмийн ухамсар соёлын хүчинд оршиж буй бус бөгөөд бүлэглэн хуваагдсан суперсармагчингуудын өрсөлдөх хүч нь тэнцсэний хучинд оршин байгаа юм. Хэрвээ аль нэгэн бүлэг нь онцгой давуу байдал олж авбал ардчилал эрх челөөний унэ цэнэт зүйл хутганы ирэн дээр очих болно. Энэ мэтээр зэрлэгшсэн хүмүүс, эвдэрсэн нийгмийн зан суртахуун, гутаагдсан үнэ цэнэт зүйлс, суперсармагчингууд нийгмийг удирдсаны үр дагавар байх болно.

Бид одоо яах ёстой вә? Миний бодлоор оюун ухааныг боегох хэрэгтэй. Болж өгвөл иргэн бур оюун ухаанаа ажиллуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл иргэн бүр философидох хэрэгтэй гэсэн үг. Философичид бүр их философидох ёстой. Философичид тэнхимдээ цэц мэргэнээ сорьж суухаар нийгмийн амьдралд идэвхтэй оролцож суперсармагчингуудын зэрлэг ааш араншингийн эерэг оюун ухааныг сөргүүлэн тавих ажлыг удирдах хэрэгтэй. Философичид босох цаг болжээ!

Аристотель хүнийг нийгмийн амьтан гээд, төр бол тэр амьтныг сайжруулах үурэгтэй хэмээсэн. Иймд төр нь шинжлэх ухаан, урлагаар боловеорсон аристократуудаас бүрдэх учиртай гэнэ. Түүний багш, урлагийг үп тэвчигч Платон нийгмийг философичид удирдах нь з үйтэй гэж үзсэн. Энэ мэт нийгмийг шилдгуүд удирдах ёстой гэсэн үзэл санаа зөндөө байдаг. Ийм узэл санаатай миний бие хэдийгээр санал нийлдэггүй ч хүний нийгмийг оюун ухаан удирдах ёстой гэсэн санааг нь анхаардаг. Нэн ялангуяа суперсармагчингууд нийгмийг удирдаж хүнийг бүр зэрлэгш үүлж байгаа үед оюун ухааны хэрэгцээ шаардлага улам бур ноцон авна. Улмаар оюун ухаан суперсармагчингуудын эсрэг босдог авай!

Жич: Тэмдэглэхэд би энэ нийтлэлээ, эрх мэдэл албан тушаалд очихын тулд ичих булчирхайгаа ч гээх чадалтай зөвхөн тэр улстөрчдөд зориуд зориулсан болой.

Э.Бат-Үүл
Өдрийн сонин 2009 оны 12 дугаар сар 24 /307/

Be Sociable, Share!

3 Comments

  1. seriyoz

    үнэн үгийг дагъя

  2. Unknown

    Baabar guain busad niitleluudiig haanaas olj unshih bolomjtoi talaar zovlono uu. ih boduushtai yum bichdeg yum.

  3. Tuya

    Плато, Аристотель, Кант-ийн үзлүүдийг цохож дурьдсан явдалд баярлалаа. Баруунд төрийн албанд бэлтгэж буй хүний уншдаг сонгодог гүн ухаантнуудын нэр дурьдагдсан байна. Хэдийгээр эдгээр сэтгэгчдийг улс төрийн түвшинд судлах нь зүв ч гэлээ, тэдгээрийн бутээлийн голыг тайлбарласан аргууд нь жоохон ойлгомжгуй, дутуу дульс болсон гэж би бодож байна.
    Энэ богино нийтлэлийн зохиогч төрд зүтгэж буй нийгмийн субьектийг супэр сармагчин хэмэн тодорхойлжээ. Энэхуу тодорхойлолт нь зохиогчийн оюун ухаан, улс турийн хувьд оюун ухаанийг юунаас ч илуу таашаан үзэж байгааг харуулж байна. Хэрэв оюун ухааныг юм юмны түрүүнд тавьж байгаа бол үүнд Плато-ийн судалгааг дурьдсан явдал нэгдугээрт ариа л хөнгөмсөг харагдаж байна. Гүн ухаантнууд улс төрийг удирдах ёстой гэсэн хэсгийг нь дурьдсан байхыг нь харвал зохиогч Плато-ын сонгодог бутээл Рэпаблик-ийг бодож бичсэн бололтой. Рэпаблик дээр унэхээр хот орныг гүн ухаантнууд удирдвал зохих юм байна гэсэн логик төгсгөлд ни харагддаг. Гэхдээ энэ нь Плато-ийн узэл гэж хэлэхэд бас хэцуу бөгөөд өнөөг хуртэл,Плато-ийн багш Сократ-ын сургаалиуд ийг ни Плато зөвхөн цаасан дээр буулгаж анх удаа хэвлэв үү, эсвэл, Рэпаблик дах Сократ зөвхөн дүр төдий бөгөөд Плато түүгээр дамжуулж өөрийн үзэл бодлоо илэрхийлэв үү гэдэг нь маргаантай.
    Цаашилбал, Плато болон Кант-ийн гүн ухаанийг зөвхөн оюун ухааныг таашаасан байдлаар тайлбарлавал эдгээр агуу гүн ухаантнуудын олон жилийн хөдөлмөрийг хэт өнгөц харсан явдал болно гэж үзэж байна. Хэрэв Плато зөвхөн гүн ухаантнуудийг таашан үздэг бөгөөд ,оюун ухаан дэлхий ертөнцийг удирдах ёстой хэмээн үзэж байсан бол, Рэпаблик зохиолийн эцэст гарах Агуйн домгийг хэрхэн тайлбарлах вэ? Тус зохиолд оюун ухаанаас илуу, тайлбарлашгуй мөнхийн дулаан элчийг дурьдсан тохиолдол бий. Тус мөнхийн дулаан элч хаанаас яаж инэргээ авч хэрхэн түүний элчинд хамрагдсан хүн өөрчлөгдөх-ийг улс төрийн хувьд тайлбарлах вэ?
    Эцэст дурьдахад, Кант-ийн философийг хялбарчлаад оюун ухаанийхн нь талаас авч зөвхөн үзье гэх юм бол нөгөө алдарт “унивэрсал ризон” нь утгаа алдаж жинхэнэ “локал” хэлбэртээ орон универсал биш “локал мэнталитет” бий болгох нээ дээ?
    Энэхуу нийтлэлийг уншиж байхдаа дээрх санаанууд төрөөд, тэсгэлгуй санаагаа энд бүртгүүллээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.