Archive for January, 2010

Маркус Аурэлиус 121 – 180 он: Бясалгал.

January 16th, 2010

Бясалгал.

Манай өнөөгийн оршин байгаа нийгэмийн үнэт зүйлс, ухаарал, сургаалиудыг хүн төрөхтний төр улсаа байгуулж байсан эхэн үеийн төсөөлөл, гүн ухаан, сургаалийг жилээс жилд олон хувь дамжуулан хувилах тусам чанар, мэдээлэл нь алдагдсаар ирсэн мэт санагддаг. Ийм жишээний сонгодогийг уншигчиддаа хүргэхээр шийдлээ.

161 оноос насан эцэслэх хүртэлээ Ромын Эзэнт Гүрнийг удирдсан жолоодогч Маркус Аурэлиус Антониус нь Өрнөдийн Түүхэн дэх Платогийн таашаадаг Гүн Ухаанч Хааны сонгодог, гайхамшигтай жишээ юм. Германы зэрлэг овог аймгуудтай тулалдсан, эдийн засгийн хүндрэлүүд болон тахал нэрвэсэн, Христэд итгэгчдийг шийтгэн, цээрлүүлсэн үйл явдлууд давхацсан түүний хаанчлал нь идеал орчноос хамаагүй ангид байсан. Маркус Аурэлиус нь сайн эзэн хаан байсан (хэдий тийм байсан ч гэсэн) гэдгээрээ дурсагдаж байгаа бус харин амьдралынхаа сүүлчийн 10 жилийн туршид алс тэртээ Дунай мөрний хөвөөнөө аян дайн, тулалдаанаас тулалдааны хооронд амсхийн задгай галын гэрэлд амран суухдаа аз болоход өдгөө биднийх болж чадсан түүний өөрөө өөртөө “Бясалгал” нэрийн дор хандсан хүүрнэлээ Герег хэлнээ хөтөлдөг байсан учир л өдгөө бидэнд дурсагдан байгаа юм. » Read more: Маркус Аурэлиус 121 – 180 он: Бясалгал.

Post to Twitter Tweet This Post

Жон Милтон 1608 – 1674

January 6th, 2010

Алдагдсан Диваажин, Лусидас, Христийн төрсөн өглөөний тухайд, Соннетууд, Ареопажитика*

Милтоны амьдрал гэрэл гэгээтэй нээгдэж, харанхуйн дунд хаагдсан юм. Кэмбрижийн Христийн Коллежид нэгэн сайн хүүг тал нь үнэ цэнэгүй, тал нь гайхамшигтай хэмээн хочилдог байсан бөгөөд түүний урт үснээс нь болж түүнийг сургуулийнхан нь мөн Христийн Коллежийн Хатагтай хэмээн дууддаг байсан байна. Тэрээр өөрийн мэргэжлээ эртнээс олж мэдсэн бөгөөд тэр нь яруу найраг, сонгодог уран зохиол байсан аж. Дөнгөж л 21 настайдаа “агуу яруу найрагч” болохоор өөрийгөө зарласан байна. Эцгийнхээ хөдөө гэрт  жилийн туршид уншиж, бие даан суралцсаж байхдаа Lycidas хэмээх нас барсан андыхаа дурсгалд зориулсан шүлгээ бичсэн юм. Үүнийхээ дараа (1632 – 1638) Европоор хоёр жил орчим аялсан байна. Энэ хугацаанд Сэргэн Мандалтын Үеийн бусад хүмүүнлэгийн ухаанчдын нэг байсан. “Эцэг минь намайг балчир наснаас минь л эхэлж уран зохиолд сонирхолтой болгосон бөгөөд 12 наснаасаа хойш хичээлээ, давтлагаа хийж дуусгалгүйгээр шөнө дундаас өмнө орондоо тоотойхон орж байсан” хэмээн Милтон 1654 онд тэмдэглэн үлдээсэн байдаг юм. » Read more: Жон Милтон 1608 – 1674

Post to Twitter Tweet This Post