Маркус Аурэлиус 121 – 180 он: Бясалгал.

Бясалгал.

Манай өнөөгийн оршин байгаа нийгэмийн үнэт зүйлс, ухаарал, сургаалиудыг хүн төрөхтний төр улсаа байгуулж байсан эхэн үеийн төсөөлөл, гүн ухаан, сургаалийг жилээс жилд олон хувь дамжуулан хувилах тусам чанар, мэдээлэл нь алдагдсаар ирсэн мэт санагддаг. Ийм жишээний сонгодогийг уншигчиддаа хүргэхээр шийдлээ.

161 оноос насан эцэслэх хүртэлээ Ромын Эзэнт Гүрнийг удирдсан жолоодогч Маркус Аурэлиус Антониус нь Өрнөдийн Түүхэн дэх Платогийн таашаадаг Гүн Ухаанч Хааны сонгодог, гайхамшигтай жишээ юм. Германы зэрлэг овог аймгуудтай тулалдсан, эдийн засгийн хүндрэлүүд болон тахал нэрвэсэн, Христэд итгэгчдийг шийтгэн, цээрлүүлсэн үйл явдлууд давхацсан түүний хаанчлал нь идеал орчноос хамаагүй ангид байсан. Маркус Аурэлиус нь сайн эзэн хаан байсан (хэдий тийм байсан ч гэсэн) гэдгээрээ дурсагдаж байгаа бус харин амьдралынхаа сүүлчийн 10 жилийн туршид алс тэртээ Дунай мөрний хөвөөнөө аян дайн, тулалдаанаас тулалдааны хооронд амсхийн задгай галын гэрэлд амран суухдаа аз болоход өдгөө биднийх болж чадсан түүний өөрөө өөртөө “Бясалгал” нэрийн дор хандсан хүүрнэлээ Герег хэлнээ хөтөлдөг байсан учир л өдгөө бидэнд дурсагдан байгаа юм.

Бясалгалын тансаглал, амт, эгэл байдал болон ихэсгэл нь бүгд түүний өөрийнх нь. Ухамсрын номлол бүгд нь тухайн үеийн хамгийн түгээмэл гүн ухаан болох Стойкизмынх бөгөөд үүнийг Эпиктетус (55 оны орчимоос 135 оныг хүртэл амьдарч байсан) хэмээх хожим нь чөлөөлөгдсөн Герег боол тун эмх цэгцтэйгээр учирлан тайлбарласан байдаг.

Ёс суртахууны агуулга нь Тэсэн Гарах, Түдгэлзэх гэсэн Эпиктетусын хоёр зарчимд эмхэтгэгдэн орсон билээ. Стойкизм нь олон тохиргоог дамжин ирсэн гэлээ ерөнхийдөө бол нөхцөл байдлыг үр дагаварыг гомдоллолгүй тайвнаар, өөрчлөлгүй хүлээн авах гэсэн номлол юм. Байгалийннааштай жам хуулийг хүлээн авдаг. Хүмүүлэгийн бүхий л үүрэг нь энэхүү жам, хуультай хэрхэн уялдан, зохицон амьдрах вэ гэдгийг нээж олоход л оршдог.

Стойкизм нь оюун бодлын тайвшралд (өнөөгийн бидний цаг үеийн онгод оруулсан олон олон нийгмийн ухаарлууд бол Стойкизмын олон хямдруулсан эд бараа л гэсэн үг!), өөрийн анд нөхөртөө туслах, үнэнч байхад, хүн хоорондын ахан дүүгийн барилдагын үндэс суурь болсон нийгмийн бүхий л үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг космополитан (*бүх нийтийн буюу дэлхийн аливаа нэг хэсгийн үзэл бодол, сонирхол, улс төр, үзэл санаагаар хязгаарлагдахгүй) байхад анхаардаг. Стойкизмын үгсийн санд Үүрэг Хариуцлага, Тайван (Сэтгэл Хангалуун), Хүсэл Зориг гэсэн гурван үг байдаг гэхэд болно. Үүний хандлага нь пуритан (Puritan = Pure + being) буюу цэвэр ариун байх, даяанчлал, хүлцэнгүй, заримдаа бүр зайлсхийх чиглэлийг бий болгосон. Хэдийгээр энэхүү гүн ухаан нь хүндрэл, асуудлуудтай үед онцгойлон тохирч байгаа боловч түүний нөлөөлөл нь өнгөрсөн 2000 жилийн хугацаанд бараг л утга чанар, үнэ цэнээ алдаагүй юм. Цаг үе, газар орон гэж ялгалгүй хүмүүст маш хүчтэй сэтгэгдэл үлдээн, оувн ухааныг нь сийлсэн нь илэрхий харагддаг. Энэ тусглаын жишээг энэхүү жагсаалтанд оруулахаар төлөвлөж байгаа Хэнри Дэйвид Тороу (Henry David Thoreau)-гоос үзэж болох юм.

Хамгийн ихээр сэтгэл хөдөлгөсөн уриаг энэхүү бичлэгийн эхэнд дурдсан Бясалгалаас уншиж болох юм. Энэ бол уншихад амар ном. Цэцэн ухаантай ч шаналантайгаар эрх мэдэлд холбогдосон, улс төр гэхээсээ илүүтэй төгс хүний талаарх Стойкийн сургаалийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан, тэчъяадалдаа хөтлөгддөггүй, тооцоо гэхээсээ илүү төрөлхийн өгөөмөр, сайн муу хувь заяаны шоглоомонд автдаггүй нэгэн суутны өөртэйгөө ярилцсан яриаг хөндлөнгөөс чих тавин сонсож байгаа мэт мэдрэмжийг авах болно. Номын туршид бүүдийн байсан хамгийн гунигтай, харууссан өгүүлбэрүүдийн нэгэндээ “Ордонд ч хүртэл амьдрал тиймч сайхан байдаггүй” хэмээн Маркус өгүүлжээ.

Нийтээрээ нэрлэж заншсанаар Маркус Аурэлиусын Алтан Номныг олон жилийн туршид эгэл жирийн хүмүүс уншсаар ирсэн. Тэд үүнийг сонгодог биш харин ч тайвшрал, онгодын ундарга хэмээн мэдэрч хүлээн авсаар ирсэн. Эрэгтэй эмэгтэй уншигчдад аль алинд нь шууд нөлөөлж, илүү дээр, сайн сайхан амьдрахад туслаж, эгэл хүн байхын ачаа, дарамтыг ихэмсэг, бардам, сэтгэлийн хат, тэвчээрээр даван гарахад нь тусладаг цөөн хэдэн номын нэг шүү. Аристотелийг бид судладаг бол Маркус Аурэлиусыг өөрийн зүрх сэтгэлдээ хүлээн авдаг.

Be Sociable, Share!

1 Comment

  1. Агай

    bayrlalaa, mash saihan niitlel bailaa

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *