Archive for February, 2010

Уран Зохиолын Цахим Хөтөчүүд

February 24th, 2010

Нэгэнт манай блог уншигчидаа уран зохиолтой ойртуулахын зэрэгцээ өөрсдөө энэ чиглэлээр цаашид сонирхож судлахад нь туслах гүүрийн үүргийг гүйцэтгэхийг хичээдэг тул энэ удаад дэлхийн уран зохиолын талаар мэдээллийг цаг тухайд нь олж авах зарим нэг цахим хөтөчүүдийг танилцуулж байна:

Arts & Letters Daily – Магадгүй дэлхий дээрх уран зохиол, соёл, урлаг, нийгэм, эдийн засгийн талаарх хамгийн олон уншигчидтай хөтөч байх. Хэдийгээр ALDaily өөрийн гэсэн нийтлэлүүдийг тавьдаггүй боловч бусад вэбсайтууд дээр тавигдсан нийтлэлүүдийг Анхаарал Татахуйц Нийтлэлүүд, Шинэ Номууд, Эссэ ба Санал Бодлууд гэсэн үндсэн 3 бүлэгт хуваан холбодог. Хэрвээ та энэ хөтөч дээрх нийтлэлүүдийг өдөр бүр цаг гарган уншдаг бол Англи Хэлтнүүдийн ертөнцийн оюуны хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаггүй юм аа гэхэд лав л бүр хойно хоцрохгүй гэсэн үг.

Paper Cuts – Хувьдаа байнга ордог блог. The New York Times Book Review-ийн эрхлэгчид энд голцуу уран зохиолын шинэ соргог мэдээллүүдийг тавьдаг юм. Түүний дээр зохиолчидтой хийдэг богино ярилцлагууд нь маш сонирхолтой (The Guardian-д бас өөрийн гэсэн Comment is Free нэртэй блог бий). » Read more: Уран Зохиолын Цахим Хөтөчүүд

Post to Twitter Tweet This Post

Гэрэлтэй Цонх: Ярилцлага

February 22nd, 2010

2010 оны 1-р сарын 30-31-ний шөнө Олон Нийтийн Радио Телевизийн Гэрэлтэй Цонхоор харагдсан админ hERERA-гийн яриа

Post to Twitter Tweet This Post

ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ: ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ

February 18th, 2010

гэрэл зургийг Хүлгээ

ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ
Дамдинсүрэнгийн Урианхай 1940 онд Булган аймгийн Харгана (Уньт) сумын нутагт малчны гэрт төржээ. 1964 онд Москва хотноо Плехановын нэрэмжит
улс ардын аж ахуйн дээд сургууль төгсөж, 1979 онд Москвад утга зохиолын дээд курс төгсжээ.

Дамдинсүрэнгийн Урианхай «Цагийн хөл»,

«Үгийн сүү» шүлгийн ном хэвлүүлжээ.

ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ
1.    Хамгийн том үзэсгэлэн
«Өнөө цаг»-ийн ачааг дааж үүрэхсэн гэдэг
хүсэл миний дээд хүслэн, дээд жаргалан эх
орон минь! Надаар юу хийлгэсэнч би
баярлана. Намайг говийн худгийн моторчин,
зурагтын цамхгийн монтажчин, галт
тэрэгний засварчин, ачаа ачигч, гуталчин,
сансрын нисгэгч, цэрэг, дипломат, хамгийн
хашир нягтлан бодогч, яруу найрагч, гахай
тэжээгч ,  нэгдлийн морин тэрэгчин, эсгий
гутлын үйлдвэрийн хатаагч болгосон ч би
баярлана. Надаар гүүр, багана, хөшүүрэг,
сум хийж болно. Биднээр «зарцаа» хийх эрх
ганцхан Танд л бий. Танд «захирагдах»,
«дарлагдах» бидэнд дээд эрх чөлөө юм. эх
орон минь.
» Read more: ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ: ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ

Post to Twitter Tweet This Post

Мэндчилгээ

February 13th, 2010

Уншигч та бүхэндээ Тийн Урвагч Бар жилдээ улиран одогч Үхэр жилд хүрсэн амжилтаа бататган, бэхжүүлж, хураасан хөрөнгө, хүрсэн мэдлэгээ зузаатган байхын өлзийтэй сайны ерөөлийг өргөн дэвшүүлье.

Post to Twitter Tweet This Post

Петрарка 1304 – 1374: Соннетууд

February 10th, 2010

Соннет нь  шүлгийн магадгүй хамгийн түгээмэл тархсан, олон хүний мэддэг бүтэц юм. Үүнийг анхлан бий болгосон шүлэгчийг яах аргагүй Петраркатай холбож үздэг. Соннетийг тэрээр санаачлан бичсэн бол Шекспир алдаршуулсан гавъяатайг дурдах нь зүйтэй. Мэдээж хэрэг үүнд үндсэн гурван төрлийн соннетийн нэг нь болох Спенсерийг бас дурдах хэрэгтэй болов уу.

Соннет нь Итали хэлнээ “бяцхан дуу, дуулал” гэсэн утгатай аж. Соннеетийг ерөнхийд нь Итали буюу Петраркаийн (эхний найман мөрөнд асуудлаа дэвшүүлж эсвэл хуваалцаж, дараагийн зургаан мөртөд түүнийхээ тайлал, хариултыг гаргадаг), Англи буюу Шекспирийн (эхний гурван дөрвөн мөртөд асуудлаа илүү дэлгэрэнгүй гарган ирж харин төсгөлийн хоёр мөртөд хурдан товч хариулт өгдөг), Спенсерийн (Англи соннеттэй ижил бүтэцтэй, сүүл холболтоороо л ялгарна.)хэмээн гурав хуваадаг. » Read more: Петрарка 1304 – 1374: Соннетууд

Post to Twitter Tweet This Post

Төрийн “Өндөрлөгүүдэд” хандаж “бэлээс” бичсэн дугтуйгүй захидал

February 8th, 2010

Мэндийн ч солиогүй бухимдуулж байгаа “хайнга тэнэг сэтгэлтэнд “бага” гэмээр ч хамгийн “том” нэгэн сэдэвт энэ захидлыг бичүүлсэн болохыг болгоох ажаамуу?…

“Айвенхоу майнз”-ийн ашиглалтын талбайгаас олон удаагийн судалгаагаар Өмнөговийн Манлай сумаас хүрэл, төмөр зэвсгийн үеийн 61 дурсгал, Өмнөговийн Ханбогд сумаас чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл, темөр зэвсгийн үеийн 51 дурсгал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас хүрэл, төмрийн үеийн 233 дурсгал, 13 булш, Дорноговийн Мандах сумаас хүрэл, төмрийн үеийн 47 дурсгал, Баянхонгорын Жинст сумаас хүрэл төмрийн үеийн есөн дурсгал, Өмнөговийн Ханбогдоос 19 дүгээр зууны үеийн Дэмчигийн хийдийн туурийн малтлага, хүрэл төмрийн үеийн 33 дурсгал, 13 булш, Хүннү, Түрэгийн үеийн 10 дурсгал олдсон “Каскадиа майнз” ХХК 1999-2000 онд хайгуул хийх үеэр хүрэл төмөр зэвсгийн үеэс дундад зууны үеийн 76 дурсгал илэрсэн байдаг. Энэ дурсгалтзүйлс одоо “Бороо гоулд”-ын Гацууртын ашиглалтын талбайд орчихсон. » Read more: Төрийн “Өндөрлөгүүдэд” хандаж “бэлээс” бичсэн дугтуйгүй захидал

Post to Twitter Tweet This Post