Нэгэнт манай блог уншигчидаа уран зохиолтой ойртуулахын зэрэгцээ өөрсдөө энэ чиглэлээр цаашид сонирхож судлахад нь туслах гүүрийн үүргийг гүйцэтгэхийг хичээдэг тул энэ удаад дэлхийн уран зохиолын талаар мэдээллийг цаг тухайд нь олж авах зарим нэг цахим хөтөчүүдийг танилцуулж байна:
Arts & Letters Daily – Магадгүй дэлхий дээрх уран зохиол, соёл, урлаг, нийгэм, эдийн засгийн талаарх хамгийн олон уншигчидтай хөтөч байх. Хэдийгээр ALDaily өөрийн гэсэн нийтлэлүүдийг тавьдаггүй боловч бусад вэбсайтууд дээр тавигдсан нийтлэлүүдийг Анхаарал Татахуйц Нийтлэлүүд, Шинэ Номууд, Эссэ ба Санал Бодлууд гэсэн үндсэн 3 бүлэгт хуваан холбодог. Хэрвээ та энэ хөтөч дээрх нийтлэлүүдийг өдөр бүр цаг гарган уншдаг бол Англи Хэлтнүүдийн ертөнцийн оюуны хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаггүй юм аа гэхэд лав л бүр хойно хоцрохгүй гэсэн үг.
Paper Cuts – Хувьдаа байнга ордог блог. The New York Times Book Review-ийн эрхлэгчид энд голцуу уран зохиолын шинэ соргог мэдээллүүдийг тавьдаг юм. Түүний дээр зохиолчидтой хийдэг богино ярилцлагууд нь маш сонирхолтой (The Guardian-д бас өөрийн гэсэн Comment is Free нэртэй блог бий). » Read more: Уран Зохиолын Цахим Хөтөчүүд
