Archive for March, 2010

Сэмьюэл Жонсон: Лорд Честерфилдэд бичсэн захидал

March 29th, 2010

Честерфилд болон Тайлбар толь бичиг:

Санхүүгийн дэмжлэгт нь найдан Жонсон Англи хэлний хамгийн анхны Тайлбар Толь Бичгийг хийх төлөвлөгөөгөө олон тооны зүдэрсэн, ядарсан зохиолчдыг тэтгэн, ивээдэг төрийн хүн болох Лорд Честерфилдэд зориулсан байдаг. Хэдийгээр Честерфилд эхэндээ бага сага анхаарал тавин, өөрийн зөвлөгөөгөө өгч байсан хэдий ч төдөлгүй сонирхол нь буурч, ямар ч санхүүжилт өгөөгүй юм. Жонсон олсон орлогынхоо ихэнхийг бичсэн ажлыг нь гараараа хуулбарлан, тайлбар зүүлтийг оруулж, хуудсуудыг хийсэн цөөн хэдэн ажилчдадаа зориулсан байдаг. Хийсэн ажил нь хэвлэгдэхийн нь өмнөхөн бүтээлээ өөрт нь зориулж магадгүй хэмээн найдсан Честерфилд Тайлбар Толь Бичгийн талаар магтсан тойм нийтлэлийг тухайн үеийн сони болох “World” сонинд нийтэлсэн байна. Энэхүү магтуу нь Жонсонг ихээр унтууцуулсан бөгөөд түүнд хариу болгон бичсэн захидал нь олон нийтийн дунд ихэд алдаршсан гэдэг. » Read more: Сэмьюэл Жонсон: Лорд Честерфилдэд бичсэн захидал

Post to Twitter Tweet This Post

ЮАНЬ УЛСЫН НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ БАЯН ЖАНЖИНЫ ШҮЛЭГ ЗОХИОЛЫН ДЭЭЖ

March 27th, 2010

Манай хамт олонд бусадтай бүтээлээ хуваалцах бичгийн хүн нэгээр нэмэгдсэнд таатай байна. Ийнхүү түүний анхны бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Би бээр уншаад сэтгэл ихэд хөдөлснөө нууух юун.

Монголын уран зохиолын өв сан, монголын уран зохиолын түүх, түүний гадаад дотоод харилцаа холбооны судалгаанд томоохон байр эзэлэх нэгэн салбар бол монгол зохиолчдын харь хэлээр бичсэн бүтээлүүд болно. Үүнд: хятад, төвд, манж зэрэг хэлээрх уламжлалт уран зохиол, өнөө үед бол орос, англи, герман зэрэг европ хэлээр туурвисан монгол зохиолчдын бүтээлүүд хамаарна. Манай орны эрдэмтэн судлаачдын хувьд их төлөв төвд хэлээр бичсэн уран зохиолын судалгаанд анхаарал хандуулж ирсэн бөгөөд энэ чиглэлээр судалгаа, сурталчилгааны бүтээл нэлээд хэвлэгдэж, зэгсэн амжилтад хүрсэн юм.

Хятад хэлт монгол уран зохиолыг судлах, өргөн олны хүртээл болгох чиглэлээр БНХАУ-ын эрдэмтэд, нэн ялангуяа Өвөр Монголын эрдэмтэн судлаачид, орчуулагчид идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Я.Ганбаатар зэрэг манай орны эрдэмтэн судлаачид ч мөн энэ талаар анхаарч хятад хэлээрх монгол уран зохиолыг судлан сурталчлах, тэдгээрээс дээжлэн орчуулж олон нийтэд хүргэх ажлыг эхлүүлээд байна. Судлаачдын тооцоо судалгаанаас үзвэл, хятад хэлээр бүтээлээ туурвиж байсан монгол зохиолчийн тоо хоёр зуу хол давж, тэдгээрийн олон зуун зохиол бүтээл олдоод байгаа ажээ. Энэ удаад бид, Юань улсын гарамгай жанжин, нэрт шүлэгч Баян чинсан, түүний шүлэг бүтээлийн талаар өгүүлэх өчүүхэн тэмдэглэл болон шүлгүүдийнх нь монгол орчуулгыг уран зохиол шимтэн уншигч олноо өргөн барьж байна. » Read more: ЮАНЬ УЛСЫН НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ БАЯН ЖАНЖИНЫ ШҮЛЭГ ЗОХИОЛЫН ДЭЭЖ

Post to Twitter Tweet This Post

Хүсэлтэнд өгөх сайтын хариу

March 26th, 2010

Сүүлийн өдрүүдэд манай уншигчдаас энд тэндхийн зохиочдын бүтээлийг онлайнаар тавьж өгөөч гэсэн хүсэлт ихээр ирэх болсон. Үүнд өгөх хариулт маань нэг л ижил байгаа. Уран бүтээл туурвина гэдэг нь их тэвчээр, цаг хугацаа шаардсан ярвигтай ажил. Хүнд хүрсэн хүрээгүйн тухайд биш шүү ер нь бичиж, туурвина гэдэг ажлын хувьд шүү дээ. Хамгийн энгийнээс нь дурдахад гэнр бүлээ тэжээх, идэх, уух зүйлсээ авах, даарч хөрөхгүй хувцаслах гээд л хүний үндсэн хэрэгцээгээ хангах сэтгэлээ цоожлон өөрийн мэдрэмжээ бусадтай хуваалцахаар үзэг барин олон цагаар сууна гэдэг нь амар зүйл биш.

» Read more: Хүсэлтэнд өгөх сайтын хариу

Post to Twitter Tweet This Post

“Миний тэвчээр өнөөдрөөр барагдлаа”

March 4th, 2010

Энэ удаагийн “Миний хэлэх уг” буландаа Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зутгэлтэн Бавуугийн ЛХАГВАСҮРЭН гуайг урилаа.

-Яриагаа таны өчигдөр хэрхэн өнгөрөв гэдгээс эхлэх үү?

-Болж байна. Миний өчигдөр ихээхэн бодох юмтай болж өнгөрлөө. Би үдээс хойш танай сонинтой тохиосон. Миний тухай өгүүлсэн байна. Уншлаа. Орой нь телевиз жаахан харсан. Хүний яриа энгийн, үнэн, баримттай байхдаа аятайхан байдаг. Телевиз харж суухдаа манай ард түмний төлөөлөл болох гэж оролддог хоёр, гурван хүн ярихыг сонслоо. Ерөнхий сайд С.Баярыг Америкт хүүхнүүд дунд жаргаж бай­на гэж ярих юм. » Read more: “Миний тэвчээр өнөөдрөөр барагдлаа”

Post to Twitter Tweet This Post

“Болор цом”-ын чансаа муудсан гэдэгтэй санал нийлэхгүй байна

March 2nd, 2010

-Миний бодлоор ном уншсан хүний тархи нь задардаг. Харин компьютер уншсан хүний тархи нь агшдаг-

2009 оны “Болор цом”-ын эзэн Х.Эрдэнэбаатартай амжилтын дараах хөл хөөр нь намжиж, Ховд аймагтаа байх үед нь ярилцпаа. » Read more: “Болор цом”-ын чансаа муудсан гэдэгтэй санал нийлэхгүй байна

Post to Twitter Tweet This Post