“Миний тэвчээр өнөөдрөөр барагдлаа”

Энэ удаагийн “Миний хэлэх уг” буландаа Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зутгэлтэн Бавуугийн ЛХАГВАСҮРЭН гуайг урилаа.

-Яриагаа таны өчигдөр хэрхэн өнгөрөв гэдгээс эхлэх үү?

-Болж байна. Миний өчигдөр ихээхэн бодох юмтай болж өнгөрлөө. Би үдээс хойш танай сонинтой тохиосон. Миний тухай өгүүлсэн байна. Уншлаа. Орой нь телевиз жаахан харсан. Хүний яриа энгийн, үнэн, баримттай байхдаа аятайхан байдаг. Телевиз харж суухдаа манай ард түмний төлөөлөл болох гэж оролддог хоёр, гурван хүн ярихыг сонслоо. Ерөнхий сайд С.Баярыг Америкт хүүхнүүд дунд жаргаж бай­на гэж ярих юм.

-Та О.Магнай, Ж.Батзандан нарын өгүүлснийг ярьж байна уу?

-Тиим. О.Магнай нь ингэж ярилаа. Монгол хүний шүншиг, нүнжиг биед нь байхгүй байж Монголын төлөө зүтгэнэ гэхэд надад их хэцүү харагдаж байна лээ. Монголчууд өвдөж, зовж яваа нэгнээ дайрч байгаагүй. Ийм том амны алдаа хийлээ дээ. Олон жил цэцэг зулгалсан настай хүний хувьд үүнийг маш гутарч хүлээн авав. Би ер нь баримт л түшиж ярих дуртай. Миний бичсэн захидал, өгүүлэл, өгсөн ярилцлагад хөдлөшгүй баримт л байдаг. Туйлын үнэн байдаггүй юм гэхэд харьцангуй үнэн хорвоод бий. Тиймээс үгүйдээ л харь­цангуй үнэнтэй ойр байхсан гэж боддог.

-Баримт гэснээс та сайвтар Монголын археологийн олдвор, түүх, соёлын дурсгалууд сүйдэж буйд харамсч буйгаа илэрхийлсзн захидлыг ёстой л баримт түшин эрхэм төрийн түшээдэд хаягласан нь хэвлэлүүдэд гарна лээ?

-Тиим . Энэ уурхайн, лицензийн хөлд хэрхэн үрэгдэж буйг тодорхой албан ёсны баримттайгаар сонинд тавьсан. Аймаг бүрээр нь жагсаан төрийн өндөрлөгүүдэд захидал бичсэн л дээ. Хүн аливаа нэгэн тохиолдлоор авдартай нэг юмаа алдаж болдог. Авдар дээрээ залсан бурхантайгаа цуг алдаж болдоггүй юм. Хоёр зүйлийг зэрэг алдахаас монголчууд цээрлэдэг. Бүр сэжиглэдэг. Хазаар, чөдөр хоёроо зэрэг алдвал малгүй болно гэж харамсдаг ард түмэн шүү дээ. Тэгэхээр уурхайн хөлд, энэ олон лицензийн улмаас Монголын газар дор буй түүх, соёлын дурс­галууд, ил цухуйн харагдах чулуун хөшөөнүүд өдөр ирэх тутам үрэгдсээр буйд сэтгэл зовохгүй явахын арга алга. Ингэж зовохдоо би баримтжуулж хүний сонорт хүргэе гэж бичлээ.

-Таны захидлыг хэр хүлээж авсан юм бол. Танд бичиг сачиг ч атугай хариу илгээсэн үү?

-Мэдэхгүй. Харин Монголын нэг ухаалаг сэхээтэн УИХ-ын 76 гишүүн бүрийн шууданд нь миний захидлыг хэвлэсэн “Дал” сониныг илгээ-сэн гэж утсаар ярина билээ. Эд нар маань уншсан байлгүй дээ. Зав чөлөө нь ямар байдаг юм бол.

-Тэр өгүүлсэн баримтаасаа цухас дурдахгүй юу?

-Бид 6000 лиценз олгож, газар нутгийнхаа 60 хувийг өгчихөөд байгаа хүмүүс. Эх нутгийнхаа дөнгөж дөчхөн хувь дээр нь сонин гаргаж, хуралдаж, бие биеэ хуурч, аргалж амьдарч байна. Дөчхөн хувь дээр нь мал бэлчиж, амьдрал буцалж, нүүж, сууж байна. Газар нутгаа 6000 лиценз болгон гаднынханд хагас, бүтнээр нь өгчихөөд сууж байгаа нь өрөвдмөөр байгаа биз дээ. Апиваа юмны хариу гарахдаа их удаан он цагийг элээдэг болжээ. Өөрөөр хэлбэл уддаг болов. Үүний хариуд ямар арга хэмжээ авах юм бол. Миний нас хүрэхгүй байх. Эх орны минь түүх соёл сүйрч дуусахыг харахаас айх юм. Аливаа юмны сүйрэх хугацаа нь бүтээн байгуулахаасаа бага байдаг. Орчлонгийн нэг том жам бол энэ. Манай Соёл урлагийн хорооны зайлшгүй хийх ажлын нэг энэ мән л дөө. Үүний төлөө тэмцэнэ ээ.

-Үндэсний түүхийн музейн үзмэрүүд, Үндэсний төв номын сангийн үнэтэй судар алга болсон. Сая Үндэсний төв архиваас XIX зууны үеийи газрын зураг алга болчих юм?

-Музейн үзмэрүүдэд 17 жил тооллого хийхгүй байж байгаад уржнан хийлээ. Эндээс гарч буй тоо баримтыг ард түмэнд дэлгэхэд аймшигтай. Бичиж буй үсэг, тавих цифрээс нь ичиж байна. Үрэгдсэн, алдсан, хольсон, сольсон нь ямар их вә. Ер нь монголчууд ил, далд өмчгүй боллоо. Монгол хүнд цус, уламжлалаа хадгалсан хүн чанар гэдэг аугаа их өмч бий. Монголын оюун ухаан, сэтгэлгээ, сэтгэхүйг дэлхийд гайхуулсан бүтээлүүд, Монголыг дэлхийд гэрчилсэн түүх соёлын дурсгал, дэлхийд хувь нэмрээ оруулсан оюуны өв гэж бий. Устаж, хэлмэгдэж байна даа. Түүхгүй ард түмнийг юу гэх вә. Ер нь Монгол гэдэг хүн төрөлхтөний түүхийн эхийн умай газар. Бид дэлхийн хариуцлагыг давхар үүрч яваа атал ийм байдалтай байгаа нь өгүүлшгүй таслан. Сүмийн гадаа хуцсан нохойн дууг сүмийн дотор үл сонсмуу гэж Күнз хэлсэнчлэн мань мэтийн хуцахыг хэн сонсоо аж гэж бодох боллоо. Сонсохгүй байгаа төрийг түшигчдэд гомдолтой байна.

-Таны өгүүлсэн, бичсэнд дээрээс хариу алга уу?

-Алга аа.

-Олон түмэнд хариу өгөх үүрэгтэйгээр л төрийн сэнтийд суусан юмсан?

-Би төр барилцаж үзсэн. УИХ-ын гишүүнээр дөрвөн жил суусан. Аливаад заах, залах, илүү мэдэмхийрэх дургүй. Ямар нэгэн мэдсэн зүйлийг хэрэглэх цагтаа л гаргах номтой. Чинадын чинадад хадгалах ёстой болохоос бус мэддэгийн дүр эсгэж, мэддэггүйгээ ярьж, чаддаггүйгээ хийх гэж оролдоод дэмий. Манайд ийм хандлага их байна.

-Саяхан хөөмий дээлийг хятадууд өөрийн нэрээр ЮНЕСКО-д бүртгүүлэв. Араас нь тууль, монгол наадам гээд бөөн юмаа алдах нь гээд хүн бүр л ярилаа. Бичлээ. Үүнийг ЮНЕСКО-гийн Монгол дахь үндэсний комисс, соёлын өвийн төв болон соёл урлагийн хорооны ажлын уялдаа, урагшгүй байдлаас шалтгаалав гэж болох уу?

-Соёл урлагийн хороо бол хөөмийг бүртгүүлсний дараа байгуулсан байгууллага шүү дээ. Нэг зүйлийг ярья. УИХ-ын гишүүн П.Гантөмөр хүмүүсийг цуглуулж телевизээр үе үе ярилцлага зохиох юм. Бүр ёстой л эх орныхоо төлөө зовниж сэдэв бүрээр ярилцъя гэсэн төрийн түшээ байна лээ. Хэн, ямар сэдвээр ярихыг мэдэрч, хатуухан мэтгэлцээд авъя гэж байгаа нь харагддаг. Саяхан соёлын өвийн талаар ярилцана лээ. Тэнд би очоогүй юм.

-Яагаад очоогүй юм бэ. Шалтгаан байж таарна?

-Ярих хүмүүс нь надад таалагдаагүй. Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат язгуур эдийн засаг талаас нь зөв ярьсан. Харин Н.Жанцанноров хятадын нэрээр бүртгүүлэхэд юу нь буруу юм бэ гэсэн шахуу зүйл өгүүллээ.

-Үүнээс айгаад байх зүйлгүй гэсэн яриаг цухуйлгасан шүү?

-Тэгсэн. Энэ ярилцлагаас би бүртгүүлэх гэж санаа тавьсан хүмүүсийг олж болно гэж бодлоо. Язгуураар нь хөөж бодвол олдохгүй учиг, тайлагдахгүй зангилаа гэж үгүй. Тэр ярилцлагад манай Соёл урлагийг хөгжүүлэх сангийн тэргүүн орж байна лээ. Сайхан боловеон дуртгал ярьсан. Тэгсэн,.ингэсэн гээд л. Одоо яах вә гэсэн асуултад хэн ч хариулсангүй. Яаж байна гэдгээ л ярих юм. Хятадууд ЮНЕСКО-д их хүчтэй суудалтай юм, “Цахим өртөө”-тэй би ямагт харилцаж, гадаадаас монгол хөөмийчдийн ирүүлеэн эсэргүүцлийн захидлыг бүгдийг нь цуглуулсан. ЮНЕСКО-д хаягласан байгаа. ЮНЕСКО-гийн ийм асуудал хариуцеан, Харвардын их сургууль дүүргэсэн том эрдэмтэн бий. Ийм хүмүүсийн хаягийг ч олж авлаа. Бид хөөмий, дээл гээд зөндөө ярьж болно. Нэг л том асуудал байдаг юм.

-Ямар асуудал гэж?

-Ярилцлагадаа тод үегээр бичээрэй. Биет бус соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ үндэстний нэрийн өмнөөс үү, улсын нэрийн өмнөөс үү гэдэг үнэхээр том асуудал.

-Монгол үндэстэн гэхээр Орост ч, Хятадад ч, хаа сайгүй байна л даа. Таны хувьд яаж бүртгүүлбэл зохистой байна вә?

-Үүнийг шийддэг газар бол Дэлхийн оюуны өмчийн байгууллага. Бид гомдлоо тэнд тавих учиртай. Назгай явсаар ийм байдалд хүреэн хойноо ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Уртнасанг ажлаас нь авч хаяснаар төгегөл болох шив. Түүний оронд томилогдсон залуу энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэж чадах хүн гэж би итгэдэг. Заль бол ухааны шог хэлбэр ч гэдэг. Гэхдээ аливаа заль мэхийгби егүүлсэнгүй. Ухааныг ярьж байна. Энэ асуудлыг шийдэхэд ухаан л хэрэгтэй. Нухацтай хандая. Соёл урлагийн хороо үүнд ийм маягаар л хандах болно. Ухрахгүй. Манай байгууллага одоо л орон сав, сандал ширээтэй болж байна. Хөөмийг бүртгүүлж байх үед бид төвхнөө ч үгүй байсан. Уснаас хуурай гарах гэж үүнийг би яриагүй ээ. Дэлхийчлэлийн энэ шуугиантай үед, хәл, соёл бүх зүйл тархсан, дэлгэреэн үед жинхэнэ зохицуулах газарт нь хандаж, заргалдаж чаддаг байх ёстой. Бид одоо хөөмийн талаар хөөцөлдье гэвэл ЮНЕСКО-гоос өөр байгууллагыг мэдэхгүй сууж мэдэх улс шүү дээ. Сайд, дарга гээд янз бүрийн хүмүүс биеэр очсон л доо.

-БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр уу?

-Францад очихдоо энэ тухай айлтгасан гэж сонссон. Ямар хариутай ирэх юм бол. ЮНЕСКО бол бага үндэстэн, бага хүндлэл гэж байдаггүй байгууллага л даа. Тэгэхээр бидэнд арай өөр хандах болов уу гэж найдна.

-Та бид хоёр яриагаа таны өчигдрөөс эхэлеэн. Манай сониныг уншсан тухайгаа ярьсан. Хүүхэлдэйн театрын дарга Ц.Хулангийн таны тухай өгүүлсэнд эгдүүцэж буйгаа цухалзуулаад өнгөрсөн шүү дээ?

-Ц.Хулан бол жаахан хүүхэд. Би бүхий л уран зохиолын ертөнцөд амьдарсан амьдрал, туулсан замдаа Д.Цоодол, Ц.Хулан нарын тухай нэг ч магтаал, нэг ч муу үг унагаагаагүй. Бүхий л амьдралдаа тэдний босгоор алхаж үзээгүй. Би зожигдуу хүн. Наaз нөхөд гәж аливаа дайллага, цайллагад ордоггүй. Надад хүн сугадаж тэгье, ингэе гэж гүйх шаардлага байдаггүй. Гарах ч үгүй. Огт хүсдэггүй.

-Таныг улсаас зас гэж өгсөн 150 сая тегрегийг үрэн таран хийсэн. Хүүхэлдэйн театрыг балгас болгосон гэж Ц.Хулан өгүүлнэ лээ?

-Намайг Башкирээс ирсний дараа Засгийн газрын хуралдаанаар Соёл урлагийн хорооны даргаар томилох болсон. Өнгөрсөн оны гуравдугаар сараас 13-нд л даа. Үүнээс нэлээд хойно намайг эзгүйд Ц.Хуланг Хүүхэлдэйн театрын даргаар томилсон юм билээ. Ажил дээр яваад очлоо. Тэр “Ц.Хуланг түр хугацаагаар театрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсугай гэсэн сайдын тогтоол барьж ирсэн. Тэр ёсоор нь ч ажлаа хүлээлгэж өгсөн. Энэ үеэр Б.Лхагвасүрэн яруу найрагч болохоороо ажлаа мөн л яруу найрагчдаа өгчихлөө гэсэн ярианд орж байлаа. Ц.Хуланг томилох ажиллагаанд би татгалзах, түдгэлзэх ямар ч маягаар оролцоогүй. Гэнэт л түүнийг томилсон! Одоо би хэлье. Тэр зөвөөр ойлгоосой. Олон удаа сонин хэвлэлээр намайг дайрч бичлээ. Гэм хийсэн ялтан шиг намайг айгаад байна гэж бодож байгаа юм болов уу. Хүүхэд шигээ хүнтэй заргалдаж явах надад зохимжгүй гэж тэвчсэн л дээ.

-Харин одоо…?

-Тэвчээрт хязгаар бйй. Миний тэвчээр өнөөдрөөр дуусч байна. Намайг Соёл урлагийн хороонд шилжих сургаар, Ц.Хуланг очоогүй байхад Хүүхэлдэйн театрын ахмад ажилчид, уран бүтээлчид БСШУЯ-нд хандсан юм билээ. Мэргэжлийн, чадвар бүхий, сайн хүнийг Б.Лхагвасүрэн гуайн оронд тавьж өгөхийг хүсье гэсэн ил захидал өгсөн байна лээ. Өнөөдөр миний эсрэг захидлыг Б.Лхагвасүрэн бичүүлсэн гэж Ц.Хулан ярих юм. Энэ бол он цагийн хувьд таарахгүй бөгөөд ерөөсөө түүнд хүртээлгүй. Түүнийг сураггүй үед нэр бүхий хүмүүс бичсэн захидал л байна лээ. Нэгэнт Ц.Хуланг харзнах миний тэвчээр барагдсан болохоор өгүүлж буйг маань сониндоо чөлөөтэй тавиарай гэж хүсье.

-Тэгье дээ…

-Тендерийн асуудал бий. Нэг сая төгрөгөес дээш тендерийг ямар ч байгууллага зарладаггүй юм. БСШУЯ-наас зарлаад, шалгарсан компанид мөнгө шилжүүлж Хүүхэлдэйн театрыг засуулсан. Энэ мөнгө хэзээ ч миний гараар дамҗцаггүй юм. БСШУЯ-ны санхүүгийн хэлтсийн дарга Ц.Даваасүрэн тендерийн хурлыг удирдаж хийлгүүлсэн. Одоо УИХ-ын гишүүн болсон.

-Хүүхэлдэйн театрыг балгас болгосон гээд байх юм?

-Би театрын засварыг сайн хийлгэсэн гэж бодцог. Миний хийлгэсэн засвараас одоо зөвхөн хүүхдүүд юм үздэг тайзны том танхимыг л үлдээжээ. Гэтэл балгас хүлээж авсан гээд байх. Тэнд ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ амьд бай-на. Харин Ц.Хулан өөрөө л балгас болгосон.

-Энэ талаар тодруулж ярих уу?

-Ярина аа/. Тэнд барилгын мэргэжлийн нэг хүүхэн менөжер хийдэг. Түүнтэйгээ нийлж бай-гаад хүүхдийн өдөр өнжүүлэх төв байгуулна гэж бужигнуулсан. Театрт угтвар өрөө гэж бий. Уг нь үзэгчдийн энэ өрөөний гурван давхар ханыг хүрэн будгаар будаж, алтадсан релеф хийсэн байв. 400 хүүхдийн хувцасны өлгүүр, багана бүртээ релефтэй, хананд нь 2 х 4 метрийн алтадсан релефен Хүүхэлдэйн театрын эмблем байсан. Бусад чимэглэлүүд их бий. Цоо шинэ будаг ханхалсан засварыг Ц.Хулан ирэнгүүт нураасан байна лээ.

-Яагаад энэ вэ?

-Түр томилогдсон хун ийм эрхтэй байж болох уу. Би театр хүрэн өнгә, алтадмал өнгә хоёроос бүрддэг гэдгийг мэднэ. Энэ дагуу мэргэжлийн архитектураар барилгын засварын дизайн, өнгө зургийн шийдэлтийн зураг гаргасан юм. Одоо тэр зохиогчид гурваас нэг давхар хүртэл хийсэн зүйлдээ гомдол нэхэх эрхтэй улс шүү. Ц.Хулан “Би улаан өнгөнд дургүй” гээд бүгдийг цагаанаар нь будуулсан байгаа юм. 400 хүүхдийн хувцасны өлгүүрийг авч хаясан. Нэг давхарт байрлуулбал хүүхдүүд салхинд цохиулж хатгаа авчих гээд байдаг юм л даа. Үүнийг ч мэддэггүй. Би дэлхийд үүднийхээ угтвар өрөөнд хүүхдийн өдөр өнжүүлэх цэцэрлэгтэй хүүхэлдэйн театрыг үзээгүй. Олон оронд очсон доо. Ерөөс хүүхэлдэйн театрт хүүхэд тоглолт үзэх гэж ирдэг болохоос бус тоглох гэж ирдэггүй юм. Ийм л болгосон хүн дээ. Театрыг цагаан болгох гэж өчнөөн юм болсон биз. Би өөрийн хөх нүүрээрээ явж байж театртаа 25 хүний суудалтай япон автобус, театрын ачаа, тайзыг зөөдөг мини портер авч өгсөн. Үүнийг тэр яг хулээж авсан. Манайд байхгүй өвөрмөцөөр хүүхэлдэйн театрын тоглолтын зураг ч наасан. Гэтэл нөгөө жижиг машиныг час улаанаар4 будуулсан байгаа юм. Ийм маягаар л театрт орсон хүн дээ. Өнгә, гэрэл, дизайны шийдлийг өөрийн үзэмжээр өөрчлөн театрыг буулгасан.

-Та хүүхэлдэйн теарт олон жил ажилласан байх аа?

-Би 20 жил ажилласан. 16 настайдаа энэ театрт дагалдан зураач, жүжигчнээр орж найман жил ажиллаад зохиолчдын хороонд ажилласан. Зураач нь байлаа. Олон жүжиг ч тавилаа. Хар багадаа анхны цалингаа эндээс авсан юм. УИХ-аас гарахдаа сэтгэлийнхээ өрийг төлье гэж энэ теарт очсон. 12 жил ажилласан. Энэ ярилцлагыг гарсны дараа театрын ажилчид уншина байх. Балгас болгосон гэдэг гүтгэлгээс ангижруулна биз ээ. Настай хүнийг ингэж гүтгэж болохгүй. Тэр зах дээрээс элдэв хятад хүүхэлдэйнүүд худалдаж авчраад энд тэнд нь гэрэл асаасан байгаа юм. Театрт нэгзарчим бйй. Үйлдвэр ангид бүтээгдсэн, зураачийн эскизээр уран сайхны зөвлөл баталсан хүүхэлдэй л театртаа үйлчилдэг. Өөрөөр хэлбэл жүжигчин бүтээж байгаа юм. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд 140-өөд жүжиг тавьсан байдаг. Эдгээр жүжгийн шилдэг хүүхэлдэйнүүд л тэнд байх ёстой. Худалдаж авсан тоглоом байж болохгүй. Ийм л зарчимтэй. Ер нь Ц.Хуланд нэг зүйлийг хэлмээр байна.

-Юу билээ?

-Тэр урьдахаа муу хэлбэл дараагийн үе нь алдаршиж болдог гэж боддог хүүхэд шиг байна. Тиим биш ээ. Уламжлалаа хүндэтгэж байж дараагийн шинэ зүйлээ бүтээдэг юм. Нөгөөтэйгүүр тэр юу ч хийсэн түүнийгээ сурталчилж, рекламддаг шоуны аргад ихэд мэргэшжээ. Би өнгөрсөн хугацаанд Мексик, Башкир, Японы Осака, Хоккайдо, Буриадын Эрхүүгийн театрын тоглолтыг хүлээн авч тогдуулсан. Энэ ажлаа рекламдаж байсан бол зах дээрээс зургаан хүүхэлдэй худалдаж авахаас илүү үнэлгээ авах байлаа. Тэр сайхан засвар хийлгэчихээд ганц телевиз дуудаад ярьчихгүй яав даа гэж одоо харамсч байна.

-Баримт болж үлдэх байсан гэж үү?

-Одоо ч янз бүрийн зураг нь бйй л дээ. Ийм өнгөөр үүнийг будна гэсэн мэргэжлийн архитектурын зураг нь ч бйй. Ц.Хулан цагаан өнгөнд дуртай юм бол драмын театрыг цагаан болгоно гэж дайрах нь ээ. Цэрэнсамбуу зөвшөөрвөл тэгэх нь байна.

-Таныг ажиллах хугацаанд хүүхэлдэйн театр гадаадад тоглож байв уу?

-Эрхүү, Башкирын Уфа, Халимагийн олон улсын их наадамд оролцсон. Мэргэжлийн театрын тэргүүн шагнал Гран приг авсан. Энэ ажил мөн биз дээ. Өвөрмонголын олон аймаг, хошуунд тоглосон. Хүнд хэцүү үед олон удаа гадаадад тоглосон. Гаднын 6-7 театрыг хүлээн  авна гэдэг надад хэцүү л байсан. Энэ театрын төлөө би яс махандаа тултал зүтгэсэн. Эцэст нь нэг годгор охин ирчихээд намайг доромжилно гэдэг инээдтэй л байна. Одоо аргаа бараад би шүүхэд хандаж байна. Цаашилбал юу ч зохиож ярьж мэднэ. Би таван жилийн турш хөөцөлдөж байж Японы “Өвсний үндэс” хөтөлбөрөөр хүүхэлдэйн театрын гэрэл дууны апартурыг шинэчилеэн. Үүнийг Ц.Хулан миний хийсэн ажил гэж ярьж явах юм. Надтай хамт хөөцөлдөж явсан Сүрэнхүү, Эрдэнээ нар тэндээ бий. Элчингийнхэн ч мэдэж байгаа. Тухайн үед сайд гарын үсэг зурсан хөтөлбөр шүү дээ. Ингэж худлаа ярих зүй зохисгүй. Ядарсан жүжигчдийг амьдралаас нь салгаснаа их л бахархалтайгаар ярьж буй нь ёс суртахуун юм уу. Би хэзээ ч уран бүтээлч, ажилтнуудтайгаа хов жив ярьж явсангүй. Надтай хамаатай бүхнийг тэр театраас зайлуулсан даа.

-Үүнийг тодруулж ярих уу?

-“Алтан ураг” хамтлагийг би хөлд ортол нь дагуулж, театрын дэргэдээ байлгадаг байв. Тэд намайг эцэг шигээ хүндэтгэдэг. Ц.Хулан театраас хөөж гаргасан. Арав гаруй жил ажилласан ахмад жүжигчин болох миний бэрийг ажлаас нь халсан. Миний хүү Л.Хасар утга зохиолын ажилтан нь байв. Бас л халсан. Мэргэжлийн уламжлал гэж байх л ёстой. Би ойлгохгүй байна. Ц.Хулан уг нь цээжнээс нь сүү гардаг, хоёр ч удаа хормойгоо норгосон эх хүн баймаар юм. Намайг өвчтэй байхад нь юу гэхэв гэж явлаа хэмээн ярьсан байна. Эдгэрсэн хойно дайрч болмоор доо. Эцсийн эцэст Ц.Хулан минь ээ, миний хүү ч яруу найрагч. Дөрвөн жилийн өмнө хүүгээ “Болор цом”-д оноогоор түрүүлээд ирэхэд нь би хасч байсан шүү. Дараа нь арга буюу дахин оноогоор түрүүлээд ирэхээр нь эцэг хүн хүүхдэдээ гай болоод яахав гээд наадмын түрүүг өгсөөн. Би хүүтэйгээ уралдаан тэмцээн яриад суух хүн биш. Монголын уран зохиол уралдаан тэмцээнээр хөгждөггүй юм. Миний хүү шүлэг бичдэг байж болно. Заавал “Болор цом” авсан байх шаардлагагүй. Энэ бол эцэг хүний тавьдаг болзол биш. Ц.Хулангийн ярьж буйгаар хүүгээ түрүүлүүлэхийн тулд би шүүгч хийсэн хэрэг үү. “Болор цом” болохын өмнө л гэнэт намайг шүүгч хийнэ үү гэсэн. Хүнийг удам угсаагаар нь ингэж дайрч болохгүй ээ. Эцэст нь хатуугаар хэлэхэд Хулаан чи намайг үхеэн нөхцөлд битгий авсны таг онгойлгож нулимаад байгаарай гэж хэлье. Одоо өөр түүнтэй ярих зүйлгүй. Бүх баримт надад бий. Түүнийг шүүхэд өгнө өө. Тэр намайг миний дарга ухаантай гэсэн байна лээ. Энэ мөчөөс эхлэн түүнд даргархана аа. Дарга ухаантай юм бол түүнийгээ харуулна. Би театрт хуулийн дагуу жүжигчдийн дунд ажил явуулах болно.

-Танай хүү Л.Хасар одоо юу хийж байна?

-Гэргий, хүүхэдтэйгээ Францад байгаа. Намайг үхеэн ч ирж чадахгүй биз дээ. Хол газар юм.

-Та жүжиг зохиолоо туурвисаар биз дээ?

-Би 37 жүжиг бичсэн байдаг. Хүүхэлдэйн театрт гэхэд л 7-8 жүжиг бичиж, эскизийг нь ч хийсэн. Л.Хасар маань ч гэсэн гурван жүжиг тавьсан шүү. Түүний “Их тэнгэрийн дүлий” жү­жиг телевизийн алтан фондод бий. Хүү минь үр бүтээлгүйгээр миний дэргэд байгаагүй ээ. Эцэгтэйгээ нийлж улсын мөнгө сорсон гэж бодохгүй байна.

-Албан ажлын хажуугаар туурвих цаг зав хомсдох юм уу?

-Би хэзээ ч уран бүтээлээс чөлөөлөгдөж үзээгүй. Уншихаас ч гэсэн. Хүүхдүүдийнхээ бужигнаан дунд байхдаа ч туурвисаар ирсэн.

-Танайх өнәр өтгөн айл гэж сонссон?

-Зургаан хүү, хоёр охинтой. 13 ачаас маань арав нь хүү шүү. Албан ажил миний уран бүтээлийг шахаж ирсэн. Уран бүтээл гэдэг тархинд уяатай хутга шиг зүйл. Би сэтгэхээ болиод, бичиж чадахаа байвал амьддаа үхэхгүйн тулд больчихно л доо. Шүлгээ би бичсээр байх болно. Жүжиг, киногоо ч бүтээнэ. Бичсэн дуурь, бүжгэн жүжиг ч байна. Нэг сонин зүйл дурдахад миний гурван бүтээлээр гурван хүн төрийн шагнал хүртсэн байдаг.

-Хэн хэн бэ?

-“Нарны домог” бүжгэн жүжгээр С.Сүхбаатар, “Илдән уулсын цуурай”-гаар Ц.Чинзориг, “Ламбугайн нулимс” дууриар Х.Билигжаргал төрийн шагнал хүртсэн.

-Та үүгээрээ бахархахаас яах вә?

-Өереөрөе бахархана. Би хоёрхон ном гаргаад терийн шагнал хүртсэн. Төр намайг эрт харж үзсэнд баярладаг. Олж ч харсан. Гурван дотнын найз, дүү маань ингэж л надтай үүрд холбогдсон.

-Ц.Чинзориг гуай таны олон шүлэгт ая хийсэн биз?

-“Үүлэн цэнхэр хангай”-гаас л бид хоёр эхэлсэн. “Хожуу хайрын дуу”, “Бэрийн өглөө”, “Зүүдний говь” гээд ямар олон дуу хийгээ вә. Х.Билиг­жаргал бол миний дотнын нөхөр. “Ламбугайн нулимс” дууриа ном болгож авчирч өгсний дараахан надаас хагацсан даа. Одоо миний хувьд онгир-дог бус омогшдог нас. Хэдэн жил нухсан “Бөмбөөрэй” гэдэг бүжгэн жүжгээ бэлэн болгоно. Ирэх жилийн тусгаар тогтнолын ойд зориулж дуурь бичиж байна. Драмын театрт нэг жүжиг өгөхөер боллоо.

-Та шүлгийн ном гаргана гэсэн тань юу болов?

-Би арваад жил шүлгийн ном гаргасангүй. Энэ жил багтаж гаргая. Ивээн тэтгэгч олдохгүй байна. Уг нь надад маш олон ном болохуйц ноорог байна. Бусдаас баян гэвэл энэ л юм даа. Тэр өрөөтэй дэвтрүүдийг хар /заав/.

-Драмын театрт жүжгээ тавиулахад үнэлгээ нь хэр байдаг вә?

-“Тамгагүй төр” жүжиг бичсэний төлөө надад 450 мянган төгрөг өгч байв.

-Хэдэн онд вә?

-Ерән хэдэн онд билээ дээ. Энэ жүжгийг Ерөнхийлөгч Н.Багабанди үзээд маргаашийн 11 цагт нь дуудаад л Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгосон юм даа. Сонин шүү. Ардын уран зохиолч цолыг өгөхөд ч гэсэн их намтартай. Би III эмнэлгийн эмч нартай их найз. Тэнд арзаганаад шатар тоглоод явж байлаа. Гэнэт Ерөнхийлөгчийн Тамгын газраас дуудлаа гэх нь тэр. Гэртээ ирж пиджакаа сольж очоод л ардын уран зохиолч болсон шүү.

-Ардын уран зохиолч гэж дуудуулж явах бахархмаар хэрэг шүү?

-Том ачаа л даа. Энэ нэрдээ, цолдоо дүйцэхгүй явбал ичгүүр л юм. Хагас хугас ч гэсэн таарч явбал болох нь тэр. Би ер нь элдэв дайллага, цайллагаас хол явдаг зожиг хүн. Харин хар багаас үерхсэн Д.Урианхай, Л.Дашням, Д.Батбаяр нартайгаа л уулздаг. Ж.Лхагва маань бурхны оронд байгаа. Харин сэргээж хэлэхэд түүнийхээ баримлыг хүүгээрээ бүтээлгәсэн. Хүүхэлдэйн театрын үйлдвэрт тавьсан юм. Гэтэл Ц.Хулан гаргаж хая гэсэн байна лээ. Би “Нас барсан нөхрийн минь хөшөөний загварыг битгий гаргаад хаяарай. Надад агуулах газар алга. Яваандаа Дорноховь аймгийн Хөвсгөл суманд боегоно” гэж гуйсан л даа. Нөхрийнхөө дурсгалд зориулж үүнийг л хийж чадах байна.

Ярилцсан Б.ЦОГНЭМЭХ
Үндэсний шуудан 2010.03.03 /764/

Be Sociable, Share!

25 Comments

  1. oldoshaksli

    Tsognemeh guain yaria yum biz dee.

    Bitii ingej sain hunees heruul asuuj bail daa.
    Heruulch bish yaruu nairagch, buhimdagch bus suu aviyastan baital…

    haa bna. ter MORALI.

  2. clouds

    rather sad to hear and see all that ‘dirty laundry’

  3. Bishrel

    Burhan shig humuusee amidad n hairlay.neg negnee demjij amidray mongolchuudaa.

  4. Төртогтох

    Бидэнд мөн ч их түшигтэй, нөмөртэй хүн шүү. Монгол хүн. Нутгын нөмөртэй чулуу шиг. Бид ч тэнэг улс юм даа. Юу ч хэлхэв.

  5. хүн

    Ёстой л нөмөртэй Монгол аав шүү дээ. Хэлэх ч үг алга даа. Ц.Хуланг их хүндэлж явдаг юмсан. Гомдох ч шиг. Аавыгаа өмөөрөөд…

  6. d.purev-ochir

    ene hun bol hulan,coodol baitugai mongoliin utga zohioloos tasarchihsan hun sh uu dee.aguu hun bol aguugaaraa l baidag.ganc nomoo hevluuleh mungugui baihad chi hajuud ni yu hiisen gej hulangiin udesh geed l uuriiguu reklamdaad,ongirch bayrhaj yavdag ym be.icheechee.hulan gej olon jil belevsen yvsan,goc bish ch gesen shulegend durtai huuhen gej bodoj yvsan maani salhind hiisevee.ecgeesee nastai huniig ingej gomdooh chini uneheer teneg huuhnee gedgee haruullaa.naad hun chini chamaig bodvol hairluulj hundluulj yvah zayatai hun sh uu.

  7. Энхбаатар

    Агуу хүн нь үнэн л юм бол Хулантай ингэж өсөрхөж хандах ёсгүй л дээ…

  8. Цэндээ

    Саяхан Ц.Хулангийн сонинд өгсөн ярилцлагыг уншсан. Арай хэтэрхий юм ярьсан байна лээ. Хүнд адгийн наад зах нь хүн чанар, хүний мөс гэж байдаг даа. Хулан өөрийгөө яруу найрагч гээд бодчихсон, дээр нь одоо дарга гэдэг дүрдээ орчихсон яваа бололтой. Ямар ч жудаг алга энэ Цоодол гуайн охин.

  9. henzo

    ene hun gomdson geheer heleh ug alga daa unendee.hulan hun bish bololtoi.baga saga duulj b,san haraagui bolhoor uy gehev.jaahan hun shig amidraasai hulan??????.

  10. nyamaa

    mash mundag hun shuu taa nar hun gomdoohiin odond tursun uls yum.hulang iim teneg bas archaagui gej bodsongui ee.hund chini sanaa zovoh bas ichih bulchirhai baih yostoi shuu.chi ch bas hugshin emee bolno bizdee

  11. Enkhtuya

    Hulan gej saihan ch uhaantai ch huuhen gej bodoj yavdag bailaa. Lhagvasuren guai bol mongoliin jinhene er hun, etseg hun, irgen hun, naiz hohor, deedes gej daraa daraagiin uedee dursagdaj yavah tiim eghem hun, ergej oldohgui, dandaa duurgagdah, dandaa uguilegdeh tiim hovorhon hun gedgiig chi oilgoogui yum bol Tsoodliin ohin gehed ch hetsuu l hun yum. mash ih durgui hurch, chamaas bolj hool amtgui bolchihloo.

  12. yaruu nairag....

    Ingej ter saihan etsgiihee neriig baastah gejdee. yaruu nairgiin sumber uulsiin negniih ni jijighen dov alsad zeregleeteh ter negen sumber uuliig dord uzev…….. daanchdee hulan mini

  13. davaa

    Suuliin ued Hulan biee tooh bolson haragdaj bgaa. Ene jiliin yaruu nairgiigiin temtseen deer bas shudrag bish l handaj bsan. Ter temtseen deer Gurbazar guail uuchilalt guusanaas taivan ungursun bh. Uhaantai l hun yum bol uuriiguu hyanah bh gej bodoj bna. Bi olohii tanil hun geed tengeriin odtoi harshildsan yum bolov uu? Olonii tanil yavna gedeg mash ih hariutslag uhaan baimaar… uur yu helhev dee. Gehdee l aav ni bas haramsaj halagladag bailgui dee.

  14. am3336

    Бавгар ингэж ярихыг бодоход Хулан ч тэвчээрийг нь барсан юм бна даа…

  15. Buyaka

    Hulang uzen yadah setgel turluu muuhai eh hun bna. Ene hugshing zugeer l amdruulaach ter muuhai ugee inder deer helj bai

  16. gerel

    Yaruu nairagt durtai yumsan. Haaya shuleg unshij ene muu muuhai ug, heruulees holdoj setgel ee sergeedeg yumsan. Yun setgel sergeh hachin bolchihloo. Odoo ta nar muudaltsahaar yaana daa. Yaruu nairagchdig egel hun gedgiig martchihsan baij ee bi. Nutgaa sanasan setgel toorson hun shig teneed yavchihlaa. Amiddaa bie bienee hairla humuusee! Ahmad huniig gomdoogood yaah be!!!!!! Uuchlalt guih heregtei. Uuchlah uhaantai hun shuu dee!

  17. Bayaraa

    ЯРУУ НАЙРАГЧДЫГ БУРХАНТАЙ ХАМГИЙН ИХ ДӨХӨЖ ОЧСОН ГЭГЭЭРЭЛД ГЭСЭН ҮГ Л ДЭЭ. ТА НАР МИНЬ БИДНИЙГ ҮНЭН РҮҮ ЖООХОН Ч ГЭСЭН ДӨХҮҮЛЭХ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ӨШ ХОНЗОН ХЭНД НЬ Ч АШИГГҮЙ ЗҮЙЛВХУЛАН ЭГЧ БОЛИХ ХРЭГТЭЙ ХӨ.ААВ ШИГЭЭ ХҮНИЙГ ИНГЭЖ ГОМДООХ МУУХАЙ ГЭДГИЙГ ГУРВАН НАСТАЙ ЖААЛ Ч УХАМСАРЛАНА

  18. qwer

    Hulang bodson chin buur uur hurchihlee, ichih heregtei shd, yaaj iim muuhai zan gargaj chaddag bn aa, unheer morali gej alga,
    Lhagvasurenguai bol Teatrt ajillaj bsan Teatr gej yu baidgiig meddeg hun, tiimees Hulan shig iim yos judgaa aldsan hun bish

  19. Зочин

    Лхагвасүрэн гуайн номыг хэвлэчих ивээн тэтгэгч олдохгүй байна гэхээр харамсалтай, эмгэнэлтэйеэ…

  20. хтт

    би энэ агуу хүнтэй нэгэн цаг үед амьдарч байгаадаа үнэхээр баяртай байдаг. одоо миний монгол дорой буурай хөгжил муу төрийн түшмэд нь тулганы түшмэд шиг өчүүхэн сэтгэдэг гээд өөчилж гоочлооод яриад байвал дуусахгүй харин тэр дунд алмаз адил гялтганах цөөн тооны сайхан хүмүүсийн нэг Б.Лхагвасүрэнгийн утга уянга хосолсон сайхан шүлгүүд зохиол лекцийг нь уншиж үзэж сонсож байгааа минь амьдралд минь тохиосон сайхан зүйлүүдийн нэг юм даа

  21. zaneta

    Hulan yruu nairagcziin yran bvteeliig ybszih dyrtai gehdee hywi hvnii hywid medehgvi ym baina tiim saihan szvleg biczdeg mortoo iim oczvvhen bodoltoi baiwal mon ih haramsamaar ali cz talaar ni bodson Lhagwasvren gyai mol ene zyyni agyy hvn monoos mon bi tani yran bvteeliig ynszih ih dyrtai herwee bi mongotei bol iween tetgehsen tand yran bvteeliin ih amjilt hvsey ervvl enh yrt ydaan naslaarai

  22. mongolma

    Hulang gaigui ch yum bichdeg gej bodoj hundelj yavdag ch huvi chanaraaraa iimerhuu gej umnu ni sonsoj l baisan yum bna. hudlaa l bailgui de geed toodoggui bailaa. Getel bas ch hudlaa bish bololtoi. neg ih gegeeleg saihan yum yarij jujigledeg harlasan dotortoi hun shig sanagdaad yavchdag bna sh dee…? Sonin l yum. Lhagvasuren guaig bol mongoliin ard tumen medne, bur tanigdsan hun de.

  23. bold

    Б.Лхагвасүрэн гуай бол Монголын аугаа хүмүүсийн л нэг. Хулантай харьцуулах юм бол теннисний бөмбөгний хажууд байгаа сагсанбөмбөгийн бөмбөг л гэсэн үг.

  24. ундраа

    намайг гурадугаар курсээ төгсөөд нэг сонинд дадлага хийж байхад Лхагвасүрэн гуай орж ирсэн юм. Өрөөнд байсан бүх хүмүүстэй гар барьж мэндэлсэн. Хол мухарт сууж байсан над дээр хүртэл ирж гар барьсныг нь огт мартдаггүй юм. Ардын уран зохиолч хүн хэний ч танихгүй дадлагын оюутантай ирж гар барина гэж төсөөлөөгүй би их гайхаж билээ. Хүнийг ялгадаггүй тийм л гайхамшигтай хүн дээ.

  25. Bayar

    Хулан орос англи хэлгүй юм байж гажигтаад шаал тэнэг тэнэг үг буруу хэлээд шүүгчийн ширээнд сууж байдаг. Ямар хувцсыг хаана өмсөхөө ч мэддэггүй юм билээ. Шөнө оройн арга хэмжээнд өмсдөг хувцас , сонин сонин шог юм толгой дээрээ тавьчихаад шамбиганаад суудаг ёстой алиа гар

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.