“Болор цом”-ын чансаа муудсан гэдэгтэй санал нийлэхгүй байна

-Миний бодлоор ном уншсан хүний тархи нь задардаг. Харин компьютер уншсан хүний тархи нь агшдаг-

2009 оны “Болор цом”-ын эзэн Х.Эрдэнэбаатартай амжилтын дараах хөл хөөр нь намжиж, Ховд аймагтаа байх үед нь ярилцпаа.

-Та хэдэн жил дараалан “Болор цом” наадамд амжилттай оролцсоны эцэст түрүүллээ. Тэргүүн шагнал авсан найрагчаас тухайн наадмын чанар чансаа өнгэ аяс ямар байсан тухайд сэтгэгдлииг нь сонирхое гэж бодлоо?

-2009 оны “Болор цом”-д өмнөх жилүүдийн наадамтай л адил түвшний чансаатай шүлгүүд уншигдаж, үзэгчид уншигчдыг баясгасан сайхан наадам болсон гэж бодож байна. Ер нь сүүлийн жилүүдэд хүмүүс яруу найрагтаа дуртай болж энэ наадам улсын баяр, цагаан сарын дараа орох том үйл явдалд тооцогдох болсон шиг санагддаг.

-Агуулга, цар хүрээний хувьд ингэж харьцуулах нь ямар бол?

-Энэ наадмыг ард түмний оюуны соёлын нэг томоохон элемент гэдэг утгаар нь хэлж байна л даа.

сан;

-Апиваа үндэстний соёлд байнга тэргүүлэх байр эзэлдэг нэгэн томоо­хон төрөл нь утга зохиол, түүний зонхилох суурийг бүрдүүлэгч салшгүй хэсэг нь яруу найраг гэвэл та санал нийлэх байх?

-Тэгэлгүй яахав. Энэ тухайд санал нэгтэй байна.

-Тэгвэл “Болор цом” наадам яруу найрагт ямар суурь байр эзлэх бол?

-“Болор цом” бол яруу найргийн дээд шалгуур биш гэж би телевизээр ярилцлага өгөхдөө хэлсэн л дээ. Болор цомтой зэрэгцээд “Алтан өд” наадам явдаг. “Алтан өд”-ийн тухайд бүхэл бүтэн бүтээл шалгаруулдгаараа “Б илүү өргөн цар хүрээт зөвшөөрдөг. Өөр шалгуур байж болох юм.

-Дунд нь байж шүлэг уншиж байсны хувьд 2009 оны “Болор цом”-ын шүлгүүдийн чансааг яаж үнэлж байгааг тань мэдмээр байна?

-Нэг зүйлийг хэлэхэд залуучуудын шүлгэнд бусдыг болон нэг нэгнээ дуурайсан мөр бадгууд нэлээд байсан гэхэд хатуудахгүй байх. Тэнд уншиж бай­сан найрагчдаас Ай.Төмөр-Очирын шүлгүүд сайн байсан гэж бодож байна. Одоо манайд тийм иргэний уянгын шүлгүүд үгүйлэгдэх аястай болчихсон санагддаг.

-Жил жилийн “Болор цом” дээр ямар нэг хэл ам гардаг. 2009 оных ямар байсан бэ?

..-Энэ жил ч тийм зүйл болсон шүү  дээ. Яруу найрагч Ш.Гүрбазар өөрийгөө эхний тавд үлдээсэнгүй гэж гоморхон хэн ч дуудаагүй байхад тайзан дээр үсэрч гарч ирсэн. Тэгээд шүлэг уншин гомдлоо гаргах жишээтэй.

-Гомдох шалтгаан байсан юм биш биз?

-Жил жилд л ийм юм байж байдаг. Тэр яасан гэж гомдох ёстой гэж. Уг нь бол Ш.Гүрбазарын хувьд поп рок кон­церт хөтөдөг л нөхөр шүүдээ. Баахан поп дууны үг бичсэн, тэр нь ч бас өрөвдөлтэй юмнууд байдаг. “Аргалын утаа уугиад байх шиг уусаад ч байх шиг” гэх мэт  хачин солиотой юмнууд байдаг юм.

-Ш.Гүрбазарын уншсан шүлгүүд үзэгчдээс нэлээд дэмжлэг авч бай­сан юм биш үү?

-Ер нь бол Ш.Гүрбазар гэдэг нөхөр Зохиолчдын хороогоор ч бараг үзэгддэггүй. Телевизээр поп рок тоглолт хөтлөөд явж байснаа “Болор цом” болохоор л гэнэтдавхиад ороод ирдэг тийм нөхөр. Яруу найргийн үйл явц дотор ороод ирэхээрээ шоконд орж байх шиг байгаа юм. Тэгээд үзэгчид, шүүгчдийн хооронд яс шидэх маягийн юм болгоод.

-“Болор цом”-д шүлэг унших ч юм уу аливаа үйл ажиллагаанд оролцохын тулд заавал Зохиолчдын хороогоор орж гарах хэрэгтэй юу?

-Яахав дээ утга зохиолд элэгтэй бол зохиолчдынхоо хороогоор очиж үйл явц дунд нь байх ёстой гэж боддог л доо.

-“Болор цом”-д уншигдаж байгаа шүлгүүд жил ирэх тутам чансаа нь муудаж байна гэж зарим нэг нь ярихыг сонсож байсан. Энэ тухай та юу гэж боддог бэ?

-Би үүнтэй санал нийлэхгүй. Харин ч өөр шинэлэг зүйлүүдээр баяжиж байгаа гэж боддог. Монголын зохиолчдын эвлэл Чилаажавын үеэс шал өөр бол­сон. Утга зохиолтой холбоотой олон зүйл сэргээж зохиолчдын хороон дээр төвлөрч байгаа гээд олон зүйл дурьдаҗ болно. Энэ байдал хүмүүсийг утта зохиол руу ойртуулахад чухал нөлөө үзүүлж байгаа. Нэг үе хүмүүс ном бараг уншдаггүй болчихсон байсан бол одоо харьцангуй уншдаг болж байна. Харин өсвөр үеийнхний хувьд ном унших нь компьютер, РС тоглоом л сонирхож байна.

-Одоо чинь компьютерээс номтой дүйцэхүйц мэдлэг, мэдээлэл олж авах боломжтой болсон байна шүү дээ?

-Миний бодлоор ном уншсан хүний тархи нь задардаг. Харин компьютер уншсан хүний тархи нь агшдаг.

-Цаашид “Болор цом”-д байнга оролцох уу?

-Боломж л байвал ард түмэндээ шүлгээ сонсгож байхыг хичээнэ. Жил бүр оролцохыг бодно.

-Таниас өөр “Болор цом”-д ороод байдаг орон нутгийн найрагч ховор байх юм. Энэ ямар учиртай вэ. Босгыг нь давж чаддаггүй юм болов уу?

-Орон нутгаас орол цоход бэрхшээл их байдаг. Зардал мөнгөнөөс өгсүүлээд ундарна. Гэхдээ хөдөөд тэр тусмаа манай аймгийн найрагчид хотынхноос илүү юу гэхээс дутахааргүй авьяас чадалтай хүмүүс байдаг. Миний хувьд тэдний бүтээлийг гаргаж ирэхэд гүүр болох юмсан гэж бодож байгаа.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Нийгмийн толь 2010.03.03

Be Sociable, Share!

21 Comments

  1. gek

    erdenebaatar yostoi jinhene yruu nairagch.yun ayur,ulzii.altain huh uul shigee bichdeg hun de.

  2. Pingback: Уран Зохиол – Literature » Blog Archive » “Миний тэвчээр өнөөдрөөр барагдлаа”

  3. oldoshaksli

    YAsnii yum gej bas baidag yum. Yaruu nairagt ch bas.

  4. Сараа

    Энэ Эрдэнэбаатар арай дэнднээ. Энэний шүлэг, ухаан, авъяас гээд ер нь бүх юм нь Гүрбазарын хаана нь ч хүрэхгүй. Эрдэнэбаатарын ганц шүлэгийг ард түмэн мэдэхгүй. харин гүрээгийн Монголоороо гоёхоос эхлээд олон шүлэг ард түмний хүртээл болчихоод байхад. тэнэг бацаан. юу гэнэ вэ Компьютер уншсан хүний толгой агшдаг гэнэ үү. Мунхагаа хэнд гайхуулаад байгаа юм болоо. Тэрний л хамаг юм нь угаасаа агшаатай байдаг юм байгаа биз. Ингэж хүний дургүй хүргэж яах нь вэ дээ. Мөрөөрөө л Ховдын хязгаартаа хуучин хүүгээ хийгээд сууж байхгүй яасан юм бол.

  5. hERERA

    Компъютер, ном хоёр ив ижилхэн мэдээллийг дамжуулагч технологи нэг нь саяхан шинээр бий болсон бол нөгөөх нь бидний уламжлал шиг л 500 гаруй жил дэлхийд ноёрхчихсон эд тэгээд ном харахаар дотно байгаа тэрнээс биш оюун бодолд байгаа мэдээлэл, агуулыг дамжуулахад л зориулагдсан зүйл.

  6. Lotusblume

    haha, bi lav computer, nom hoyr iv ijilhen medeelliig damjuulagch gedegtei sanal niilehgui bna. iim hudlaa medeeg taraagch herera-g shuuheer shuusugei gsn, hehe
    computerees yag oort heregtei medeeg olj avya gevel mash ih tsag zartsuuldag, 280 huudastai nomyg bol 2-3 tsagyn hoorond l unshina shd.

  7. hERERA

    Чиний бичсэнтэй санал нэг байна. Гэхдээ Компьютерээс биш интернетээс мэдээллээ авах тухай гэж ойлгов. Пи Си бол зүгээр төхөөрөмж яг л цаасан дээр тугалган хороор бисэнтэй ижил.

    Харин интернетээс мөнгөө буюу номонлд төлсөн шигээ мөнгө төлбөл ч номын дэлгүүр явахаас хурдан мэдээлэлдээ хүрчих байх. харин уншлагын хувьд бол тэр хүний цагт хэдэн үг уншиж, дүгнэж, ойлгож адах чадварын асуудал гэж бодож байна.

  8. Асуудал

    hERERA -н зөв гэж бодож байна. Ком дээрээс хэрэгтэй мэдээллээ олж чаддаггүй хүн дээрхийг бичсэн болов уу даа. хэхэ Тэгээд ч энэ нь Эрдэнбаатрын тухай ярьж байсан ярианаас улбаатай. Тэр залуу нээрээ томорсоор л байх юм аа. Нэг ч шүлэгийг нь мэдэхгүй юм байна.

  9. Lotusblume

    bi tarhia yaj zadruulj hogjuuldeg ve gevel zugeer l bodoj gsn…haha.

    bi sidoku-toglogch bish l dee, harin absolut unshigch-junkie. uneheer sain bichigdsen 280 huudastai nomyg 2-3 tsagyn hoorond unshij medeelel sorj avch chadah ba unshij bhdaa nomon deeree hundlun temdegleluud hutuldug. ene – minii huvid tarhinii-jogging bolmoi.

  10. Би цом горьдож шүлэг бичдэггүй

    Хөөдөөгийн Эрдэнэбаатарыг ямар явсныг би мэднэ. хөөдөөгийн Эрдэнэбаатарыг хэрхэн хо найруулж “Болор цомд” түрүүлгүүлснийг ч би бас мэднэ. Начин төрүүлнэ гэдэг шиг л юм болсон. Ш.Гүрбазар, Х.Эрдэнэбаатар хоёрыг монголын яруу найргийн тэнгэр, уншигч түмэн нь тэртэй тэгүй хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа. Х.Эрдэнэбаатар согтуудаа энэ ярилцлагыг өгсөн юм уу, эсвэл мэдрэл нь муудчихаа юу гэж бодогдлоо. Энэ ярилцлагаас авах юм алга. Ахын дүү эхлээд хүн бол. Дараа нь шүлэг бичих гэж оролд.

  11. Saruul

    Gurbazar guaig muulna gekheer ene lav mundag bish l yum baina shal durgui khurch lee

  12. Ampel

    Номын ач холбогдыг дутуу үнэлээгүй ч гэсэн, Интэнэтийг цаг хугацаа, өгч чадах мэдээллийн хүрээгээр нь 280 хуудастай номоос дутуу үнэлж яавч болохгүй. Ямар ч ном байж болно. Гэхдээ интэрнэт гэдэг номыг хүртэл багтаадаг сан. Энэ Эрдэнэбаатар гэж хүнийг дэмжихгүй байна. Их давчуу сэтгэдэг байх. Хариуд нь Гүрээ ахынхаа үгийг хэлье дээ.

    Тэнэж хэлсэн үгэндээ тэнэг алдаршдаг юм.

    Аз чинь таарч.

  13. бакуу

    энэ нэг юу болор цом гэж тэнгүүдийн цомын дэмбэрэл энэ тэрээр хахуудаж авчхаад их том байна хэрвээ мөнхбаатар та гүрээгийн монголын үнэртэй салхи шиг дууны шүлэг бичих л дээ тэгвэл би гутлыг чинь мөргөж үхье л дээ хахө

  14. listat

    сайн байцгаана уу sonin yum aa humuus uurusdiiguul hiigeed yavah yum. uul shugamandaa ter zohiolch yaruu nairagch ni shulgee zohioloo bicheedel yavna biz zaaval nad metiin computeriin humuusiig dord uzeh shaltgaan yu bna aa yor ni bol odoo tsagt mongoliinhoo neriig gargaj yavaa humuusiin ihenh ni computeriin meregjeliin humuus shuu dee bi odoo tsagt mongoliin neriig gargaj baigaa yaruu nairagch gej sonsoogui yum bna ter tusmaa ene nuhuriig ankh udaagaal harj bna gej bolno ene hunii bodloor bi bol oyunii homosdoltoi l hun yum bna l daa. tegeed oyuunii homosdoltoi huniihee bodloor bol ene nuhur denduu huvia hicheesen hun shig sanagdlaa bur gutarlaa. he he

  15. Нэгэн

    Хөдөөнөөс хотруу холхигч, улаа бутарсан хацарлачихаад чи хэн бэ? компьютер мэддэггүйгээ хэнд гайгуулаад байгаа юм бэ?

  16. Unshigch

    I use computer everyday and I read using iPad and AmazonKindle. And I got my Sc.D in Computer Science in America. Do I have any brain left, dude?

  17. өрөөлийн болон өөрийн тархийг агшаадаг мэргэжилтэн

    хэхэхэ, гоё юм хэлэх гэж байгаад тэнэг байдалд ордог байна шт хаха. “компьютер унших” гэж юугаа яриад байгаа юм бэээээ хөөе. бодуул PC game-г л хэлсийн байх даа айн? “унших” гэхээр арай биш ч юм уу? ер нь компьтер дээрээс юу уншсан болоод ингэж яриад байгаа нөхөр вээ энэ айн хэхэ. за ямар ч байсан компьютер дээр зөвхөн тархиа агшаах юм л хийж үзсэн нөхөр бололтой. үеийхнээсээ, бүр нэгэн эрин зууныхнаасаа хэтэрхий тасарчихжээ чи. ярьсан зүйлийг нь уншихад тархины ноцтой агшилттайнөхөр бололтой. тэрийгээ компьютерээс юм уншсанаас болсон гэж боддог юм байна гэж би бодлоо хаха.

  18. Bilegt

    Monte Kristo delhiin shildeg bish yum bna l daa ene blogiin eznii huwid. Chi terniig socializmiin noloo gej bgamu? Nudee nee durakaa. Delhii haa yawna, chi haana yawna ooriigoo neg har.

  19. hERERA

    Нээчихсэн учраас тэгж үзэж байна. Хэрвээ чи энэ зохиолыг оруулъя гэж бодож байгаа бол өөрийнхөө нийтлэлээ бичээд явуулна уу. Би чиний хараал, бүдүүлэг үгстэй нь хамтаар нийтлээд өгье. 🙂 Дюма ч чам шиг ингэж бухимдахгүй байсан байх даа.

  20. Nbr

    Яруу найраг ойлгхгуй байж дуугуй байцгаа vнэн vг хэлсэн л байшдээ Гvрбазар угаасаа яруу найрагч бишишдээ УРИАНХАЙ н ХОХ УУЛ гээд шvлгийн нь уншаарай жинхэнэ утга зохиол байхгvй юу

  21. blah blah blah

    хаха бүгд худлаа мэдэмхийрцгээх юм даа. угаасаа шүлгэнд сайн муу гэж байх ёсгүй юм биш үү.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.