Archive for April, 2010

ХУБИЛАЙ ХААНЫ ХЯТАД ХЭЛЭЭР ЗОХИОСОН НЭГЭН ШҮЛЭГ

April 22nd, 2010

“XIII зууны үе бол монгол үндэстний хувьд нийгмийн бүхий л талаар сэргэн мандаж хүчирхэгжсэн цаг үе байлаа. Тухайн цагтаа хүн төрөлхтөн дэлхийн буй бүх хуурай газар гэж ойлгож асан Ази-Европ хоёр тивийн өргөн уудам эх газрыг хураан авч нэгэн төрийн дор нэгтгэн захирсан монгол үндэстэн, энэ их газар нутаг дээрх олон улс гүрэн, үндэстэн ястантай нийгмийн харилцааны бүхий л чиглэлээр өргөн хүрээтэй харилцах болсноор олон салбарт, түүний дотор соёл, урлаг, хэл бичиг, уран зохиол, шинжлэх ухааны янз бүрийн салбарт харилцаа, солилцоо тогтож, тэр чинээгээр харилцан нөлөөлөлцөж ирсэн билээ.

Цөвүүн цаг, Догшин эрин, Зовлонгийн далай хэмээн янз бүрээр нэрлэж ирсэн энэ цаг үеийн түүхийг зөвхөн цэрэг дайн, эзлэн түрэмгийлэл, цуст ноёрхол байсан мэтээр олж харж, ойлгож, тэр чинээгээр үзэл сурталжсан сэтгэлгээгээр хандан, өнгөрсөн түүхийн үйл явц, түүний бодит үнэн мөнийг гуйвуулсан, бүдэгрүүлсэн, үгүйсгэсэн байдлаар дүгнэсээр ирсэн билээ. Иймд бид өнөөдөр эл хязгаарлагдмал, хоцрогдмол байдлыг зоригтойгоор орхиж түүхийн үнэнийг буй асан чигээр нь судалж тогтоон, үнэлж дүгнэх байр суурь руу шилжих явдал чухлаар тавигдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн цаг үеийн Дэлхий дахиныг бараг бүхэлд нь хамран тогтсон “Монгол маягийн энх тайван”-ч их үйл хэргийг бид эерэг талаас нь, хүн төрөлхтний түүхэн гольдролын зайлшгүй болох байсан, болж өнгөрсөн үйл явц гэдэг талаас нь олж харж, судалж дүгнэх ёстой болж байна” /Я.Ганбаатар, Юань улсын үеийн монголчуудын хятдаар бичсэн шүлгийн сонгомол, Уб., 2007, 11-12-р тал/. » Read more: ХУБИЛАЙ ХААНЫ ХЯТАД ХЭЛЭЭР ЗОХИОСОН НЭГЭН ШҮЛЭГ

Post to Twitter Tweet This Post

Льюис Кэррол 1832 – 1898

April 10th, 2010

Гайхамшгийн оронд дахь Алисагийн адал явдал, Ширтэх шилийг нэвт

Холливудын студиуд Алисагийн адал явдлаар кино хийж эхэлсэн нь энэхүү сонгодог зохиолын талаар нэгэн нийтлэл бичих гижигийг минь хүргэлээ л дээ. Гэхдээ үүнийг би Холливуд хийсэн учраас бус харин сонгодог зохиол гэдэг утгаар нь оруулж байгаа болно. Зарим нэгэн хүн Льюис Кэрролыг чухам юуны учир сонгодог бүтээл туурвигч хэмээн энд дурдах болсныг гайхаж байж болох юм.  Эндүү алдаа гараагүй юм. Тэрээр өөрөө үүнийгээ мэдэж байсан гэж үзэхгүй ч гэсэн, учир утгагүйн ертөнц учир агуулгатай их сонин гаж, цогц харилцаа холбоогоор дамжин хүртэлуэж, хэлхээ тогтоож байгаагаараа заавал унших, зарим нэгэн уншигчдад маань бол заавал “үзэх” зохиолын тоонд багтах нь дамжиггүй юм. Хүүхдийн сайн зохиол гэдгээрээ энд багтахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хэрвээ чингэвээс бид Ах Дүү Гриммийн Үлгэрүүд, Андерсен, Коллоди, Е.Б.Уайт болон бусад зохиолчдыг оруулах хэрэгтэй болох байх. Түүнийг хүүхдээс гадна насан хүрэгчид дутагхгүй автан шимтэн уншдаг учир энэхүү зохиолыг би энэ жагсаалтдаа оруулж байгаа хэрэг юм. » Read more: Льюис Кэррол 1832 – 1898

Post to Twitter Tweet This Post