Сонгодог шүлэг орчуулж, бие биетэйгээ туршлага солилцдог залуус цахим ертөнцийн нэгээхэн хэсэгт “нөхөрлөдөг” тухай ярихад А.Амарсанаа гэдэг хүнийг хамгийн түрүүнд нэрлэмээр болно. Энэ хүний орчуулгыг би таван жилийн өмнөөс мэдэх юм. Сайн найрагчийн сайхан шүлгийг эх хэлнээ хэрхэн хөрвүүлснээс нь үзсэн тэрбээр олон хүнийг сонгодог шүлэгт “уруу татсан” нь эргэлзээгүй. Хамгийн гол нь яруу найраг сонирхогч залуус шүлгийг эх хэлээр нь уншиж, орчуулах оролдлого хийхэд тусалж, зөвлөгөө өгдөг байсанд нь талархах юм шүү. » Read more: Хүний сэтгэлгээг томъёолох боломжгүй
Archive for July, 2010
Хүний сэтгэлгээг томъёолох боломжгүй
July 30th, 2010Д.Эрдэнэбаатар: Голомт дээр нь суучихаад Хүннү гүрнийхээ ойг тэмдэглэхгүй байж болох уу
July 16th, 2010-ЦААНА ЧИНЬ БУСАД УЛС УДАМ УГСААГАА ГЭЖ НЭРЛЭН, ӨӨРИЙН ТҮҮХЭЭНДЭЭ ХАМААРУУЛЖ, ТҮҮХТ ОЙГ НЬ ТЭМДЭГЛЭЭД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА-
-Хүннү судлаачид манайд хэр олон байдаг юм бэ. Та бүхэн Хүннү гүрний ойг тэмдэглэх ёстойг хэдийнээс ярьж эхэлсэн бэ. Ирэх жил тэмдэглэх учиртай юм бол үнэндээ оройтож байна даа?
-Ер нь Хүннү гүрэн байгуулагдсан түүхэн ойг тэмдэглэх тухай, бүр 1970-1980 оноос судлаачид ярьдаг байсан. Тухайн үед хэт их үзэл сурталжсан үе байсан учраас хүлээж аваагүй байх. Харин 1991 онд манай алдарт түүхч Г.Сүхбаатарын санаачилгаар 2200 жилийн ойг тэмдэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байсан юм. Уг нь тэр уламжлалаа барьсан бол төр бусдаар хэлүүлэлтгүйгээр ирэх онд 2220 жилийнх нь ойг тэмдэглэж байх учиртай. Монголд өнөөдөр хүннү судлалаар ажиллаж байгаа маш олон эрдэмтэн байна. Дэлхий дахинд ч ялгаагүй. Орос, АНУ, Солонгос, Хятад, Унгар гээд хүннү судлалаар дагнасан олон эрдэмтэд, янз бүрийн төвшинд судалж байна. » Read more: Д.Эрдэнэбаатар: Голомт дээр нь суучихаад Хүннү гүрнийхээ ойг тэмдэглэхгүй байж болох уу
