Archive for August, 2010

1058 онд босгосон гэрэлт хөшөө, үйсэн ном олов

August 30th, 2010

-Шинэ олдворуудыг хаанаас олсон бэ?

-Судалгааны багийнхан хус модны үйсэн дээр бичсэн 60 гаруй хуудас бүхий эртний гар бичвэрийг Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг Хар бух хэмээх эртний балтасын нурангид дарагдсан байсныг оллоо. Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээн гэдэг газраас 183 см өндөр, 53 см өргөнтэй Хятаны их бичгээр долоон мөр бичиг сийлсэн гэрэлт хөшөө олсон. Гэрэлт хөшөөг 1058 оны наймдугаар сарын 1-нд босгосон байх магадлал өндөр байгаа. Энэ хөшөө нь Монголоос олдож байгаа анхны хятан бичигт хөшөө юм.  » Read more: 1058 онд босгосон гэрэлт хөшөө, үйсэн ном олов

Post to Twitter Tweet This Post

Булш бунхнаа тонож амьдрах нь энэ цагийн хувь заяа биш байлтай

August 20th, 2010

Юуны тухай ярих вэ гэж үү? Түүхийн ховор олдвор, утсаатны зүйн болоод соёлын олон хөшөө дурсгал. Биднийг Монгол хэмээн гэрчлэх тэр л үнэт зүйлсийн тухай. Бас бусдаас ангид байхын тухай. Дээл, малгай, монгол гутал, ахуй амьдралын хэв маяг, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэглээ, ёс заншлыг бэлгэдсэн их өвийн тухай. Хэрвээ би болоод та үүнийг ой тоондоо ортол мэдэхгүй бол хэн нэгән биднийг хэмлэчихэж мэднэ. Өөр нэгэнд ч хуудуутай зүйл хэлчихэж болох. » Read more: Булш бунхнаа тонож амьдрах нь энэ цагийн хувь заяа биш байлтай

Post to Twitter Tweet This Post