Булш бунхнаа тонож амьдрах нь энэ цагийн хувь заяа биш байлтай

Юуны тухай ярих вэ гэж үү? Түүхийн ховор олдвор, утсаатны зүйн болоод соёлын олон хөшөө дурсгал. Биднийг Монгол хэмээн гэрчлэх тэр л үнэт зүйлсийн тухай. Бас бусдаас ангид байхын тухай. Дээл, малгай, монгол гутал, ахуй амьдралын хэв маяг, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэглээ, ёс заншлыг бэлгэдсэн их өвийн тухай. Хэрвээ би болоод та үүнийг ой тоондоо ортол мэдэхгүй бол хэн нэгән биднийг хэмлэчихэж мэднэ. Өөр нэгэнд ч хуудуутай зүйл хэлчихэж болох.

Бас миний өвөг дээдсийн өв их түүхииг удам судартаи нь гуивуулчихаж магад. Яагаад вэ гэж үү? Өмнөд хөрш бидний үе уламжилж ирсэн үнэт зүйлсийг маань чимх чимхээр хумсалсаар өөрийн болгож чадлаа шуу дээ. Нэг л өдөр гарал үүсэл маань Хан гүрний хаяа тэлэх бодлогод нэвт уусчихсан байвал яана вэ? Дэлхийн түүхэнд монголчуудьш үлдээсэн өв хэмжээлшгүй. Бид их гүрэн байж үзсэн. Үүнээсучиглавал Монголтойхолбоотой ямар нэг зүйл таван тивийн хаанаас нь ч гараад ирэхэд гайхах зүйлгүй.

Бидний дээд өвөг Хүннү гүрнээс өгсүүлээд Сяньби, Жужан, Түрэг, Кидан, Уйгар зэрэг олон аймаг улсын ул мөр Монголд бий. Төв болон Дундад Ази, баруун, зүүн Европт нүүдэллэн суурьшсан улс гурний гарал үүсэл ч эндээс улбаатай. Тэд өтгөсөө, өв соёлоо, булш бунхантай нь энэ газарт үлдээгээд явсан. Одоо энэ бүгд Монгол Улсын өмч. Түүхийн ховор үзмэр, булш бунхан тонож, эд зүйлсийг нь хил давуулах гэсэн үйлдэл энгийн зүйл мэт болжээ.

БАРИМТ 1

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний долоон сарын байдлаар Монголоос эд зүйлс хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан 1255 зөрчил илрүүлж 29.6 сая төгрөгийн бараа хураан улсын орлого болгосон байна.  Үүнээс 13 нэр төрлийн 1.2 сая төгрөгийн үзмэр хурааж, захиргааны арга хэмжээ авчээ. Төрөл бүрийн бурхан, барласан гар бичмэл, суварга, ээмэг бөгж, цөгц, хөөрөг цэвэршүүлсэн алт зэрэг байсан аж. Харин 37 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж 350.8 сая төгрөгийн барааг саатуулсан байна. Мөн 4.9 кг алт хил давуулах гэж байгаад баригдсан тохиолдол бий. Харин дээрх тоо өмнөх оныхоос бага зэрэг буурсан төдийгүй зөрчил гаргагчдад хариуцлага хүлээлгэх торгуулийн хэмжээ өсчээ.

МОНГОЛ БОЛООД ГАДААДЫН ТОНУУЛЧИД

Уул уурхайн компаниуд болон алтны нинжа, олз хайсан нутгийн зарим иргэнийг тонон сүйтгэгчид гэж хэлмээр санагдана. Тэд алт халааслахын зэрэгцээ түүхийн ховор үнэт эдлэлд хуруу хумсаа дүрсээр. Тэдний учруулсан хохирол, эвдэж сүйтгэсэн баримтыг тоочвол урт дараалал үүсгэнэ. Нэг жишээ дурдъя. Өвөрхангай аймгийн Уянга сумьш Өлтийн алтны уурхайн орчимд хэдий үед хамаарах нь тодорхойгүй эртний булш олдсон. Булшийг хүнд машинаар тэгшлэн засаж дурсгалуудыг сүйтгэжээ. Авто замьш ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын зам гүүр, барилгын компани Булган аймгийн Дашинчилэн сумын Чинтолгойн Хятаны үеийн хэрэмт хотын дэвсгэрийг тэсэлгээ хийн сүйтгэсэн. Уг нь Монгол Улсын Соёльш өвийг хамгаалах тухай хууль, Монгол нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа хийх журмыг эргүүлээд харчихсан бол иим зүйл болохгүй байх санж. Бурхан болоочоо наран мандах зүгт уульш энгэр түшүүлэн тавьдаг эртний уламжлалтай ард түмэн билээ бид. Хажуу хавиргаар нь явах нь битгий хэл мал адгуулахыг цээрлэдэг заншилтай. Одоо энэ байдан эрээ цээрээ алдаж. Хэдхэн жилийн өмнө дөө. Баянхонгор аймгийн Дугуй цахир, хэдэг газарт эртний язгууртны шарилыг тонон, бүх л эд зүйлсийг хаман одсон хэрэг гарсан. Заримыг нь бүр шатаасан гәх. Гэвчхариуцяаганьторгохтөдийхөн. Учир нь манай улсын Эрүүгийн хуулъд булш бунхан гэж байхаас “эртний” гэдэг үг байдаггүй аж. Олз хайгчид хуулийн энэ цоорхойг нарийн ашигладаг гэнэ лээ. Өөд бологсдын яс нь өндөлзөж өр нэхээд ирэх вий дээ.

АРХЕОЛОГИЙН ОЛДВОРОО ХОНГИЛД ХАДГАЛДАГ ГЭВҮҮ

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийнхэн чамгүй олдвортой. Жил бүр л сан хөмрөг нь баяждаг аж. Гэтэл үүнийгээ хадгалж хамгаалах байр сав байхгүй гэнэ. Байрныхаа доод хонгилд, чийг ханхалсан байранд нөгөөх үзмэрээ хадгалдаг гэх. Улсдаа ганцхан гэгдэх Үндэсний түүхийн музейд одоогоор 50 мянган нэр төрлийн түүхийн ховор үзмэр бий. Үүний 10 хувь буюу 5000 орчим нь нийтийн хүртээл болдог. Үлдсэн нь агуулахад байдаг гэнэ. Музейн сан хөмрөг жил бүр хэдэн арваараа нэмэгддэг. Үнэт зүйлс худалдаж авахад зориулж хөрөнгө мөнгө төсөвлөнө. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг. Хөрөнгө мөнгө зарж, өчнөөн олон жил судалгаа хийчихээд чийгтэй амбаарт хадгалахын төлөөнөө ийм ажил хийсэн гэж үү. Ядахдаа олсон олдвороо чулуу болгож гадаадын жуулчдын нүдийг хужирлаж болмоорсон. Энэ тухай Үндэсний түүхийн музейн менежер Д.Мөнхтогоогоос лавлахад “Байр савны хурэлцээ муу, болдогсон бол орчин үеийн шаардлага хангасан музейн барилга барих хэрэгтэй байна” гэсэн. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Харийнхнаас илүү дутуу юм гуйж бадарчилж байхаар өөрсдөө санаачилга гаргаад нэг сайхан музейн орд харштай болбол жуулчдыг даллах нэг алхам биш үү. Эдийн засгийн эргэлтэд ордоггүй ямар ч хэрэгцээгүй үхмэл хөрөнгө хадгалаад юу хийнэ. Харамсалтай нь одоогоор түүхийн үнэт өвийг бүртгэж, хамгаалах үүрэг бүхий ганцхан байгууллага Монголд байдаг аж.

БСШУЯ-ны харьяа Соёльш өвийн төв. Гэхдээ уг байгууллага соёльш өвийг нарийн чанд хамгаалдаг гэвэл учир дутагдалтай. 30 гаруйхан хүнтэй энэ байгууллагынхан зөвхөн хаана ямар оддвор байгааг бүртгэж мэдээллийн сан болгож, засаж сэлбэх нэрийддээр жил бүр хэдэн сая төгрөг зарцуулаад сууж байдаг. Аймаг, сум хөдөө орон нутагт энэ талын мэргэжилтэн үзээд өгье гэхнээ байхгүй. Ямар сайндаа л хөдөөгийн нэгэн сумын даргын ард иргэддээ булш бунхан ухах эрх өгч байхав дээ. Ийм сумын дарга нэрлээд байвал олон. Нөгөө талаар энэ асуудлыг хариупдаг салбарын сайдад хэдэн үг дайхгүй бол болохгүй нь.

ШУА, Археологийн хүрээлэн, Соёльш өвийг хамгаалах төв, гээд нэр дурдах байгууллагын ажлын уялдаа холбоо үнэхээр алга. Тэр тусмаа археологийн ховор үзмэр, үе үеийн түүх дурсгалыг хамгаалах. хадгалах асуудал орхигдсоныг таны сонорт хүргэе. Аймаг, сумын удирдлагууд археологийн ховор олдворын тухай сонсож суух хүсэл үнэндээ алга. Үүнд зориулагдсан төсөв хөрөнгө гаргаж, энэ чиглэлээр мэргэжлийн хүнийг хөдөө орон нутагт ажиллуулахыг салбарын ажилтнууд уламжилж байна. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин гэдэг биз дээ.

ГАДААД, ДОТООДЫН ТОНУУЛЧИД БУЛШ ХИРГИСҮҮРИЙН ДУРСГАЛЫГ ИЙН СҮЙТГЭЖЭЭ

1. АРХАНГАЙ.

Хотонт сум – Цагаан сүмийн голын хөндийн Эргэнэ бууц, Сүүл толгойн ;    булш.

Хайрхансум- Гол модны дурсгал.

2. БАЯН-ӨЛГИЙ.

Цэнгэл сум – Могойн голын Хасагуудын оршуулга.

Улаанхус сум – Пазиршшйн үеийн булш.

3. БАЯНХОНГОР.

Бөмбөгөр сум – Овгор цанхирьш агуй, Рашаантын амны агуй, Овгор цэнхэрийн уяа, хадны оршуулга. Баян-Овоо сум – Дуурсахын хөндийн хоёр хиргисүүр, Тайн нурууны хойно Уйгарын үеийн хиргисүүр. Богд сум

-Их богд уулын хиргисүүр, Орог нуурын эргийн булш.  Баян-Өндөр сум –
Шүүтийн агуйн эртний оршуулга. Баянцагаан сум – Дугуй цахирьш эртний
хүний шарил. Бөмбөгөр сум – хүрэл зэвсгийн үеийн дурсгал.

4. СЭЛЭНГЭ

Мандал сум – Гачууртайн голын адаг дахь эртний хиргисүүр, Дархан-Уулын Шарын голын чулуун тахилгын онгон. 5.ТӨВ Әрдәнә сум – Хөх чулуутын голын язгууртны бунхан. Борнуур сум

-Ноён уулын Сүжштийн амны Хүннү нарьш булш. Баяннуур сум – Өлийн
хиргисүүр.

6. ХӨВСГӨЛ

Цагааннуур сум – Хармайн гольш эхний Хүннү булш. Ринченлхүмбэ сум

-Их гольш хойдох олон хиргисүүр. Улаан Уул сум -Тоомийн багийн монголь
түрэг булш, Мэргэний дөрөлжийн буриад булш. Алаг-Эрдэнэ сум Ужигийн
гольш эхний Дундад зуунь1 булш, Эрхэл нуурын хиргисүүр, Бэлтэсийн
голын монгол түрэг булш. Цагаан нуур сум – Гурван сайхан уульш хиргисүүр,
Хармаан голын хүрэл Хүннүгийн үеийн булш.

7. ӨМНӨГОВЬ

Ноён сумьш Цагаан ханангийн агуй, Гурвантэс сум, Түрэгийн дурсгал, хиргисүүр,

8. СҮХБААТАР

Онгон сумын язгууртны булш. Дарьганга сум – эртний хиргисүүр, булш,

10. БУЛГАН

Хутаг-Өндөр сум – Эгийн гольш хөвөө Бэлсэгийн амны булш, Хялганатын ойролцоох хадны оршуулга. Бүрэгхангай сум – Өвгөнт,Эмгэнт уулын өвөрт байх Хүннү, монголын үеийн булш.

11. ДОРНОГОВЬ

Сайхандулаан сум -Улааншороот багийн монгол булш. Даланжаргалан сум – Нартьш хадан дахь Бургастайн амны эртний оршуулга.

12. ДОРНОД

Баян-Уул сум – Парчины арын дөрвөлжин булш. Баяндун сум – Тэмээний арын булш.

13. ДУНДГОВЬ

Дэлгэрцогт  сум – Бага газрын  чулууны  Мухарьш  амны чулуун байгууламж, Бурхантолгойн Хүннүгийн бүлэг оршуулга.

14. ӨВӨРХАНГАЙ

Хужирт сум- Щунхлай уулын хиргисүд^, Хархорум хотынтщд^ррхон^ гольш зүүн эрэг Сайханбулагийн дэнжиин хиргисүүр, дөрвөлжин булш. Бат-Өлзий сум -Агуйтын амны нийт 20 орчим дөрвөлжин булш.

15. ХЭНТИЙ.

Дэлгэрхаан сум – Бухьш хошууны язгууртны булш, Дулаан уульш бэлийн хиргисүүр. Батширээт сум – Цэгээн хоолойн гольш эхний дөрвөлжин булш, Бага нарстын хиргисүүр, Хүрэл зэвсгийн үеийн булш.

Х.Эрдэнэбулган
Өнөөдөр сонин 2010,08,12

Be Sociable, Share!

2 Comments

  1. baterdene

    энэ л жинхэнэ Монголын маань эмгэнэлүүдийн нэг байна да!!!

  2. Магнай

    Монгол ороныг газарын хөрсөн дээрээ болон доороо түүхийн дурсгалаар баялаг орон Монголоос өөр хаа ч байхгүй гэж хэлсэн байдаг. Гэтэл энэхүү биет дурсгалаа хамгаалж хадгалах, сэргээн засварлах тал дээр анхаарч байгаа явдал үгүй билээ. Бидний гол бахархалуудын нэг түүх. түүхийн дурсгал шүү дээ!!! Эрхэм дарга нараа!!!

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *