Эдгар Аллан Пөү 1809-1849

January 23rd, 2012 by hERERA Leave a reply »

Богино өгүүлэгүүд болон бусад бүтээлүүд

Пөү хамгийн агуу зохиолчдын жагсаалтанд ороод байхгүй байж болох ч хамгийн аз жаргалгүй нэгэнд бол яах аргагүй тооцогдоно. Тэр бол эс тоогдож-эс хүндлэгдсэн суутны билэг тэмдэг.
Түүнтэй нэг цаг үед амьдарч байсан хүмүүс нь ойлгож чадаагүйгээс амьдрал азгүйтэл, бүтэлгүйтлээр дүүрэн байсны дээр түүний өөрийнх нь гамшигтай гэж хэлж болохоор араншин, сул дорой байдал нь нөлөөлжээ. Хэрмэл жүжигчний хүү тэрээр ажил үйлс нь цэцэглэн хөгжиж байсан худалдаачны ивээлд өсөж хүмүүжсэн хэдий ч боломж гарвал түүнтэйгээ хэрэлдэж, маргалддаг байж. Виржиниагийн Их Сургууль, Уэст Пойнтод суралцаж эхэлсэн авч нөгөө л “бүтэлгүйтэл”-ээсээ болж орхиход хүрч байсан байна. 23 настай үеэлтэйгээ гэр бүл болсон авч эхнэр нь залуудаа өөд болсон нь түүний мөхлийнх нь гол хөшүүрэг байсан байх. Түүний шүлгийн эхний боть нь хэнд үнэлэгдээгүй. Тэрээр чадварлаг сэтгүүлч байсан авч амжилттай нэгэн болоход хангалттай зохион байгуулалт түүнд заяасангүй. Цөхрөнгөө барсан, төлөвшөөгүй мөн бүрэн дүүрэн хайр дурлалтай ч учирсангүй. Хар тамхи, архи, ачаалалтай илүү цагаар ажиллах, ядуурал энэ бүгд түүний амьдралын салшгүй хэсэг байсан. Тэрээр илэрхий азгүйтэл, зовлонт байдал дунд өөд болсон. Бидний таницлсан уншсан болон цаашид танилцах бүхий л зохиолчдоос тэр хамгийн гунигтай амьдралаар амьдарчээ. Зүдэрч явсан Свифт ч хаа очиж найз нөхөдтэй, тэднийхээ талархал бахархалыг хүлээн явсан нэгэн. Пөүд тийм зүйл огт байсангүй.


Пөүгийн шүлэг үргэлж алдартай, олонд хүрсэн байдаг бөгөөд Францад бүр илүү танигдсан байдаг. Түүнийг Эмэрсон “жингэнүүр” гэж хэлсэн байдаг ч тэр зүйрлэлээс нь хавьгүй илүү нэгэн юм.
Түүний үлгэр, монологи, зарим нэг шүүмж эсээ нь хэв маягийн хувьд галзууруулам алдаа ихтэй байдаг ч уншигчдын сонирхлыг байнга татаж байдаг. Түүний оюун ухаан хүчтэй эсвэл тэнцвэртэй ч биш, гэхдээ төрөлхийн дахин давтагдашгүй агаад Америкийн нийгмийн тухайн цагийн үе тэнгийнхэнээсээ хамаагүй илүү бүтээлч байсан нэгэн. Жэймс Рассел Лоуэллийн “Пөүгийн 3/5 нь суут ухаан, харин 2/5 нь засрашгүй солиорол” гэж дүгнэсэн нь үнэнээс тийм ч хол зөрөхгүй эж олон судлаач санал нийлдэг байна.

Уран зохиолд Пөүгийн авчирсан зүйлсээс хамгийн анхаарууштай нь тэрээр 10 шахам салбарыг санаачлан, эхлүүлсэн пионер. “Моргийн гудманд болсон аллагууд” (The Murders in the Rue Morgue), “Зувчуулсан захидал” (The Purloined Letter), “Алтан Цох” (The Gold Bug) гэсэн гурван өгүүллээрээ тэрээр адал явдалт өгүүллийн эхлэлийг тавьснаар барахгүй энэ төрлийнхөө шилдэгийг нь бичихсэнээрээ дараа дараагийн адал явдалт түүхийн зохиогчдод суу алдар гэдгийг мэдрэх орон зай үлдээсэнгүй нь харамсалтай. Уншигч та Чейз, Агата Кристи гээд л бичээч миний биетэй маргахдаа хэл амаа бэлдэж сууж юун магад, энэ зохиолчид чинь Пөүгийн хувьд “Липтон” цайг олон аяга дамжуулан дүрсээр байгаад шим шүүсчгүй болж эхэлж буйтай л ижил гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн юм шүү дээ. Бараг л хялбаршуулсан адал явдалтай өгүүллэг романы бичээчид гэсэн үг. Яг нь “Пөүг ойлгох нь” сэдвээр бичсэн зохион бичлэг гээд хэлчихэд бараг буруудахааргүй.

Шүүмжлэгч Ховард Хэйкрафт Пөүгийн үндэслэсэн зарчмыг суурь хэмээн үзээд орчин цагийн адал явдалт роман өгүүлэгт гардаг хамгийн түгээмэл 10 элементийг (хэтэрхий уран зохиолын онол руу хэлбийсэнд хүлцэл өчье.) нэрлэ хэмээхэд тэд бүгд Пөүгийн зохиолд гардаг урчаас түүний нөлөөг өндөрт тавьсан байдаг. Үүнтэй нэгэн адилаар, өнөөдөр ш.у.-ны зөгнөлт зохиол хэмээн нэрлэдэг бүлгийн үндсийг тавьсан гэж хэлж болно. Түүгээр ч зогсохгүй, “цэвэр яруу найраг” хэмээн нэрлэсэн түүний онол 19-р зууны сүүлд Францад ихээхэн хүчээ авч байсан Францын симболизмын (билэг тэмдгийн) хөдөлгөөнд нөлөө үзүүлснээрээ модернист яруу найрагч Ийтсэд ихээхэн нөлөөлсөн гэж хэлж болно.

Пөү дан нөлөөллийн (гол дүрээс цааш олон задрахгүй) түүхийн талаар бичиж өгүүлдэг.  Түүний гажиг, эрүүл бус зохиолуудаас бид үхэхийг хүсэх тэчъяадал болон бие хүний хуваагдал зэргийг багтаасан орчин үеийн сэтгэл зүйн нөлөөллийн олон төсөөллийг олж уншиж болно. Пөүгийн зохиолд хэтэрхий сайн дүрслэн гаргаж ирдэг ганцаардал, хий хоосон байдал болон тусгаарлагдмал байдлын арашин нь өнгөрсөн зууны (20-р зуун) дийлэнх зохиол бүтээлийн өнгийг тодорхойлсон нь яах аргагүй үнэн билээ. Эцэст нь Америкчууд түүнийг өөрийн зарчмын өргөн хүрээтэй , бат бэх суурьтай үнэлэмжин дээрээ суурилан шүүмж бичдэг хамгийн анхны ноцтой уран зохиолын шүүмжлэгч хэмээн үздэг байна.
Америк хэв маягийн бичлэгт өөр хоорондоо үе үе холилдон байдаг хоёр гол урсгал байдгийг өнөөгийн олон шүүмжлэгчид гэрчилж байгаа. Эхнийх нь өөдрөг, амьдралтай, ардчилсан. Хоёрдахь нь гутранги, гэмшимтгий, ихэмсэг, зүрх сэтгэлийн харанхуй булангийн сүүдрийг илэрхийлсэн. Удаах уламжлал биелэлээ олсон хамгийн анхны болон олон нийтэд хүрсэн зохиолч нь Пөү юм. Тиймдээ ч Пөү романтик “нялцгануур” зохиол бичдэг олон цол тэмдэгт дуртай, найранд хэдэн шүлэгтэй, нөхөддөө  архины хэдэн үгтэй, бусад (манайд “дэндүү” олширсон) зохиолчдоосоо хамаагүй илүү байж чаддаг.

Пөүгийн зохиолуудаас Орчин Цагийн Монгол Хэлийг үндэслэсэн Д.Нацагдоржийн орчуулснаар “Алтан Цох”, орчуулагчийг нь санахгүй байгаад хүлцэл өчье – 1990-ээд оны эхний хагаст өдөр тутмын сонинд нийтлэгдсэн “Хар Муур” өгүүллэг орчуулагдсан байдаг. Монголын орчуулгын онол болон үе үеийн орчуулагчдын гарын авлага болсон “Алтан Цох”-ыг Төв Номын сангаас очиж уншаарай. Сүүлийн үед энэхүү сайтанд ном бүрэн эхээр нь тавьсангүй хэмээн улиглах захидал олонг авсан бөгөөд ДАХИН ХЭЛЬЕ би бусдын сайн сайхны төлөө нэрийн дор “хулгай, тонуул” хийдэг шилийн сай эр биш тул УУЧЛААРАЙ!!!

СЭТГЭГДЭЛ ХЭСЭГТ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ үзүүлсэн http://bayasgalanb.blogspot.com – доо баярлалаа

“Хар муур”-ыг Хинди хэлний нэрт гүүш Гэндэндарам гэж хүн Англи хэлнээс орчуулсан юм. Бас Батжаргалын Одгэрэлын орчуулгаар “Улаан үхлийн баг” нэртэй боть нь дэлхийн сонгодог зохиолын 50 боть гээчид багтан гарсан юм шүү дээ, хүүхээ. Түүн дотор маш олон сонин үгүүллэг нь бий.

Share and Enjoy:
  • Print
  • Digg
  • del.icio.us
  • Facebook
  • Google Bookmarks
  • Blogplay
  • Twitter
  • Yahoo! Buzz

Post to Twitter Tweet This Post

Advertisement

6 comments

  1. “Хар муур”-ыг Хинди хэлний нэрт гүүш Гэндэндарам гэж хүн Англи хэлнээс орчуулсан юм. Бас Батжаргалын Одгэрэлын орчуулгаар “Улаан үхлийн баг” нэртэй боть нь дэлхийн сонгодог зохиолын 50 боть гээчид багтан гарсан юм шүү дээ, хүүхээ. Түүн дотор маш олон сонин үгүүллэг нь бий.

  2. hERERA says:

    маш их баярлалаа

  3. Tergel says:

    Heregtei medeelel aguulsan bolovch nairuulga gej avah yum algaa. Eh helee sain ezemshij bj orchuulga hiih heregtei.

  4. hERERA says:

    уг нь орчуулга ч бас биш л дээ, найруулгаа анхааръя. Сэтгэгдэл зөвлөмж өгсөн баярлалаа

  5. Almaz says:

    tani johiyali ubur mongoldu bvsvga mongol heleber hehebleju bolhoo??

  6. hERERA says:

    нийтлэчихээр зүйл байвал болноо энд ямар нийтлэл гарсаныхаа линкий нь хуваалцаарай

Leave a Reply