Рэнэ Декарт 1596-1650

“Аргын талаарх хүүрнэл”

Түүний ном бүтээл дэлхийг өөрчлилсөн 10 номын нэгд ордог, тоо, физик, гүн ухаан гээд түүний бүтээл, ухааны үзүүр хүрээгүй салбар цөөн, гэхдээ тэр хэн байсан бол, ямар зохиол нь хамгийн агууу вэ? Хамтдаа энэ талаар ярилцая.

Декартыг “орчин цагийн философийн эцэг” хэмээн олонтаа үзэх нь бий. Хэдийгээр тэгж үзэхгүй байж болох тохиолдол байх ч түүний зохиол нь яах аргагүй уншууртай тансаг найруулгай байхаас гадна өөрийн тайлбарласан, жишээлсэн эх сурвалждаа математик гаргалгаа гарган тодорхой болгож өгсөн байдгаараа уншигчдын сонирхлыг зүй ёсоор татдаг. Түүний өөрийнх нь тулгадаг тодорхой номлолоос илүүтэйгээр, энэ дурдсан хоёр шинж чанар нь Францын дүрүүдийн дүрслэлд гүн гүнзгий нөлөөлсөн байдаг.

Декарт нь доод язгууртаны гэр бүлээс гаралтай байсан тул амь зуулга залгуулахын тулд өөр зүйл хийж сатаарах шаардлага байсангүй. Энэ амьжиргаагаа залгуулах зовлон байдаггүй байсан бол хүний ертөнц хичнээн олон авъяас суу билэг “амьдрахын эрхэнд” хэмээх шалтгаанаар үйн одож буйг үзэж гэрчлэх шаардлагагүй байсан бизээ. Хэрцгийхэн хэлчихэд, хагас галзуу эсхүл оюун хомсдолтой, оюуны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг үнэгүй хоол байраар хангаж, тэтгэдэг ч “нэгдүгээр зэрэглэлийн оюун ухаан”-тай тулгараад ирэхээрээ энэ бүх өгөөмөр зангаа хувиргадагийг бусад суутнуудын амьдралын тухай бичсэн бичлэгээс уншиж болно. (Милтон, Пөү, Сэмюэл Жонсон г.м.)

Декарт шашны сургуулд зэгсэн сайн боловсрол эзэмшсэн аж. Түүний эрүүл мэнд тааруу байсан тул түүнийг багш, сургуулийн мэргэд түүнийг “тухайн 17-р зууны үеийн сагсан бөмбөг” тоглох үүргээс чөлөөлөн харин орондоо орой болтол суухыг зөвшөөрдөг байжээ. Энэ орондоо унших, суух зуршил түүнийг насан туршид нь дагасан гэдэг. Гэхдээ энэ нөхцөл байдал нь тайван амгалан бөгөөд дэс дараалалтай бодлоо цэгцлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан байна.

Хэдий нас идэр залуу байсан хэдий ч Декарт өөрт нь заасан хичээл, судлагдахууны математикаас бусдынх нь үндэслэл, шалтгаанд эргэлзэж эхэлсэн байна. Орчин цагийн ойлголтоор бол шашны итгэл үнэмшилтэй зөрчилдөж байгаа мэт харагдах авч үнэндээ бол огт зөрчил үгүй түүний энэхүү эргэлзээ нь Монтенийг ихэд шимтэн уншин, Парис болон Пуатьерт (1614-1618) өнгөрөөсөн он жилүүдэд улам батажсан байна. Чингэсний эцэст суралцахаа болин цэргийн хүний амьдрал хөөж, аядуухан боловч адал явдалд дурлан, аялаж эхэлсэн байна. Өөрийнх нь хэлснээр бол тэрээр “зөвхөн өөрийн мэдлэг болон дэлхийн хамгийн агуу ном судраас бусад өөр юунаас ч аливаа шинжлэх ухааныг хайхгүй” хэмээн шийдсэн гэдэг.

1629-1649 он бол түүний хамгийн бүтээлч он жилүүд байсан ихэвчлэн Голландад оюуны цагаачлал хийн амьдарч байсан. Түүний алдар нэр хэдүйнээ түгж, Шведийн Хатан хаан Кристина хүртэл түүгээр гүн ухаан заалгахаар урьж байсан (мэдээж зарлигдсан байх л даа) гэдэг. Шведэд байхдаа Декарт өглөө эрт 5.00 цагаас босож хүйтэн өрөөнд хатан хаантай ярьж суухаас өөр аргагүй байсан гэдэг. Ийм хэрцгийчлэл, дарангуйллын дор цөөн хэдхэн сар болоод л тэрээр өөд болсон гэдэг. Хэрэв энэ бэртэгчин, бусдын хүслийг эс тоогч хатан хаан түүнийг буудаад алсантай ялгаагүйгээр тамлаагүй бол дэлхий дахин түүний суу билгийн үр шимийг дахин 20? жил хүртэх ч байсан юм бил үү.

Гэхдээ л бас зэгсэн олон бүтээл туурьвиж амжжээ. Хэдийгээр математик, гүн ухаан хоёр нь өөр хоорондоо салшгүй холбоотой хэдий ч Декарт гүн ухаан, философичоосоо илүү математикч байсан. Жишээ нь нэгэн өглөө орондоо хэвтэж байхдаа л геометрийг шинэчлэх санаа тархинд нь орж ирсэн бөгөөд түүгээрээ алгебриййг геометртэй холбосон байна. Тэрээр физикийг ихэд сонирхдог байсан хэдий ч нөгөө салбаруудад гаргасан шигээ олон танигдаагүй юм.

Хандлагын хувьд Дуалист, материалист шинжтэй Декартын номлол нь аль аль нь ихэд анхаарал татсан сонирхолтой байсан. Цоо шинэ зүйлийг, ямар ч байсан гэсэн шинэлэг зүйлийг санаачилж бий болгосон хүний хувьд түүний байр суурь болох бодлын арга ухаан нь баталгаажсан гэж хэлж болно. Эрдмийн учир шалтгааны ихэнхийг нь хойш нь тавьж бүхнийг бараг л хоосон цаасан дээрээс эхэлж бүтээсэн байна. Нэг ёсондоо тэрээр бүтээлээ хийхдээ бүх зүйлд эргэлзэж эхэлсэн гэхэд болно. Эргэлзээгээ улам лавшруулах тусам Декарт өөөрийнхөө бодлын оршин тогтнож байгаад нь эргэлзэж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. “Сэтгэж байгаа учраас би амьд байна” хэмээн манайхан орчуулах дуртай “I think, therefore I am” хэмээх алдарт гаргалгаагаа тэрээр гаргасан байна. (Хэлбэрийн хувьд зарим талаараа Августин ийм утгатай үг хэлсэн байдаг ч Декарт үүнийгээ ажил хэрэг болгосон учраас түүнийх хэмээн тооцдог) Дараагаар нь тэрээр “Аргын талаарх хүүрнэл” зохиолдоо тодорхой тусгасан 4 зарчмыг ашиглан өөрийн бодлын системийг боловсруулан гаргасан. Картезийн эргэлгээ хэмээн нэрлэгдсэн энэ техник нь зөвхөн арга зүйг дүрслээд зогсохгүй оюун санааны хандлагыг хэлж байгаа хэрэг, энэ хандлага нь шинжлэх ухааны ч бай философийн ухааны ч бай хожуу үеийн Картезийн ойлголтонд маш хүчтэйй нөлөөлсөн байдаг.

Анхдагч нь болж чадсан Декартыг уншаад түүний энэхүү өдөөлт, эргэлзээний учир шалтгааны арга зүй нь хожмын Коперник, Галилео болон бусад агуу бүтээлчдийн физик, одон орон судлалд гаргасан шинэ онол, нээлтийн өдөөлт нь байсныг олж мэдэх болно. Ерөдөө эргэлзээ шүү дээ, үүн дээр нэмэх нь Бодож байгаа цагт би оршиж байна гэсэн үг хэмээх алдарт үг! Сэргэн мандлын үеийн боловч зарим талаараа түүний үед багтах физикийн дүр зургийг мөн нэгтгэсэн бөгөөд энэ ажил Ньютоны үе хүртэл үргэлжилсэн гэж судлаачид үздээг. (цааш үргэлжилнэ)

Be Sociable, Share!

3 Comments

  1. Onon

    Их гоё бичих юмаа хэрэра. илүү олон зүйл нийтлээрэй. амжилт!

  2. Khurlee

    Сайн байна уу. Нийтлэлдээ дурдаж байгаа номнуудаа англи хэл дээр хаалтанд дурдаж байх боломж байна уу?

    Аргын талаар хүүрнэл номыг англиар нь уншмаар байдаг. Нэрийг нь мэдэж байвал хэлээд өгөөрэй, баярлалаа

  3. hERERA (Post author)

    Discourse on Method

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *