Category Archives: А-Я

Николай Васильевич Гоголь 1809 – 1852

Амьгүй албатууд
Зохиолдоо өгсөн нэр нь айхтар сонирхол  татаад байхаар гарчиг биш л дээ. Та хэрвээ унших юм бол дээрх нэр томъёо нь Оросын хамжлагат ард нас нөгчихөд нь татварын данснаас хасалгүй дараагийн хүн амын толлого болтол татварын бүртгэлд “амьд” авч явж байгаа байдлыг хэлсэн хэрэг. Ном нь ч бас гарчиг шигээ “үхмэл” биш л дээ.
Гоголь ч өөрөө бас тийм ч их анхаарал, сонирхол татахаар зохиолч байсангүй. Тэрээр тарчиг гэр бүлд өсөж, бага залуу насаа “бусдын адил” бус харин ч хүнд хүчир туулж, багш, төрийн албан хаагч, жүжигчин ч хүртэл болж үзсэн нэгэн. Богино амьдралынхаа эцэс хүртэл тэрээр “зандан” хэвээр байсан бөгөөд амьдралынх нь сүүлийн хэдэн жилд шашны хэнээрхэл оюун ухааныг нь манантуулсан байна. Зохиолчын хувьд тэрээр алдар сууг хангалттай хүртэж байсан ч ном, жүжгийн зохиолынх нь талаарх цахилгаан мэт хурдан магтаал, сайшаалаас эмээж түгшиж эхэлсэн байдаг. Европоор зорилгогүй тэнүүлчилж, Ариун Газарт учир шалтгаангүйгээр даяанчилж ч хүртэл үзсэн нэгэн. Continue reading

Булш бунхнаа тонож амьдрах нь энэ цагийн хувь заяа биш байлтай

Юуны тухай ярих вэ гэж үү? Түүхийн ховор олдвор, утсаатны зүйн болоод соёлын олон хөшөө дурсгал. Биднийг Монгол хэмээн гэрчлэх тэр л үнэт зүйлсийн тухай. Бас бусдаас ангид байхын тухай. Дээл, малгай, монгол гутал, ахуй амьдралын хэв маяг, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэглээ, ёс заншлыг бэлгэдсэн их өвийн тухай. Хэрвээ би болоод та үүнийг ой тоондоо ортол мэдэхгүй бол хэн нэгән биднийг хэмлэчихэж мэднэ. Өөр нэгэнд ч хуудуутай зүйл хэлчихэж болох. Continue reading

Д.Эрдэнэбаатар: Голомт дээр нь суучихаад Хүннү гүрнийхээ ойг тэмдэглэхгүй байж болох уу

-ЦААНА ЧИНЬ БУСАД УЛС УДАМ УГСААГАА ГЭЖ НЭРЛЭН, ӨӨРИЙН ТҮҮХЭЭНДЭЭ ХАМААРУУЛЖ, ТҮҮХТ ОЙГ НЬ ТЭМДЭГЛЭЭД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА-

-Хүннү судлаачид манайд хэр олон байдаг юм бэ. Та бүхэн Хүннү гүрний ойг тэмдэглэх ёстойг хэдийнээс ярьж эхэлсэн бэ. Ирэх жил тэмдэглэх учиртай юм бол үнэндээ оройтож байна даа?

-Ер нь Хүннү гүрэн байгуулагдсан түүхэн ойг тэмдэглэх тухай, бүр 1970-1980 оноос суд­лаачид ярьдаг байсан. Тухайн үед хэт их үзэл сурталжсан үе байсан учраас хүлээж аваагүй байх. Харин 1991 онд манай алдарт түүхч Г.Сүхбаатарын санаачилгаар 2200 жилийн ойг тэмдэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байсан юм. Уг нь тэр уламжлалаа барьсан бол төр бусдаар хэлүүлэлтгүйгээр ирэх онд 2220 жилийнх нь ойг тэмдэглэж байх учиртай. Монголд өнөөдөр хүннү судлалаар ажиллаж байгаа маш олон эрдэмтэн байна. Дэлхий дахинд ч ялгаагүй. Орос, АНУ, Солонгос, Хятад, Унгар гээд хүннү судлалаар дагнасан олон эрдэмтэд, янз бүрийн төвшинд судалж байна. Continue reading

Уран Зохиолын Цахим Хөтөчүүд

Нэгэнт манай блог уншигчидаа уран зохиолтой ойртуулахын зэрэгцээ өөрсдөө энэ чиглэлээр цаашид сонирхож судлахад нь туслах гүүрийн үүргийг гүйцэтгэхийг хичээдэг тул энэ удаад дэлхийн уран зохиолын талаар мэдээллийг цаг тухайд нь олж авах зарим нэг цахим хөтөчүүдийг танилцуулж байна:

Arts & Letters Daily – Магадгүй дэлхий дээрх уран зохиол, соёл, урлаг, нийгэм, эдийн засгийн талаарх хамгийн олон уншигчидтай хөтөч байх. Хэдийгээр ALDaily өөрийн гэсэн нийтлэлүүдийг тавьдаггүй боловч бусад вэбсайтууд дээр тавигдсан нийтлэлүүдийг Анхаарал Татахуйц Нийтлэлүүд, Шинэ Номууд, Эссэ ба Санал Бодлууд гэсэн үндсэн 3 бүлэгт хуваан холбодог. Хэрвээ та энэ хөтөч дээрх нийтлэлүүдийг өдөр бүр цаг гарган уншдаг бол Англи Хэлтнүүдийн ертөнцийн оюуны хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаггүй юм аа гэхэд лав л бүр хойно хоцрохгүй гэсэн үг.

Paper Cuts – Хувьдаа байнга ордог блог. The New York Times Book Review-ийн эрхлэгчид энд голцуу уран зохиолын шинэ соргог мэдээллүүдийг тавьдаг юм. Түүний дээр зохиолчидтой хийдэг богино ярилцлагууд нь маш сонирхолтой (The Guardian-д бас өөрийн гэсэн Comment is Free нэртэй блог бий). Continue reading

Жеймс Босвелл 1740 – 1795: Сэмьюэл Жонсоны амьдрал.

Хэрвээ Руссо орчин үеийн хамгийн анхны автобиограф буюу өөрийнхөө амьдралын дурдатгалаа бичсэн хүн бол харин Босвелл орчин цагийн анхны биографич буюу бусдын намтар бичигч болж таарах нь. Түүний “Амьдрал” хэмээх намтар нь Англи хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг нь, магадгүй ямар ч хэлнээ хамгийн шилдэгт орох байх. Энэхүү намтар нь эзнийгээ өөд болсноос хойш 7 жилийн дараа буюу 1791 онд бичигдсэн байна. Тэр цагаас хойш Сэмюэл Жонсон нь Английн уран зохиолын хамгийн дотно танил болсон дүр болсон юм. Гэхдээ тэрээр зүгээр нэг уран зохиолын дүр биш билээ. Түүний эсээнүүдийнх нэг мөрийг ч ядаж уншаагүй эсвэл Яруу Найрагчдын Амьдрал эсвэл бүүр түүний булшин дээр ч очиж үзээгүй олон хүн түүнийг дотнын танил найз шигээ мэдэрдэг байна. Хүмүүс түүнийг үргэлж иш татаж байдаг. Continue reading

Francois Rabelais (Франсуа Рабелай) 1483-1553

Gargantua and Pantagruel (Гаргантюа ба Пантагрюэл)

francois rabelaisОлон тооны хүүрнэл зохиомжийг агуулсан энэнхүү ном нь үндсэн хэлбэр байхгүй, өрнөл байхгүй учир ангилах боломжгүй юм. Францын уран зохиолын эхэн үед хамаарах үйл явдлыг харуулах боловч Францын урт хүүрнэл зохиол – романыг эндээс гаралтай гэж хэлж болохгүй. Энэ номноос урган гарсан ямар ч бүтээл бас байхгүй юм. Гэхдээ үүнийг дуурайж бичсэн нэлээд хэнэд өөр өөр оролдлогууд байдаг ч энэ л ганцаараа үлдсэн хэрэг. Энэ бүтээл бол зэрлэг, ухаалаг, гайхамшигтай, гижигдэн өдөөсөн, заримдаа нуршуу ч гэмээр содон өвөрөц бүтээл юм. Үүнийг тайлбарласан арваад тайлбар байдаг үүний талаар нэг зүйл хэлж болох юм: Хэл ярианых хүч чадал, үнэ цэнийнх нь нээлтийг зөвхөн Шекспир, Жойс нартай адилтгаж болохуйц тухайн үедээ “тасарчихсан” гэж хэлж болохоор суут хэлний хүний бүтээл юм. Continue reading

Charlie Rose: Writers on Writing

show

Америкт хамгийн олон хүн үздэггүй юм аа гэхэд хамгийн нэр нөлөөтэй ярилцлагын нэвтрүүлэг бол яах аргагүй Charlie Rose. Асуудлын голыг гярхай олж харж, ямар ч хүнийг нүд рүү нь харж байгаад чин үнэнийг сэтгэлээс нь хэлүүлж чаддаг түүний нэвтрүүлгүүд миний мэдэхийн хамгийн мундаг нь. Тиймдээ ч дэлгэцээр гарахаас аль болох дөлдөг олны танил хүмүүс Чарли Рөүзийн нэвтрүүлгийг зорьж очин ярилцлага өгдөг. Энэ удаад түүний орчин цагийн сор болсон зохиолчидтой хийсэн ярилцлагуудаас нь түүвэрлэсэн Writers on Writing цуглуулгийг танилцуулж байна (харин энд яагаад ч юм Орхан Памукийн ярилцлага багтаагүй байна) . Salman Rushdie-гээс авхуулаад Margaret Atwood, David Foster Wallace гээд ийм олон алдартай зохиолчдийн ярилцлагууд нэг дор байхыг зөвхөн эндээс л олж болно.

Charlie Rose-ийн албан ёсны хуудас – эндээс бүх нэвтрүүлгийг нь үнэгүй үзэж болно, бараг 4000 цагийн материал бий
YouTube дээрх суваг
Google Video дээрх архив – эндээс нэвтрүүлгүүдийг нь үнэгүй татаж авч болно Continue reading

Stray Questions: Дөлгөөн

n14100489_30510387_54041

Хэсэг хугацаанд завсарласны эцэст манай блогийн Stray Questions булан маань үргэлжилж байна. Энэ удаагийн дугаартаа намайг урмаар дэмжиж, санаагаар хурцалж байдаг эртний анд Баасандаваагийн Дөлгөөнийг урьж байна. Хоногийн 25 цаг ажилладаг болов уу гэмээр түүнийг манай интернэт хэрэглэгчид блогоор нь андахгүй байх. Африкийн ширэнгэ, Албионы арал, Шинэ-Английн гол мөрөн гээд түүнд яваагүй газар, гатлаагүй ус ховор. Эх орон, нутаг нэгтнүүдийхээ төлөө өөрийн мэдлэг боловсролоо харамгүй зориулахаар шийдсэн Дөлгөөндөө бидний асуултуудад зав гарган хариулсанд талархалаа. Дашрамд дурьдахад түүний хэсэг нөхдийн хамтаар орчуулсан Барак Обамагийн “Мөхөшгүй Найдварын Гал” ном удахгүй хэвлэгдэх юм байна.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

За сүүлд Кафкагийн Шүүх Хурал гээч номыг унших шив дээ. Үнэхээр ойлгосон гэж худлаа яриад яахав. Гэхдээ хүнд элдэвийг бодогдуулж, үнэндээ энэ амьдарлын утга учрыг, өдөр тутам хийж байгаа үйлдэл, зориж байгаа мөрөөдөл гээд олон зүйлийг эргэж харуулсан даа. Уг номон дээр гардаг ноён К.-ийн амьдрал шиг бидний амьдрал үнэндээ утгатай гэхэд хэцүү, бас байнга л дарамт нүүрлэж байдаг. Хамгийн амирлангуйгаас авахуулаад хамгийн “hectic” хүмүүсийн хэн ч амьдарлыг амархан гэж хэлж зүрхлэхгүй байх. Гол нь эдгээр бэрхшээл, зовлон, асуудал бүрд хүн зохицож шийдвэр гарган цааш урагшлах нь гоё юм даа. За ингээд цааш яриад байвал ч зөндөө л юм байна. Continue reading

Stray Questions: Туяа

211038256img

Literature.mn-ий уншигчидаа хооронд нь ойртуулахын дээр блогтоо шинэ хачир нэмэх зорилгоор өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн асуулт хариултын булан нээж байна. Энэхүү буланд блогийг хөтлөгчид өөрсдийн сонгосон хүнээс тогтсон гурван асуултыг асууж байх юм. Тэгээд булангийнхаа анхны зочноор миний бие өөрийн эртний танил Шагдарын Туяаг урьж байна. Бидний хүсэлтийг талархан хүлээн авч дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн Туяадаа баярлалаа.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Барьж тавин, барьж тавин нэг юм Уильям Фолкнэрийн “Абсалом Абсалом”-ийг дуусгасан. Энд дурьдан хэлэхэд би сүүлийн уед зөвхөн нэг номыг дангаарчлан уншаад байж чаддаггүй болчихсон байна лээ. Зохиолын уйл явдалд манарч байх явцдаа бусад мэдүүштэй мэдээллээс хоцрох гээд байгаа юм шиг санагдангуутаа өөр юм шүүрч авчих гээд. Үүнд надтай нилээд хэдэн хүн санал нийлэх буй за. Энэ сэтгэл хоёрдох байдлаа дарах үүднээс уран зохиолын ном унших явцдаа онолын номыг хослуулж унших болсон. Өглөө нийтийн тээврээр ажилдаа явах замдаа онолоо уншаад, харин орой унтахынхаа өмнө ганц хоёр хуудас зохиолын номноосоо уншчихад нам унтаад өгдөг юм. Тэгэхгүй бол орой унтахын өмнө онол уншчихаар сэтгэл хэт хөөрөөд, нөгөө ёстой Чернышевскийн хэлснээр, “юу хийх вэ?” гээд суучихна. Гэхдээ нөгөө талаар зөвхөн уран зохиол уншаад байхаар юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх нь аргагүй байх л даа. Асар хурдтайгаар хувилж уйлдвэрлэгдэж чаддаг механик дүрс буюу мэдиагийн дэргэд ямар ч хүнд би ер нь юy хийгээд суугаад байнаа гэсэн бодол төрнө шүү дээ. Номон дээрх дүрсийг уншихад хэдэн минут зарцуулах вэ, гэтэл телевизийн сурталчилгаа үзэхэд хэдэн хором шаардагдах вэ гээд бодоход л ойлгомжтой. Өнөөдөр бидний нийгэм efficiency, urgency хоёрыг бий болгохын сацуу үүнд бурэн хамрагдахыг шахна.Тэгээл нөгөө би одоо хөдлөхгүй бол Монголд хүүхдүүд боловcролгүй хоцорлоо эсвэл өнчирлөө гэсэн диалектик үүсэх жишээтэй. За сэдвээс жоохон хазайх шиг боллоо. Буцъяа. Continue reading

KUBLA KHAN: by Samuel Taylor Coleridge

Samuel Taylor Coleridge

In Xanadu did Kubla Khan
A stately pleasure-dome decree:
Where Alph, the sacred river, ran
Through caverns measureless to man
Down to a sunless sea. Continue reading