Category Archives: III. Амьдралынхаа туршид унших номын жагсаалт

Даниэл Дефо: Робинзон Крузо

Английн зохиолч, сэтгүүлч, нийтлэлч (1661-1731)

Саяхан Үндэсний ТВ-ээр Робинзон Крузогийн адал явдал хэмээх кино гарснаар энэхүү зохиолын тухай нийтлэх сэдлийг өдөөсөн юм. Энэхүү зохиол нь 1719 онд анх хэвлэгдсэн бөгөөд Александр Селкрик хэмээх шотланд далайчин 4 жил Чилийн ойролцоох арал дээр (Мос а Терра нэртэй боловч 1966 онд Робинзон Крузогийн арал болж нэрийг нь өөрчилсэн) ганцаараа амьдарсны эцэст төрөлх эх орондоо буцаж ирсэн түүхээс санаа авсан аж. Харин зохиол дээрээ Робинзон Крузо 28 жил Карибийн тэнгисийн Тринидад Тобагогийн ойролцоох арал дээр амьдарсан талаар өгүүлсэн түүх юм. Дефогийн онгодоо авсан өмнөх энэ төрлийн түүхээс гэвэл 12-р зууны үед бичигдсэн Ибн Туфайлын Хай Ибн Ёгдхан буюу хоосон арал дээр үйл явдал нь болдог түүх болон 1659 онд Цейлоны хаан Роберт Ноксыг барьцаандаа байлган хажуудаа байлгаж байсан бас нэгэн түүхээс улбаатй байж болно хэмээн судлаачид үздэг. Continue reading

Дэлхийн Сонгодогууд Монгол хэлнээ

Одоогоор миний бие цуглуулж амжаад байгаа Монгол дээр хөрвүүлэгдсэн Дэлхийн Сонгодог Бүтээлүүд:

РабэлайГаргантюа ба Пантагрюэль” – С.Сандагдорж орчуулж, Ц.Цэдэнжавын хянан боловсруулж, 1964 онд Гэгээрлийн Яамны хэвлэснээр.

Вальтер Скотт “Айвенго” – Орос хэлнээс Ш.Очирбат орчуулж, Д.Бадарч найруулан засаж, 1969 онд Улсын Хэвлэлийн Комбинатын хэвлэснээр

Вальтер Скотт “Квентин Довардын Аян Замын Учрал” – Орос хэлнээс М.Шатар орчуулж, Б.Пүрэвбаатар найруулан засаж, 1988 онд Улсын Хэвлэлийн Газарын хэвлэснээр Continue reading

William Butler Yeats – Уиллиам Батлер Ийтс (1865-1939)

Түүвэр шүлгүүд, Түүвэр жүжгүүд, Өөрийн намтар

Шекспир, Жофрей Чосерооос гадна Англи, Америкийн уншууштай цөөхөн хэдэн яруу найрагчдын нэг бол яах аргагүй Ийтс юм. Мэдээж хэрэг Ийтс тэрхүү найрагчдын дундаа дундаж нэгэн ч биш юм.

Ийтс бол бэрхшээлийг уншигчдад хүргэдэг. Өөрийнх нь бисэн бүтээлийг бүхэлд нь уншаад үзэхэд тэрээр хангалтгүй сэтгэл ханамжаа хуваалцдаг өөртөө асуудалтай зохиолч юм. Тэрээр зүгээр нэг яруу найрагч ч биш. Түүнд өөр өгөгдөл бий. Түүний асар их хөдөлмөр бүтээлийн дотор шүлэг, жүжиг, дурсамж, эссээ, уран зохиолын судлагаа, ардын болон шидэт үлгэрүүд, нууцлагдмал гүн ухаан, захидлууд, хэлсэн үг, илтгэл, Софоклоос орчуулсан орчуулгууд бий. Гётёгийн нэгэн адилаар түүний туулсан урт амьдрал олон тооны хувирлыг (evolution) туулсан байна. 1940 онд ттуурвисан Last Poems and Plays (Сүүлчийн Шүлэгс, Жүжгүүд)-ийн зохиолч  болон  1889 оны The Wandering of Oisin (Ойсины Тэнүүлчлэл)-ийг зохиогч залуухан Кельт мөрөөдөгчийн хооронд асар том орон зай бий. Энэхүү орон зайг хоорондоох гүүр болсон уншигч нь Ийтсийг ихээхэн хэмжээгээр өөртөө мэдрэх боложтойгоос гадна түүний нээж олох болон дүрслэх гэсэн Ирландын талаар оййлголттой болж чадах юм. Continue reading

Льюис Кэррол 1832 – 1898

Гайхамшгийн оронд дахь Алисагийн адал явдал, Ширтэх шилийг нэвт

Холливудын студиуд Алисагийн адал явдлаар кино хийж эхэлсэн нь энэхүү сонгодог зохиолын талаар нэгэн нийтлэл бичих гижигийг минь хүргэлээ л дээ. Гэхдээ үүнийг би Холливуд хийсэн учраас бус харин сонгодог зохиол гэдэг утгаар нь оруулж байгаа болно. Зарим нэгэн хүн Льюис Кэрролыг чухам юуны учир сонгодог бүтээл туурвигч хэмээн энд дурдах болсныг гайхаж байж болох юм.  Эндүү алдаа гараагүй юм. Тэрээр өөрөө үүнийгээ мэдэж байсан гэж үзэхгүй ч гэсэн, учир утгагүйн ертөнц учир агуулгатай их сонин гаж, цогц харилцаа холбоогоор дамжин хүртэлуэж, хэлхээ тогтоож байгаагаараа заавал унших, зарим нэгэн уншигчдад маань бол заавал “үзэх” зохиолын тоонд багтах нь дамжиггүй юм. Хүүхдийн сайн зохиол гэдгээрээ энд багтахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хэрвээ чингэвээс бид Ах Дүү Гриммийн Үлгэрүүд, Андерсен, Коллоди, Е.Б.Уайт болон бусад зохиолчдыг оруулах хэрэгтэй болох байх. Түүнийг хүүхдээс гадна насан хүрэгчид дутагхгүй автан шимтэн уншдаг учир энэхүү зохиолыг би энэ жагсаалтдаа оруулж байгаа хэрэг юм. Continue reading

Сэмьюэл Жонсон: Лорд Честерфилдэд бичсэн захидал

Честерфилд болон Тайлбар толь бичиг:

Санхүүгийн дэмжлэгт нь найдан Жонсон Англи хэлний хамгийн анхны Тайлбар Толь Бичгийг хийх төлөвлөгөөгөө олон тооны зүдэрсэн, ядарсан зохиолчдыг тэтгэн, ивээдэг төрийн хүн болох Лорд Честерфилдэд зориулсан байдаг. Хэдийгээр Честерфилд эхэндээ бага сага анхаарал тавин, өөрийн зөвлөгөөгөө өгч байсан хэдий ч төдөлгүй сонирхол нь буурч, ямар ч санхүүжилт өгөөгүй юм. Жонсон олсон орлогынхоо ихэнхийг бичсэн ажлыг нь гараараа хуулбарлан, тайлбар зүүлтийг оруулж, хуудсуудыг хийсэн цөөн хэдэн ажилчдадаа зориулсан байдаг. Хийсэн ажил нь хэвлэгдэхийн нь өмнөхөн бүтээлээ өөрт нь зориулж магадгүй хэмээн найдсан Честерфилд Тайлбар Толь Бичгийн талаар магтсан тойм нийтлэлийг тухайн үеийн сони болох “World” сонинд нийтэлсэн байна. Энэхүү магтуу нь Жонсонг ихээр унтууцуулсан бөгөөд түүнд хариу болгон бичсэн захидал нь олон нийтийн дунд ихэд алдаршсан гэдэг. Continue reading

Петрарка 1304 – 1374: Соннетууд

Соннет нь  шүлгийн магадгүй хамгийн түгээмэл тархсан, олон хүний мэддэг бүтэц юм. Үүнийг анхлан бий болгосон шүлэгчийг яах аргагүй Петраркатай холбож үздэг. Соннетийг тэрээр санаачлан бичсэн бол Шекспир алдаршуулсан гавъяатайг дурдах нь зүйтэй. Мэдээж хэрэг үүнд үндсэн гурван төрлийн соннетийн нэг нь болох Спенсерийг бас дурдах хэрэгтэй болов уу.

Соннет нь Итали хэлнээ “бяцхан дуу, дуулал” гэсэн утгатай аж. Соннеетийг ерөнхийд нь Итали буюу Петраркаийн (эхний найман мөрөнд асуудлаа дэвшүүлж эсвэл хуваалцаж, дараагийн зургаан мөртөд түүнийхээ тайлал, хариултыг гаргадаг), Англи буюу Шекспирийн (эхний гурван дөрвөн мөртөд асуудлаа илүү дэлгэрэнгүй гарган ирж харин төсгөлийн хоёр мөртөд хурдан товч хариулт өгдөг), Спенсерийн (Англи соннеттэй ижил бүтэцтэй, сүүл холболтоороо л ялгарна.)хэмээн гурав хуваадаг. Continue reading

Маркус Аурэлиус 121 – 180 он: Бясалгал.

Бясалгал.

Манай өнөөгийн оршин байгаа нийгэмийн үнэт зүйлс, ухаарал, сургаалиудыг хүн төрөхтний төр улсаа байгуулж байсан эхэн үеийн төсөөлөл, гүн ухаан, сургаалийг жилээс жилд олон хувь дамжуулан хувилах тусам чанар, мэдээлэл нь алдагдсаар ирсэн мэт санагддаг. Ийм жишээний сонгодогийг уншигчиддаа хүргэхээр шийдлээ.

161 оноос насан эцэслэх хүртэлээ Ромын Эзэнт Гүрнийг удирдсан жолоодогч Маркус Аурэлиус Антониус нь Өрнөдийн Түүхэн дэх Платогийн таашаадаг Гүн Ухаанч Хааны сонгодог, гайхамшигтай жишээ юм. Германы зэрлэг овог аймгуудтай тулалдсан, эдийн засгийн хүндрэлүүд болон тахал нэрвэсэн, Христэд итгэгчдийг шийтгэн, цээрлүүлсэн үйл явдлууд давхацсан түүний хаанчлал нь идеал орчноос хамаагүй ангид байсан. Маркус Аурэлиус нь сайн эзэн хаан байсан (хэдий тийм байсан ч гэсэн) гэдгээрээ дурсагдаж байгаа бус харин амьдралынхаа сүүлчийн 10 жилийн туршид алс тэртээ Дунай мөрний хөвөөнөө аян дайн, тулалдаанаас тулалдааны хооронд амсхийн задгай галын гэрэлд амран суухдаа аз болоход өдгөө биднийх болж чадсан түүний өөрөө өөртөө “Бясалгал” нэрийн дор хандсан хүүрнэлээ Герег хэлнээ хөтөлдөг байсан учир л өдгөө бидэнд дурсагдан байгаа юм. Continue reading

Жон Милтон 1608 – 1674

Алдагдсан Диваажин, Лусидас, Христийн төрсөн өглөөний тухайд, Соннетууд, Ареопажитика*

Милтоны амьдрал гэрэл гэгээтэй нээгдэж, харанхуйн дунд хаагдсан юм. Кэмбрижийн Христийн Коллежид нэгэн сайн хүүг тал нь үнэ цэнэгүй, тал нь гайхамшигтай хэмээн хочилдог байсан бөгөөд түүний урт үснээс нь болж түүнийг сургуулийнхан нь мөн Христийн Коллежийн Хатагтай хэмээн дууддаг байсан байна. Тэрээр өөрийн мэргэжлээ эртнээс олж мэдсэн бөгөөд тэр нь яруу найраг, сонгодог уран зохиол байсан аж. Дөнгөж л 21 настайдаа “агуу яруу найрагч” болохоор өөрийгөө зарласан байна. Эцгийнхээ хөдөө гэрт  жилийн туршид уншиж, бие даан суралцсаж байхдаа Lycidas хэмээх нас барсан андыхаа дурсгалд зориулсан шүлгээ бичсэн юм. Үүнийхээ дараа (1632 – 1638) Европоор хоёр жил орчим аялсан байна. Энэ хугацаанд Сэргэн Мандалтын Үеийн бусад хүмүүнлэгийн ухаанчдын нэг байсан. “Эцэг минь намайг балчир наснаас минь л эхэлж уран зохиолд сонирхолтой болгосон бөгөөд 12 наснаасаа хойш хичээлээ, давтлагаа хийж дуусгалгүйгээр шөнө дундаас өмнө орондоо тоотойхон орж байсан” хэмээн Милтон 1654 онд тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Continue reading

Жеймс Босвелл 1740 – 1795: Сэмьюэл Жонсоны амьдрал.

Хэрвээ Руссо орчин үеийн хамгийн анхны автобиограф буюу өөрийнхөө амьдралын дурдатгалаа бичсэн хүн бол харин Босвелл орчин цагийн анхны биографич буюу бусдын намтар бичигч болж таарах нь. Түүний “Амьдрал” хэмээх намтар нь Англи хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг нь, магадгүй ямар ч хэлнээ хамгийн шилдэгт орох байх. Энэхүү намтар нь эзнийгээ өөд болсноос хойш 7 жилийн дараа буюу 1791 онд бичигдсэн байна. Тэр цагаас хойш Сэмюэл Жонсон нь Английн уран зохиолын хамгийн дотно танил болсон дүр болсон юм. Гэхдээ тэрээр зүгээр нэг уран зохиолын дүр биш билээ. Түүний эсээнүүдийнх нэг мөрийг ч ядаж уншаагүй эсвэл Яруу Найрагчдын Амьдрал эсвэл бүүр түүний булшин дээр ч очиж үзээгүй олон хүн түүнийг дотнын танил найз шигээ мэдэрдэг байна. Хүмүүс түүнийг үргэлж иш татаж байдаг. Continue reading

Жан Жак Руссо (1712 – 1778): Наминчлал (Гэмшил)

Энэхүү гаргаад байгаа жагсаалт дотор оруулахаар төлөвлөсөн агуу зохиолчдын дотроос Уордсуорт (Wordsworth. орч.үгийн үнэ цэнэ), Милтон (Milton) нарыг оролцуулан Руссо бол хамгийн байж ядуулсан, догдлуулсан нь юм. Түүний байгаа байдал, хэв маяг нь боломжийн гэж тооцогддог дурын оюун ухааныг гомдоохуйц. Нийгэмшлийн хувьд өрөөл буюу гажиг, сексийн үзэл бодлын хувьд тэнцвэргүй, эрээ цээргүй, жигшмээр уярамтгай, хахир болон хэрүүлч өдөөгч, худалч, олон тооны тааламжгүй өвчний шаналагч, тарлаантай шийтгэлийн буруу үзэл бодлоос эхлээд гэдэс дүүрэх зовлонтой, гэрэлтээс гадуур хийсэн таван хүүгээ хүүхэд асрах газар торох зүйлгүй орхисон хэрнээ жаахан хүүхдүүдийн эрхийг хамгаалагч энэ хүн бол Руссо эсвэл түүний шинж чанарын нэг хэсэг нь юм. Continue reading