Category Archives: III. Амьдралынхаа туршид унших номын жагсаалт

Жеймс Жойс 1882 – 1941: Үлисс

james_joyceҮлисс
Энэ дэлхийд бичигдсэн олон олон үргэлжилсэн үгийн зохиолуудыг жагсаах аваас Одисей л цорын ганц нэвтэршгүй мэт роман байсан. Энэ бол уулыг нэг харайлтаар хэмжиж болохгүйтэй л адил зүйрлэл юм. Гэхдээ энэ бол огт хэмжиж болохгүй гэсэн үг биш л дээ; уулын оройд нь гараад харвал зүйрлэшгүй агуу баялаг бүхнийг харах харааг (энэ үгийг ашиглах болгондоо Спирт Бал Бурам ХК-д нэхэмжлэхээ явуулах юм сан:)) танд бэлэглэнэ.

Та бүхэнд таван энгийн тайлбар зүүлтийг толилуулъя. Эдгээр нь гэхдээ таныг Үлиссийг таашаахад эсвэл ойлгоход тус болохгүй л дээ. Би үүнийг яагаад жагсаасан бэ гэвэл энэ зохиолын талаарх танд өдгөөг хүртэл хүрч ирсэн олон янзын нэр хоч: агуу том хийрхэл, солиотой бичлэг, галзуу сод ухаантны ажил эсвэл нэгэн шинэ культийн онголсон тахил зэргээр дамжуулан таны оюун санаанд хүрсэн ойлголтыг арчин хаяж таны тархины системийг шинээр суулгахын тулд хийсэн юм шүү. Эдгээр нь Үлисс-ийг 1922 онд анх хэвлэгдсэнээс нь хойш л оюун ухаалаг шүүмжлэгчид болон уншигчдын дийлэнх нь хүрсэн дугнэлтүүдийн цэгц хувилбар нь болно: Continue reading

О.Чинбаяр: Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан…

chinbayar

Орчуулагч, зохиолч О.Чинбаяртай ярилцлаа. Тэрээр Ж.Жойсын “Үлисс” романыг орчуулан уншигчдын хүртээл болгоод  удаагүй байна.

-Орост утга зохиолын дээд сургуульд явсан үеэс яриагаа эхэлье гэж бодож байна. 1989 снд Горькийд сурахаар явжээ. Хойд хөршид өерчлөн байгуулалт ид яригдаж, Монголд бол ардчилсан хувьсгалын угтал үе байж.
-1990 онд Оросын мэргэжилтнүүдийг Монголоос хөөж гаргасан шүү дээ. Тэр жил Горькийн сургуулийн хуваарь ирсэн нь үнэхээр азтай явдал байлаа, Эндээс  Москвад Утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан монгол оюутнуудад хамгийн сүүлчийн төрийн зардлаар сурах боломж тохиолдсон юм. Бид Монголоос тавуулаа явсан. Дөрөв нь төгсч ирсэн. Манай сургуулийн онцлог нь оюутнуудаа цагаар хавчиж боодоггүй. Тэнд зүгээр нэг дээд сургууль төгсөх гэж, дипломны гол болох гэж очдоггүй. Энэ сургуулиас авьяасгүй хүн шууд хөөгддөг. Муу сурлаа гэж биш авьяасгүй учраас хасагддаг. Арын хаалгадаж дүн тавиулна гэсэн ойлголт огт байхгүй, тийм л сургууль юм. Continue reading

Данте Алигиери 1265-1321: Тэнгэрлэг Комеди (Туульс)

dante_alighieriТэнгэрлэг Комеди (Туульс)

Өөрийн цаг үеийнхээ нэгэн адилаар Дантегийн амьдрал эмх замбараагүй байсан авч түүний шилдэг бүтээл нь одоо оршин байгаа урт, томоохон шүлэгүүдээс хамгийн эмх цэгцтэй нь билээ. Түүний амьдралын туршид төрөлх Флоренц, түүгээр зогсохгүй Италийн ихэнх хэсэг хэсэг бүлэглэлүүдийн тэмцэл дунд хуваагдсан байсан. Энэхүү тэмуэл дунд төрийн хүн, сурталч болохынхоо хувьд Данте өөрийн хувь оролцоог байс бий болгосон юм. Тийм ч амжилттай байгаагүйгээс тэрээр 1302 онд цөлөгдсөн байна. Насан эцэслэх хүртэлээ хорин жилийн туршид Данте Италийн өнцөг булан бүрээр хэрэн хэсүүчилэн, хаадын өргөөнөөс нөгөө өргөөний хооронд бэдрэн цөллөгийн гашуун нясууныг биеэрээ мэдэрэн явжээ.  Continue reading

Мигель де Сервантес Сааведра (1547 – 1616)

servantesДон Кихот

Дон Кихот бол манай энэ сонгодог зохиолуудын жагсаалтанд дотор байгаа ном, зохиолуудаас цөөн хэдэн товчлон уншаад ч гэсэн ойлгож болох зохиол юм (гэхдээ хүүхдийн эсвэл хассан хувилбар). Вальтер Старки энэ тал дээр нэлээд сайн эмхэтгэл хийсэн. Гэхдээ миний санал болгосноор хэрвээ та бүхэн бүрэн орчуулгын эхийг уншвал зарим нэг алгасалт хийх хэрэгтэй. Хаа нэгэнтэй (бараг л хаа нэгэнтэй) ямаачин эсвэл ямаа хариулсан бүсгүйтэй таарвал утгагүй нуршуу хэсэг эхэлж байна гэсэн үг. Сервантесийн уншигчдын талархалыг хүлээж байсан сүмийн холбоосуудыг мөн алгасах хэрэгтэй, учир нь энэ хэсэгүүд нь биднийг ёстой нэг уйдаах болно. Тааралдсан шүлэглэсэн хэсгээ бас алгасаарай, Сервантес бараг л дэлхийн хамгийн муу шүлэгчдийн нэг байх. Continue reading

Francois Rabelais (Франсуа Рабелай) 1483-1553

Gargantua and Pantagruel (Гаргантюа ба Пантагрюэл)

francois rabelaisОлон тооны хүүрнэл зохиомжийг агуулсан энэнхүү ном нь үндсэн хэлбэр байхгүй, өрнөл байхгүй учир ангилах боломжгүй юм. Францын уран зохиолын эхэн үед хамаарах үйл явдлыг харуулах боловч Францын урт хүүрнэл зохиол – романыг эндээс гаралтай гэж хэлж болохгүй. Энэ номноос урган гарсан ямар ч бүтээл бас байхгүй юм. Гэхдээ үүнийг дуурайж бичсэн нэлээд хэнэд өөр өөр оролдлогууд байдаг ч энэ л ганцаараа үлдсэн хэрэг. Энэ бүтээл бол зэрлэг, ухаалаг, гайхамшигтай, гижигдэн өдөөсөн, заримдаа нуршуу ч гэмээр содон өвөрөц бүтээл юм. Үүнийг тайлбарласан арваад тайлбар байдаг үүний талаар нэг зүйл хэлж болох юм: Хэл ярианых хүч чадал, үнэ цэнийнх нь нээлтийг зөвхөн Шекспир, Жойс нартай адилтгаж болохуйц тухайн үедээ “тасарчихсан” гэж хэлж болохоор суут хэлний хүний бүтээл юм. Continue reading

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй

Ойролцоогоор 1500 он

1001 шөнийн үлгэр

Эдгээр үлгэрүүдийн ард байгаа хүрээ үлгэр нь тодорхой билээ: Самаркандын дарангуйлагч хаан Шахръяр шөнө бүр нэгэн онгон охиныг авч хонох бөгөөд өглөө нь хувь тавилан нь нүүр буруулсан шөнийн бүсгүйгээ цаазалдаг байж. Шахеразада ээлжит шөнийн охин болон ирэхдээ Шахръярт үлгэр ярьж өгөхөөр ятгаж дөнгөдөг байна. Тэрээр өөрийг нь алахаас хайран санагдаад дараагийн шөнө орондоо дуудан үлгэрээ үргэлжлүүлэхийг хүстэл нь ярьж өгдөг нэгэн байсан аж. Дараагийн шөнө, түүний дараа шөнө гэсээр 1001 шөнө өнгөрөхөд Шахръяр шинэ бүсгүйг таалан, түүнийг араа нь хөнөөх таашаалаа гээн Шахеразадатай гэрлэн аж жаргалтай амьдран суудаг аж.

Энэ бүхэн бол мэдээж хэрэг зохиол бөгөөд агуу том, олон өргөн агуулгатай үлгэрүүдийг нэгтгэж, хүрээлэх хүүрнэл түүх юм. Шахръяр нь домогийн төлөөлөл бол Шахеразадаг хэн байсан, ямар хүн болох талаар хэн ч мэдээллэж үлдээгээгүй байна. Хэн энэ үлгэрүүдийг хэрхэн, хаана бичиж эмтгэсэн нь ч бас нууцлаг үлджээ. Эдгээрийн ихэнх нь Энэтхэг гаралтай мэт санагдуулах бөгөөд үлдсэн хэсэг нь Персийнх болов уу. Continue reading

Charlie Rose: Writers on Writing

show

Америкт хамгийн олон хүн үздэггүй юм аа гэхэд хамгийн нэр нөлөөтэй ярилцлагын нэвтрүүлэг бол яах аргагүй Charlie Rose. Асуудлын голыг гярхай олж харж, ямар ч хүнийг нүд рүү нь харж байгаад чин үнэнийг сэтгэлээс нь хэлүүлж чаддаг түүний нэвтрүүлгүүд миний мэдэхийн хамгийн мундаг нь. Тиймдээ ч дэлгэцээр гарахаас аль болох дөлдөг олны танил хүмүүс Чарли Рөүзийн нэвтрүүлгийг зорьж очин ярилцлага өгдөг. Энэ удаад түүний орчин цагийн сор болсон зохиолчидтой хийсэн ярилцлагуудаас нь түүвэрлэсэн Writers on Writing цуглуулгийг танилцуулж байна (харин энд яагаад ч юм Орхан Памукийн ярилцлага багтаагүй байна) . Salman Rushdie-гээс авхуулаад Margaret Atwood, David Foster Wallace гээд ийм олон алдартай зохиолчдийн ярилцлагууд нэг дор байхыг зөвхөн эндээс л олж болно.

Charlie Rose-ийн албан ёсны хуудас – эндээс бүх нэвтрүүлгийг нь үнэгүй үзэж болно, бараг 4000 цагийн материал бий
YouTube дээрх суваг
Google Video дээрх архив – эндээс нэвтрүүлгүүдийг нь үнэгүй татаж авч болно Continue reading

Stray Questions: Дөлгөөн

n14100489_30510387_54041

Хэсэг хугацаанд завсарласны эцэст манай блогийн Stray Questions булан маань үргэлжилж байна. Энэ удаагийн дугаартаа намайг урмаар дэмжиж, санаагаар хурцалж байдаг эртний анд Баасандаваагийн Дөлгөөнийг урьж байна. Хоногийн 25 цаг ажилладаг болов уу гэмээр түүнийг манай интернэт хэрэглэгчид блогоор нь андахгүй байх. Африкийн ширэнгэ, Албионы арал, Шинэ-Английн гол мөрөн гээд түүнд яваагүй газар, гатлаагүй ус ховор. Эх орон, нутаг нэгтнүүдийхээ төлөө өөрийн мэдлэг боловсролоо харамгүй зориулахаар шийдсэн Дөлгөөндөө бидний асуултуудад зав гарган хариулсанд талархалаа. Дашрамд дурьдахад түүний хэсэг нөхдийн хамтаар орчуулсан Барак Обамагийн “Мөхөшгүй Найдварын Гал” ном удахгүй хэвлэгдэх юм байна.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

За сүүлд Кафкагийн Шүүх Хурал гээч номыг унших шив дээ. Үнэхээр ойлгосон гэж худлаа яриад яахав. Гэхдээ хүнд элдэвийг бодогдуулж, үнэндээ энэ амьдарлын утга учрыг, өдөр тутам хийж байгаа үйлдэл, зориж байгаа мөрөөдөл гээд олон зүйлийг эргэж харуулсан даа. Уг номон дээр гардаг ноён К.-ийн амьдрал шиг бидний амьдрал үнэндээ утгатай гэхэд хэцүү, бас байнга л дарамт нүүрлэж байдаг. Хамгийн амирлангуйгаас авахуулаад хамгийн “hectic” хүмүүсийн хэн ч амьдарлыг амархан гэж хэлж зүрхлэхгүй байх. Гол нь эдгээр бэрхшээл, зовлон, асуудал бүрд хүн зохицож шийдвэр гарган цааш урагшлах нь гоё юм даа. За ингээд цааш яриад байвал ч зөндөө л юм байна. Continue reading

Омар Хайяам 1048 – ?: Рубайяат

Омар Хайяам

Омар Хайяам

Өрнөдийн ертөнцөд болон Зүүн Азид Омар Хайяам нь шүлэгч, яруу найрагч хэмээн илүү танигдсан байдаг. Гэтэл Арабын ертөнцөд, ялангуяа Перс буюу өнөөгийн Иранд Омар Хайяам нь агуу математикч, одон орон судлаач хэмээн илүү ихээр хүндлэгддэг болохыг олон олон Иранчууд хэлдэг. Түүний шүлэгнүүд хүндлэл хүлээх авч тухайн цаг үеийнхээ өндөр боловсролтой хүн хэзээ хэрэгтэй цагтаа бага зэрэг засаж сайжруулаад зохиочих хэмжээнд л авч үздэг байж. (үүнтэй ижил авъяас чадвар дундад зууны үеийн Японы ордны шадар түшмэдүүдээс бас шаардагддаг байж). Омар Хайяам Англи хэлтнүүдэд болон бусад ертөнцөд хэрхэн агуу шүлэгч болон хувирсан нь бас ихээхэн сонирхол татна. Continue reading

Сун-Цу: Ойролцоогоор МТӨ 450 – 380

Хятадын түүхэн кинонууд, сэлэм эргэлдүүлсэн баатрууд “бүгд нэг тэнгэрийн дор” хэмээх сургаал мөрдлөг, түүнийг одоогийнхонд хүргэхээр зорьсон Хятадын соёлын бодлого зэргийг бид сүүлийн үед ихээхэн үзэх болсон билээ. Тэрхүү түүхийн учир шалтгаан учгийн гол хүн, уран зохиолын бүтээлийг энэ удаа та бүхэнд хүргэе гэж бодлоо.

Дайны урлаг

Насаар Күнзээс арайхан залуу боловч түүнтэй ойролцоо үеийн Хятадын түүхийн бодит төлөөлөгч гэхээс өөрөөр Сун-Цугийн талаарх мэдээлэл тун бага юм. Түүний нэр нь Сун Ву (Цу гэдэг нь Багш гэсэн өргөмжлөн хүндэтгэсэн дагавар) бөгөөд эртний түүхэнд тэмдэглэж үлдээснээр бол Жоу Династийн мөхөж байх цаг үе дэх Хятадын задрал бутрал болох “Дайсагнасан улсуудын үе”-ийн нэг эсвэл олон вант улсуудын нэгэнд нь цэргийн гарамгай генерал, дайны төлөвлөгөө боловсруулагч нэгэн байсан аж. Түүний нас барснаас хйош хэсэг хугацааны дараа буюу ойролцоогоор МТӨ 4-р зууны эхнээс дунд үед дагалдагчид нь түүний сургаалаас санаж байгаагаа тэмдэглэн үлдээжээ. Дайны Урлаг нь Күнзийн “Түүврүүд”-ийг бодвол илүү нэгдмэл, номлолын хувьд өөр хоорондоо учир шалтгааны хувьд холбоос сайтай. Continue reading