Category Archives: • Азийн яруу найраг

Фирдаүси – Шах Намех

Kai_Khusrau_Shahnameh_Met_34.24.5

Фирдаүси 940-1020 он орчим Шах Намех

(Hakim Abu ʾl-Qasim Ferdowsi Tusi)

Гарал үүсэл нь тодорхойгүй Абул Касим Мансур хэмээх нэгний бичгийн нэр нь болох Фирдаүси Перс хэлний түүхнээ хамгийн агуу яруу найрагч, шүлэгч байсан хэмээн нийтээр хүлээн зөвшөөрөгддөг. Хорасан хотноо даруухан газрын эзний гэр бүлд төрсөн хэмээгддэг бөгөөд тэндээ мэдээж хэрэг Исламын урлаг, шинжлэх ухаанаас гадна сонирхолтой нь бас тийм ч түгээмэл, олон нийтийн сонирхлоыг татдаггүй байсан эртний Персийн түүх, уран зохиолоос суралцаж зэгсэн сайн боловсролтой болж авсан байна. Газнийн Шах Махмудын ордонд танигдаж явсаар (өмнөх шүлэгч нь ажлаа эхлүүлж төдөлгүй өнгөрсөн учраас) Персийн түүхийн тухай уртаа гэгчийн найраглалыг дуусгах үүргийг хүлээн авсан.
Бүрэн дуусгасан найраглал Шах Намех буюу “Хаадын шаштир” нь 60,000 сүүл холбосон хошоо мөрүүдээс бүрдэж, Персийн хаадын түүхийн хамгийн эртнийхээс эхлэн Лалын шашин ирэх хүртлэх бүгдийг багтаасан байна. Найраглалын дийлэнх хэсэг нь Зөнч Зороастерийн (Персэд лалын шашин үүсэхээс өмнөх шашныг үндэслэгч) мандал бадралаас эхлээд, эзэнт гүрнийг үндэслэгч Сайрус, Дарий нар, Герегүүдтэй хийсэн дайн, Песрийн язгууртан династуудын мандал бөхөлт, 7-р зууны хагаст задран унасан Сасанидын Вант улсаар дуугавар болж буй түүхийг нэгтгэн бичсэн бичвэр байдаг.
Гэхдээ бид Фирдаүсиг түүхч хэмээн үзэх юм бол түүнээс өмнө төрсөн түүх-бичээчүүдийн (Херодотус, Түсидидэс, Ссума Чиен) нэгэнтэй нь ч ижил байх боломжгүй юм. Түүний бичсэн түүхүүдийн бичлэгийн хэв маяг нь бусад түүхчдиййн бичсэн хэлбэрээсь жишээлбэл: Херодотусын түүхийн бичвэрийн цоглог итгэл дүүрэн чанар, Түсидидэсийн тэнгэрлэг байдал болон Ссума Чиений эмх цэгцтэй зохион байгуулалтын алийг нь үл санагдуулах аж. Энэ нэр дурдсан нөхдүүдээс илүүтэйгээр Хомерийг санагдуулах бөгөөд түүнийг туульч түүхч гэж ойлгож болно. Түүний бичлэгийн онцлог нь тэр чигээрээ хүүрнэл агаад яг л тэр өгүүлэх түүхийнхээ дэргэд нь харж суугаад тэмдэглэсэн мэт эд эс бүрийг үл орхигдуулан дурдах бөгөөд хошин үйл явдлыг ч (онигоо) хүртэл хавчуулан, уран яруугаар шүлэглэн түүхийг бичсэн нь болсон үйл явдлыг “хуурай”-гаар тоочсон бичлэгийг уураг тархинд урсан орох мэт зөөллөсөн байдаг хэмээн өрнөдийн шүүмжлэгчид дүгнэсэн байдаг.

Фирдаусигийн шүлэглэсэн түүхийг хамгаас сонирхолтой болгож байгаа гол зүйлсийн нэг нь бүрэн түүх гэж орчин үеийн шүүмжлэгчид дүгнэдэгээс ч давж гарахуйц бүтээл хийхийг зорьсон бөгөөд түүнийгээ Персийн соёлын хамгийн агуу баатар болох Рустамийн домог мэт баатарлаг үйлсээр төлөөлүүлж амьдруулсан байна. Төгс ханхүү, өндөр ухамсар үзэл бодолтой, дэгжин хээнцэр, уран яруу үг хэлтэй боловч эрэлхэг зоригт, бяр чадал жигдэрсэн дайчин баатар Рустам нь Персийн Гилгамешийн хойд дүр ч гэхэд болохоор, Херкулесийн зарим чанарыг өөртөө шингээсэн бөгөөд хааны ордны сайн багш, зөвлөхүүдээр өндөр хэмжээнд бэлтгэгдсэн зан араншинтай нэгэн юм. Тэрээр Шах Намех-ийн жинхэнэ гол дүр, баатар нь бөгөөд Персиийн дараа дараагийн хаадын дуурайл авахуйц байхуйц үлгэр жишээ гэж хэлж болно.
Фирдауси “Шах Намех”-ээ өөрийн ивээгч Махмуд Шахад зориулсан авч эзэн хаанд өөрийнхөө бүтээлээ танилцуулаад хүртэсэн өчүүхэн шан харамжаас болж урам нь ихээхэн хугарсан байдаг. Бухимдан уурсаж цөхөрсөн тэрээр гар чангатай хаанынхаа талаар шооч шүлэг бичсэн бөгөөд өтөл насандаа гэр бүлийн ферм эрхлэн суух хүртэлээ амьдралынхаа ихэнх цагийг бэдэн явагч шүлэгчийн амьдралаар өнгөрөөсөн байна.
Персийн уран зохиолд Фирдаусийн бүтээлийн ач холбогдолыг хэтрүүлэн үнэлэх боломжгүй юм. Тэрээр үг цөөн ч агуулга талбиун – шад бүрт нягт нямбай, системчлэн сүүл холбож, өндөр хэмнэлтэй шүлэглэл, дүрслэл сайтай өгүүлэмж бүхий шүлгийн цар хүрээг гарган ирсэнээрээ хойч үеийнхээ яруу найрагчдад жишиг тогтоосон. Шах Намех нь Персийн үндэсний сор бүтээл хэмээн өргөмжлөгддөг бөгөөд дөнгөж саяханыг хүртэл эгэл жирийн иргэд ч хүртэл түүнй бүтээлийн томоохон хэсгээс ишлэн ярих нь элбэг байсан аж. Лалын шашнаас өмнөх Персийн яруу алдарыг магтан дуулсанаараа Лалын даяарчлалын өмнөөс Персийн үндэсний соёл уламжлалдаа гүн хүчтэйгээр итгэн үнэмшихэд нь хувь нэмэрээ оруулсан нь эргэлзээгүй юм.

51EFv+EAp0L._SL500_

Төгсгөлд нь хэлэхэд “Шах Намех” нь олон зуун жилийн туршид Персийн хэв маягийг дуурайн дэлгэрүүлэгчид, хуулбарлагчдад дүрслэн илэрхийлэх түүхийнх нь эх үүсвэр болж ирсэн бөгөөд Рустам болон түүний хүлэг баатруудыг одоо ч хүртэл энэхүү бүтээлээр дамжуулан дүрслэн төсөөлөн зурсаар байдаг. “Шах Намех”-ийн дүрслэлт хувилбарын хамгийн шилдэг сор бүтээлийг 16-р зууны эхээр Тахмасп Шах санхүүжүүлж бүтээлгэсэн байдаг бөгөөд дэлхийн урлагийн хамгийн агуу сор бүтээл болсон энэ дүрслэлт ном нь одоо Нью Йорк хотноо Метрополитан Урлагийн Музейд хадгалагдаж байна. Монголоос бусад хөгжингүй орнуудын томоохон номын сан эсвэл музейн номын санд орвол энэ бүтээлийн хуулбарыг олж үзэж боломжтой бөгөөд хуулбарыг Houghton Shah Nameh гэсэн нэрээр хайж олох боломжтой. 1972 онд “Хаадын тухай Хааны Ном” хэмээх энэхүү тансаг бүтээлийг Метрополитаны Музейгээс эрхлэн хэвлүүлсэн бөгөөд харагдац болон мэдрэхүйн хувьд гайхамшигт эх хувьтай нь аль болохоор ойртуулахыг хичээсэн байдаг. “Шах Намех”-ийг уншсаны дараагаар энэхүү хуулбар хувийг олж үзэх юм бол  Фирдауси-гийн төрөлх газар шороо, эх орноо хайрлан хүндэлж, эрхэмлэн дээдэлдэгийг та уншин өөрөө мэдрэх болноо.

Kалидас (400-аад он) Үүлэн Зардас болон Сакүнтала

Ойрд нар хур ээлжилсэн сайхан өдрүүд болж өнгөрч байна. Хөвөн хөлөглөх үүлсийг хараад тэртээ нэгэн цагт асар баян түүх, уран зохиолын өвтэй Энэтхэгийн сор болсон зохиолч Калидас өөрийн зохиолоо тийнхүү таашаан сууж байхдаа алдарт “Үүлэн Зардас” хэмээх нэрээ өгсөн боловуу хэмээх бодол төрөх даруйд л хаврын залхуурлаасаа болоод хэсэг бичээгүй байсан миний бие энэ хүү гайхамшигт бүтээлийн талаар жоохон ч атугай бичмүү хэмээн зориглон суулаа. Галидасыг Энэтхэгийн “Шекспир” гэх нь бий. Тэрээр Энэтхэгийн санскрит хэлээр бичиж туурвидаг зохиолчдын дотроос дэлхийд бүрнээ танигдсан, мөн хамгийн шилдэг нь болохоор арга ч үгүй биз дээ. Continue reading

Омар Хайяам 1048 – ?: Рубайяат

Омар Хайяам

Омар Хайяам

Өрнөдийн ертөнцөд болон Зүүн Азид Омар Хайяам нь шүлэгч, яруу найрагч хэмээн илүү танигдсан байдаг. Гэтэл Арабын ертөнцөд, ялангуяа Перс буюу өнөөгийн Иранд Омар Хайяам нь агуу математикч, одон орон судлаач хэмээн илүү ихээр хүндлэгддэг болохыг олон олон Иранчууд хэлдэг. Түүний шүлэгнүүд хүндлэл хүлээх авч тухайн цаг үеийнхээ өндөр боловсролтой хүн хэзээ хэрэгтэй цагтаа бага зэрэг засаж сайжруулаад зохиочих хэмжээнд л авч үздэг байж. (үүнтэй ижил авъяас чадвар дундад зууны үеийн Японы ордны шадар түшмэдүүдээс бас шаардагддаг байж). Омар Хайяам Англи хэлтнүүдэд болон бусад ертөнцөд хэрхэн агуу шүлэгч болон хувирсан нь бас ихээхэн сонирхол татна. Continue reading

Excerpt from the Secret History of Mongols

Одтой тэнгэр орчиж

Олон улс байлдаж

Орондоо унтах завгүй

Олзлон булаалдаж байв.

Хєрст дэлхий хєрвєж

Хєвчин улс хямралдаж

Хєнжилдєє унтах завгүй

Хєнєєлдєн тэмцэж байв. Continue reading

Үхлийг хүлээн зогсож чадаагүй учир –

Эмили Дикинсон

Үхлийг хүлээн зогсож чадаагүй учир –

Өгөөмөр тэрээр намайг авахаар ирсэн юм –

Үхэшгүй мөнхийг бас бидэнтэй –

Өөрийн сүйхэндээ суулгасан байлаа

Continue reading

Гилгамешийн тууль

Гилгамешийн туулийн орчин үеийн хувилбарЗохиогч тодорхойгүй

Ойролцоогоор М.Э.Ө 2000 он (Бичээч. Sin-Leqi-Unninni. Ойролцоогоор М.Э.Ө 700 он)

Гилгамешийн тууль нь ямар ч эргэлзээгүйгээр өдгөөг хүртэл хадгалагдан үлдсэн дэлхийн хамгийн эртний хүүрнэл шүлэглэл болохын дээр Өрнөдийн уран зохиолыг үндэслэгч уран зохиолын бүтээлүүдийн нэг мөн. Энэ бүтээлийг 18-р зуунд дахин олох хүртэл олон зуун жилийг алдсан учир (тийм ч учраас Герегийн үеэс Викториагийн үе хүртэл ямар ч үүрэг гүйцэтгээгүй болно.) энэхүү бүтээл нь нийтлэг уншигчдад төдийлөн хүртэж чадаагүйгээс гадна саяханыг хүртэл үүнийг орчуулагчид маань энэхүү бүтээлийг олон нийтэд хүргэх талаар санаа төдийлөн тавьж чадаагүй юм. Англи хэл дээр уншихыг хүсэгчдэд зориулсан хэд хэдэн онцсайн мөн олдоцтой орчуулгууд бий. Хамгийн эртний олдвор бүтээлтэй танилцаж чадалгүй цаг хугацааг өнгөрүүлэх ямар ч шалтгаан хаана ч байхгүй гэдэгтэй та бүхнийг санал нэгдэнэ гэж бодож байна. Continue reading