Category Archives: Азийн уран зохиол

Гурван Улсын Түүх

Луо Гуон Чунг ойролцоогоор 1330-1400
Энэ түүх-зохиол нь бидний өвөг дээдэстэй нягт уялдаатай, холбоотой учир энэ зохиол Монголын залуучууд, түүхээ судлахыг хүсэгчдэд нэн чухал эх сурвалж юм. Уг түүх – ялангуяа Вэй улсын түүхийг уншихдаа үргэлж нүүдэлчнийхээ түүхийг харшуулан тунгаан уншваас зохилтой. Энэ түүхээс сэдэвлэн Хятад – Хонг Конгийн хэд хэдэн түүхэн адал явдалт кинонууд хийгдсэн байдаг.
( http://www.imdb.com/title/tt0425637/?ref_=tt_rec_tti
http://www.imdb.com/title/tt0882978/plotsummary?ref_=tt_ov_pl )
Энэ зохиолыг уншсаны дараа чухам яагаад Хятадын түүх, Хятадын төр ийм дархлаатай шингээлт сайтайгаар нүүдэлчдийн хаанчлалыг уусгаж чаддаг болсон, мөн төр барьж буй хаад сургамж-философийг хэрхэн төр барих ухаандаа тусгаж байсанг ойлгох болно. Тиймээс Хятадын философийг судлах нь ямар чухал болохыг ирээдүйд төр барих, барихад оролцохыг хүсэгч хэн бээр ч унших судлах ёстой болов уу. Өрсөлдөгчөө мэдэхгүйгээр тэдний үйлдлийг “уншиж” чадахгүй билээ. Би энэ тухай анх МУИС-ийн ОУХДС-ын овутан байхдаа Ж.Бор багшаасаа сонсож байсан  билээ, тэр үед ч манай төр улсын гадаад бодлого хүчтэй байж тэднийг талцахад нь бас нөлөөлж байсан байдаг юм. Continue reading

Маруужингийн Диваажин номын зохиолч Энх Ануу-тай ярилцсан хэсэг бусаг хүүрнэл

A: Ямар төрлийн билэг, бүтээлд илүү дуртай вэ? Онол, өөрийн онол юугаар ч тайлбарлаж болно.

Э.А- Багадаа үлгэрт дуртай, шүлэгт дургүй байсан. Одоо нас ахиад шүлэгт их дуртай, үлгэрт арай бага дуртай болчихоод байна даа. Хамгийн гол нь шүлэг нь богино байх тусмаа, үлгэр нь урт байх тусмаа гоё санагддаг юм. Надад онол гэх юм байхгүй дээ. Ер нь өөрөө урсаж гарч байгаа юмны замд нь таарсан бөглөөг арилгаад л суваг цэвэрлэгч хийдэг гэж өөрийгөө боддог.

А: 2004-2006 онд бичсэн шүлгүүд илүү зонхилсон байсан. Тайлбар бий юу? Эсвэл сүүлийн үед залхуу болсон уу?
Э.А- 2004-2006 он бол миний хувьд ДИВААЖИН байсан юм. Тэр үед их яаруу ч байж. Нэг л их орчлонг таних гэсэн хүн. Цаанаасаа л, ямар нэгэн төлөвлөгөөгүй, бас сэдэвгүй үгс цувраад л, яг л бороо шиг асгарч байлаа.  Яараад л шүүрч аваад л цацаад л. Тэгж тэгж нэг их цэгцэрчихээгүй юу. Одоо бол тархины судас нарийсаад тархи толгой гэж нэг хатсан усан үзмийн чинээ юмыг шахаад шахаад дусал ч гарахаа байж. Гэхдээ дахин нэг там ч юм уу диваажин ч юм уу аль нэгий нь бүтээчих хэмжээний  хэдэн хатчихсан юм бий. Жаахан дэвтээх хэрэгтэй.      Continue reading

Сума Чиен МТӨ 145-86: Их түүхчдийн тэмдэглэл

Күнзээс хавьгүй өмнө Эртний Хятад хааны засаг захиргаанд орчуулбал Их Түүхч буюу төрийн түүхчид байдаг байжээ. Эдгээр түүхчдийн ажил нь албан ёсны баримт бичгийг хадгалж хамгаалах, хаадын үйл хөдлөлийг тэмдэглэн үлдээхээс гадна сүрэглэх шувуудын хачирхалтай авир араншин үйлээс эхлээд харвах од хүртэл муу ёрын үзэгдэл, байгал дэлхийн ааш авир зэргийг ажиглаж, тайлбарлаж, бүртгэж авах үүрэгтэй байжээ. Эдгээр нь Хаадын үйл хэрэг, хаанчлалыг Дээд Тэнгэр хэрхэн таалж, үл таалж байгааг сануулах дохио болдог байсан байна. Энэ алба нь бүртгэл хөтлөхөөс эхлээд одон орон судлал зэрэг олон тооны судлахууны талаар онцгой мэдлэгтэй байхыг шаарддаг байсан учраас Төрийн Түүхчийн албыг эцгээс хүүд залгамжлуулан уламжлуулдаг байсан байна. Continue reading

1058 онд босгосон гэрэлт хөшөө, үйсэн ном олов

-Шинэ олдворуудыг хаанаас олсон бэ?

-Судалгааны багийнхан хус модны үйсэн дээр бичсэн 60 гаруй хуудас бүхий эртний гар бичвэрийг Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг Хар бух хэмээх эртний балтасын нурангид дарагдсан байсныг оллоо. Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээн гэдэг газраас 183 см өндөр, 53 см өргөнтэй Хятаны их бичгээр долоон мөр бичиг сийлсэн гэрэлт хөшөө олсон. Гэрэлт хөшөөг 1058 оны наймдугаар сарын 1-нд босгосон байх магадлал өндөр байгаа. Энэ хөшөө нь Монголоос олдож байгаа анхны хятан бичигт хөшөө юм.  Continue reading

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр: Зохиогч тодорхойгүй

Ойролцоогоор 1500 он

1001 шөнийн үлгэр

Эдгээр үлгэрүүдийн ард байгаа хүрээ үлгэр нь тодорхой билээ: Самаркандын дарангуйлагч хаан Шахръяр шөнө бүр нэгэн онгон охиныг авч хонох бөгөөд өглөө нь хувь тавилан нь нүүр буруулсан шөнийн бүсгүйгээ цаазалдаг байж. Шахеразада ээлжит шөнийн охин болон ирэхдээ Шахръярт үлгэр ярьж өгөхөөр ятгаж дөнгөдөг байна. Тэрээр өөрийг нь алахаас хайран санагдаад дараагийн шөнө орондоо дуудан үлгэрээ үргэлжлүүлэхийг хүстэл нь ярьж өгдөг нэгэн байсан аж. Дараагийн шөнө, түүний дараа шөнө гэсээр 1001 шөнө өнгөрөхөд Шахръяр шинэ бүсгүйг таалан, түүнийг араа нь хөнөөх таашаалаа гээн Шахеразадатай гэрлэн аж жаргалтай амьдран суудаг аж.

Энэ бүхэн бол мэдээж хэрэг зохиол бөгөөд агуу том, олон өргөн агуулгатай үлгэрүүдийг нэгтгэж, хүрээлэх хүүрнэл түүх юм. Шахръяр нь домогийн төлөөлөл бол Шахеразадаг хэн байсан, ямар хүн болох талаар хэн ч мэдээллэж үлдээгээгүй байна. Хэн энэ үлгэрүүдийг хэрхэн, хаана бичиж эмтгэсэн нь ч бас нууцлаг үлджээ. Эдгээрийн ихэнх нь Энэтхэг гаралтай мэт санагдуулах бөгөөд үлдсэн хэсэг нь Персийнх болов уу. Continue reading

Астрид Линдгрэний нэрэмжит шагналд Монголын зохиолч нэр дэвшжээ

Шведийн урлагийн хорооноос эрхлэн олгодог Астрид Линдгрэний нэрэмжит шагнал бол утга зохиолын салбарын хамгийн том шагналын нэгэнд зүй ёсоор ордог юм. Астрид Линдгрэн даян дэлхийн, түүний дотор Монголын ахмад, дунд, шинэ үеийнхний хүүхэд насанд гэрэл гэгээ нэмсэн  агуу уран бүтээлч билээ. Түүний Линдбергийн “Эмиль хүү”, “Дээвэр дээр суудаг Карлсон” зэрэг баатрууд нь тал нутгийн багачуудын хайрыг зүй ёсоор татдаг юм. Continue reading

Орхан Памук: Миний нэр улаан” номын хэсгээс

2006 онд уран зохиолоор Нобелийн шагнал хүртсэн Түркийн зохиолч Орхан Памукийн “Миний нэр улаан” номыг уншиж байхад 500 жилийн өмнө бүтээгдсэн номын чимэглэлийн түрк, персийн уран зургийг манай монголын уран зурагтай үе үе харьцуулж байв. Тэгэхээр Түркийн номын сангуудад эдгээр хагас мянганы тэртээ зурагдсан зураг хадгалагдаж байдаг байх нь. Иранд перс хэлнээ манай түүх, соёлын өвтэй холбоотой өчнөөн материал лавтай байгаа гэсэн сэтгэгдэл монгол уншигчид эрхгүй төрнө. Барууны уншигч харин өрнө, дорнын соёлын ялгаа уран зураг сэтгэлгээнд хэрхэн илэрч буйг харуулсан гэж хүлээж авах болов уу. Туркийн соёлоо нэвтэрхий мэддэг, түүх гүн ухаан урлагын тухай гаргахдаа өдөр тутмын амьдралын тухай өгүүлж буй мэтээр хошин, ёжлолтой гаргаж чадсан бичгийн ур чадвар зохиолчид барагтай бол хүрч чаддаггүй түвшин хэмээн Орхан Памукийг гайхан шагширсан байдаг. “Миний нэр улаан” ном “Би үхдэл”, “Би нохой”, “Би морь”, “Би алтан зоос”, “Би Хар”, Би Улаан” гэх мэт олон жижиг бүлэгт хуваагддаг агаад бүгд нэгдүгээр биеэс өгүүлж буй мэтээр бичигдсэн нь сонин. Алтан зоос гэхэд л шижир алт эсэхийг өмхий амандаа хийж шүдээрээ хазаж шалгадаг, олон хүний гар, халаасаар дамждаг гэх мэтээр “зоосон заяаг” үнэн хөгжилтэй бодитой харуулж байхад, морь нь харин зурмал морь байх, улаан нь улаан будгийн омогшил байх жишээтэй. Ихэд таалагдсан тул эхний хэдэн хуудаснаас орчуулах гэж оролдлоо. Болгооно уу: Continue reading

Excerpt from the Secret History of Mongols

Одтой тэнгэр орчиж

Олон улс байлдаж

Орондоо унтах завгүй

Олзлон булаалдаж байв.

Хєрст дэлхий хєрвєж

Хєвчин улс хямралдаж

Хєнжилдєє унтах завгүй

Хєнєєлдєн тэмцэж байв. Continue reading

Монголын Нууц Товчооны Хэлний Идэвхгүй Хэлбэр (үйлдэгдэх хэв)

Николас Поппе (Вашингтоны Их Сургууль Сиэттл)

Хэл шинжлэлийн үүднээс “Нууц Товчоо” нь судлагдаж байсан хэдий ч олон олон асуудлууд одоо болтол шийдэлээ хүлээн байна. Энэхүү тун чухалд тооцогдох дунд үеийн Монголын бичгийн дурсгалын хэлний бүрэн дүрмийг одоогийн байдлаар бичиж чадахгүй. Харин оронд нь асуудлуудыг дангаар нь авч хэлэлцсэн олон тооны судлаачдын бүтээл бичигдэх учиртай. Эдгээр асуудлуудын нэг нь идэвхгүй хэлбэр юм. Нууц Товчооны хэлний идэвхгүй хэлбэрийн утга болон үүрэг оролцоо нь энэхүү уран зохиолын бүтээлийн идэвхгүй хэлбэр хэмээн үзэхэд эргэлзээтэй Латин хэлний “passivum” хэмээн нэрлэгддэг хэлбэрээс зэгсэн өөр юм. Continue reading

Түүврүүд. Күнз. М.Э.Ө. 551-470 он

Өнөөгийн Өрнөдийн болон бусад олон хүмүүсийн хувьд Түүврүүдийг уншиж ойлгоход хамгийн их тулгардаг бэрхшээл нь “хувь тавилангийн жигнэмэг1”-ийн онч мэргэн үгс хэлж буй дорнын өвөрмөц нэгэн гүн ухаантан Күнзийн өөртөө бий болгосон тэрхүү имижийн цаадахыг даван гарч харж чадахгүйд байдаг. Мэдээж хэрэг түүний нэр нь Күнз биш бөгөөд 17-р зууны Жесуитын2 номлогч нарын түүнд хайрласан нэр аж. Учир нь тэр үед Европчууд нэр хүндтэй философчидодоо Латин нэр өгдөг байсан байна. (Confucius нь K’ung-fu-tzu гэдэг үгний Латинчласан хэлбэр [pinyin Kongfuzi] буюу Их Багш Күн гэсэн утгатай аж.) Continue reading