Category Archives: Грекийн уран зохиол

Титус Лукреций Карус – ойролцоогоор МТӨ 100 – 50 он

Алив зүйлсийн ахуй чанарын тухайд

Лукрецийн талаар бид үнэндээ бараг юу ч мэдэхгүй. Бусад ном зүйн мэдээ сэлт нь хэтэрхий хожуу үеийнх агаад итгэхэд бэрх байдаг. Зарим судлаачид түүнийг МТӨ 94 онд төрж харин МТӨ 54 эсвэл 51 онд таалал төгссөн гэж үзсэн. Христийн шашны үүслийн эхэн үед түүнийг шашны дайсан хэмээн үзэж байснаас болж түүнтэй холбоотой түүх мэдээ, баримтыг хэргээр устгаж үгүй хийсэн байх магадлалтай юм. Ямар ч байсан тэрээр МТӨ 1-р зууны дундуур бүтээлээ туурвиж байсан байна.

Уламжлагдан ирсэн үүх түүхээс үзэхүл тэрээр хайрын бэлдмэл хүртэн солиорсноор өөрийн амьдралаа өөрөө төгсгөл болгосон хэмээн дурдсан байдаг. Энэхүү хүчирхийллийн талаарх тэмдэглэлийг  түүний өөрийнх нь бичсэн гайхалтай агуу бас хачирхалтай этгээд шүлэг болох De Rerum Natura (буюу алив зүйлсийн/ертөнцийн ахуй чанарын тухайд)-ийн дотуур урсах тэчъяадалын оргилолт мэдрэмжээр дамжуулан шүүн үзэхэд нэг их зөрчилддөггүй ажээ. Continue reading

Софокл МТӨ 496-406 он

Эдип Рекс, Колонус дахь Эдип, Антигон

Софокл нь өдгөө бидний мэддэгээр Афин хотын захын дүүрэгт язгуур гаралтай айлд төржээ. Тэрээр өндөр албан тушаал хашиж, жүжгийн тэмцээнд тогтмол түрүүлж, Эсхилийн “харьцангуй” бүдүүлэгт тооцогдох жүжгийн зохиолын арга барилыг олон тадаар хөгжүүлсэн. Удаан аз жаргалтай амьдарсан бөгөөд Периклийн үеийн хамгийн агуу шигтгээ, чимэг нь байлаа. Гэвч өнөөдөр түүний туурвисан 120 гаруй жүжгээс ердөө 7-хон нь л бидэнд хадгалагдан иржээ. Гэхдээ эдгээр цөөхөн жүжиг л түүнийг бүх үеийн турш дахь хамгийн агуу жүжгийн зохиолчдын нэг болгосон байна. Continue reading

Stray Questions: Туяа

211038256img

Literature.mn-ий уншигчидаа хооронд нь ойртуулахын дээр блогтоо шинэ хачир нэмэх зорилгоор өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн асуулт хариултын булан нээж байна. Энэхүү буланд блогийг хөтлөгчид өөрсдийн сонгосон хүнээс тогтсон гурван асуултыг асууж байх юм. Тэгээд булангийнхаа анхны зочноор миний бие өөрийн эртний танил Шагдарын Туяаг урьж байна. Бидний хүсэлтийг талархан хүлээн авч дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн Туяадаа баярлалаа.

1. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

Барьж тавин, барьж тавин нэг юм Уильям Фолкнэрийн “Абсалом Абсалом”-ийг дуусгасан. Энд дурьдан хэлэхэд би сүүлийн уед зөвхөн нэг номыг дангаарчлан уншаад байж чаддаггүй болчихсон байна лээ. Зохиолын уйл явдалд манарч байх явцдаа бусад мэдүүштэй мэдээллээс хоцрох гээд байгаа юм шиг санагдангуутаа өөр юм шүүрч авчих гээд. Үүнд надтай нилээд хэдэн хүн санал нийлэх буй за. Энэ сэтгэл хоёрдох байдлаа дарах үүднээс уран зохиолын ном унших явцдаа онолын номыг хослуулж унших болсон. Өглөө нийтийн тээврээр ажилдаа явах замдаа онолоо уншаад, харин орой унтахынхаа өмнө ганц хоёр хуудас зохиолын номноосоо уншчихад нам унтаад өгдөг юм. Тэгэхгүй бол орой унтахын өмнө онол уншчихаар сэтгэл хэт хөөрөөд, нөгөө ёстой Чернышевскийн хэлснээр, “юу хийх вэ?” гээд суучихна. Гэхдээ нөгөө талаар зөвхөн уран зохиол уншаад байхаар юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх нь аргагүй байх л даа. Асар хурдтайгаар хувилж уйлдвэрлэгдэж чаддаг механик дүрс буюу мэдиагийн дэргэд ямар ч хүнд би ер нь юy хийгээд суугаад байнаа гэсэн бодол төрнө шүү дээ. Номон дээрх дүрсийг уншихад хэдэн минут зарцуулах вэ, гэтэл телевизийн сурталчилгаа үзэхэд хэдэн хором шаардагдах вэ гээд бодоход л ойлгомжтой. Өнөөдөр бидний нийгэм efficiency, urgency хоёрыг бий болгохын сацуу үүнд бурэн хамрагдахыг шахна.Тэгээл нөгөө би одоо хөдлөхгүй бол Монголд хүүхдүүд боловcролгүй хоцорлоо эсвэл өнчирлөө гэсэн диалектик үүсэх жишээтэй. За сэдвээс жоохон хазайх шиг боллоо. Буцъяа. Continue reading

Ористэйа

(Эртний Герегийн эмгэнэлт жүжиг нь бидний мэддэг жүжгүүдээс тэс өөр тул эхлэн уншигчид эхлээд энэ сэдвийн талаарх стандарт ном зохиолуудыг уншиж судлах, эсвэл холбогдох бүлгүүдийг Герегийн уран зохиолын түүхээс судлах эсхүл бүр арга ядаж орчуулгыг нь дагалдах тэмдэглэл, зааварчилгааны хамтаар унших нь ойлгож мэдрэхэд хэрэгтэй. Мөн та санал болгож буй жүжгүүдийн гол гол дүрүүдийн нэрүүдтэй холбоотой домгуудыг хүртэл харах хэрэгтэй болох байх. Continue reading

Эскилэс буюу Aeschylus

Эскилэс буюу Aeschylus (/ɛskɨləs/ эсвэл /искилэс/ нь эртний Герегийн жүжгийн зохиолч бөгөөд Манай тооллын өмнөх (МТӨ) 525/524 – МТӨ 456/455) үед хамаарагдана. Тэрээр мөн эмгэнэлт сэдвийг үндэслэгч, эцэг хэмээн тооцогддог бөгөөд бүтээл нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн Герегийн эмгэнэлт жүжгийн гурван зохиолчийн хамгийн ахмад нь юм. Нөгөө хоёр нь Софокл, Эурипидэс юм. Эскилэсийн бичсэн 92 жүжгийн ердөө долоохон нь бидний үед хадгалагдан үлджээ. Continue reading

Одиссей

Хомер. М.Э.Ө. 800 он

Одисейг Илиадын үргэлжлэл гэж хэлж болох юм. Энэ нь Тройг эзэлсний дараа Грекийн баатруудад тохиолдож байгаа адал явдлыг харуулдаг. Ялангуяа тэдний нэг болох Одисеус мөн Улисэс ч гэж нэрлэдэг Итакагийн Хаанд тохиодож буй адал явдлыг харуулдаг. Түүний гэртээ харих аяны 10 жилийн хугацаанд тохиолдож байгаа үйл явдлуудыг, түүний хүү Телемахусын аавыгаа хайж байгаа, түүнийг эзгүй байх үед тэвчээртэй эхнэр болох Пенелопийг эргүүлж байгаа эрчүүд, Улисэс эргэж ирж дайснуудаасаа цусан өшөө авч байгаа зэрэг сэдвүүд нь тэр цагаас хойшхи Жойсын “Улисэс” зэрэг олон зуун романд давтагддаг. Энэхүү түүх нь уншаагүй хүмүүст хүртэл хэдийнээ танил болжээ. Continue reading

Илиад

Хомер. М.Э.Ө. 800 он

АхиллИлиад болон Одисей нь тууль хэмээн нэрлэгдэх эртний Грекийн хүүрнэл шүлэглэл юм. Тэдгээр нь манай иргэншлийн хамгийн анхны мөн хамгийн агуу туульс юм. Ахиллийн өсгийн тухай ярих эсвэл Тройн Эленатай сайхан эмэгтэйг зүйрлэх бүрийдээ бид магадгүй 3000 жилийн настай энэхүү шүлгүүдээс зээлдэж байгаа хэрэг юм.

Хомер яг хэдийд амьдарч байсанг бид мэдэхгүй, магадгүй тэрээр М.Э.Ө. 800 – 700 он эсвэл түүнээс ч өмнө амьдарч байсан байж болох. Яг үнэндээ тэр хүн үнэхээр амьдарч байсан эсэхийг ч бас нотлож чадахгүй байгаа. Бид энэхүү түүхүүдийг Хомер нэртэй нэг хүн бичсэн эсэхийг ч мэдэхгүй, эсвэл хуучин цагийн эртний хошин яриагаар бол тийм нэртэй өөр хүн бичсэн ч гэдгийг мэдэхгүй. Тэр бүү хэл Сэмюэл Батлэр Одиссейг эмэгтэй хүн бичсэн ч гэж үздэг. За тэр яахав, энэ асуудал бол эрдэмтдийн толгойны өвчин байх харин энэ тууль нь биднийх байг л дээ. Continue reading