Tag Archives: адал явдалт зохиолын эцэг

Эдгар Аллан Пөү 1809-1849

Богино өгүүлэгүүд болон бусад бүтээлүүд

Пөү хамгийн агуу зохиолчдын жагсаалтанд ороод байхгүй байж болох ч хамгийн аз жаргалгүй нэгэнд бол яах аргагүй тооцогдоно. Тэр бол эс тоогдож-эс хүндлэгдсэн суутны билэг тэмдэг.
Түүнтэй нэг цаг үед амьдарч байсан хүмүүс нь ойлгож чадаагүйгээс амьдрал азгүйтэл, бүтэлгүйтлээр дүүрэн байсны дээр түүний өөрийнх нь гамшигтай гэж хэлж болохоор араншин, сул дорой байдал нь нөлөөлжээ. Хэрмэл жүжигчний хүү тэрээр ажил үйлс нь цэцэглэн хөгжиж байсан худалдаачны ивээлд өсөж хүмүүжсэн хэдий ч боломж гарвал түүнтэйгээ хэрэлдэж, маргалддаг байж. Виржиниагийн Их Сургууль, Уэст Пойнтод суралцаж эхэлсэн авч нөгөө л “бүтэлгүйтэл”-ээсээ болж орхиход хүрч байсан байна. 23 настай үеэлтэйгээ гэр бүл болсон авч эхнэр нь залуудаа өөд болсон нь түүний мөхлийнх нь гол хөшүүрэг байсан байх. Түүний шүлгийн эхний боть нь хэнд үнэлэгдээгүй. Тэрээр чадварлаг сэтгүүлч байсан авч амжилттай нэгэн болоход хангалттай зохион байгуулалт түүнд заяасангүй. Цөхрөнгөө барсан, төлөвшөөгүй мөн бүрэн дүүрэн хайр дурлалтай ч учирсангүй. Хар тамхи, архи, ачаалалтай илүү цагаар ажиллах, ядуурал энэ бүгд түүний амьдралын салшгүй хэсэг байсан. Тэрээр илэрхий азгүйтэл, зовлонт байдал дунд өөд болсон. Бидний таницлсан уншсан болон цаашид танилцах бүхий л зохиолчдоос тэр хамгийн гунигтай амьдралаар амьдарчээ. Зүдэрч явсан Свифт ч хаа очиж найз нөхөдтэй, тэднийхээ талархал бахархалыг хүлээн явсан нэгэн. Пөүд тийм зүйл огт байсангүй.

Continue reading