Tag Archives: Амьдралынхаа туршид унших номын жагсаалт

Цастай үдэш моддын дунд зогсохуйд

Роберт Фрост

Хэний хэсэг тєгєл болохийг нь мэднэ
Хэрэг дээрээ эзэн нь тосгонд амидардаг
Хэдэн моддыг нь цас нэвсийтэл дарахыг харахаар
Хэсэг саатан зогссонийг минь мэдэхгvй биз дээ…
Continue reading

Түүврүүд. Күнз. М.Э.Ө. 551-470 он

Өнөөгийн Өрнөдийн болон бусад олон хүмүүсийн хувьд Түүврүүдийг уншиж ойлгоход хамгийн их тулгардаг бэрхшээл нь “хувь тавилангийн жигнэмэг1”-ийн онч мэргэн үгс хэлж буй дорнын өвөрмөц нэгэн гүн ухаантан Күнзийн өөртөө бий болгосон тэрхүү имижийн цаадахыг даван гарч харж чадахгүйд байдаг. Мэдээж хэрэг түүний нэр нь Күнз биш бөгөөд 17-р зууны Жесуитын2 номлогч нарын түүнд хайрласан нэр аж. Учир нь тэр үед Европчууд нэр хүндтэй философчидодоо Латин нэр өгдөг байсан байна. (Confucius нь K’ung-fu-tzu гэдэг үгний Латинчласан хэлбэр [pinyin Kongfuzi] буюу Их Багш Күн гэсэн утгатай аж.) Continue reading

Хэрвээ [IF]

Ойворгон олон чамайг онилон буруушаахуйд
Оюунаа vл алдан хэрвээ чи тэнцэж чадваас
Огтоос бvгд чамд эргэлзэн хуйлрахуйд
Орчилдоо эргэлзээг нь багтаан чи єєртєє л итгэж чадваас
Yзэмж vл тєгєлдєр, ухаалаг хурц яариагvй байгаад
Єєрєє чи худалд тооцогдсон ч, vгэнд нь vл уусаж
Yзэн яадагдаж байсан ч, vйлээн баран vл єрвєлзєж
Єєрийнхєє цагийг тэсвэртэй хvлээж хэрвээ чи чадваас Continue reading

Ористэйа

(Эртний Герегийн эмгэнэлт жүжиг нь бидний мэддэг жүжгүүдээс тэс өөр тул эхлэн уншигчид эхлээд энэ сэдвийн талаарх стандарт ном зохиолуудыг уншиж судлах, эсвэл холбогдох бүлгүүдийг Герегийн уран зохиолын түүхээс судлах эсхүл бүр арга ядаж орчуулгыг нь дагалдах тэмдэглэл, зааварчилгааны хамтаар унших нь ойлгож мэдрэхэд хэрэгтэй. Мөн та санал болгож буй жүжгүүдийн гол гол дүрүүдийн нэрүүдтэй холбоотой домгуудыг хүртэл харах хэрэгтэй болох байх. Continue reading

Соннет 18 В.Шекспир

Зуны өдөртэй чамайгаа зүйрлэх үү?
Заяасан үзэсгэлэн тань илүү энхрий ялдам:
Урин цагийн хонгорцогийг уухилуу салхи сэгсчихүй

Улирал зуны нас тун богинохон байх юм. Continue reading

SONNET No 71

Харжигнан шаагих єтнvvдтэй ханьсахаар
Хорвоогоос дайжин одсоныг минь зарлах
Хахир бас дvнсгэр хонхны чимээг сонсоод
Хучлагаа нємєрч буйд хойноос минь бvv гашууд Continue reading

Замнаагүй зам


Хатаж шарласан моддын дунд харгуй салжээ
Хамтаар нь зэрэг аялж чадахгvй нь уучил
Хэсэг амсхийн алийг нь сонгохоо тээнэгэлзээд
Хол тэртээд бутан дунд алдарсанийг нь
Хараа тавин анхааралтай шинжээд
Халиурах өвс, хvсэлд нийцэж байхуйд
Хувь илvv байж юуний магад, нєгєєхийг нь
Хожим vл харамсах, шударга гэж vзээд сонжлоо.
Continue reading