Tag Archives: Бавуугийн ЛХАГВАСҮРЭН

Borjigin Brown Hills

 

 

 

http://www.bluepeak.net/mongolia/steppe.html

 

 

Боржгины бор тал (Б.Лхагвасүрэн)

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

хэмээн эхэлдэг шинэ үеийн яруу найргийн сэтгэлгээний ялгуусан бүтээлийг англи хэлнээ хөрвүүлэхээр зориг шулуудаад даруй 3 сар өнгөрч, ажлын зав, амьдралын хэв маяг гээд өчнөөн учирлал хэлэлгүйгээр эхний 4 мөрийг болгоолоо, урам зориг улам бадран байна та бүхэн юу хэмээн бодно вэ? тал хэмээхийг би бээр hills хэмээн авахыг хүссэн болно. хэрвээ энэ оролдлого маань олигтой байгаад цаг зав минь миний талд цохилох аваас оноос өмнө дуусгах байхаа. Continue reading

Төрийн “Өндөрлөгүүдэд” хандаж “бэлээс” бичсэн дугтуйгүй захидал

Мэндийн ч солиогүй бухимдуулж байгаа “хайнга тэнэг сэтгэлтэнд “бага” гэмээр ч хамгийн “том” нэгэн сэдэвт энэ захидлыг бичүүлсэн болохыг болгоох ажаамуу?…

“Айвенхоу майнз”-ийн ашиглалтын талбайгаас олон удаагийн судалгаагаар Өмнөговийн Манлай сумаас хүрэл, төмөр зэвсгийн үеийн 61 дурсгал, Өмнөговийн Ханбогд сумаас чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл, темөр зэвсгийн үеийн 51 дурсгал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас хүрэл, төмрийн үеийн 233 дурсгал, 13 булш, Дорноговийн Мандах сумаас хүрэл, төмрийн үеийн 47 дурсгал, Баянхонгорын Жинст сумаас хүрэл төмрийн үеийн есөн дурсгал, Өмнөговийн Ханбогдоос 19 дүгээр зууны үеийн Дэмчигийн хийдийн туурийн малтлага, хүрэл төмрийн үеийн 33 дурсгал, 13 булш, Хүннү, Түрэгийн үеийн 10 дурсгал олдсон “Каскадиа майнз” ХХК 1999-2000 онд хайгуул хийх үеэр хүрэл төмөр зэвсгийн үеэс дундад зууны үеийн 76 дурсгал илэрсэн байдаг. Энэ дурсгалтзүйлс одоо “Бороо гоулд”-ын Гацууртын ашиглалтын талбайд орчихсон. Continue reading