Tag Archives: Баян Жанжин

ЮАНЬ УЛСЫН НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ БАЯН ЖАНЖИНЫ ШҮЛЭГ ЗОХИОЛЫН ДЭЭЖ

Манай хамт олонд бусадтай бүтээлээ хуваалцах бичгийн хүн нэгээр нэмэгдсэнд таатай байна. Ийнхүү түүний анхны бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Би бээр уншаад сэтгэл ихэд хөдөлснөө нууух юун.

Монголын уран зохиолын өв сан, монголын уран зохиолын түүх, түүний гадаад дотоод харилцаа холбооны судалгаанд томоохон байр эзэлэх нэгэн салбар бол монгол зохиолчдын харь хэлээр бичсэн бүтээлүүд болно. Үүнд: хятад, төвд, манж зэрэг хэлээрх уламжлалт уран зохиол, өнөө үед бол орос, англи, герман зэрэг европ хэлээр туурвисан монгол зохиолчдын бүтээлүүд хамаарна. Манай орны эрдэмтэн судлаачдын хувьд их төлөв төвд хэлээр бичсэн уран зохиолын судалгаанд анхаарал хандуулж ирсэн бөгөөд энэ чиглэлээр судалгаа, сурталчилгааны бүтээл нэлээд хэвлэгдэж, зэгсэн амжилтад хүрсэн юм.

Хятад хэлт монгол уран зохиолыг судлах, өргөн олны хүртээл болгох чиглэлээр БНХАУ-ын эрдэмтэд, нэн ялангуяа Өвөр Монголын эрдэмтэн судлаачид, орчуулагчид идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Я.Ганбаатар зэрэг манай орны эрдэмтэн судлаачид ч мөн энэ талаар анхаарч хятад хэлээрх монгол уран зохиолыг судлан сурталчлах, тэдгээрээс дээжлэн орчуулж олон нийтэд хүргэх ажлыг эхлүүлээд байна. Судлаачдын тооцоо судалгаанаас үзвэл, хятад хэлээр бүтээлээ туурвиж байсан монгол зохиолчийн тоо хоёр зуу хол давж, тэдгээрийн олон зуун зохиол бүтээл олдоод байгаа ажээ. Энэ удаад бид, Юань улсын гарамгай жанжин, нэрт шүлэгч Баян чинсан, түүний шүлэг бүтээлийн талаар өгүүлэх өчүүхэн тэмдэглэл болон шүлгүүдийнх нь монгол орчуулгыг уран зохиол шимтэн уншигч олноо өргөн барьж байна. Continue reading