Tag Archives: данжуур

ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ ХАРИУ

АКИМЫГ ОЛНЫ ӨМНӨ ЦААЗЛАЖ, ГЭР ХОТЛООР НЬ ХҮЙС ТЭМТРЭХИЙГ САНААРХАЖ БУЙ ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ ХАРИУ

Муусайн яргачин хийгээд алуурчид аа!

“Монголын мэдээ” хэмээх зуунаас урт ганцхан өдөр наслах шар сонины С.Энхзаяа хэмээх морь унасан толгойгүй хүн Г.Акимын аймшигтай гэмт хэргийг илрүүлэн нийтэлжээ. Тэр нь юу гэвэл Г.Аким гэгч зөнтөг луйварчин “Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдан буй 108 боть Ганжуур, 226 боть Данжуурыг бүхлээр Орост гаргаад худалдчихсан” гэнэ. Тэгээд тэр “Манай улсын түүх, соёлын үнэт өвийн жагсаалтад дээгүүр бүртгэгддэг дээрх бүтээлүүдийг хууль бусаар харийнхны гарт өгч, үнэ цэнийг нь алдагдуулж, соёлоо худалдаалсан хэрэг…” үйлдсэн учир дээлээ толгой дээгүүрээ нөмрөх нь холгүй байна” гэнэ. Ингээд үүнд нь эрүү үүсгээд “нэрт соён гэгээрүүлэгч маань бүтээсэн ариун үйлсийнхээ эсрэг гутамшигт зүйл хийснийг хууль хяналтынхан удахгүй тогтоох” гэнэ. Ингэж нисгэсэн “хуурамч нугас” хүний мууд дуртай шар сонин, шар сайтуудын хувьд уухайн тас шүүрэн авч, алга үрчин дэлгэх сенсаац гээч болов. Ай, хөөрхий ч юмнууд бол доо! Үнэхээр аюумшигт гэмтэнг олж, үнэхээр аюумшигт гэмт хэрэг илрүүлсэн бол таануус үнхэлцэг баатарууд болно л доо! Харамсалтай нь, даан ч тиймгүй юм. Тийм ээ, таануус үнхэлцэг баатар ч болж чадахгүй. Учир нь… Continue reading