Tag Archives: Жангар тууль

Жангар тууль Хятадынх гэвэл гайхах хэрэггүй, БУРУУТАН НЬ БИД

Алдарсан Монголынхоо эрэлд гарагсад дэлхийн бөөрөн дээр тархаж, олон зууныг эргэж Монголдоо очно доо гэсэн домгийн ширэнгэн дуу өнгөрөөсөн угсаа нэгтнээ сурвалжлан олох болов.

Цагаан монгол, хазар, дээд монгол гээд алдагдсан Монголоо эрэн хайгсдын олоогүй, очоогүй монголчууд үлдээгүй бололтой. Гэтэл бид өөрөө өөрсдийгөе олоо­гүй байгаа, олж чадахгүй явна гэдгээ ч бас ухаарах цаг болжээ. Дэл­хийн бөөрөн дээр буй монголчууд минь хаана хэрхэн мартагдсан, тэд биднийг хэрхэн хүлээж, бидний зүг тэмүүлж буйг харах нь сэтгэл эмтрэм гунигтай ч энә хувь заяа бидэнд ирэх эсэхийг ч эргэцүүлэх нь зүй. Хятадууд уртын дуу, хөөмий, морин хуур, монгол дээл, монгол гэр гээд бүхнийг Хятадын ард түмний өмч хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлэх нь гэж нэг хэсэг шуугив. Continue reading