Tag Archives: Лукреций

Титус Лукреций Карус – ойролцоогоор МТӨ 100 – 50 он

Алив зүйлсийн ахуй чанарын тухайд

Лукрецийн талаар бид үнэндээ бараг юу ч мэдэхгүй. Бусад ном зүйн мэдээ сэлт нь хэтэрхий хожуу үеийнх агаад итгэхэд бэрх байдаг. Зарим судлаачид түүнийг МТӨ 94 онд төрж харин МТӨ 54 эсвэл 51 онд таалал төгссөн гэж үзсэн. Христийн шашны үүслийн эхэн үед түүнийг шашны дайсан хэмээн үзэж байснаас болж түүнтэй холбоотой түүх мэдээ, баримтыг хэргээр устгаж үгүй хийсэн байх магадлалтай юм. Ямар ч байсан тэрээр МТӨ 1-р зууны дундуур бүтээлээ туурвиж байсан байна.

Уламжлагдан ирсэн үүх түүхээс үзэхүл тэрээр хайрын бэлдмэл хүртэн солиорсноор өөрийн амьдралаа өөрөө төгсгөл болгосон хэмээн дурдсан байдаг. Энэхүү хүчирхийллийн талаарх тэмдэглэлийг  түүний өөрийнх нь бичсэн гайхалтай агуу бас хачирхалтай этгээд шүлэг болох De Rerum Natura (буюу алив зүйлсийн/ертөнцийн ахуй чанарын тухайд)-ийн дотуур урсах тэчъяадалын оргилолт мэдрэмжээр дамжуулан шүүн үзэхэд нэг их зөрчилддөггүй ажээ. Continue reading