Tag Archives: Луо Гуон Чунг

Гурван Улсын Түүх

Луо Гуон Чунг ойролцоогоор 1330-1400
Энэ түүх-зохиол нь бидний өвөг дээдэстэй нягт уялдаатай, холбоотой учир энэ зохиол Монголын залуучууд, түүхээ судлахыг хүсэгчдэд нэн чухал эх сурвалж юм. Уг түүх – ялангуяа Вэй улсын түүхийг уншихдаа үргэлж нүүдэлчнийхээ түүхийг харшуулан тунгаан уншваас зохилтой. Энэ түүхээс сэдэвлэн Хятад – Хонг Конгийн хэд хэдэн түүхэн адал явдалт кинонууд хийгдсэн байдаг.
( http://www.imdb.com/title/tt0425637/?ref_=tt_rec_tti
http://www.imdb.com/title/tt0882978/plotsummary?ref_=tt_ov_pl )
Энэ зохиолыг уншсаны дараа чухам яагаад Хятадын түүх, Хятадын төр ийм дархлаатай шингээлт сайтайгаар нүүдэлчдийн хаанчлалыг уусгаж чаддаг болсон, мөн төр барьж буй хаад сургамж-философийг хэрхэн төр барих ухаандаа тусгаж байсанг ойлгох болно. Тиймээс Хятадын философийг судлах нь ямар чухал болохыг ирээдүйд төр барих, барихад оролцохыг хүсэгч хэн бээр ч унших судлах ёстой болов уу. Өрсөлдөгчөө мэдэхгүйгээр тэдний үйлдлийг “уншиж” чадахгүй билээ. Би энэ тухай анх МУИС-ийн ОУХДС-ын овутан байхдаа Ж.Бор багшаасаа сонсож байсан  билээ, тэр үед ч манай төр улсын гадаад бодлого хүчтэй байж тэднийг талцахад нь бас нөлөөлж байсан байдаг юм. Continue reading